Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/70

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа ,

Улсын яллагч  Г.Яндаг, Г.Уянга,

Хохирогч Ц.Ц.Ц-, Д.Д.А-, П.П.Д-,

Шүүгдэгч Р.Р.Г-ийн  өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Ж.Ж.С-ийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч Р.Р.Г-, Ж.Ж.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасэн гэмт хэрэгт Р.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан  гэмт хэрэгт ******* Ж.С- нарт холбогдуулан  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918005440385 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 12 жилийн хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 4 жил 13 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 1 жил хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 27 хоног хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Р.Г-

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Урьд: Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоног хорих ял эдэлж байсан, Ж.С-

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Р.Р.Г- нь 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* багийн нутаг дэвсгэрээс иргэн П.П.Д-гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол, иргэн Х.Х.Б-ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр*******,******* гэх газраас иргэн Ц.Ц.Ц-гийн 1 тооны үхэр хулгайлж  2 200 000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө*******,******* гэх газар бэлчиж байсан Ц.Ц.Д-ын эзэмшлийн 10 тооны бод малыг хулгайлж 8 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагийн орчим******* гэх газраас иргэн Б.Б.Б-ын 1 тооны морийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө*******,******* гэх газраас С.С.Н-ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө*******,******* гэх газраас Ч.Ч.Э-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Д.А-ийн 15 тооны адууг хулгайлж 17 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бригадаас иргэн Б.Б.Х-гийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 2.100.000 гөгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 

Яллагдагч Ж.Ж.С- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Рагчаа овогтой Р.Г-ийг бригадаас 2 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2 тооны адууны махыг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Р.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 06 дугаар сарын 03-нд, нартай хамт 10 тооны үхэр хулгайлсан.гийн дүү 3 үхрийг нь аваад үлдсэн 7 үхрийг би авсан.Тухайн үед би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үеэл дүүаас 6 адуу авч Дэрээвэнд айлын хашаанд алсан.Тэр 6 адуу П.П.Д- гэдэг хүний адуу биш. П.П.Д- 6 адуугаа 2019 оны 04 дүгээр сарын 24-нд алдсан гэж мэдүүлсэн байдаг. Өдөр хоногийн хувьд зөрөөтэй мөн би тэр 6 адууг хулгай хийж аваагүй өөрийн үеэл дүүгээс авсан юм. Хохирогч Х.Х.Б-ийн 1 тооны адуу,  хохирогч Ц.Ц.Ц-гийн 1 тооны үхрийг би аваагүй. Би 2019 оны 06 дугаар сарын 4-нд морь хайж яваад н.Молом гэдэг айлын гадаа очиход хүн нэг үхэр тушаатай 3 хонолоо гэсэн би үзчихээд морио хайхаар явсан. Маргааш нь буцаад ирэхэд тэр шөнө бараан морьтой хүн ирж үхрийг аваад явсан гэж хэлж байсан. Би том бор морьтой явж байсан юм. Хохирогч Ц.Ц.Д-ын 10 тооны үхрийн долоог нь би аваад гурвыг нь авсан. Хохирогч Х.Б.Б-ын 1 тооны адууг н.Дэмбэрэл гэдэг айлын гадаа аргамжаатай байхад нь авсан. Хохирогч С.С.Н-ийн 5 тооны адууг би аваагүй. Сураг сонсоход эзэнгүй хэдэн адуу манай ахын адуунд явж байгаад алга болсон сурагтай байсан. Хохирогч Ч.Ч.Э-ийн 2 тооны адууг аваагүй. Хохирогч Б.Д.А-ийн 15 тооны адууг ойролцоогоос, бид гурав би 6 адуу,  3 адуу, 6 адууг тус тус авсан. Сүүлд  2019 оны 12 дугаар сарын 18-нд байдаг хуурай дүү авлагатай байсан 2 адуугаа авахаар Ж.Ж.С-ийг гуйж цайдамд хүргүүлсэн. 2 тооны адуугаа аваад хорих ангийн мал дээр очиж 2 адуугаа төхөөрөөд Ж.Ж.С-ийг мах ачаад Дархан хүргээд өгөөч гэж дуудсан. Хулгайн мал гэж Ж.Ж.С-т хэлээгүй хүнээс авлагадаа авсан мал байгаа юм гэж хэлсэн” гэв.

Шүүгдэгч Ж.Ж.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 12 дугаар сарын 18 нд Р.Р.Г- хүний эмээл хүргэж өгмөөр байна гээд намайг дуудаад 4,5 цагийн үед айлаас эмээлийг нь аваад хүргэж өгсөн. 2 хоногийн дараа шөнө унтаж байхад утсаар яриад  хорих ангиас ирээд аваад хүргээд өг гэхээр нь би харанхуйд машин барьж явж чадахгүй гээд утсаа унтраагаад унтсан. Гэтэл өглөө 10 цагийн үед намайг ирээд авчихаач гээд дахиад залгахаар нь би очиж аваад Р.Р.Г-ийг төмөр замын 18 дугаар байрны ойролцоо буулгаад сургалтдаа явсан. Сургалт тараад хүүхдүүдтэй хоолонд ороод байж байхад  Р.Р.Г-тэй хорих анги дээр хамт байсан хорих ангийн хянагч н.Баярбаатар гэх зүс таних залуу залгаад та хүрээд ирээд энд байгаа махыг аваад яваач гэхээр нь эгч нь завгүй байна.гээд татгалзсан. Гэтэл удаа дараа залгаад хулгайн мах бишээ та хүрээд ирээч гээд байсан тэгэхээр яах аргагүй гэдэг хүнд би итгээд очсон. махыг миний машинд ачиж өгөөд 4 цагийн үед би Дарханд ирээд Р.Р.Г- рүү залгаад махаа буулгаач ээ гэтэл авах хүн байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би хуурай эгч болох н.Энхчулуун руу залгаад мах байна та авах уу гэхэд эгч нь мөнгөтэй болохоороо залгая аваад ир үзье гэсэн. Тухайн өдрийн 6,7 цагийн үед н.Энхчулуун эгч залгахаар нь махаа ачаад явж байтал замын цагдаа зогсоосон. Замын цагдаа зогсоогоод юу авч явж байгаа юм бэ гэхээр нь мах ачаад явж байна гэхэд утсаа өгч бай гэсэн, би утсаа өгсөн чинь миний утсыг шууд авсан” гэв.

Хохирогч Д.Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 08 дугаар сарын 16 нд гэрээсээ гараад баруун тийшээ төмөр замын нүхэн гүүр гараад голын бургас руу 16 тооны морьдыг азаргатай адууны хамтаар шахсан. Тэгээд 2 өдөр хайгаад олдоогүй цагдаад мэдүүлсэн. Миний морьд хар голтой хул морь, хонгор морь , хар халтар морь зэрэг нийт 15 тооны морь алдсан. Р.Р.Г- нь Шаамар сумд манай дүүтэй таарсан байсан. Тариалангийн талбайн манаач гээд орилоод туугаад авч явсан байсан. Би 6 тооны адууг буцааж авсан. 9 тооны адуу дутуу байгаа. Зах зээлийн үнэлгээгээр бүдүүн морийг 1.300.000 төгрөгөөр, үрээг 800.000 төгрөгөөр, даагыг 600.000 төгрөгөөр үнэлсэн. Буцааж өгсөн бүдүүн морины 7.800.000 төгрөгийг хасаад үлдсэн 10.100.000 төгрөгийг шүүгдэгч Р.Р.Г-ээс нэхэмжилнэ” гэв.

Хохирогч П.П.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэдэг газар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө өөрийн 5 тооны хээр зүсмийн адуу, Х.Б- гэдэг хүний 1 тооны адуу нийт 6 тооны адуу алдсан юм. Ингээд хайгаад сураг гарахгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан. Сүүлд энэ хүнийг авсан гэж сонссон. Зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц.Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 06 сарын эхээр хүйтний голоос улаан халзан эр үхрээ алдсан. Хэд хоног хайгаад олохгүй цагдаад хандсан. Цагаан нуураас бор морьтой хүн ирээд аваад явсан гэсэн сураг сонссон. 1 тооны үхрээ 2.200.000 төгрөгөөр үнэлүүлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Р.Р.Г-ийг 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* багийн нутаг дэвсгэрээс иргэн П.П.Д-гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол, иргэн Х.Х.Б-ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр*******,******* гэх газраас иргэн Ц.Ц.Ц-гийн 1 тооны үхэр хулгайлж  2 200 000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө*******,******* гэх газар бэлчиж байсан Ц.Ц.Д-ын эзэмшлийн 10 тооны бод малыг хулгайлж 8 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагийн орчим******* гэх газраас иргэн Б.Б.Б-ын 1 тооны морийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө*******,******* гэх газраас С.С.Н-ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө*******,******* гэх газраас Ч.Ч.Э-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Д.А-ийн 15 тооны адууг хулгайлж 17 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бригадаас иргэн Б.Б.Х-гийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 2.100.000 гөгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Р.Р.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 06 дугаар сарын 03-нд, нартай хамт 10 тооны үхэр хулгайлсан.гийн дүү 3 үхрийг нь аваад үлдсэн 7 үхрийг би авсан.Тухайн үед би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үеэл дүүаас 6 адуу авч Дэрээвэнд айлын хашаанд алсан.Тэр 6 адуу П.П.Д- гэдэг хүний адуу биш. . Хохирогч Х.Х.Б-ийн 1 тооны адуу,  хохирогч Ц.Ц.Ц-гийн 1 тооны үхрийг би аваагүй. Би 2019 оны 06 дугаар сарын 4-нд морь хайж яваад н.Молом гэдэг айлын гадаа очиход хүн нэг үхэр тушаатай 3 хонолоо гэсэн би үзчихээд морио хайхаар явсан. Маргааш нь буцаад ирэхэд тэр шөнө бараан морьтой хүн ирж үхрийг аваад явсан гэж хэлж байсан. Би том бор морьтой явж байсан юм. Хохирогч Ц.Ц.Д-ын 10 тооны үхрийн долоог нь би аваад гурвыг нь авсан. Хохирогч Х.Б.Б-ын 1 тооны адууг н.Дэмбэрэл гэдэг айлын гадаа аргамжаатай байхад нь авсан. Хохирогч С.С.Н-ийн 5 тооны адууг би аваагүй. Сураг сонсоход эзэнгүй хэдэн адуу манай ахын адуунд явж байгаад алга болсон сурагтай байсан. Хохирогч Ч.Ч.Э-ийн 2 тооны адууг аваагүй. Хохирогч Б.Д.А-ийн 15 тооны адууг ойролцоогоос, бид гурав би 6 адуу,  3 адуу, 6 адууг тус тус авсан. Сүүлд  2019 оны 12 дугаар сарын 18-нд байдаг хуурай дүү авлагатай байсан 2 адуугаа авахаар Ж.Ж.С-ийг гуйж цайдамд хүргүүлсэн” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж, бусдын олон тооны малыг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан болох нь дараах үндэслэлээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

 

1.2019 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө*******,******* гэх газар бэлчиж байсан Ц.Ц.Д-ын эзэмшлийн 10 тооны бод малыг хулгайлж 8 900 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Хохирогч Ц.Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ээж, аав*******д мал маллан амьдардаг юм. Ээж аавын байгаа газарт гандуу болоод үхэрнүүд ууландаа хоноод байдаг байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 18-ны үед үхрээ бөөгнүүлж үзсэн чинь бүрэн байсан. 2019 оны 06 дугаар сарын 25-ны үед үхрээ дахин бөөгнүүлж үзэхэд 10 тооны үхэр алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх 11/,

 

Гэрч Т.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр 3 хүүхдийн хамт*******д мал маллан амьдардаг юм. Манайх 800 гаруй хонь, ямаа, 65 үхэр, 20 гаруй адуу маллан амьдардаг юм. Манай зусаж байгаа газар гандуу болоод манай үхэрнүүдийн сувай болон эр үхэрнүүд нь гэртээ ирэхгүй тугалтай үхэрнүүд ирдэг байсан. Тэгээд 3-4 хоноод үхрээ бөөгнүүлдэг байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бөөгнүүлж үзэхэд манай үхэрнүүд бүрэн байсан. Тэгээд хэсэг хугацаанд хонины ноос авч байгаад 2019 оны 06 дугаар сарын 25,26-ны үед бөөгнүүлж үзэхэд манай үхэрнүүдээс 10 тооны сувай үхэр, бяруу алга болсон байсан. Тэгээд тэр хавиараа хайгаад олохгүй байж байгаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх хар цоохор гунан үхэр 1, Хар халзан нуруу гэдсээрээ цагаантай сувай үнээ 1, ягаан халзан сувай үнээ 1, бор халзан сувай үнээ 1, цагаан гунжин үнээ 1, улаан халзан бяруу 1, хар халзан бяруу 1, хар цоохор бяруу 1, хар халзан бяруу 1, улаан бяруу гэдэс нуруугаараа цоохортой 1 нийт 10 тооны үхрээ алдсан” гэх мэдүүлэг /1-р хх14/,

 

Гэрч Ж.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр гэртээ байж байтал З- Р.Г- буюу Р.Р.Г- орой 22 цаг өнгөрч байхад миний утасруу залгаад Мийгаа бид хоёр явж байсан чинь М- машин эвдэрчихлээ та цэвэрлэх байгууламжийн ард ирээд чирээд өгөөч гэхээр нь өөрийн машинаа асааж аваад Цэвэрлэх байгууламж руу явдаг замаар явж байтал дахин Р.Г- залгаад танай Сэлэнгэ явдаг замын хажууд байдаг Дархан хаалга дээр цэнхэр портер машин байгаа, дагуулаад ирээч гэж хэлсэн. Тэгээд би Дархан хаалга ороод нөгөө өндөрлөгөөтэй цэнхэр портер машин зогсож байхаар нь дагуулаад замын цагдаагийн пост тойроод тоосгоны үйлдвэрийн арын шороон зам дээр ирэхэд Ж.С-, Мийгаа, Р.Г- 3 Мийгаагийн цагаан өнгийн марк 2 маркийн машинтай кроп нь эвдэрсэн гээд зогсож байсан. Тэгээд би портерийг нь дөхүүлж өгөөд шууд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /1-р хх 15/,

 

Гэрч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Р.Р.Г- утсаар надруу залгаад манай үхэрнүүд Дархан руу гүйгээд ирсэн байна, танай гэрийн гадаах хашаанд хашиж байгаад муудсан үхэрнүүдийг нь ачаад явмаар байна гэж хэлэхээр би тэг, тэг гээд зөвшөөрсөн. Тэгээд удалгүй манай хашаанд үхэрнүүд хашаад нэг залуу орж ирээд Мөнхөө ахын тамхи байна уу? гэж асуухаар нь тамхи өгсөн. Тэгээд цэнхэр өнгийн портер манай гадаа ирээд хэдэн тооны ямар зүсмийн үхэр ачсаныг мэдээгүй ба хэдэн үхэр ачаад яваад өгсөн. Р.Р.Г- надтай утсаар ярихдаа манай үхэрнүүд бичиг баримт нь байгаа ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн болохоор би ямар үхэр ачиж байгааг анзаараагүй, би үхэр ачиж байх үед гэртээ ач хүүгээ хараад сууж байсан. Тэгээд портер дээр үхэрнүүдээ ачаад үлдсэн үхрийг нь манай гэрээс орж ирээд тамхи гуйдаг залуу баруун зүгт төмөр зам талруу туугаад явсан. Үхэр ачихад харанхуй болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх 16/,

 

Гэрч Ж.Ж.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...” тухайн өдөр би гэртээ байсан. Тэгээд над руу мийгаа гэдэг танил эмэгтэй дүү залгаад Р.Г- ах /Р.Г-/ таныг аваад ир гэсэн гээд манай гэрт ирсэн. Ьэгээд бид 2 харанхуй болж байхад Дарханаас хойшоо цэвэрлэх байгууламжийн хажуугийн нэг жалганд орсон чинь Мийгаа машин эвдрээд зогссон. Тэгээд Р.Г-ыг хүрээд ир гэсэн чинь Р.Г- явган гүйж ирээд машинд суугаад Мийгаа тэр 2 юм ярьж байгаад Р.Г- нэг хүн рүү залгаад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд юм ярьж суугаад Р.Г- намайг буугаад ир гэж хэлээд бид 2 буугаад замаар хойшоо алхаж байтал ах өөрийн саарал өнгийн жийпээ унаад цэнхэр портер машин дагуулаад ирсэн. Тэгээд Р.Г- цэнхэр өнгийн портерт суугаад яваад өгсөн. Харин тухайн үед мал хулгайлж ирсэнг мэдээгүй. Маргааш ахтай ярихдаа мэдсэн” гэх мэдүүлэг/1хх-17/,

 

Гэрч Э.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Р.Г- залгаад ахад нь хэдэн үхэр байна чи мориныхоо. мөнгөний оронд ав гэж хэлэхээр нь за тэгье гэж тохироод нагац ах Э- машинтайгаа яваад Дархан ороод үхэр ачаад ирээч гэж хэлээд би өөрөө явалгүй үлдсэн юм. Тэгээд Э- ах өөрийн цэнхэр өнгийн портертэй яваад 7 тооны үхэр ачиж ирсэн. Ирсэн 7 тооны үхрийг Сэлэнгэд авчраад Сэлэнгийн махны ченж Төрөө гэдэг хүнд зүсийн сайн санахгүй байна 2 тооны үхрийг 2,000,000 төгрөгөөр зарсан, Туяа гэдэг эгчид зүсийн санахгүй байна 3 тооны үхрийг 2,400,000 төгрөгөөр зарсан, 2 тооны бярууг нядлаад Туяад зарсан. Тэгээд авсан үхрээ бүгдийн зарсан.” гэх мэдүүлэг /1-р хх 19/,

 

Гэрч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би З- Р.Г-аас /Р.Р.Г-ээс/ энэ үхэр чинь хулгайн мал биш биз дээ гэсэн чинь З- Р.Г- /Р.Р.Г-/ үгүй би өөрийнхөө үхрээс өгч байна гэсэн. Ингээд 7 тооны үхэр миний машин дээр ачсан. Тэгээд би тэндээс хөдлөөд шууд Сэлэнгэ орж хашаандаа буулгаад дүү Э- буулгачихлаа шүү гэж хэлээд би хөдөө гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг / 1-р хх 21/,

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн...” би Сэлэнгэ аймагт махны ченж хийдэг. Э.Э-н ээж Н- эгч 2019 оны 06 сарын сүүлээр над руу залгаад манай хүү Эрка үхэр авчирсан байна чи ирээд худалдаж аваачч гэж хэлсэн. Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын хэддүгээр баг гэдгийг нь мэдэхгүй “Хороолол” нэртэй газарт байдаг айлын хашаанд очоод 3 тооны үхрийг тус бүрийг нь 800000 төгрөгөнд бодож 2400000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Худалдаж авсан үхрийнхээ зүсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг нь цагаан үхэр байсан, нөгөө 2 үхрийнх нь зүсийг хэлж мэдэхгүй байна. Эрка надад 3 тооны үхэр зарсны дараа маргааш надад шулсан үхрийн мах зарсан” гэх мэдүүлэг /1-р хх24/,

 

Гэрч О.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”2019 оны 06 дугаар сарын сүүлээр Эрдэнэбат над руу залгаад эрлийз бор морио 7 үхэрнээс зарчихлаа, та ирээд үзэж хараад үхэр худалдаж аваач гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байдаг Эрдэнэбатын ээжийнх нь хашаанд очиход 7 тооны үхэртэй хашаа байсан. Тэгээд би үзэж байгаад 2 тооны үхрийг тус бүрийг нь 1000000 төгрөгөнд бодож нийт 2000000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Худалдаж авсан тухайн 2 үхрийн нэг нь  хар алаг үхэр, нөгөө нь улаан үнээ байсан санагдаж байна.” Гэх мэдүүлэг /1хх29/,

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх37/

1. хар цоохор гуна – 1 толгой-1600000 төг

2. хар халзан үнээ -1 толгой -1200000 төг

3. ягаан халзан үнээ -1толгой -1200000 төг

4. бор халзан үнээ – 1 толгой -1200000 төг

5. цагаан гунжин үнээ -1 толгой-1200000 төг

6. улаан халзан бяруу -1 толгой-500000 төг

7. хар халзан бяруу -1толгой-500000 төг

8. хар цоохор бяруу -1 толгой-500000 төг

9. хар халзан бяруу – 1 толгой-500000 төг

10.улаан цоохор бяруу-1 толгой-500000 төг                  Бүгд 8900000 төгрөг.

 

 

2. 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* багийн нутаг дэвсгэрээс иргэн П.П.Д-гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол, иргэн Х.Х.Б-ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Хохирогч П.П.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэдэг газар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 6 тооны адуу Салхитын ар тал ногоо бригад хавиас алдсан юм. Ингээд хайгаад сураг гарахгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний алдсан адуу хээр зүсмийн зөв хаа, гуяндаа галтай нар сар тамгатай, хоёр чих цуулбар имтэй, зөв хаа гуяндаа галтай, нар саран тамгатай, хоёр чих цуулбар имтэй, соёолон насны морь, бор хээр зүсмийн зөв гуяндаа олмон тамгатай, хар зүсмийн зөв гуяндаа дэгэрээ тамгатай морь. Мөн Х.Б- гэдэг хүний халтар зүсмийн үрээ нийлсэн байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх 154/,

 

Хохирогч Х.Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нэг тооны адуугаа 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хонгор сумын Ногоо бригад хавиас алдсан юм. Миний алдсан үрээ бол хээр зүсмийн соёолон насны зөв талын хаа, гуя хоёртоо дугуй дотор Б үсгэн тамгатай үрээ байсан юм. Миний 1 тооны адуу П.П.Д-гийн 5 адуутай нийлсэн байсан юм” гэх мэдүүлэг /2-р хх 158/,

Гэрч Ө.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...” 2019 оны 04 дүгээр саоын сүүлээр яг өдөрийг нь сайн санахгүй байна, хавар Ж.С- эгч над руу утасдаад “мал гаргаад өгөөч” гэхээр нь ямар мал вэ гэхэд “6 адуу байгаа, ээжийн хашаанд хүрээд ирээч” гэсэн юм. Тэгэхээр нь эхнэр С-, хадам ах Б- мөн түүний эхнэр Бадамцэцэг бид 4 хамт Ж.С- эгчийн ээжийнх нь хашаанд очсон. Очиход хашаанд нь 3 адуу уяатай байсан. Уг 3 адууг нядалж дуусахад махны яенж Сараа эгч портертой ирээд ачаад явсан. Удалгүй нэг танихгүй залуу нэг адуу унаад 2 адууг нь хөтлөөд ирсэн. Ж.С- эгч энэ гурван адууг бас нядална гэхээр нь уг гурван адууг нядалж дуусаад ажлын хөлс болох 180000 төгрөг аваад бид 4 буцаад явсан./2хх159/,

Гэрч Б.С-мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2019 оны 04 сарын сүүлээр байх Ж.Ж.С- эгчийн ээжийнхэн хашаанд нийт 6 тооны адууг миний нөхөр Чулуунбаатар, миний төрсөн ах Батжаргал, түүний эхнэр нядлаад би гэдсийг цэвэрлэсэн юм. Бид нарыг очиход хашаанд 3 тооны адуу уяатай байсан. Тэгээд бид хэд нядлаад гэдсийг нь арилгаад дуусах гэж байтал богино дээлтэй 40 гаран насны намхан Р.Г- царайтай ах нэг морийг нь унаад 2 морь хөтлөөд оруулж ирээд гараад явсан. Тэгээд нийт 6 адуу нядлаад хөлсөнд 180000 төгрөгийг бэлнээр авсан. гэх мэдүүлэг /2-рхх-164/

Гэрч Ж.Ж.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн..”би 2019 оны 04 сарын сүүлээр Р.Р.Г- өглөө эрт миний утас руу залгааад мал гаргах хашаа байна уу гэсэн. Тэгэхээр нь би манай ээжийн хашаа л байгаа өөр хашаа байхгүй гэсэн. Ингээд Древенд  байх 2-р баг Октябрийн 5-44 тоотод байх ээжийнхээ хашааг зааж өгсөн юм. Нэдэд хэлэхдээ 3 адуу янзлана гэж хэлж байсан. Ингээд би ээжийн хашаанд очиход Р.Р.Г- 3 адуу манай ээжийн хашаанд авчирсан юм. Тэр үед би ээжийн дүүгийн хүүхэд болох Ч- луу утсаар яриад мал нядлаад өг гэхэд Ч- эхнэр С-, мөн хүргэн ах Б- нарын хамт ирж уг Р.Г-ийн авчирсан адууг нядалсан. Сүүлд нь манай дүү Ч- надад 6 адуу гаргасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-рхх165-166/,

Гэрч Б.С- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2019 оны хавар 4-р сарын сүүлээр Ж.С- адууны мах өгмөөр байна гэхээр нь би Древенд байдаг Ж.С-ийн ээжийн хашаанд нь очиход 3 адууг нь нядалсан байсан. Ингээд махыг үзээд авахаар болсон. Мөн цаана нь 3 адуу бас нядалж байсан. Ингээд нийт 6 тооны адууны махыг нь би авахаар болсон. Ингээд зах дээрээс хөлсний портер аваад буцаж Ж.С-ийн ээжийн хашаанд нь очиж адууны махыг нь аваад Буян захад Мягаа эгчид аваачиж өгсөн.” Гэх мэдүүлэг /2-рхх-169-170/

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...” 2019 оны хавар 04 сарын сүүлээр гэртээ байж байтал манаы хүргэн Ч- хамт хэдэн адуу нядлаад өгөөч гэсэн. Ингээд древенд Ж.С-ийн ээжийн хашаанд Ч- хамтаар очсон юм. Очиход хээр хүрэн зүсмийн 3 адуу уяатай байсан уг 3 тооны адууг нядлаад дуусаж байхад нэг залуу хоёр адуугхөтлөөд нэг адууг нь унаад 3 адуу авчирсан юм. Сүүлд авчирсан 3 тооны адуу нь бас бараан зүсмийн адуунууд үрээ морьд байсан” гэх мэдүүлэг /2рхх-171/,

 Гэрч Р.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...”2019 оны хавар 04 сарын сүүлээр гэртээ байж байтал манай хүргэн Ч-р манай нөхөр лүү яриад хамт адуу янзлаад өг гэхээр нь би хамт явж Ч-ын эхнэр С- хамтаар адууны гэдэс цэвэрлэх гэж очсон юм. Ингээд Ч-р Ж.С-ийн ээжийн хашаанд бид гурвыг дагуулж очиход хашаанд нь 3 адуу уяатай байсан. Уг гурван адууг Ч-, Б- нар нядлаад Сайхантуяа бид 2 гэдсийг нь цэвэрлэсэн юм. Ингээд байж байхад гаднаас нэг танихгүй хүн 1 адуу унаад 2 адуу хөтлөөд орж ирсэн. Уг 3 тооны адууг мөн нядалж гэдсийг нь цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /2-рхх172/

“Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /2-рхх-175-177/

  1. Хээр зүсмийн 6 настай морь-1 толгой-1500000 төг
  2. Цавьдар зүсмийн 8 настай морь-1 толгой-1000000 төг
  3. Хар зүсмийн 10 настай морь-1 толгой-1000000 төг
  4. Хээр зүсмийн 8 настай морь-1 толгой-1000000 төг
  5. Хүрэн зүсмийн 5 настай морь-1  толгой-1500000 төг Бүгд-6000000 төг.

 

Хохирогч Х.Х.Б-ийн хээр зүсмийн 5 настай 1 тооны морь -800000 төгрөг.” гэх –“Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /2хх-180-181/,

 

3. 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр*******,******* гэх газраас иргэн Ц.Ц.Ц-гийн 1 тооны үхэр хулгайлж  2 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ц.Ц.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн..“                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                2019 оны 06 дугаар сарын 05-ны үед улаан халзан зүсмийн эр үхэр маань Дархан-Уул аймгийн Хонгор сумын*******д бэлчээрт бэлчиж байгаад алга болсон юм. Ингээд Цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Улаан халзан зүсмийн, 6 настай эр үхэр, 2 чих нь хойноосоо ухам имтэй, нэлээн тарган үхэр байсан. Би*******, Р.Г-ын гол чиглэлд хайгаад сураг гаргаагүй. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн алга 2019 оны 06 дугаар сарын 10-ны үед Цагаан нуурын ард нэг сураг гараад өөр сураг гараагүй” гэх мэдүүлэг /хх  131/,

 

Гэрч Д.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-04-ны үед хонь хариулаад явж байгаад Цагаан нуурын чигтээ дурандаад байж байхад Цагаан нуурын эрэг дээр нэг үхэр цовчоод байгаа харагдсан. Тэр үед нь би нэг үхэр хайж байсан болохоор очоод үзтэл ухаан халзан зүсмийн 2 чих нь араасаа ухам имтэй, нас гүйцсэн бололтой, том эр үхрийг урд хоёр хөлийг нь мяндсаар тушсан байсан. Тушааг нь тайлах гэтэл тайлагдахгүй, бүр хөл рүү нь шигдсэн байсан учир хутгаар тасалж тайлсан. Тэр үхэр тэндээ хоноод маргааш нь Цагаан нуурын ард байсан айлын гаднаас өндөр бор морьтой хүн 19 цагийн орчим ирээд манай үхэр байна, би хойшоо хүнтэй уулзчихаад ирээд авъя гээд явсан. Буцаад 23 цагийн үед унасан морио солиод урагшаа Дархан чигтээ туугаад явсан. Орой ирэхдээ өндөр бор морийг бодвол намхан хээр зүсмийн морьтой ирж авсан. Уг үхрийг Лхамдорж гэдэг настай эмээгийн гаднаас ирээд аваад явсан” гэх мэдүүлэг 1-р хх 144-145/,

 

Гэрч Б.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Орхон сум Энхтал 2 дугаар баг Адуут чулуу гэдэг газар мал маллаж амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би хонио хариулаад явж байхад их том өндөр бор морьтой хүн хар замын урд Цагаан нуур талаас гарч ирээд танайх морь алдсан гэсэн, хаашаа гүйдэг морь юм, би 2 морь гүйлгээд алдчихлаа танай морь дагуулаад гүйсэн юм биш биз гэхээр нь манай морь нуурын хажуугаас ганцаараа гүйж явсан гэсэн сураг гарсан гэтэл тэр өндөр бор морьтой ах утсаар залгаад би Р.Г- байна, Эрдэнэтийн гүүрний ойролцоо саарал морь гүйж явсан уу? гээд утсаар яриад, мөн надаас халзан зүсмийн үхэр харагдаагүй биз гэж асууж байсан энэ хавьд сураг гарахаар нь ирж үзсэн чинь миний хайж яваа үхэр биш юм шиг байна гээд хойшоо чиглээд мордоод явсан” гэ мэдүүлэг /1-р хх 146-147/,

 

Гэрч Б.Н-  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улаан халзан зүсмийн эр үхэр манай үхрийн захад байхад өндөр бор морьтой хүн 19-20 цагийн орчим манай гадаа хөөж ирээд энэ үхэр хэзээ нийлэв би хайгаад олохгүй байсан юм гэхээр нь өчигдөр нуурын хажууд тушаатай байхад нь орой айлын залуу тушааг нь тайлсан гэж хэлсэн. Тэр өндөр эрлийздүү бор морь унасан залуу хойд Сайнаагийн морь алга болсон гэсэн олсон уу? гэхээр нь мэдэхгүй гэсэн хойшоо Сайнаагийнд очоод эргэж ирээд үхрээ авна гээд мордоод явсан. Орой 23 цагийн орчим нөгөө залуу өндөр бор морио солиод бараан зүсмийн морь унаж ирээд үхрээ авна, танай үхэр бэлчсэн үү? гэхээр нь би бэлчсэн өглөө ирээд ав гэхэд одоо аваад явна гээд улаан халзан үхэр тугалны хашааны хажууд байсныг нь аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх 148-149/,

“Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /1хх-137/

1.эр үхэр-1 толгой-2200000 төг

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-152-158/,

 

4. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагийн орчим******* гэх газраас иргэн Б.Б.Б-ын 1 тооны морийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед морио хайгаад манай өвөлжөө байдаг газрын арын толгой дээр явж байсан. Гэтэл Х- гэх хүний өвөлжөө дотроос морьтой хүн гараад  мод руу орсон. Тэгээд буцаад Х-гийн өвөлжөө дээр ирж байгаа харагдсан. Би араас араас нь Х-гийн өвөлжөөн дээр яваад очтол Дагва гэх залуугийн морийг хашаад уясан байсан. Миний Р.Г- хээр морь Дагваагийн морьтой байнга цуг явдаг. Миний морины хазаараар Д- гэх залуугийн морийг уяж орхисон байсан. ...Мод руу манай хажуу айлын Х-, Д-, Б- 3 орсон. Тэгтэл тэр гуравтай миний морь унаж явсан хулгайч таараад хөтөлж явсан морио хаяад зугтсан” гэх мэдүүлэг /1-р хх 95-96/,

 

Гэрч Н.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 09:00 цагийн үед манай нөхөр морио харна гээд хойд уул дээр гараад сууж байгаад хойд талын Х- гэдэг хүний өвөлжөөн дээрээс морьтой хүн морь хөтлөөд дээд мод руу орж байхыг харсан байсан. Би хонин дээр байж байсан чинь Н- ирээд танай морь хулгай аваад явсан байна, та хайж үзээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би морио унаад мод руу ороод мөр хайж үзээд отож байсан чинь миний зогсож байсан газраас гарч ирээд зугтсан. Зугтахдаа хээр морио хаяад, манай морийг унаад зугтаасан юм” гэх мэдүүлэг /1-р хх 98/,

 

Гэрч Х.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед хонио услаад явж байхад Б.Б-ын морь алга болсон гэж сонссон. Намайг Нямдагва уул руу гараад морь хайгаад байж бай, мод руу унаж явсан гэж байна гэхээр нь би мотоцикпьтой очоод Н- мод самнаж эхэлсэн. Тэгтэл Б.Б- морь унасан хүн жалгаар өгсөөд зугтсан. Харахад бор царайтай, бор Р.Г-гал дээлтэй эрэгтэй хүн байсан” гэх мэдүүлэг /1-р хх 99/,

 

Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед Зулзагын голд хонь услаад явж байхад Б.Б- над руу утсаар залгаад мод руу нэг морь хөтөлсөн хүн орчихлоо, миний хээр морь алга байна гэхээр нь би араас нь мод руу орсон. Гэтэл морь унаж явсан Б.Б-ын хээр зүсмийн морийг унаад өөрийнхөө унаж явсан хээр морийг хөтлөөд явж байгаад намайг хараад хөтөлж явсан хээр морио орхиод зугтаасан. Ингээд араас нь хөөгөөд гүйцээгүй. Морь авч зугтсан хүн нэлээн гандсан бор Р.Г-гал дээлтэй явсан” гэх мэдүүлэг /хх 101/,

 

Гэрч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 04 цагт дөнгөж гэгээ орж байхад адуундаа мордоод гэрээсээ гараад ертөнцийн зүгээр баруун хойд тал руу явж байхад Дархан түлээтийн ард байдаг модны хаяанд эмээлтэй морь зогсож байсан. Тэгэхээр нь яваад очтол Р.Г- хээр зүсмийн морь унасан, туранхай бор царайтай, 40 орчим насны саарал дээлтэй кэпикэн малгайтай хүн байсан. Тэгээд би мориноосоо буугаад уулзах гээд нөгөө хүн босож ирээд Булган чиглэлээс авчираад*******ын эхэнд байлгаж байсан 4 тооны морьд алдчихлаа. Харсан уу? гээд асууж байсан. Тэгээд нөгөө хүн надтай тааралдсандаа сандраад байх шиг санагдаад ярьж байгаа зүйлээ хольж солиод яриад байхаар нь надад сэжигтэй санагдсан. Тэгээд надтай жаахан юм ярьж байгаад Цавын гуу гэх газар руу морио ташуурдаад яваад өгсөн. Тэгээд өдөр нь Цавын гуу-д зусаж байсан айлын морийг аваад өөрийнхөө морийг үлдээгээд явсан гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хх 103-104/,

 

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зөв талын гуян дээрээ босоодуу саран тамгатай адуугаа хүнд зарсан. Гэхдээ зарсан үнээ аваагүй. 2019 оны 05 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, М- ах манай гэрт ирээд адуунууд тавьсан байсан. Бор зүсмийн соёолон үрээгээ авах гэж ирэхэд нь Р.Г- гэх 40 гаруй насны ах цуг ирсэн. Ирээд манай уяан дээр байсан Р.Г- хээр морийг худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь нөгөө Р.Г- гэдэг ах би адуу мал хулгайлдаг, шоронгоос сая гарч ирсэн гээд байхаар нь би 40 гаруй тооны адуутай учир адууг минь хулгайлж магадгүй гэж бодоод Р.Г- зүсмийн зөв талын гуян дээрээ босоодуу саран тамгатай морио 2 мориор солихоор болоод өгөөд явуулсан. Тэгээд одоо болтол 2 адуу нь байхгүй, миний Р.Г- хээр морь ч байхгүй. Бусад адуугаа алдчих байх гэж айгаад адууныхаа үнийг нэхэж чадахгүй байгаа. Мөн анх адуу авахдаа чи ямар адуугаа өвөртөө хийгээд унтах биш, би бүгдийг нь хөөгөөд явж чадна шүү гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг /1-р хх 105-106/,тан

 

Гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын дундуур миний танил ах М-ирээд манай адуунд байсан бор азарган үрээгээ авах гээд ирэхэд өөрийгөө Р.Г- гэх 40 гаруй насны ах ирсэн. Тэгээд манай морины уяан дээр байсан Р.Г- хээр зүсмийн зөв талын гуян дээрээ босоо саран тамгатай адууг 2 мориор сольж авахаар ирсэн. Гүйж ирэх болгонд Р.Г- гэдэг ах ирээд аваад явдаг байсан. Танил Мэндээ ах ирсэн мөн би малын хулгайн хэргээр олон удаа шоронд орж байсан чи адуугаа өвөртөө хийгээд унтахгүй биздээ гээд янз бүрийн байдлаар дарамтлаад, мөн би өөрөө 40 гаруй адуутай болохоор Р.Г- хээр морио хөтлөөд явсан” гэх мэдүүлэг /1-р хх 150/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх109-112/,

“Капитал зууч”ХХК-ий шинжээчийн дүгнэлт /1хх-114-116/

 1.Р.Г- хээр зүсмийн морь -1 толгоой-1200000 төг,

Мал хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэот /1хх-119-122/

 

5.2019 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө*******,******* гэх газраас С.С.Н-ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол, мөн хохирогч Ч.Ч.Э-ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь

 

Хохирогч С.С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд Хохирогч С.С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Р.Г-ын гол суманд хэдэн малаа аав, ээж дээрээ харуулдаг байсан юм. Надад 7 тооны адуу, 8 тооны үхэр, 4 тооны хонь, 2 тооны ямаа байдаг юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой манай дунд хүү Бум-Эрдэнэ адуугаа цуглуулаад гэрийн гадаа авчираад бөөгнүүлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 11-ний өглөө адуугаа хайгаад олоогүй. Би өнгөрсөн жилээс адуу өсгөе гэж бодоод тал талаас адуу цуглуулсан юм. Тэгээд авчирсан нутаг руугаа гүйчихсэн юм болов уу гэж бодоод хайгаад хугацаа алдсан юм. Тэгээд сураг гарахгүй удахаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний алдсан 7 тооны адуу нь 2 талын гуян дээрээ бөөрөнхий дотор таван хошуу хэлбэртэй хар, халтар зүсмийн сувай 2 гүү нь миний танил ах Ч.Э-ийн адуу байсан юм. Мөн зөв талын гуян дээрээ баяд тамга буюу олом тамгатай, зөв тал руугаа унжсан шингэн дэлтэй хул азарга 1 тооны, Хээр гүү, бор гүү 2- уулаа “Ж” тамгатай, хээр гүү нь жижиг хонгор унагатай нийт 3 тооны, зөв талын гуян дээрээ давхар саран тамгатай хүрэн гүү 1 тооны гээд нийт 7 тооны адуу алдсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх 168/,

 

Хохирогч Ч.Ч.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би С.С.Н-ийг багаас нь мэднэ. Аав, ээж нь манай саахалт айл, олон жил цуг зусаж байгаа юм. С.С.Н- өнгөрсөн жилээс адуутай болох гээд цуглуулж байсан. Хул азаргатай, бор, хүрэн, хээр гүү, унагатай зэрэг нийт 5 тооны адуу байсан. Хул азаргатай адуунд миний хар, халтар зүсмийн 2 байдсан гүү байсан. Хул азаргатай адуунд миний 2 тооны адуу байсан болохоор би эрэл сурал болж их явсан. Миний хар, халтар 2 тооны байдсан гүү 2019 оны 06 дугаар сарын сүүлээр С.С.Н-ийн хул азарга хураагаад авсан байсан. Тэгэхээр нь би нэг голд зусдаг болохоор аваагүй хул азаргатай адуунд орхисон юм. Алдагдсан адуунд миний халтар байдас, шүдлэн байдас байгаа. Халтар байдасны 2 талын гуян дээрээ бөөрөнхий дотор гал тамгатай, хар байдсыг хүмүүс хар гээд байдаг юм. Уг нь хар бор зүсмийн шүдлэн байдас байгаа юм. Хар бор байдасны зөв талын гуян дээрээ дутуу дарсан, буруу талын гуян дээрээ тод дарсан бөөрөнхий, дотор гал тамгатай адуу байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх 177-178/,

 

Гэрч Х.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 сарын дундуур Р.Р.Г- манайд ирээд зун наадмаар морь уямаар байна гэж хэлсэн. Үүнээс хойш манайхаар ирж очин байдаг болсон. Манайх хүйтний голд байхад би Дарханд азарга уралдуулахаар очсон. Тэгээд уралдаж чадалгүй хасагдчихаар нь гэртээ ирсэн чинь манай малын хашаанд хул азарга, нэг тооны хонгор унага, хээр гүү, хүрэн байдас зэрэг адуу байсан. Би зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 6-7 тооны адуу байсан. Тэр өдөр 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байсан. Тэр адууг Г- туслах малчин Н-, Н- нар сайхан мэднэ. Энэ хоёр хүүхэд З- Р.Г-тай хамт адуу манаж байсан. Тэгээд миний адуутай 2-3 хоноод З- Р.Г- аваад явсан. Би З- Р.Г-аас ямар учиртай адуу юм гэхэд надад өртэй миний дүү өгсөн юм гэж хэлж байсан. Р.Р.Г- манай гэрт хул азаргатай ирэхээс 6 хоногийн өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны үед ирээд байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Р.Г-ын гол явлаа гээд машинд суугаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх 181-183/,

 

Гэрч С.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14- ны өдөр Г- ах манайхаас адуугаа авч явахад манай ойролцоо бургасан дотор хул азаргатай адуу байсан. Тэгээд Р.Р.Г-ээс энэ юун адуу вэ? гэж асуухад хүн надад өгсөн юм гэж хэлж байсан. 2019 оны 07 дугаар сарын 15-ны орой Р.Р.Г- уг адуугаа аваад явсан гэж байсан. Р.Р.Г- хул азаргатай нийт 6 тооны адуу, 1 унагатай адуу авчирсан. Хул азарганы тамгыг нь хараагүй, байдас голдуу адуу байсан. Нэг гүү нь унагатай байсан. Миний санаж байгаагаар хул байдас, бор гүү, бусад нь бараан голдуу адуу байсан. Харин тамга тэмдгийг нь сайн хараагүй гэх мэдүүлэг /1-р хх 184-185/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- ахын адууны хашаанд Хул азаргатай 5-6 тооны адуу, мөн саарал халзан монгол эмээлтэй морь ирсэн байсан. Тухайн үед ямар учиртай адуу болохыг асуугаагүй. Тэгээд орой нь адуу манах гээд адуу бөөгнүүлж байтал З- Р.Г- ах ирээд Н- бид хоёртой цуг манахаар болсон. Тэгж байтал Гончиг ахын уяж байсан азаргатай адуу алга болсон байхаар нь Нямбуу явж хайхаар болсон. Тэгээд би З- Р.Г- ахтай цуг адуу манаж хоносон. Тууж ирсэн адууны тамгыг сайн анзаараагүй. Ямар ч байсан хул азаргатай бор гүүтэй хээр гүү, жижиг хонгор унагатай байсан. Тэр хул азаргатай адуу С- ахын адуутай цуг 4-5 хоног байж байгаад нэг орой Н-бид хоёр адуу манах гээд С- ахынхаас хойшоо адуугаа туугаад явж байтал З- Р.Г- ах ирээд Хул азаргатай адууг салгаж аваад Бүрэнтолгой руу хүргэж өглөө гээд цагааннуур тал руу туугаад явсан” гэх мэдүүлэг /1-р хх 187/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- ахынд очиход адуу хашдаг хашаанд нь хул азаргатай, хүрэн гүү, бор гүү, хээр гүү, жижиг унагатай халтар байдас зэрэг 6-7 тооны адуу байсан. Мөн халзан саарал зүсмийн адуу ирсэн байсан. Тэр шөнө З- Р.Г- ах С-а ахын адууг манаж хоносон. Тэгээд маргааш өглөө нь З- Р.Г- ах наадам үзэхээр яваад өгсөн. С- ахын адууг хардаг хүн ирээгүй учир Нямжав бид хоёр адууг нь 3 өдөр манасан” гэх мэдүүлэг /1-р хх 190/,

 

Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”би өөрийн 100 орчим адуутай. Тэгээд 2019 оны 08 сарын 18-ны үед манай энд ташаан толгой дээрээ давхар саран тамгатай Р.Г-га азаргатай 6 тооны адуу яваад байсан. Энэ адуу нь манай эндхийн адуу биш учир хэсгийн төлөөлөгчид бүртгүүлсэн. Зөв талын ташаан толгой дээрээ босоо давхар саран тамгатай Р.Г-га азарга, зөв талын гуяан дээрээ “Ж” үсгэн тамгатай хээр гүү, хонгор унаганы хамт, бөөрөнхий дотор тавьсан хүшуу хэлбэртэй, гуян дээрээ тамгатай халтар гүү, цагаан сартай хүрэн тамгагүй үрээ, хүрэн зүсмийн /s/тамгатай даага байсан” гэх мэдүүлэг/1хх-192-193/,

Гэрч Н.Ц-мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”2019 оны 08 сарын эхээр өглөө эрт хул азрагатай адуугаа гэрийн гадаа тууж ирэхэд хар зүсмийн байдас, бор байдас нийлсэн байсан. Ингээд ижил буруу 2 адуу манай адуунд нийлсэн байхаар Дарханы Цагдаагийн газрын малын хэсгийнхэнд хэлж тэмдэглүүлж байсан” гэх мэдүүлэг /1хх-194-194/,

Эд зүйлс хураан авсан тэмдэглэл/1хх-196/ ...”Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Б.Тогтохсүрэнгээс 2 талын гуяндаа бөөрөнхий дотроо гал тамгатай халтар байдас, “Ж” үсгэн тамгатай хээр гүү, халтар охин унагатай нийт 3 тооны адууг хураан авав.

 

Эд зүйлс хураан авсан тэмдэглэл/1хх-197/ ...” Дархан-Уул аймгийн Хонгор сум иргэн Н.Цэнд-Очироос “2 талын гуяандаа дугуй дотор гал тамгатай хар бор байдас, “Ж” үсгэн тамгатай бор хязаалан байдас нийт 2 тооны адууг хураан авав.

 

Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-198-199/...Ч.Ч.Э--д 1. Зөв тал, буруу талын гуян дээрэээ бөөрөнхий дотор гал тамгатай халтар зүсмийн шүдлэн байдас, 2. Зөв талын гуян дээрээ дутуу дарагдсан буруу талын гуян дээрээ бөөрөнхий дотор гал тамгатай хар бор зүсмийн шүдлэн байдас.

 

Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-200-201/...С.С.Н-ид ...1. Зөв гуян дээрээ “Ж” үсгэн тамгатай хээр зүсмийн гүү,   2.Тамгагүй хонгор зүсмийн унага /хээр гүүний унага/, 3. Зөв талын гуян дээрээ “Ж” үсгэн тамгатай бор зүсмийн байдас зэрэг 3 тооны адуу хүлээлгэн өгөв.

 

“Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт: 1.Халтар байдас/3 настай/-1 толгой-1200000 төг, 2. Хар байдас /3 настай/ - 1 толгой-1200000 төг нийт дүн: 2400000 төг /1хх-210-211/

“Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлт: 1. Хул азарга /6 настай/ -1 толгой-1500000 төг, 2. Хээр гүү /4 настай/-1 толгой-1200000 төг, 3. Бор байдас /4 настай/1 толгой-1200000 төг, 4. Хүрэн байдас/4 настай/-1 толгой-1200000 төг, 5. Саарал унага-1 толгой-100000 төг, нийт дүн: 5200000 төг,/1хх-216-218/,

 

6.2019 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Д.А-ийн 15 тооны адууг хулгайлж 17 900 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Хохирогч Д.Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зарим морьдоо уналганд авч үлдээд 16 тооны морьдийг азаргатай адууны хамтаар өнгөрсөн баасан гарагийн орой буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цаг 30 минутанд гэрээсээ гараад баруун тийшээ төмөр замын нүхэн гүүр гараад голын бургас руу шахсан. Маргааш өглөө нь түлээнд явсан бөгөөд үдээс хойш ирээд азаргатай адуугаа олоод морьдоо хайгаад олоогүй. Миний морьд хар голтой хул морь, хонгор морь, хар халтар морь 2, улаан хээр морь, дэлтэй хар хүрэн морь, цавьдар морь, хар халтар үрээ, улаан хээр даага, зээрд соёолон морь, хөх бор морь, Р.Г- хээр морь, хүрэн морь, жижиг хээр морь, хонгор үрээ зэрэг нийт 15 тооны морь алдсан” гэх мэдүүлэг /2-р хх 15/

Гэрч М.Р.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үүрээр 05 цагийн үед гэнэт 6 тооны адууг Р.Р.Г- тууж ирсэн. Ирэхээр нь юун адуу гэж асуухад манай дүүгийн адуу бүх бичиг баримт байгаа гэсэн. Ингээд авчирсан 6 удаагаа манай хашаанд хашаад Р.Г- унтаж байгаад 9 цагийн үед босоод би түүнээс адуу мал яах гэж байна гэж асуухад танай хашаанд амраад байж байг гэсэн. унтаж байхад үүрээр Төв аймгийн цагдаагийн газрын нэг хүн ирээд ямар учиртай адуу юм гэхээр болсон учрыг хэлсэн. Дээрхи адуунууд нэг ижил дугуй дотор нэмэх тэмдэгтэй тамгатай байсан. Хоёр халтар 2 хүрэн нэг хонгор, нэг хул зүсмийн морьд байсан” гэх мэдүүлэг /2-р хх 16-19/,

 

Гэрч С.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нарсан дундуур манай морьдыг хүн хөөчихсөн явж байхаар нь би давхиж очоод уулзсан чинь тэр хүн энэ морьдууд поолинд орсон. Одоо аваачиж хаших гэж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өө тэгсэн юм уу уг нь наад морьдууд чинь өглөө гэрийн гадаа байсан юм ганц удаа юм чинь буцаачихгүй юу гэсэн чинь энэ удаад буцаая адуу малаа харж байхгүй бол адуу чинь поолинд ороод байна шүү гэж хэлчихээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 20/,

 

Гэрч Ю.Ө- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 8 сарын 17-18-нд шилжих шөнө Р.Р.Г- цагаан бор зүсмийн 1 тооны адуу унаж ирээд энэ морийг М- ахад өгчихөөч маргааш ирж авах юм гэсэн. Тэгэхээр нь би хашаанаас уяад үлдээчих гэсэн. Уг унаж ирсэн морио манайд үлдээгээд өөрөө эмээл хазаараа үүрээд явсан. Цэвэрлэх байгууламжийн картны үзүүр дээр гэрэл гарсан. Тэр машинд суугаад явсан байх” гэх мэдүүлэг /2-р хх  21/,

 

Гэрч Ж.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”хуучны танил З- Р.Г- гэх хочтой Р.Р.Г-ээс морь авсан асуудлаар мэдүүлэг өгч байгаа гэж ойлгож байна. Би Р.Р.Г-ээс 2019 оны 06 сарын дундуур шиг санаж байна, өөрийн худалдаж авсан шинэ улаан өнгийн хятад мотоциклиор Халиун зүсмийн морь сольж авсан. Мөн дараа нь 2019 оны 08 сарын 20-ны үеэр надаас 2019 огны 08 сарын дундуур авсан 2 тооны том мэгж, 1 тооны торойны өртгөнд гэж бор морь өгсөн. Тэр морийг Р.Р.Г- намайг ирээд авчих гэхээр нь би өө ах нь очиж авч чадахгүй гэсэн чинь “Мөнхөө” ахынд орхичихьё гээд Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн манаач Өнөрмөнх гэх айлд орхисон байсныг би 2019 оны 08 сарын 23-нд шилжих шөнө...М- гэрээс аваад хөтөлж явж байгаад Мөнхөөгийн гэрийн ойролцоо их устай байсан нүхэн гүүрээр гарах гэсэн чинь тэр морь нь гарахгүй байсаар байгаад би алдсан” гэх мэдүүлэг /2хх-22-23/,

 

Таньж олуулах ажиллагаа...гэрч С.Б- гэрэл зургаар 1-5 гэж дугаарласан таван хүний гэрэл зургийг өрж таньж олуулах ажиллагаа явуулахад 3 дугаартай зурган дээр байгаа хүн нь 2019 оны 08 сарын 12-ны өдөр манай адууг хөөж яваад надтай тааралдсан хүн мөн байна гэж таньсанг тэмдэглэл болгон бичив. /2хх-29-30/,

“Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний тайлан ТХҮ-118/114

  1. Р.Г- хээр зүсмийн адуу-1-1300000 төг,
  2. Р.Г- халтар зүсмийн адуу-1-1300000 төг,
  3. Хар голтой хул зүсмийн адуу-1-1300000 төг,
  4. Хонгор зүсмийн адуу-1-1300000 төг,
  5. Хар халтар зүсмийн адуу-1-1300000 төг,
  6. Өндөр халтар зүсмийн адуу-1-1300000 төг,
  7. Дэлтэй хүрэн зүсмийн адуу-1-1300000 төг,
  8. Цавьдар адуу-1-1300000 төг,
  9. Хүрэн зүсмиийн адуу-1-1300000 төг,
  10. Нарийн хүрэн зүсмийн адуу-1-1300000 төг,
  11. Нарийн хүрэн зүсмийн адуу-1-1300000 төг,
  12. Бор зүсмийн адуу-1-1300000 төг,
  13. Хар халтар үрээ-1-1300000 төг,
  14. Хул зүсмийн үрээ-1-1300000 төг,
  15. Хээр зүсмийн адуу-1-1300000 төг, нийт 13 толгой, нийт дүн: 17900000 төг,/2хх-35-37/

 

7.2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бригадаас иргэн Б.Б.Х-гийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 2.100.000 гөгрөгийн учруулсан болох нь

 

Хохирогч Б.Б.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний үдээс хойш 13 цагийн орчимд гэрийн урд талын тариан талбайд 4 тооны хонгор морь, халиун гүү, халтар шүдлэн, хээр шүдлэн адуунууд маань бэлчиж байсан. Тэгээд би малдаа явчихаад 15-16 цагийн үед гэртээ эргэж ирэхэд манай 4 тооны адуу байхгүй алга болсон байсан. Тэгээд би гэртээ 4 адуугаа хаашаа алга болсныг асуухад мэдэхгүй, нэг харсан алга болсон байна гэсэн. Ингээд тэр өдөртөө орой болтол хайгаад олоогүй. Маргааш нь Хонгор сумын Улаанбаатар Дархан чиглэлийн замын хар замын ойролцоогоос халтар шүдлэн, хээр шүдлэн 2 адуугаа бэлчиж байхад нь олж авсан. Үлдсэн халиун гүү, хонгор морио үргэлжлүүлэн ойр хавийн газраар хайгаад олдохгүй болохоор нь айлын адуутай нийлсэн байж магадгүй гэж бодоод ойр хавийн айлын хүмүүст харагдвал хэл дуулгаарай гээд эрлээ зогсоосон” гэх мэдүүлэг /4-р хх 36/,

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж.С- надруу залгаад Ж.С- байна хөдөө яваад ирлээ найзын хүүхдийн сургалтын төлбөр хийх гээд 2 адууны мах аваад ирлээ та авах уу гэхээр нь адууны мах хямдарчихсан байгаа гэсэн чинь хэмжиж үзээд үнэ төлбөр нь болчих байлгүйдээ эгчээ найзын хүүхдийн төлбөр хийх гэж байгаа юмаа гэж хэлэхээр нь заза тэгвэл эгч нь тооцоогоо хийчихээд харихдаа хэлье гэж хэлээд 22 цагийн үед Ж.С- рүү утсаар яриад эгч нь харилаа гэсэн чинь Ж.С- за би таны араас яваад очъё гэж хэлсэн. Тэгээд гэртээ харьчихаад Ж.С- ирэхгүй удаад байхаар нь над руу залгаж ярьж байсан дугаарлуу нь залгасан чинь цагдаа зогсоочихоод байж байна гэхээр нь өө ямар балай юм бэ бичиггүй байсан юм уу гэсэн чинь эргээд яръя гэж хэлээд утсаа салгаад дахин яриагүй” гэх мэдүүлэг /хх 48/,

 

Гэрч А.Ба- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөө үүрээр 05 цагийн үед намайг малын хэсэг дээр унтаж байхад цонх тогшихоор нь манай нэг хоригдол ахлагчаа хүн ирчихсэн байна гэхээр нь сэрээд хэн бэ? гэж асуусан чинь Р.Г- байна гэж хэлсэн. Гэтэл Р.Р.Г- “хөгшин нь урдаас ирлээ, ядарч явна ярих юм байна” гэхээр нь би юу болсон талаар асуухад “одоо яриад яахав өглөө яръя” гэж хэлээд унтаж амарсан. Тэгээд өглөө нь 07 цагийн үед хоригдлууд ажилдаа гарч яваад манай адуучин эргэж орж ирээд “гадаа 2 адуу байна Р.Г- ах авч ирсэн юм шиг байна /Р.Г- гэдэг нь Р.Р.Г-ийн хоч/ гэхээр нь би Р.Г-ийг сэрээж ямар учиртай 2 адуу юм бэ? гэхэд “Хөгшин нь хүнээс авах ёстой 2 адуугаа авч ирсэн энийг янзалж хохирол төлбөрөө төлөх гэж байгаа юм танай өвөлжөөнд янзалъя” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ тийм асуудал байхгүй урагшаа авч яваад янзал наадхаа” гэж хэлсэн чинь найз эмэгтэй Ж.С- гэж дууддаг эмэгтэй рүү утсаар яриад дуудчихаад адуугаа манай хоригдол Х.Б-ээр хөтлүүлээд урагшаа жалганд аваачиж байгаад Х.Б-тэй хамт 1 адууг нь гаргасан. Тэгээд найз эмэгтэй Ж.С-тай /Ж.Ж.С-/ утсаар яриад манай малын хэсгийг зааж өгөөд Ж.С- нь олохгүй байхаар нь би тухайн Ж.С-тай нь утсаар ярьж зааж өгсөн. Тэгээд удалгүй найз эмэгтэй Ж.С- нь ирсэн чинь Дархан руу ороод өөр машин олоод ирье гэж хэлээд 1 эмээлээ аваад найз эмэгтэй Ж.С-гийн машинд суугаад явсан. Тэгэхээр нь би хоригдол Х.Б-ийг “За наад үлдсэнийг янзалчих” гэж хэлээд үлдсэн нэг адууг гаргаж махыг нь эвдүүлсэн. Тэгээд яваад холбоогүй байгаад байхаар нь Р.Г- рүү залгаад “ирж энэ юмаа аваач ээ” гэж хэлэхэд Р.Г- “миний бие өвдөөд байна би Ж.С-г явуулчихъя” гэсэн, Ж.С- улаан хүрэн өнгийн приус-30 машинтайгаа ирээд 2 адууны махыг нь ачиж аваад явсан. Тэгээд хөдлөөд холдоогүй байхад нь Ж.С- руу би залгаад “үлдсэн юмаа яах юм бэ” гэсэн чинь Р.Г-аас асууя” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би Р.Г-рүү утсаар яриад “үлдсэн толгой арьс ширийг нь яах юм бэ" гэсэн чинь “Наанаа устгачих юм байхгүй юм уу” гэхээр нь “Би энийг чинь хаана устгахав дээ энийгээ ирж ав” гэсэн чинь “Орой очиж авна” гэж хэлсэн тэгээд дахиж холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хх 49/,

 

Гэрч С.Г- “...12 сарын 21-ний өглөө 8-9 цагийн алдад манай гэрт орж ирээд Энхтал буюу 96-руу Дэмбээгийнд очоод ирье гэхээр нь хүргэж өгөхөөр болоод явж байх  замд миний утаснаас 2-3 хүнтэй очиж байна утсаа асаалттай байлгаарай гээд ярьж байснаа “Ж.С- эгч чинь даруулчихлаа” гэсэн. Би яагаад даруулсан юм бэ гэхэд бичиггүй 2 адуу аюч яваад цагдаад баригдчихлаа гэж байсан. Би хаанаас авсан адуу юм бэ гэхэд хүнээс авсан юм гэсэн. Тэгээд ах нь цагдаа дээрээс зугтчихсан юм 2 адууныхаа эзэнтэй очиж уулзана гэж ярьж байгаад Дэмбээ гэх хүний гэрийн гадаа хүргүүлээд буусан” гэх мэдүүлэг /хх 55/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 19-ний орой Манай ээж Дэлгэрмаа нь Дарханд аавыг эмнэлгээс гаргах гээд явсан бөгөөд над руу утсаар яриад Ж-н дээд талын тариан талбай дээр З- Р.Г- ирчихээд намайг олохгүй байна гээд над руу залгаад байна. Чи очоод морио ав гэхээр нь би аавын гэрээс гарч яваад тариан талбай дээр явж очиход З- Р.Г- гэх хочтой ах ганцаараа нэг хул морь уначихсан манай хүрэн морийг хүзүүнээс нь хөтлөөд ирчихсэн байсан. Тэгэхээр нь би очоод морио авахад ах нь зайдуухан бүгээ морь тушчихсан гэж хэлээд өөрийн унаж ирсэн хул морио унаад нөгөө тушсан бүгээ морь руугаа уруудаад Хонгор сум тал руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх 58-59/,

 

Гэрч Н.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны орой З- Р.Г- буюу Баагий гэж дууддаг залуу манайд ирээд манай хүүгийнхээс морь унаад авсан. Тэгээд тухайн өдөр эхнэр нь намайг гэрт хүргэж өгөөд би гэртээ ганцаараа байж байтал шөнө 00 цагийн үед манай гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд өглөө үүрээр 04-05 цагийн үед босоод морио унаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх 60-61/,

 

Гэрч Н.Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өглөө адуундаа яваад өдөр 11 цагийн үед ирэхэд манай өвөлжөөний гадна 2 тооны адуу байсан. Тэгсэн ээлжийн ахлагч А.Баярбаатар манайх идшээ хийж багаа юм, хийлцээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 тооны адууг нядалж өгсөн” гэх мэдүүлэг /хх 71-72/,

Гэрч Э.О-...” 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 11-13 цагийн хооронд байх цаг хугацааг санахгүй байна, ямар ч байсан гэртээ байхад 99372611 дугаарын утаснаасаа залгасан байх гэж бодож байна., тухайн үед ямар дугаарын утаснаас залгасныг санахгүй байна. Миний 99****17 дугаарын утас руу залгаад “У- байна, хүрээд ирээч” гэхээр нь за гээд ... Улаанаагийн гэрт яваад очтол Улаанаагийн 2 хүүхдийн хамт Р.Г- байсан тэгээд гараад Р.Г-тэй уулзсан чинь “ 2 адууны мах байна, чи авах уу” гэхээр нь “би авахгүй” гэж хэлсэн чинь Дарханаас ойрхон газар байгаа юм, чи машинтайгаа яваад ачаад оруулаад ирээч гэж надаас гуйхаар нь би “үгүй, машин тэрэг цус болчихно” гэж хэлээд гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 12 сарын 21-ний өдөр манай гэрт 2 цагдаа ирээд асуух зүйл байна гээд “Р.Г- цагдаа дээрээс зугтаачихлаа, таныг Р.Г-ийг ямар нэг газар луу хүргэж өгсөн байж магадгүй гэж бодлоо” гэсэн./3хх-53/,

Гэрч Т.м- мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”2019 оны 12 сарын 19-нд орой амарч байхад ...шөнө монгол дээлтэй, монгол гуталтай, туранхай Р.Г-автар царайтай нэг хүн ирээд ахлагч Б- юм ярьж байгаад бид нарын байрладаг байрны газраар өмсөж явсан хувцастайгаа унтсан байсан. 2019 оны 12 сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд босоход уг хүн унтаж байсан. Ингээд намайг гадаа гарахад малын хашаанаас 2 морь уяатай байсан. Уяатай байсан 2 морины нэг морь нь хонгор морь...цэрэг эмээлтэй байсан. Нөгөө морь нь мөн хонгор юмуу хул морь байсан. Ингээд уг хүнийг улаан өнгийн жижиг тэрэг ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /3хх-74/,

“Капитал зууч”ХХК-ий шинжээчийн дүгнэлт: 1. 6-7 орчим настай Халиун зүсмийн гүү-1-1100000 төг, 2. 8-9 орчим настай Хонгор зүсмийн морь-1-1000000 төг, Нийт:2100000 төг/3хх-101-103/

 

Шүүгдэгч Р.Р.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би 2 тооны адууг Хараа буюу Харка гэж дууддаг залуугаас 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 06-07 цагийн үед  зургаагийн байрны урд буюу Древэнд хүлээж авсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан зүс таних залуугийн хамт ирсэн. Нэг морь нь мөнгөн эмээлтэй нөгөө морь нь эмээлгүй байсан.  Тэгээд 445 ангийн малын хэсэг дээр очиж 2 адуугаа нядлаад Дархан руу ороод өдөр нь Древэнд Харкатай дахин уулзаад эмээлийг хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх 87-88/,

 

Шүүгдэгч Ж.Ж.С-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Р.Г- “Чи махны ченж С-эгчтэй нэг уулзаадхаарай нилээн холоос 10 тооны адуу авчирсан борлуулаад өгөөч гэж хэлээдхээч” гэж надад хэлсэн тэгээд Дарханд орж ирээд би хүнтэй уулзах ажилтай байсан тул 18-ын буудлын орчимд Р.Р.Г-ийг буулгаад явсан. Өдөр 14 цагийн орчимд би хүнтэй уулзаж дуусчаад С- эгчийн гэрт нь шүүхийн шийдвэрийн байранд яваад очсон чинь С- эгч согтуу унтаж байхаар нь Р.Г-ийн хэлснийг дамжуулж хэлж чадалгүй гараад өөрийн гэрлүүгээ ороод удаагүй байж байтал Р.Р.Г-, А.Б- хоёр ээлжилж, залгаад хүрээд ир гээд байхаар нь 18-ын ойролцоо явж очоод Р.Г- ганцаараа байхаар нь машиндаа суулгаж авч яваад эргээд Монтод гэрлүүгээ явж байхад Р.Р.Г- “нэг мах янзалчихсан байна очиж авмаар байна хоёулаа хамт явъя” гэхээр нь би Р.Р.Г-ийг гэртээ оруулаад охиныгоо шөл хийгээд өгөөрэй гэж хэлээд машинаа унаад өглөө нь Р.Р.Г-ийг анх очиж авсан газар руугаа явж очиход намайг А.Ба- гэх залуу тосч аваад өглөө нь миний очсон газраас ойролцоо байх өөр нэг малын өтөг бууцтай газар 2 тооны адууг махлаад арьсыг нь дэлгээд махыг нь эвдээд дээр нь тавьчихсан гар хуруу нь цус болчихсон ялтан бололтой 2 эрэгтэй байсан. Арьс толгой нь машинд багтахгүй байсан тул махыг нь машиндаа ачаад Дархан руу хөдлөөд Ширээ нуруугаар П.Д- дарханд орж ирээд шууд монтогийн гадаа гэртээ ирэхэд Р.Р.Г- нэг цагаан өнгийн машинаас бууж ирээд намайг дагуулж манай гэрлүү орох замдаа тухайн махыг авах хүн олдохгүй байна гэхээр нь би танидаг махны ченж Э- эгчрүү залгаад “гарал үүслийн бичиггүй 2 адууны мах байна авах уу” гэсэн чинь “хаанаас авч ирсэн юм бэ” гэж асуухаар нь “хөтөлөөс авч ирсэн” гэж хэлэхэд “эгч нь мөнгөө бэлэн болгочихоод эргээд холбогдъё” гэсэн тэгээд 1 цаг орчмын дараа орой 19 цагийн орчимд эгч надруу залгаад “Эгч нь гэртээ ирчихлээ, аваад хүрээд ир үзье” гэхээр нь би гэрээсээ гараад мах ачсан машинаа унаад явж байтал замын цагдаа зогсоож шалгаад намайг саатуулсан юм” гэх мэдүүлэг /хх 45-46/ зэрэг

 

Эрүүгийн 1918008810599 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 7, 90, 128, 166, 2-р хх 02, 3хх-02 /,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 25-27/,

 “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1-р хх 36-37, 114-115, 137-138, 210-211, 216-217, 2-р хх 175-176, 180-181, 186-187,  /,

Шүүгдэгч Р.Р.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 61, 68/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 109-112, 152-158, 2-р хх 29-30/,

Мал хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 119-121/

Мал хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 198-201, 2-р хх 6-9/,

Шүүгдэгч Р.Р.Г-ийн арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /1-р хх 226-231/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 4-5/

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /2-р хх 35-37/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/,

Малын арьс, толгойг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 14-15/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 16-21/,

Капитал зууч ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 95-96, 101-102, 107-108/,

Шүүгдэгч Ж.Ж.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 137/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2.Шүүгдэгч Ж.Ж.С-ийг  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Рагчаа овогтой Р.Г-ийг бригадаас 2 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2 тооны адууны махыг авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ж.Ж.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Р.Р.Г-тэй хорих анги дээр хамт байсан хорих ангийн хянагч н.Баярбаатар гэх зүс таних залуу залгаад та хүрээд ирээд энд байгаа махыг аваад яваач гэхээр нь эгч нь завгүй байна.гээд татгалзсан. Гэтэл удаа дараа залгаад хулгайн мах бишээ та хүрээд ирээч гээд байсан тэгэхээр яах аргагүй гэдэг хүнд би итгээд очсон. махыг миний машинд ачиж өгөөд 4 цагийн үед би Дарханд ирээд Р.Р.Г-рүү залгаад махаа буулгаач ээ гэтэл авах хүн байхгүй гээд байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.Р.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 12 дугаар сарын 18-нд байдаг хуурай дүү авлагатай байсан 2 адуугаа авахаар Ж.Ж.С-ийг гуйж цайдамд хүргүүлсэн. Г.Х- 2 тооны адуугаа аваад хорих ангийн мал дээр очиж 2 адуугаа төхөөрөөд Ж.Ж.С-ийг мах ачаад Дархан хүргээд өгөөч гэж дуудсан. Хулгайн мал гэж Ж.Ж.С-т хэлээгүй хүнээс авлагадаа авсан мал байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Энхчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж.С- надруу залгаад Ж.С- байна хөдөө яваад ирлээ найзын хүүхдийн сургалтын төлбөр хийх гээд 2 адууны мах аваад ирлээ та авах уу гэхээр нь адууны мах хямдарчихсан байгаа гэсэн чинь хэмжиж үзээд үнэ төлбөр нь болчих байлгүйдээ эгчээ найзын хүүхдийн төлбөр хийх гэж байгаа юмаа гэж хэлэхээр нь заза тэгвэл эгч нь тооцоогоо хийчихээд харихдаа хэлье гэж хэлээд 22 цагийн үед Ж.С- рүү утсаар яриад эгч нь харилаа гэсэн чинь Ж.С- за би таны араас яваад очъё гэж хэлсэн. Тэгээд гэртээ харьчихаад Ж.С- ирэхгүй удаад байхаар нь над руу залгаж ярьж байсан дугаарлуу нь залгасан чинь цагдаа зогсоочихоод байж байна гэхээр нь өө ямар балай юм бэ бичиггүй байсан юм уу гэсэн чинь эргээд яръя гэж хэлээд утсаа салгаад дахин яриагүй” гэх мэдүүлэг /хх 48/ зэргийг үндэслэн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор авсан байх ба энэхүү үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.Р.Г-ийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2-т заасан “мал хулгайлах” гэмт хэргийн  шинжийг агуулсан, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны малыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Р.Г- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Ж.С- өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр хүсч үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч Р.Р.Г-ийн хохирлоос хохирогч Ч.Ч.Э-ийн 2 тооны адуу 2.400.000 төгрөг барагдуулсан, хохирогч С.С.Н-ийн 5.200.000 төгрөгийн хохирлоос  2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Д.Д.А-д 17.900.000 төгрөгийн хохирол учирснаас  7.800.000 төгрөг буюу 6 тооны адуу биет байдлаар төлөгдсөн гэж үзэхээр байх ба үлдэх 34.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Хохирогч Б.Х- 339.6 кг адууны мах, адууны толгой-2, адууны шир-2, шийр-8 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн байх боловч тухайн хүлээлгэн өгсөн эд зүйлсэд үнэлгээ хийж хэдий хэмжээний хохирол төлөгдсөнийг тогтоогоогүй, түүнчлэн хохирол төлбөр барагдсан эсэх талаар ямар нэгэн баримтгүй тул хохирлыг төлсөн гэж үзэхгүй. Хэрэв хохирлыг нөхөн төлөгдсөн эсэхэд маргаан гарвал иргэний журмаар шүүгдэгч нэхэмжлэл гарган тооцуулах боломжтой гэж үзлээ.

/3хх-6-22/

Иймд шүүгдэгч Р.Р.Г-ээс нийт 34.000.000 гаргуулж хохирогч П.П.Д-д 6.000.000 төгрөг, хохирогч Х.Х.Б-эд 800000 төгрөг, хохирогч Ц.Ц.Ц-д 2.200.000 төгрөг, хохирогч Ц.Ц.Д-д 8.900.000 төгрөг, хохирогч Б.Б.Б-д 1.200.000 төгрөг, хохирогч С.С.Н-ид 2.700.000 төгрөг, хохирогч Б.Д.А-д 10.100.000 төгрөг, хохирогч Б.Б.Х-д 2.100.000 төгрөгийг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Ж.С- нь 88 51 УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг гэмт үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ж.С-ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

88 51 УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь “GSB CAPITAL” банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, аьтомашины зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байх тул тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 11500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ./3хх-30-34/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Р.Р.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Ж.Ж.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Р.Г- энэ хэрэгт шүүгчийн захирамжаар 123 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Р.Г- өнгийн суудалтай ногоон өнгийн гөлөм, цагаан өнгийн дөрөөтэй хийц тодорхойгүй эмээл 1 ширхэг, суран тархи, жолоо цулбуур бүхий хазаар 1 ширхгийг хураан авч худалдан борлуулж, хохиролд тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Р.Г-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.С-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р.Г-ийг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

            4. Шүүгдэгч Ж.Ж.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р.Г-эд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р.Г-ийн цагдан хоригдсон 123 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            7. Шүүгдэгч Ж.Ж.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ж.С- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Р.Р.Г-ээс нийт 34.000.000 гаргуулж хохирогч П.Д- д 6.000.000 төгрөг, хохирогч Х.Х.Б-эд 800000 төгрөг, хохирогч Ц.Ц- -д 2.200.000 төгрөг, хохирогч Ц.Д- /-д 8.900.000 төгрөг, хохирогч Б.Б- -д 1.200.000 төгрөг, хохирогч Сандагдоржийн С.Н- -д 2.700.000 төгрөг, хохирогч Д.А- д 10.100.000 төгрөг, хохирогч Б.Х- -д 2.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

            10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 88 51 УНТ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Ж.С-ээс гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Р.Г- өнгийн суудалтай ногоон өнгийн гөлөм, цагаан өнгийн дөрөөтэй хийц тодорхойгүй эмээл 1 ширхэг, суран тархи, жолоо цулбуур бүхий хазаар 1 ширхэгийг  худалдан борлуулж, хохиролд тооцохыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

            12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Р.Р.Г-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ