Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00681

 

Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******од оршин суух, эрэгтэй,******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ы

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн. Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн сургуулийг 1979 онд төгсөж, 1979 онд ЗХУ-д Техник мэргэжлийн сургуулийг Бетон арматурчин мэргэжлээр 1981 онд төгссөн. 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1982 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн харъяа Төмөр бетон заводод 1-р ээлжинд Бетон арматурчнаар ажилласан. 1982 оны 06 сарын 21-ний өдрөөс 1985 оны 06 сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул миний 1985 оны 07 сарын 09-ний өдрөөс 1993 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилга трестийн материалын үйлдвэрт бетон арматурчнаар, 1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Барилгын материалын үйлдвэрийн Алтан тулгуур ХХК-д бетон арматурчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын баримт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 2 дугаар, 2013 оны 01 сарын 01-ний өдрийн 3543 дугаар, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 3519 дүгээр лавлагаа, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч М.******* 1985 оны 07 сарын 09-ний өдрөөс 1993 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Барилга трестийн материалын үйлдвэрт бетон арматурчнаар, 1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Барилгын материалын үйлдвэрийн Алтан тулгуур ХХК-д бетон арматурчнаар ажиллаж байсан болох нь иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн архивын тасгийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 2 дугаар, 2013 оны 01 сарын 01-ний өдрийн 3543 дугаар, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 3519 дүгээр лавлагаа, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч гаргагч М.*******ы ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь 1982 оны 06 сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан болох нь Баянхонгор аймгийн цэргийн хэлтсээс 1981  оны 12 сарын 08-ны өдөр олгосон 425359 дугаарын цэргийн батлахаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ы 1985 оны 07 сарын 09-ний өдрөөс 1993 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилга трестийн материалын үйлдвэрт бетон арматурчнаар,

1993 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Барилгын материалын үйлдвэрийн Алтан тулгуур ХХК-д бетон арматурчнаар  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ