Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б.Б, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Сайншанд сумын 2 дугаар багт баригдаж буй Спорт цогцолборын барилгын хажууд хохирогч Б.Б-ай маргалдаж улмаар түүнийг өшиглөсний улмаас баруун төмсөг нь няцарч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би хотоос гарахдаа нутгийнхаа барилгыг баръя гээд хэдэн хүүхэд аваад ирсэн. Материал авах гээд гарсан хойгуур архи уусан байсан болохоор уурлаад өшиглөсөн. Гэм буруугаа ойлгож байна…” гэв.

 

     Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би ажлын байран дээрээ ...архи уусан байсан...17 цагийн үед хувцсаа солиод барилгын хашаанаас гараад явж байхад...бригадын ахлагч Б ирж таарсан...архи дарс ч уучихсан байна, ер нь хот явлаа, бригадаасаа гарлаа, зардлын мөнгө өгчих гэсэн. Б мөнгө төгрөг байхгүй, мөнгө өгөхгүй гэсэн. Тэгээд би урдаас нь алхаад мөнгө өгчихөөч дээ гээд хүрээд очиход шууд миний төмсөг рүү өшиглөчихсөн. Тэгээд би доошоогоо явган суугаад өгсөн ...миний төмсөг нэг сонин болчихсон явж болохгүй байгаад байсан...эмнэлэг орж үзүүлсэн тэгсэн надад хагалгаа хийхээр болоод хагалгаанд орж өрөөсөн төмсөг бяцарсан байна гээд нэг төмсгийг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

     2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0513 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Б.Б-ын биед баруун төмсөгний няцралын улмаас баруун төмсөг тайралт, хуйхнагын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэж уршигтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 13 дугаар хуудас /,

 

    Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу өчигдөр... Б ирээд бид 2-г ажлын байран дээр архи дарс уучихсан байна, яв барь гээд хөөсөн...бид 2-г барилгын хашаанаас гаргаад яв гэхэд найз Б зардлын мөнгө өг барь гээд байсан ба тухайн үед Б ахтай зууралдчихсан бололтой байсан юм. Тэгээд л Б ах яв муу пизда минь гээд Б-ын салтаа хавьруу нь тийрэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас /,

 

     Гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн...20 цагийн үед боловуу гэж бодож байна манай ажлын Б, Г 2 манайд ирсэн юм...Б орж ирчихээд төмсөг нэг сонин болчихлоо Б-аар тийрүүлчихсэн гэж байсан тэгээд гаргаж ирээд үзүүлсэн чинь томроод хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-11 дүгээр хуудас/,

 

    Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би тухайн үед санаандгүй байдлаасаа болоод тэр хүнийг өшиглөчихсөн юм....учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа эмчилгээний зардлыг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийн ахлан ажилладаг бригаддаа ажиллуулахаар Б.Б-ыг Улаанбаатар хотоос авчирч Дорноговь аймагт спорт цогцолборыг барьж байгаа “Болор Аграмба” ХХК-тай гэрээ байгуулж гадаад псад, өрлөгийн ажлыг хийх туслах ажилтанаар ажиллуулжээ. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн орчим Спорт цогцолборын барилгын хажууд хохирогч Б.Б-ыг ажил хийхгүй, архи уулаа, яв гэж хөөхөд хохирогч нь явахаар шийдэж зардлын мөнгө нэхэхэд нь уурлаж улмаар түүнийг өшиглөсний улмаас хохирогчийн баруун төмсөг нь няцарч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох   нь хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би ажлын байран дээрээ ...архи уусан байсан...17 цагийн үед хувцсаа солиод барилгын хашаанаас гараад явж байтал...бригадын ахлагч Б ирж таарсан...архи дарс ч уучихсан байна, ер нь хот явлаа бригадаасаа гарлаа зардлын мөнгө өгчих гэсэн. Б мөнгө төгрөг байхгүй мөнгө өгөхгүй гэсэн. Тэгээд би урдаас нь алхаад мөнгө өгчихөөч дээ гээд хүрээд очиход шууд миний төмсөгрүү өшиглөчихсөн. Тэгээд би доошоогоо явган суугаад өгсөн ...миний төмсөг нэг сонин болчихсон явж болохгүй байгаад байсан...эмнэлэг орж үзүүлсэн, тэгсэн надад хагалгаа хийхээр болоод хагалгаанд орж өрөөсөн төмсөг няцарсан байна гээд нэг төмсгийг авсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... Б ирээд бид 2-г ажлын байран дээр архи дарс уучихсан байна яв барь гээд хөөсөн...бид 2-г барилгын хашаанаас гаргаад яв гэхэд найз Б зардлын мөнгө өг барь гээд байсан ба тухайн үед Б ахтай зууралдчихсан бололтой байсан юм. Тэгээд л Б ах яв муу пизда минь гээд Б-ын салтаа хавьруу нь тийрэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн...20 цагийн үед боловуу гэж бодож байна манай ажлын Б, Г 2 манайд ирсэн юм...Б орж ирчихээд төмсөг нэг сонин болчихлоо Б-аар тийрүүлчихсэн гэж байсан тэгээд гаргаж ирээд үзүүлсэн чинь томроод хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,    шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би тухайн үед санаандгүй байдлаасаа болоод тэр хүнийг өшиглөчихсөн юм....учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа эмчилгээний зардлыг нь гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0513 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Б.Б-ын биед баруун төмсөгний няцралын улмаас баруун төмсөг тайралт, хуйхнагын цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...иргэн Б.Б-ын биед баруун төмсөгийг няцралын улмаас мэс заслын аргаар авсан тухай тусгагдсан байсан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл юм...Тухайн иргэний нэг төмсөггүй болсон байдал нь үр тогтоох чадварт нөлөөлөхгүй. Хос эрхтэний нэг нь үгүй болсон байдлаараа хүнд зэрэгт хамаарч байгаа...” гэсэн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 216/422 дугаарт тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.2 дахь хэсэгт “ зарим эрхтэнгүй болох буюу тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн алдагдах Үүнд: гаргүй, хөлгүй болох буюу гар сарвуунаас, хөл тавхайнаас дээш тасрах, эсхүл тэдгээрийн үйл ажиллагаа бүрэн алдагдах, түүнчлэн хурьцах, үр тогтоох, жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болох буюу нэг төмсөггүй болох зэрэг үлдэц уршиг энэ ангилалд хамаарна” гэжээ.

 

            Иймд шүүгдэгч Х овогт Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг болон хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, эдийн засгийн байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

           Хавтаст хэргийн 10 дугаарт Б.Б нь 2019 оны 11 дүгээр 06-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд Б-д гомдолтой байна, цаашид эмчилгээний зардал хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна, хотод очиж үзүүлж харуулан шинжилгээ өг гэсэн...” гэж мэдүүлсэн ба түүнээс хойш эмчилгээтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хэргийн  материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА