| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00541/И |
| Дугаар | 587 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 587
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1950 онд төрсөн. 1972-1975 оны хооронд цэргийн алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн. Би 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан. Тэгээд 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байсан. Энэ хугацааны баримтууд надад хадгалагдаагүй, мөн архиваас гарч ирэхгүй байгаа. 1977 онд би ажилтнуудынхаа МҮЭ-ийн гишүүний татварыг хураадаг байсан. Тэр үед манай байгууллагад ******* гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд түүний МҮЭ-ийн бат илэрхийлэхийн үнэмлэхийн хуулбарыг хэрэгт хавсаргасан байгаа. Учир нь уг үнэмлэх дээр миний нэр, гарын үсэг байгаа. Мөн хэрэгт гэрчээр асуугдсан Д.ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.ын 5 жилийн гавшгайчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Барилга угсралтын конторын даргын 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай ажлаас төлөөлөх тухай тушаал,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1609 дугаартай лавлагаа,
-Б.*******гийн 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №******* дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Д.ийн би 1974 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторт орж барилгачнаар ажиллаж байгаад 1982 онд хүн эмнэлэг рүү шилжсэн. Д.******* нь 1974 оны 10 сард намайг Ховд аймгийн Барилга угсралтын конторт ажилд ороход өрлөгчнөөр ажиллаж байсан. Бид хамт 1978 оны 05 сар хүртэл ажиллаж байсан. Тэгээд Д.******* Ховд аймгийн НАХ хэлтэст гал сөнөөгчөөр орж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.ын би 1974 онд ТМС төгсөөд Ховд аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар ороод 1992 он хүртэл ажилласан. Д.******* нь 1975 оны зун цэргээс хэдэн залуус ирсний нэг нь байсан бөгөөд тэрээр 1978 оны 05 дугаар сар хүртэл ажилласан гэх мэдүүлэг,
-Ц.ын Гавшгайч тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Д.ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйн даргын 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай ажлаас бүр мөсөн чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
-Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйн даргын 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Д.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1609 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д., Ц. нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээр ньХовд аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан болох нь гэрч Ц.ын Гавшгайч тэмдгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Д.*******ыг 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйд тракторчнаар, 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн гийн Сангийн аж ахуйд тракторчнаар, 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА