| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Солонго |
| Хэргийн индекс | 101/2016/09419/и |
| Дугаар | 388 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 388
| 2016 оны 7 сарын 27 өдөр | Дугаар 101/ШЗ2016/0388 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Их тойруу хаягт байрлах/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 8 дугаар байр 82 тоот хаягт оршин суух, Суурьбатын Алтантуяад /МЗ67103002/ холбогдох,
14.602.322,96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8” нь Сүхбаатар дүүргийн оршин суугч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг ус дулаанаар ханган ажилладаг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг 8 дугаар байрны 82 тоотод оршин суудаг С.Алтантуяагийн “Ласточка" хүүхдийн хувийн цэцэрлэг нь 2010 оны 4 сараас 2014 оны 10 cap хүртэлх ус дулааны төлбөр 9.734.881,97 төгрөгийн төлбөртэй болсон байна.
Уг төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл барагдуулаагүй байна. 2013 оны 04 дүгээр сарын 24 өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан боловч гэрээгээ зөрчин төлбөрөө барагдуулаагүй болно.
Иймд хариуцагч “Ласточка” хувийн цэцэрлэгээс ус дулааны төлбөр болох төлөгдөөгүй 14.602.322,96 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамж 23.0961 төгрөг төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч “Ласточка” ХХК-д холбогдуулан 14.602.322,96 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 27 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Энэхүү гэрээг нэг талаас “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Наранцэцэг /цаашид “төлбөр авагч” гэх/,
Нөгөө талаас иргэн С.Алтантуяа /Цаашид “төлбөр төлөгч” гэх/ нар /хамтад нь “талууд” гэх/ нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
НЭГ. Ерөнхий зүйл
1.1 Төлбөр авагч нь төлбөр төлөгчид холбогдуулан ус, дулааны төлбөрт 14.602.322 төгрөг гаргуулах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.000.000 төгрөг болгож, энэхүү эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлнэ.
1.2.Төлбөр төлөгч нь 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага болох 6.000. 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан энэхүү гэрээний 1.3-д заасан графикийн дагуу төлж барагдуулна.
1.3. Төлбөр төлөгч нь:
2016 оны 07 сарын 27 өдөр 1.000.000 сая төгрөг,
2016 оны 07 сарын 29 өдөр 4.000.000 сая төгрөг,
2016 оны 08 сард багтаан 330.000 төгрөг,
2016 оны 09 сард багтаан 330.000 төгрөг,
2016 оны 10 сард багтаан 340.000 төгрөгийг тус тус төлбөр авагчид төлж барагдуулна.
1.4.Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож 1,2-д заасан хугацааг сунгаж болно.
1.5.Төлбөр төлөгч нь энэхүү гэрээнд заасан үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ.
1.6.Талууд Энэхүү гэрээний 1.1-д заасан өр төлбөрийн асуудлаар дахин шүүхэд хандахгүй гэжээ.
Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Алтантуяа 2016 оны 07 сарын 27 өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 07 сарын 29 өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 08 сард багтаан 330.000 төгрөг, 2016 оны 09 сард багтаан 330.000 төгрөг, 2016 оны 10 сард багтаан 340.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Алтантуяагаас 55.475 төгрөг, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсээс 55.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО