| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0046/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 64
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Б.Ихтамир, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хохирогч Ц.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х овогт Г.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000552 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй,
Урьд: 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ял,
2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Х овогт Г.А,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-1 дүгээр байрны 16 дугаар орцны 00 тоотод иргэн Ц.О, Ц.Б нартай маргалдан улмаар тус байрны 3 дугаар орцны гадна Ц.О, Ц.Б нарын нуруун тус газар хутгалж, Ц.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Б амь насыг хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц “...Талийгаач нас барахынхаа урьд өдөр уулздаг О гэх эмэгтэйтэй манайд ирж хамт хоноод нас бардаг өглөө нь гэрээс 08 цагийн үед О гэрт очно гээд гараад явсан. Би хүүгээ алдсандаа гомдолтой байна. Оршуулгын зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
Хохирогч Ц.О “...Г миний хоолойноос хойш нь дарсан чинь Б “чи арай ингэж болохгүй” гээд босоод ирсэн чинь***** “чи юу юм бэ” гээд Б руу дайраад Г Б 2 бие биенээ заамдалцаад авсан чинь А хоол чанаж байгаа тогооныхоо хажууд сууж байснаа босч ирээд Г хажуу талаар орж ирээд Б руу дайраад байхаар нь би больцгоо, Б бид хоёр явлаа гээд Б, Г хоёрыг салгах гэж байтал Б хөл алдаад дээшээ хараад унасан, тэгсэн А Б дээрээс нь цохиж өшиглөх гэхээр нь би Б нүүр рүү нь битгий цохиорой гээд би Б нүүрийг нь хамгаалаад дээрээс нь хэвтчихсэн. Тэгсэн А Б бие, хөл хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгж байхдаа А миний нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд жаахан завсар аваад холдохоор нь би Б-ыг явья гээд татаж босгоод Ө гэрээс гараад шатаар буугаад орцоор гараад хэд алхтал зогсоолд байсан машины хажууд Б уначихсан. Тэгэхээр нь би Б босоорой хоёулаа гэртээ харъяа гэсэн чинь “байж бай, би жаахан хэвтээдэхье, миний нурууг хардаа, сонин болоод байна” гэж хэлсэн. Би гадуур хувцсыг нь сөхөөд харсан чинь нуруун дээр нь жижиг зүсэгдсэн шарх харагдсан. Тэгэхээр нь би эмнэлэг явъя, түргэн дуудъя гээд надад байсан Б утсаар түргэн дуудаад байж байхад А бид хоёрын араас гарч ирээд маргалдах гээд байх шиг байхаар нь би цагдаад дуудлаа гээд цагдаа руу залгаад цагдаа дуудаж байхад А нэг юм замын хажуу талын хашлага давуулж шидчихсэн. Тэгээд удалгүй цагдаа түргэн бараг зэрэг ирээд Б-ыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. ...би өөрийгөө хутгалуулснаа ч мэдээгүй, цагдаа нар ирсний дараа надаас юм асууна гээд Ө гэрт орсон чинь миний нуруу хэсэг юм урсаад байх шиг байхаар нь цагдаад хэлсэн чинь цагдаа миний нурууг хараад хутгалчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,
Гэрч М.Г-ын “...А нь О сууж байхад нь нүд рүү өшиглөхөөр нь би салгасан, тэр үед О, А хоёр нэгнийхээ үснээс зуураад байсан. Би дундуур нь ороод салгасан чинь миний толгойноос нэг маажсан. Тэгж байгаад салгасан чинь талийгаач У, найз эмэгтэй О нарын хамтаар гараад явахад нь араас А гараад явсан. Тэгэхээр нь би хоол идэх гээд хутга хайсан чинь олдоогүй тэгэхээр нь би нөгөө хэдийн араас гарахад талийгаач У машины хажууд газар хэвтчихсэн, О А-тай маргалдаад чи манай нөхрийг хутгалчихлаа, хатгачихлаа гээд орилоод байсан тэгэхээр нь буцаад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрч Д.А “...хэвтэж байсан хүний хажууд очиход А гэх эмэгтэй Б-ыг би хутгалсан гэж хэлээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 124 дугаартай “...Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх, нүүр хүзүү хоолой дахь зулгаралт, баруун хөмсөгний хуучин шархны гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн нүүр, хүзүү хоолойн дахь зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай баг тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед илэрсэн цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх, нүүр, хүзүү хоолойн дахь зулгаралт нь амьд ахуй үед, тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц.Б-ы цогцост илэрсэн баруун хөмсөгний шарх нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө үүссэн хуучин шарх болно. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шархны улмаас дотуур хурц цус алдаж нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 2.2 промилл спирт илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолтыг харуулна. Талийгаачийн цусны бүлэг OI, Rh-/+/ байна.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1004 дугаартай “...Ц.О биед ар нуруунд шарх, баруун, зүүн зовхи, дотор салст, зүүн хацарт цус хуралт зулгарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлэр үүсгэгдэх боломжтой. *****Тайлбарлаж байгаагаар бусдад хутгалуулах үед үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14/,
-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21/,
-Г.Алтантуяагийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/,
-Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 28-29/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/,
-Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 75-76/,
Шүүгдэгч Г.А “...гэрт хэрүүл маргаан болоод ***** талийгаач хоёрыг гэрээс гарсны дараа би араас нь хутга авч гараад миний санаж байгаагаар *****, талийгаач 2 сууж байх шиг байсан. Тэгээд жаахан хэрэлдэж байгаад би тэр хоёрыг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 179-182/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ө “хохирогч 2 хүнийг алах зорилготой хутгалсан тул хохирогч О алахаар завдсан гэж зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү” гэж улсын яллагчтай мэтгэлцснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “ хүний амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөөнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хэргийн үйл баримтыг дүгнэхэд хохирогч Ц.О алахыг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,672,829 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа / 1 дүгээр хх-ийн 214-229, 2 дугаар хх-ийн 16-17/ ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 508 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй тул шүүгдэгч Г.А 3,672,829 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц олгох нь зүйтэй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.А нь хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 110/19 дугаартай “...Магадлуулагч Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.А нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл байна. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно” гэх дүгнэлт /хх-ийн 87/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдал, хохирогчийн болон улсын яллагчийн гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн эдлэх ялыг 12 жил 2 сараар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн Г.А нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 433 дугаар тогтоолоор 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд энэ ялаас эдлээгүй үлдсэн 174 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 74 хоногийг хорих ялын 74 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг самбай даавуу, 2 ширхэг 00-н цаас, шар өнгийн бариултай хутга, талийгаач Ц.Б өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай богино куртик, хар саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн хилэн өмд, хар өнгийн өмдний тэлээ, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн фудболка, саарал өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дотоож, хар ягаан өнгийн 1 хос пүүз, Г.А-ийн өмсөж явсан хар өнгийн богино куртик, шар өнгийн малгайтай цамц, цагаан өнгийн ханцуйтай хар өнгийн бэлтгэлийн өмд, хүрэн өнгийн хагас түрийтэй үдээстэй өвлийн гутал 1 хос, хар өнгийн ногоон өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д авсан цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧИД Б.ИХТАМИР
З.ТӨМӨРХҮҮ