| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0015/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 28.3.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З. Э-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
З.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч З.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр...байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид артиллерийн батарейны ахлагчаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаат цэргийн албан хаагч М.Э-тэй дүрмийн бус байдлаар харьцаж бүс болон гараараа гар, толгой, цээж, нүүрэн тус газарт нь цохиж зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Эшүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анги дээр хуваарийн дагуу ээлжтэнд гарч байхад манай дээд оны нэг байлдагч ирээд тухайн үед манай анги дээр сургалтанд сууж байсан ахлагч нарын бүсийг нууцаар аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шөнө нэг ахлагчийнх нь бүсийг нууцаар аваад нуучихсан юм. Гэтэл маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ахлагч Э-д баригдсан. Тэгсэн Эт намайг амралтын байран дотор загнаж байгаад бүсээр 2 гарын алга руу 2-3 удаа ороолгосон. Дараа нь толгой руу мөн 2-3 удаа ороолгосон. Тухайн үед хорсоод өнгөрч байсан... Тухайн үед миний толгой дагзны хэсгээрээ бага зэрэг хавдсан байсан. Цээжний гол хэсгээр үл ялиг хөхөрсөн байсан. Өөр гэмтэл учраагүй... Миний зүүн шанаа, цээжний гол хэсэг рүү гартаа юм ороож байгаад нэг удаа цохисон, бүсээр толгой, гар луу 2-3 удаа ороолгосон... Намайг тэр өдөр нэг удаа л цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 50-52 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахлах ахлагч Э-тай би уулзаад ярилцахад “Э бүс хулгайлсан байсан болохоор нь зэмлэж бүсээр нь ороолгосон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүс хулгайлсанаас болж ахлагч Э, Э-ийг эхлээд загнаж байгаад дараа нь тэр бүсээр нь 2 гар луу нь 2-3 удаа дунд зэргийн хүчтэй ороолгосон. Дараа нь толгой руу нь мөн дунд зэргийн хүчээр 2- 3 удаа ороолгосон. Тухайн үед би хажууд нь жагсаад зогсож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхний орголтын дараа би ээлжтэнд гарч байхад Э 00 цэвэрлээд байж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад “Би зүгээр л оргомоор санагдаад байсан болохоор тэгсэн юм” гэж хэлж байсан. Мөн оргохын өмнө бүс хулгайлчихсан байсан. Тэрнээс болоод Э, ахлагч Э-д 2 гарлуугаа бүсээр 2-3 удаа ороолгуулсан. Мөн толгой руугаа 2-3 удаа ороолгуулсан..” гэсэн мэдүүлэг/ххийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Үүргээрээ шууд удирдах, захирах албан тушаалтан мөн. Энэ нь Цэргийн дотоод албаны дүрмийн 101-д зааснаар зохицуулж өгсөн байгаа... Цэргийн сахилгын дүрэмд зааснаар тухайн гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан үзээд сануулах, түр чөлөөг хасах, түрүүчийг цолтой бол албан тушаалааас бууруулах, эсхүл албан тушаалыг хураах, 10 хүртэл хоног тусгаарлан саатуулах буюу хуучнаар сахилгад хийх зэрэг шийтгэлүүдийн аль нэгийг нь сонгож хэрэглэдэг юм... Э-ын өөрийнх нь эрхийн хүрээнд байлдагч Э-д сануулах, түр чөлөөг хасах шийтгэл оногдуулж болох байсан. Заавал дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Энийг Цэргийн сахилгын дүрмийн 44 дүгээр заалтаар зохицуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
Монгол улсын цэргийн нийтлэг дүрэм /хх-ийн 66-71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... Э-ийг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад эхлээд “Би аваагүй мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь жоохон тулгаж байгаад “Чамайг авсан гэж хүмүүс хэлж байна, чи аваа биз дээ” гэж хэлэхэд “Тиймээ би авсан” гэж үнэнээ хүлээсэн. Тэгэхээр нь би амралтын байр луу дагуулж ороод бусад байлдагч нарын хажууд загнасан. Мөн өөрийнх нь зүүж байсан бүсээр 2 гарынх нь алга руу 2-3 удаа хөнгөхөн ороолгосон. Мөн толгой хэсэг рүү нь бага зэрэг 2-3 удаа ороолгосон, цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон, нүүрний зүүн шанаа руу алгадсан. Өөрөөр бол дахиж ороолгож гар хүрээгүй... Цэргийн дүрэмд заасны дагуу би шууд захирах албан тушаалтан мөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр...байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид артиллерийн батарейны ахлагчаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаат цэргийн алба хаагч М.Э-тэй дүрмийн бус байдлаар харьцаж бүсээр гар, толгой хэсэгт ороолгож хүч хэрэглэсэн, гараараа цээж, нүүрэн тус газарт нь цохиж зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анги дээр хуваарийн дагуу ээлжтэнд гарч байхад манай дээд оны нэг байлдагч ирээд тухайн үед манай анги дээр сургалтанд сууж байсан ахлагч нарын бүсийг нууцаар аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шөнө нэг ахлагчийнх нь бүсийг нууцаар аваад нуучихсан юм. Гэтэл маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ахлагч Э-д баригдсан. Тэгсэн Э намайг амралтын байран дотор загнаж байгаад бүсээр 2 гарын алга руу 2-3 удаа ороолгосон. Дараа нь толгой руу мөн 2-3 удаа ороолгосон. Тухайн үед хорсоод өнгөрч байсан... Тухайн үед миний толгой дагзны хэсгээрээ бага зэрэг хавдсан байсан. Цээжний гол хэсгээр үл ялиг хөхөрсөн байсан. Өөр гэмтэл учраагүй... Миний зүүн шанаа, цээжний гол хэсэг рүү гартаа юм ороож байгаад нэг удаа цохисон, бүсээр толгой, гар луу 2-3 удаа ороолгосон... Намайг тэр өдөр нэг удаа л цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахлах ахлагч Э-тай би уулзаад ярилцахад “Э бүс хулгайлсан байсан болохоор нь зэмлэж бүсээр нь ороолгосон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүс хулгайлсанаас болж ахлагч Э, Э-ийг эхлээд загнаж байгаад дараа нь тэр бүсээр нь 2 гар луу нь 2-3 удаа дунд зэргийн хүчтэй ороолгосон. Дараа нь толгой руу нь мөн дунд зэргийн хүчээр 2- 3 удаа ороолгосон. Тухайн үед би хажууд нь жагсаад зогсож байсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Ө.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөн оргохын өмнө бүс хулгайлчихсан байсан. Тэрнээс болоод Э, ахлагч Э-д 2 гарлуугаа бүсээр 2-3 удаа ороолгуулсан. Мөн толгой руугаа 2-3 удаа ороолгуулсан..” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Үүргээрээ шууд удирдах, захирах албан тушаалтан мөн. Энэ нь Цэргийн дотоод албаны дүрмийн 101-д зааснаар зохицуулж өгсөн байгаа... Цэргийн сахилгын дүрэмд зааснаар тухайн гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан үзээд сануулах, түр чөлөөг хасах, түрүүчийг цолтой бол албан тушаалааас бууруулах, эсхүл албан тушаалыг хураах, 10 хүртэл хоног тусгаарлан саатуулах буюу хуучнаар сахилгад хийх зэрэг шийтгэлүүдийг аль нэгийг нь сонгож хэрэглэдэг юм... Э-ын өөрийнх нь эрхийн хүрээнд байлдагч Э-өд сануулах, түр чөлөөг хасах шийтгэл оногдуулж болох байсан. Заавал дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Энийг Цэргийн сахилгын дүрмийн 44 дүгээр заалтаар зохицуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... Э-ийг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад эхлээд “Би аваагүй мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь жоохон тулгаж байгаад “Чамайг авсан гэж хүмүүс хэлж байна чи аваа биз дээ” гэж хэлэхэд “Тиймээ би авсан” гэж үнэнээ хүлээсэн. Тэгэхээр нь би амралтын байр луу дагуулж ороод бусад байлдагч нарын хажууд загнисан. Мөн өөрийнх нь зүүж байсан бүсээр 2 гарынх нь алга руу 2-3 удаа хөнгөхөн ороолгосон. Мөн толгой хэсэг рүү нь бага зэрэг 2-3 удаа ороолгосон, цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон, нүүрний зүүн шанаа руу алгадсан. Өөрөөр бол дахиж ороолгож гар хүрээгүй... Цэргийн дүрэмд заасны дагуу би шууд захирах албан тушаалтан мөн...” мэдүүлэг болон Монгол улсын цэргийн нийтлэг дүрэм зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.Э нь Цэргийн дотоод албаны дүрмийн 118 дугаар зүйлд заасан үүргээ үл биелүүлж, хугацаат цэргийн алба хаагчийн гаргасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэмд зааснаар гаргасан зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээгээ хэтрүүлж дүрмийн бус аргаар бүсээр гар болон толгой хэсэгт нь ороолгох, гараараа нүүр, цээж хэсэгт цохих зэргээр цэргийн дүрмийн бус байдлаар харьцахдаа захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй, эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч Х овогт З. Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн болон хавтаст хэргийн 23-31 дүгээрт авагдсан гавъяа шагнал, хавтаст хэргийн 33-35 дугаарт авагдсан ажил байдлын тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, хувийн байдал болон энхийг сахиулах үйлсэд оруулсан гавъяа зүтгэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч М.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч З.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт З.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодож, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэн хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч З.Э нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч З.Э-д хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА