| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0601/И |
| Дугаар | 131/ШШ2016/00685 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 131/ШШ2016/00685
Хариуцагч нарын зөвшөөрлийг батлах тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй, Төрийг төлөөлж Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай *******гийн *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* утасны дугаартай, Дондог балсан овогт *******ын нарт холбогдох
Зээл, хүүгийн нийт 1960000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө. нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээ дуусгавар болсон. Зээл, хүүгийн төлбөрт 1220000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл зээл, зээлийн хүүгийн төлбөр 1960000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө., Ю.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас нөхөр Ю.*******, охин Ө. нар 3000000 төгрөгийн зээл авсан, нэхэмжилсэн зээл, хүүгийн нийт 1960000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ө., Ю.******* нараас нийт 1960000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө., Ю.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, хүүгийн 1960000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ө., Ю.******* нар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын Тамгын газрын нэхэмжилсэн зээл, хүүгийн 1960000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыгдурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ