Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 101/2015/08779/И |
Дугаар | 6251 |
Огноо | 2016-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6251
2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2016/06251 | Улаанбаатархот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг *хороо * давхарт байрлах “НН финанс корпораци ББСБ” ХХК-ний /РД******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Ц*аудитын байр 401 тоотод байрлах “Ц” ХХК /РД********/-д
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороолол Эрэл * байр * тоотод оршин суух Л овогт Н Б /РД:*************/-т,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * байр * тоотод оршин суух Х овогт Б П /РД:*************/-д,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * байр * тоотод оршин суух Л овогт Э Бэ/РД: ************/-д
Хариуцагч Сүхбаатар дүүрэг * хороо * хорооолол Э гудамж * байр * тоотод оршин суух Д Э /РД: *********/-д,
Хариуцагч Сүхбаатар дүүрэг * хороо * хорооолол Э гудамж * байр * тоотод оршин суух Л овогт Эийн Э /РД: **********/-д,
Хариуцагч Сүхбаатар дүүрэг * хороо * хорооолол Э гудамж * байр * тоотод оршин суух Л овогт Эийн Этөгс /РД: **********/-д
Хариуцагч Сүхбаатар дүүрэг * хороо * хорооолол Э гудамж * байр * тоотод оршин суух Лгийн Эийн Эсайхан /РД: ********/-д
Хариуцагч Сүхбаатар дүүрэг * хороо * хорооолол Э гудамж * байр * тоотод оршин суух Х овогт Л Эчимэг /РД: ***********/ нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 100,359,910 төгрөгийг баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Э.Этөгс нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот зээлийн гэрээнээс Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох, мөн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Б.П, Н.Б нар нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот зээлийн гэрээний төлбөр хариуцагчаар Э.Бийг тогтоолгох тухай тус тус сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Этөр, Ж.Г, Д.М, хариуцагч “Ц” ХХК болон Н.Б, Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.Э, Э.Бэ, Э.Эсайхан нар Э.Эбат Л.Эчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Этөгс, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ХХК, иргэн Н.Б, Э.Бэ, Б.П, Л.Ээ, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс нар нь 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 1-р хороолол, * байрны * тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Г-*гэрчилгээний дугаартай, ЗОмкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж 50,000,000 төгрөгний зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4% хүүтэйгээр, NC-*200048 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно.
Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч Ц ХХК, иргэн Н.Б, Э.Бэ, Б.П нар нь барилга угсралтын компани бөгөөд компанийн орлогоос зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой гэсэн. Гэтэл хуваарийн дагуу төлөхгүй олон cap хугацаа хэтэрч байгаа тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж шүүхийн байгууллагад шилжүүлж зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд зээлдэгч Ц ХХК, иргэн Н.Буядбаяр, Э.Бэ, Б.П, Л.Ээ, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс нараас нийт 68,489,850 төгрөгийг гаргуулах, мөн баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 100,359,910 төгрөг болгосон бөгөөд хариуцагч Ц ХХК, Н.Б, Б.П, Э. Бэ нараас зээлийн төлбөрийг гаргуулж, хариуцагч Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан,Э.Этөгс, Э.Эбат нарын барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ХХК-ний захирал Н.Б над руу яриад байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж ярьсан. Би зөвшөөрөөгүй гэтэл хороололын барилгад хөрөнгө оруулалт хийгээд байраа барьж ашиглалтанд оруулааад байрыг нь зээлээс чөлөөлөөд өгнө гэсэн. Н.Б миний ахын хүүхэд учраас маш их итгэсэн, хороололд барьж байгаа барилгад нь мөнгө төгрөг дутаад байгаа юм болов уу гэж бодоод байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн.
Ингээд гэр бүлийнхээ хүнийг 4 хүүхдийн хамтаар гарын үсэг зурж зээлд тавихыг зөвшөөрүүлсэн. Хороололын байр ашиглалтанд орж, ихэнх айлууд байрандаа орж байгаа санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Н.Бын банктай хийсэн гэрээг би огт уншаагүй миний төрсөн ахын хүүхэд учраас итгэсэн.
Ц ХХК-ний зээлж авсан мөнгөнөөс манай үр хүүхэд гэр бүл нэг ч төгрөг аваагүй уг компаниар зээлийг төлүүлж байрыг минь чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Эбат, Л.Эчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Этөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд бидэнд холбогдуулж НН финанс корпораци ББСБ нь нэхэмжлэл гаргажээ.Бид дээрх ББСБ-аас зээл болон мөнгө аваагүй ба юу болоод байгааг сайн ойлгохгүй байна.
Зөвхөн манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг манай хамаатны Н.Б ах ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлж чадсан байдаг ба аав ахдаа туслах хэрэгтэй байраа барьцаанд тавихыг зөвшөөрөх хэрэгтэй гэснээр аавынхаа үгэнд орж зөвхөн барьцаанд тавихыг л зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурлаа гэж ойлгосон.
Одоо асуудал өөр байсан гэдгийг ойлгож төөрөгдсөн гэдгээ мэдлээ.ББСБ нь бидэнд гэрээг унших боломж олгоогүй ба бүх юмыг бэлдсэн зөвхөн гарын үсэг зурах зайг л зааж өгч энд зур, энд зур гээд байсан тэгээд ч би ахдаа итгэж байсан.Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ-аас зээл болон мөнгө огт аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн эөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Э.Бэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Бэ нь Н.Б, Б.Пын хамт “Ц” ХХК-н хувьцааг хуваан эзэмшдэг байсан бөгөөд 2014 оны 10 сарын үед “Ц” ХХК гүйцэтгэх захирал Н.Б над луу залган хороололын барилгын ажлыг дуусгахад хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Би “Нэт Капитал” ББСБ- гэй зээл авах талаар ярилцлаа. Барьцаа хөрөнгө байвал зээл авч болохоор байна. Чи аавтайгаа яриад байрыг нь барьцаанд тавих зөвшөөрөл аваадахаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй ээ надад зөвшөөрөхгүй та өөрөө ярь гэж хэлсэн. Хэд хоногийн дараа над луу залгаад аавын чинь байрыг барьцаанд тавихаар боллоо.
Ээ ах зөвшөөрсөн чи ББСБ дээр ирж гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гээд дуудсан. Тэгэхээр нь би аавтайгаа яриад Б ах байр барьцаанд тавина гэж байна. Таньтай ярьсан уу гэж асуухад аав Б ярьсан. Аав нь эхлээд зөвшөөрөхгүй гэсэн боловч ажилд нь тэр зээлээр авах мөнгө их хэрэгтэй байгаан байлгүй дээ гуйгаад байна. Хороололын барилга ашиглалтанд ороод шууд байрыг чинь чөлөөлж өгнө гэж байна. Ахынхаа хүүхдэд тус болохгүй яахав бас миний хүүгийн ч компани юм чинь гэж бодоод зөвшөөрлөө. За хүү нь компанийн гүйцэтгэх захирал байхаа больсон шүү. Б ахтай сайн ярьсан юм байгаа биздээ. Надад хамаагүй шүү гэж хэлсэн. Аав хамаатан садан хүмүүс нэгэндээ туслалгүй яахав гэсэн. Санхүүгийн эрх мэдэл надад байгаа учраас дүү нь хороололын барилга ашиглалтанд ороод шууд байрыг чинь барьцаанаас суллаад өгнө гэж амласан гэж хэлсэн. За та хоёр хоорондоо ярьж тохиролцсон бол яахав дээ гээд ББСБ дээр очиход манай дүү нар ирсэн ээлжээрээ гэрээнд гарын үсэг зурж байсан. Би араас нь гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурах үед гэрээтэй ерөөсөө танилцаагүй гэв.
Хариуцагч Э.Эсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай аав Э нь өөрийн ахын хүүхэд Н.Бт өөрийн *-р хороололын * байр * тоот орон суцаа барьцаалан ажил төрөлд нь тус болоё гэж хэлсэн.
Үүний дагуу л бид очиж гарын үсэг зурсан гэрээг бидэнд уншуулаагүй цайны цаг болж байна энд хурдан зур гээд л зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би уг байрыг барьцаанд тавихад анхнаасаа дургүй байсан учир барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй нотариат руу ч цуг яваагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч “Ц” ХХК-ний гүйцэтгэх захирал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Манай компани тус ББСБ-аас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *200048 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000.000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Эдийн засаг санхүүгийн хямралт байдлаас хамааран зээл хүүг хуваарийн дагуу төлж чадаагүй бөгөөд барилгын салбарын хямралт байдал үүнд ноцтой нөлөөлж байгаад харамсалтай байна. Манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг чармайн ажиллаж оайгаа боловч хамтран ажиллагч байгууллага болон хувь хүмүүс санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тухайгаа мэдэгдэж байгаа, нөгөө талаас барилга,орон сууцны худалдан звалт борлуулалт зогсоод байгаа зэрэг хүндрэлтэй байдлууд аргагүй нөлөөлж байна. Нэхэмжлэгч “Нет капитал корпораци" ББСБ-ын зүгээс зээл,хүүгийн асуудлыг хөнгөлж өгөх бололцоотой эсэхийг тодруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц ХХК болон Н.Б, Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3Эрх зүйн этгээдийнхээ хувьд Б, П нар нь энэ зээлийг авч хэрэглээгүй. Бэ тайлбарлахдаа сайн дураараа компаниас гарсан гэж байна. Сайн дураараа гарсан зүйл байхгүй. “Ц” ХХК-ийг анхнаасаа Б, Бэ нар байгуулсан.
Бийг гүйцэтгэх захирлын ажлаас нь буулгаад хувьцаа эзэмшигчээр нь үлдээсэн, 3 хувьцаа эзэмшигч ярилцаад өөрийнх нь хүсэлтийн дагуу Нүхтийн төслийг өөрт нь өгсөн байдаг. Холбогдолтой төлөх төлбөр болон авлагыг хувиарласан. Нөгөө талаараа Бэ огт юу ч үгүй хүн биш. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Өнөөдөр энэ баримтуудынхаа эсрэг өөр зүйл ярьж байна. Барьцаанд байгаа эд хөрөнгийн талаар хариуцагч нар өөр, өөр тайлбар хэлээд байна. Өөрийнхөө эд хөрөнгийг барьцаалах гэж байгаа хүмүүс тэгэж хамаагүй гарын үсэг зурахгүй ш дээ.
Мөн хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тайлбаруудаа нотлох үүрэгтэй. Бэ энэ зээлийн асуудлыг хариуцахгүй гэж байгаагаа нотлох үүрэгтэй. Ц ХХК-ийн хувьд бол үлдсэн 2 хувьцаа эзэмшигч нь авах авлага болон төлөх ёстой төлбөрөө ч хариуцаж байгаа. Энэ зарчмынхаа үүднээс хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд Бий өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу авлагыг нь ч өгсөн, төлбөрийг нь ч төлсөн байгаа. “Буянт металл” ХХК-ийнхаа 60 хувийг өөртөө шилжүүлж авсан байгаа. Энэ нь би залхаад гарлаа гэсэн асуудал биш.
Үүний цаана бусад асуудлууд байгаа. Түрүүн дурьдаж байна, 100.000.000 төгрөгөө Бт өгсөн гээд байгаа. Хэрэгт авагдсан баримтуудад агуулах эд хөрөнгүүд худалдсан гээд байгаа. Эдгээр баримтуудад Б, Бэ нарын хоорондын асуудлууд байгаа. Хэрэгт авагдсан “Ц” ХХК-иас хурал хийгээд Нэт капитал ББСБ-т Б захирал 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр огноологдсон бичгийг өөрөө өгсөн. Бэ нь 3 өрөө орон сууцыг худалдан борлуулаад үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байгаа болно гэсэн мэдэгдэл өгсөн байгаа. Үүний дагуу ямар арга хэмжээ авсныг бид мэдэхгүй. Харилцан ярилцаад өгөх өглөгөө хоорондоо тохирсон байгаа гэв.
“Ц” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Неткапитал финанс корпораци ББСБ” ХХК-тай зээлийн *200048 тоот гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй зээлсэн, 2015 оны 5 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигч нарын хурал хуралдаж, хувьцаа эзэмшигч Э.Болор Эийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр компаний өглөг,авлагыг харилцан тооцож, акт үйлдэж, тохиролцсон.
Э.Болор Э өөрийнхөө хувьцааг хувьцаа эзэмшигч П, Б нарт шилжүүлж, оронд нь охин компани болох “Буянт метал”ХХК-ийн 60 хувийг өөртөө шилжүүлэн авч, таван этгээдэд төлөх 100,000,000.00 төгрөгийн үүргийг Э.Болор Э өөрөө хариуцан барагдуулахаар шилжүүлэн авсаны дотор “Неткапитал финанс корпораци”ББСБ ХХК-ийн 50,000,000 төгрөгийн үндсэн зээлийн гэрээний үүрэг орсон. Энэ тухай “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Неткапитал финанс корпораци”ББСБ ХХК-д албан ёсоор мэдэгдсэн юм.
Иймд Э.Бийг *200048 тоот зээлийн гэрээний төлбөр хариуцагч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч НН финанс ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Ц” ХХК ний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 50,000,000 төгрөгийн зээлийг тус компаний *дугаартай ХААН банкны дансанд шилжүүлсэн. Манайхаас авсан 50,000,000 төгрөгийн зээлийг Э.Бэ хариуцан төлөх талаар манайд мэдэгдээгүй гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авах ёсгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар сөрөг нэхэмжлэл нь хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гаргах атал нэхэмжлэгчид холбогдуулсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Э.Бийг төлбөр төлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Э.Этөгс нь сөрөг нэхэмжлэлдээ: Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ зээл аваагүй. Зөвхөн манай гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг манай хамаатны Ц ХХК-ийн захирал Н.Б ах ааваар дамжуулан гуйсаар аавыг ятгаж барьцаанд тавиулахыг зөвшөөрүүлж чадсан байдаг ба аав ахтай туслах хэрэгтэй гэснээр аавынхаа үгэнд орж зөвхөн барьцаанд тавихыг л зөвшөөрсөн гэрээнд гарын үсгээ зурлаа гэж ойлгосон чинь асуудал өөр байсан гэдгийг бид шүүхэд дуудагдсан үеэсээ ойлгож төөрөгдсөн гэдгээ мэдсэн.
Би болон манай гэр бүлийнхэн дээрх ББСБ-аас зээл болон мөнгө огт аваагүй мөн ипотекийн эрх ч өгөөгүй. Иймд бид төөрөгдлийн улмаас гэрээ хийсэн байх тул НН финанс корпораци ХХК-тай байгуулсан дугаар *200048 тоот зээлийн гэрээнээс Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э. Эбат Э.Этөгс, Э.Бэ нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.
Мөн тус гэрээний хамт хийсэн дагалдах гэрээ болох баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
“Нэт капитал финанс ББСБ” ХХК-нь сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “НН финанс корпораци” ББСБ нь 2014 оны 10 сарын 23-ны өдөр *200048 тоот “Зээлийн гэрээ”-г “Ц” ХХК-тай байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хамтран зээлдэгчээр Э.Бэ, Н.Б, Б.П нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Энэхүү зээлийн гэрээнд Л.Ээ, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс нар нь гэрээний аль нэг тал болж оролцоогүй учир сөрөг нэхэмжлэлийн нэр бүхий этгээдэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага нь үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн хоёрдугаарт “мөн тус гэрээний хамт хийсэн дагалдах гэрээ болох баталгаат ипотекийн гэрээнээс дээрх хүмүүст холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ. “Ц” ХХК-тай байгуулсан *200048 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан өдөр *200048 тоот Баталгаат ипотекийн гэрээг байгуулж Э.Этөгс нарын 6 хүний дундын өмчлөлийн “Сүхбаатар дүүргийн *-р хороолол, * байрны * тоот 30 мКв 2 өрөө Улсын бүртгэлийн Ү* дугаар бүхий байрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг юм.
Баталгаат ипотекийн гэрээг байгуулахаас өмнө дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч нарын бичгээр гаргасан зөвшөөрлийг авсан байх шаардлагатай тул Э.Этөгс нарын хүмүүсээс бичгээр гаргасан зөвшөөрлийг нь үндэслэн уг гэрээг байгуулсан болно. Иргэний хуулийн 5* зүйлд заасны дагуу хэлцэл хийгч этгээдийг төөрөгдсөн гэж үзэхийн тулд энэ хуульд заасан үндэслэл бий болсон байхыг шаарддаг. Гэтэл дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч, зөвшөөрлийг бичгээр гаргаж өгсөн, мөн сөрөг нэхэмжлэлд “ахдаа туслах шаардлагатай гэж барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрүүлж чадсан” гэж дурдсанаас үзвэл сөрөг нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээ буюу Баталгаат ипотекийн гэрээ байгуулах зорилгоор зөвшөөрөл олгосон, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулсны эрх зүйн үр дагаварыг ойлгож, мэдсэнийг илтгэх бөгөөд дундын өмчлөлийн байраа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалж байгаагаа мэдсэний үндсэн дээр энэ гэрээг байгуулсан байх тул сөрөг нэхэмжлэгчийг хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагч Э.Этөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа “байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэрээнд л гарын үсэг гэж ойлгосон” гэж дурдсан байдаг тул Э.Этөгс нь анхнаасаа барьцааны гэрээ буюу баталгаат ипотекийн гэрээ байгуулж байгаагаа мэдсэн, байраа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалахыг зөвшөөрсөн болохыг илтгэж байна. Мөн “НН финанс корпораци" ББСБ-ын зүгээс Баталгаат ипотекийн гэрээг байгуулахдаа Э.Этөгс нарыг гэрээ байгуулах зорилгоор хууран мэхлэсэн, хүч хэрэглэсэн аливаа үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй учир Э.Этөгс нартай байгуулсан Баталгаат ипотекийн гэрээний хариуцагч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
дппдооооллллдпппГппппдддэрч Э.дөлгөөн:
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК нь “Ц” ХХК, Н.Б Э.Бэ, Б.П нараас зээлийн гэрээний үүрэгт 100,359,910 төгрөгийг, хариуцагч Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нартай байгуулсан баталгаат ипотекийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Э.Этөгс нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот зээлийн гэрээнээс Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Б.П, Н.Б нар нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот зээлийн гэрээний төлбөр хариуцагчаар Э.Бэ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч “Ц” ХХК болон Н.Б, Б.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр хариуцагч нь Э.Бэ гэж маргасан.
Харин хариуцагч Л.Э, Л.Эчимэг, Э.Бэ, Э.Эбат, Э.Эсайхан, Э.Этөгс нар нь, 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээний дагуу бид нэг ч төгрөг аваагүй, баталгаат ипотекийн гэрээг төөрөгдсөний улмаас хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргасан.
Нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК-нь хариуцагч “Ц ” ХХК-ийн төлөөлөгч Н.Б, Э.Бэ, Б.П, Н.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр *200048 тоот 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0,8 хувийн хүүтэйгээр тохиролцон зээлийн гэрээ байгуулж гэрээний хоёр тал баталгаажуулан гарын үсэг зурж, тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.13-т заасны дагуу зээл олгосны шимтгэлд 500,000 төгрөгийг суутган “Ц” ХХК-ийн ХААН банкны *тоот дансанд 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ггийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нотлогджээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2014 оны * дүгээр сарын 07-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 5,733,316 төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.
Хариуцагч Б.П Э.Бэ, Н.Б нар нь зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авахад А.П, Н.Б, Э.Бэ нар нь “Ц” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч “Ц” ХХК, Б.П, Н.Б, Э.Бэ нараас зээлийн гэрээний үүрэг 91,780,141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК нь баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж хуулиар зохицуулжээ.
Нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК нь хариуцагч Н.Б, Б.П, Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нартай 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулан Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, *-р хороолол * байр * тоотод байрлах 2 өрөө 30 мкв Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нарын өмчлөлийн орон сууцыг нь барьцаалсан боловч хамтран өмчлөгч Э.Эсайханы зөвшөөрлийг аваагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар Чингэлтэй дүүргийн нотариатч Г.Нарантуяагийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн бүртгэл зэргээр нотлогджээ. /х.х-ийн 163/
Иймд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр байгуулсан “Баталгаат ипотекийн гэрээ” нь Иргэний хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Э.Этөгс нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот зээлийн гэрээнээс Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс Э.Бэ нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээнд Л.Э, Л.Эчимэг, Э.Эсайхан, Э.Эбат, Э.Этөгс нар нь гэрээний аль нэг тал болж оролцоогүй учир сөрөг нэхэмжлэлийн нэр бүхий этгээдэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн хариуцагч нар нь Ц ХХК, Н.Б, Б.П, Э.Бэ, харин баталгаат ипотекийн гэрээний хариуцагч нар нь Л.Э нарын 6 хүн буюу өмчлөгч нар гэсэн тайлбарыг өгсөн.
Харин хариуцагч Э.Бийг 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр төлөгчөөс чөлөөлөх боломжгүй байна. Учир нь тухайн зээлийн гэрээ байгуулан зээл авахад Э.Бэ нь “Ц” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримт түүний шүүх хуралдаанд “...би тус компаниас 2015 оны хавар гарсан гэх” тайлбараар тогтоогдож байна.
,
Зохигчдын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ”г байгуулахад Сүхбаатар дүүрэг, *-р хороолол * байр * тоотод байрлах 2 өрөө 30 мкв орон сууцны хамтран өмчлөгч Э.Эсайханы зөвшөөрлийг аваагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар Чингэлтэй дүүргийн нотариатч Г.Нарантуяагийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн бүртгэл зэргээр нотлогдож байх тул дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх тул 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн “Баталгаат ипотекийн гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй байна.
Н.Б, Б.П нар нь “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөр хариуцагч нь Э.Бэ болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“НН финанс корпораци ББСБ” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд Н.Б, Б.П нар нь улсын тэмдэгтийн хураамжинд 407,950 төгрөг төлөх атал 337,750 төгрөг дутуу төлсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *5 дугаар зүйлийн *5.1, *5.2.2, *6,*8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК, Б.П, Н.Б, Э.Бэ нараас 91,780,141 төгрөг гаргуулан “НН финанс корпораци ББСБ” ХХК нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,579,769 төгрөг болон барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Э.Этөгсийн нэхэмжлэлтэй “НН финанс корпораци” ХХК-д холбогдох 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн *200048 тоот “Баталгаат ипотекийн гэрээг” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.*-д зааснаар Н.Б, Б.П нарын нэхэмжлэлтэй “НН финанс корпораци ББСБ” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаастатгалзсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК, Б.П, Н.Б, Э.Бэ нараас 616,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НН финанс корпораци” ББСБ-д олгож, нэхэмжлэгч “НН финанс корпораци ББСБ” ХХК-ний урьдчилан төлсөн 955,600 төгрөг, Э.Этөгсийн 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Н.Б, Б.П нарын урьдчилан төлсөн *,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *9 дүгээр зүйлийн *9.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ