Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5988

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2016/05988

 

Улаанбаатар хот

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо * байр * тоотод оршин суух Б овогт Б Н /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * байр* тоотод оршин суух Б овогт Д Э /РД:*********/-т холбогдох

 

2,651,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гэрч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н би Д.Этэй дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд юм. Шүүхэд хариуцагч Д.Эээс 3,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг багасган 2,651,420 төгрөг нэхэмжилж байна.

 

Би 2013 оны 12 дугаар сарын 18-нд Д.Эийн охин машин авах гэж байна гээд 700,000 төгрөгийг 8% хүүтэй зээлэч гэж гуйгаад ХААН банкны хадгаламжнаасаа 700,000 төгрөг авч өгсөн, 2013 онд шинэ жилээр 8 жилийн ангийхан баяр тэмдэглэхэд мөнгө байхгүй гэж 100,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Норвеги улсад амьдардаг хүүхэд рүү гэээ явна гэж 200 ам доллар, 2014 оны 5 сарын дундуур байрны лизингийн төлбөрийн хугацаа болчихлоо мөнгө зээлээч гээд 1,100,000 төгрөгийг Б.Хаад хэлж авч өгсөн, 2014 оны 6 сард хүүхдээс илгээмж ирлээ, илгээмж авах мөнгө алга гэж 100,000 төгрөг, 2014 оны 07 сард Б.Ц эгчээс зээлж авч өгсөн 600,000 төгрөгийг 700,000 төгрөг болгож өгнө гэсэн боловч 500,000 төгрөгийг өгсөнөөс үлдэгдэл 100,000 төгрөг дутуу үлдсэн, 2015 оны 03 сард эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэнэ гэж 150,000 төгрөг авсан.

 

Нийт 2,250,000 төгрөг 200 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар 401,420 төгрөгөөр тооцож, 398,580 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Н нь 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн тус дүүргийн шүүхэд нэхэмжилсэн мөнгөө дахин нэхэмжилсэн тэр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа.

 

           Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах гэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжинд төлөх мөнгөгүй учир гомдол гаргаж чадаагүй. Харин Б.Н нь давах гомдол гаргаж дээрхи мөнгийг нэхэмжилснийг шүүхээс нэхэмжлэгч нь дээрхи шаардлагаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

         

           Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

          Шүүх хуралданы шатанд гэрч Б.Х тайлбартаа: Б.Н манай ээжийн дүү бид хамаатан харин Д.Эийг Б.Н эгчийн нэг ангийн хүүхэд гэж мэднэ. Энэ хоёр нэг анги учир байнга л цуг явж байдаг байсан. Б.Н эгч надаас 1,100,000 төгрөгийг Д.Эт өгнө гэж зээлж авсан. Мөнгө өгөхөд Б.Н эгч бид 2 байсан гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Эээс 3,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2,651,420 болгож, 398,580 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч Д.Э нь энэ асуудлыг шүүх шийдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Д.Э нь 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 700,000 төгрөгийг 8% хүүтэй,

 2013 онд 100,000 төгрөг,

2014 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 200 ам доллар,

2014 оны 5 сарын дундуур  1,100,000 төгрөгийг Б.Хаагаас авч өгсөн,

2014 оны 6 сард 100,000 төгрөг,

2014 оны 07 сард Б.Ц эгчээс зээлж 600,000 төгрөгийг 700,000 төгрөг болгож өгнө гэсэн боловч 500,000 төгрөгийг өгсөнөөс үлдэгдэл 100,000 төгрөг,

 2015 оны 03 сард 150,000 төгрөг нийт 2,651,420 төгрөгийг зээлсэн гэх боловч хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийж, хүү тохироогүй бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Эт дээрхи мөнгийг дансаар болон бэлнээр хүлээлгэж өгсөн гэх баримтаа шүүхэд ирүүлээгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” нэхэмжлэгч Б.Н нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь дүү Б.Хаагаас 1,100,000 төгрөг авч хариуцагч Д.Эт өгсөн гэх боловч шүүх хуралдааны шатанд гэрч Б.Х нь”... би 1,100,000 төгрөгийг Н эгчид өгсөн, бид 2 хоёулаа байсан, Д.Э эгчид өгнө гэж ярьж  байсан” гэх тайлбараас харахад хариуцагч Д.Эт 1,100,000 төгрөгийг өгсөн нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд ХААН банк, Голомт банкны зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгч өөрийн данснаас зарлага хийсэн баримт бөгөөд дээрхи мөнгийг хариуцагч Д.Эт хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” хариуцагч Д.Э нь мөнгийг хүлээн аваагүй гэж шүүх үзлээ.

 

          Иймд нэхэмжэлэгч Б.Нгийн 2,2,651,420 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                                    ТОГТООХ нь:

           

       1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Эээс 2,651,420 төгрөг гаргуулах Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71,400 төгрөгнөөс 12,607 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ