Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 589

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, *******регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй ******* овогт *******ийн *******г охин Б.ий эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ц., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь 2009 оны 9 сард Ө.тай гэр бүл болсон. Ө.*******гийн урдах эхнэр машины ослоор нас барсан юм. Бид хоёр суугаад 1 жил гаруй болоод охин э төрсөн юм. Миний нөхөр болох Ө.******* нь 2013 оны 12 сарын 20-ны өдөр даралт харваж нас барсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охин Б.ий эцэг Ө.******* мөн болох, мөн бид нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд ******* овогт *******ийн *******г охин Б.ий эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нар нь 2009 оны 09 дүгээр сард танилцан, хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.э төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ө., Д., Ц. нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар, ******* овогт *******ийн ******* нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.ий эцгээр ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоох,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг ******* овогт *******ийн *******тай хамтын амьдралтай байсныг тус тус тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг ******* овогт *******ийн *******тай хамтын амьдралтай байсныгтогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.ий эцэг ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА