Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2015

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00635 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХХХ” ХХК, “ХХХХХХ” ХХК-нд холбогдох

 

            Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ

                                                                                              ХХХХХ

                                                                                              ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                          Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХХ, ХХХХХнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ХХХХХминий бие ХХХХХ дүүргийнХХ-р хорооны нутаг дэвсгэрт "ХХХХХ" ХХК-ийн барьж байсан "ХХХХХ" хотхоны барилгаас ХХХ байрны ХХ тоот 312 м.кв талбай бүхий таун хаусыг захиалан худалдаж авахаар тохиролцож, улмаар 2007 оны 8 сарын 20-ны өдөр ХХ тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ" нэртэй гэрээг “ХХХХХХ” ХХК-тай байгуулсан. Гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Харин “ХХХХХХ” ХХК-ийн зүгээс таун хаусыг барьж, миний эзэмшилд шилжүүлэх үедээ зураг төсөвт өөрчлөлт орж 66 м.кв талбай нэмэгдэж 378 м.кв болж өөрчлөгдсөн тул нэмэгдсэн талбайн үнийг төлөхийг шаардсаны дагуу 40 920 ам.долларыг нэмж төлснөөр нийт 231 491 ам.доллар буюу 299 526 010 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “ХХХХХХ” ХХК-ийн зүгээс өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргахад шаардагдах арга хэмжээг авахгүй, чирэгдүүлж, эрх, хууль ёсны aшиг сонирхлыг маань зөрчиж байгаа тул үнийг нь төлж худалдан авсан ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ, Зайсангийн тойруу ХХХ байрны ХХ тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч “ХХХХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХХХХминий захиалгаар барьсан таун хаусыг 2010 оны 5 сарын 12-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилгаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлж, ХХХХХХХ дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Улмаар “ХХХХХХ” ХХК нь ХХХХ-аас “ХХХХ” ХХК-ийн авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр "Зээлийн барьцааны гэрээ" нэртэй гэрээг ХХХХ тай байгуулж, тус банкны барьцаанд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсаны дотор миний захиалсан таун хаусыг барьцаалсан болохыг олж мэдлээ. ХХХХ болон “ХХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ" нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХ байрны Х тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан  хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2010 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг ХХХХХминий бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, “ХХХХХХ” ХХК нь надад мэдэгдэлгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч ХХХХХХ-ны барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. ХХХХ тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд ХХХХ болон “ХХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ"-ний ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ байрны ХХ тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч “ХХХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХшүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХнь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай ХХ тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулж ХХХХХ дүүргийн ХХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ байрны Х тоот орон сууцыг захиалан бариулж төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгч ХХХХХ-г ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХ байрны ХХ тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна." гэжээ

.

Хариуцагч ХХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХХ нар тайлбарлахдаа:

Тус банк нь "ХХХХХХ" ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №08/150 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулж 600 000 ам.долларыг төслийн зээлийн зориулалтаар олгосон. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г дээр дурдсан компанитай байгуулж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Харин 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр "ХХХХХХ" ХХК-тай 08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр "ХХХХХХ" ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд ХХХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХХХХ байрны ХХХ тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцуудыг барьцаалсан юм. Энэхүү барьцааны гэрээ, түүнийг бүртгүүлсэн бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болох үндэслэл үүсээгүй байна. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж баталгаажуулах ёстой байдаг. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож хүчин төгөлдөр гэж үзнэ. ХХХХХХ-ны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болгосон. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж буй хэрэг юм. Гэтэл “ХХХХХХ” ХХК нь иргэн ХХХХ-тай 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “ХХХХХХ” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “ХХХХХХ” ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 56.11 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ХХХХХ-Г ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай 378 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ХХХХХХ” ХХК болон “ХХХХХХ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний ХХХХХХХ дүүргийн ХХХ дүгээр хороо, ХХХХХХ байрны тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 725 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХХХ” ХХК-аас  1 655 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие Орон сууц захиалгаар барих гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ 193 440 ам.долларыг 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Уг барилгыг 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулах тухай Улсын комиссын акт гарсан. Орон сууцыг миний эзэмшилд мөн 2010 оны 10 дугаар сард шилжүүлэн өгсөн. “ХХХХХХ” ХХК-ийн зүгээс ч нэмэгдсэн талбайн үнийг төлж дуусгахаас өмнө орон сууцыг миний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Гэтэл шүүх "ХХХХХ" ХХК-д ХХХХХнь захиалсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж дуусгахаас өмнө "ХХХХХ" ХХК нь түүний захиалсан орон сууцыг ХХХХХХ-ны барьцаанд бариулсан байх тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Миний мөнгөн хөрөнгөөр барьж бий болгосон эд хөрөнгийг “ХХХХХХ” ХХК бусдын барьцаанд тавих байтугай өөрийн нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах эрхгүй, ийм ч учраас ХХХХХ ХХК уг байдлаа хүлээн зөвшөөрч "өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг маань хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1, 56.1.4-д заасан хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч ХХХХХХ-ны зүгээс улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж маргаж байгаа боловч ХХХХХминий бие өөрийн захиалгаар бариулсан орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “ХХХХХХ” ХХК-д холбогдуулан гаргаж байгаа нь “ХХХХХХ” ХХК-иас өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа зүйл огт биш тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан нэг этгээдээс нөгөө этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжихтэй холбоотой харилцааг зохицуулсан заалт хамаарахгүй юм. Гэтэл ХХХХХХ-ны барьцаанд “ХХХХХХ” ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бариулсны улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд байдалд хүрсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэсний дагуу дээрх барьцааны гэрээний ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХ байрны Х тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргасан болно. “ХХХХХХ” ХХК нь анхнаасаа өмчлөх эрхгүй байсан, үүнийгээ ч өөрөө мэдэж байсан тул миний зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээнд заавал тусгах зүйл болон гэрээний хэлбэрийн шаардлагыг зааж өгсөн ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Уг хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Барьцааны гэрээ байгуулах үед шаардлага гаргах боломж, эрх зүйн үндэслэл бүрдсэн байсан, уг барьцаа эд хөрөнгөтэй холбоотой ХХХХХ-ийн эрх, шаардлага, зөвшөөрлийн талаар тусгаагүй, ийнхүү тусгаагүй явдал нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1 дэх заалтын "хууль зөрчсөн", 56.1.8 дах заалтын "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэх үндэслэлээр барьцааны гэрээний нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байна. Мөн “ХХХХХХ” ХХК нь барьцааны гэрээний буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үр дагавар үүсгэхийг үнэн санаанаасаа хүсээгүй, орон сууцны өмчлөгч байх ёстой этгээд хожим мэдэж, шаардлага гаргана гэдгийг мэдэж байсан ч үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсний дараа барьцаа хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлүүлнэ гэж тооцож барьцааны гэрээг хийсэн байх тул Иргэний хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээр дурдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ .

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХХнь хариуцагч “ХХХХХХ” ХХК болон “ХХХХХХ” ХХК-нд холбогдуулан “ХХХХХХХ" хотхоны барилгаас ХХХ байрны ХХ тоот 312 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, “ХХХХХХ” ХХК болон “ХХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдс ХХХХХ  дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХбайрны ХХХ тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ХХХХХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч ХХХХ эс зөвшөөрөн маргажээ. 

 

1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ХХХХХнь хариуцагч “ХХХХХХ” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, ХХХХ дүүргийн ХХХ дүгээр хороонд баригдаж байгаа амины орон сууцны барилгын Б-1-2 блокийн 312 м.кв талбайтай байрыг захиалан бариулахаар тохиролцсон байна. / хэргийн 5 дугаар тал/

 

Зохигчид орон сууцны талбайн хэмжээ бодит гүйцэтгэлээр гэрээнд зааснаас нэмэгдсэн, нэхэмжлэгч ХХХХХорон сууцны үнэд 231 491 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд уг нөхцөл байдал нь талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар давхар нотлогджээ. / хэргийн 8 дугаар тал/

  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “ХХХХХХ” ХХК гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн буюу гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч буюу захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

 

Гэтэл ажил гүйцэтгэгч “ХХХХХХ” ХХК нь захиалагч ХХХХХ-ийн захиалгаар барьж гүйцэтгэсэн “ХХХХХХХ" хотхоны барилгаас ХХХХ байрны ХХХХ тоот байрыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогджээ.  

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан тул нэхэмжлэгч ХХХХнь 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн болох “ХХХХХХХ" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот 378 м.кв талбайтай орон сууцыг өөрийн өмчлөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэхийг хариуцагч “ХХХХХХ” ХХК-аас шаардах эрхтэй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ХХХХХ-Гмаргааны зүйл болж байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.   

 

2. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, үр дагаврыг арилгуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ХХХХХдээр дурдсан өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардлагаас гадна маргааны зүйл болж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “ХХХХХХ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч ХХХХХХ-ны барьцаанд тавьсан нь үйл баримтад үндэслэн хариуцагч нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, барьцаанаас чөлөөлүүлэх замаар үр дагаврыг арилгуулахаар шаарджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “ХХХХХХ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “ХХХХХХХ" хотхоны барилгаас ХХХХХ  байрны ХХХ тоот 378 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

                                                                      /хэргийн 53 дугаар тал/

 

“ХХХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “ХХХХХХ” ХХК нь “ХХХХХХ” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаанд “ХХХХХХХ" хотхоны барилгаас ХХХ байрны ХХ тоот орон сууцыг зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаалжээ. /хэргийн 54-59 дүгээр тал/

 

 “ХХХХХХ” ХХК болон “ХХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ" нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь нэхэмжлэгч ХХХХХ-ийн өмчлөлд шилжээгүй байсан байх тул хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч ХХХХ барьцааны зүйл болох уг орон сууцыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл байх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар бөгөөд “ХХХХХХ” ХХК нь тухайн үед өөрийн өмчлөлд байгаа “ХХХХХХХ" хотхоны барилгаас ХХХ байрны ХХ тоот байрыг бусдад барьцаалуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч ХХХХХнь “ХХХХХХ” ХХК нь ХХХХ тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулах үед тухайн байрны өмчлөгч болоогүй байсан байх тул хариуцагч ХХХХ болон “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “ХХХХХХ” ХХК-ийн Хөх тэнгэр" хотхоны барилгаас ХХХ байрны ХХ тоот орон сууцыг барьцаалсан "Зээлийн барьцааны гэрээ”-г   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч ХХХ-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүсээгүй байна. 

 

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч ХХХХХ-Г ХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ, ХХХ байрны ХХ  тоот байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

Харин шүүх хуулийн зарим зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байгааг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                        

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00635 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 56.11…”гэснийг “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4…” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

 

                                         ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД                                

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО