Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2016/00688

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* дугаар утастай, ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* дугаар утастай, овогт ийн нарт холбогдох

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 18156598 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.******* нь 2013 оны 07 сарын 18-ны өдөр ны Баянхонгор салбартай байгуулсан тоот гэрээний дагуу 15200000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй, хашаа байшин барьж дуусгах зориулалтаар, 2014  оны 11 сарын 12-ны өдрийн ны Хонгор тооцооны төвтэй байгуулсан тоот зээлийн гэрээний дагуу 2000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.67 хувийн хүүтэй байшингийн дотор талын засварын ажил болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 01 дугаар сарын 12-ны өдөр ны Хонгор тооцооны төвтэй байгуулсан тоот зээлийн гэрээний дагуу 1999000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,2%-ийн хүүтэй зурагт, дуков авах зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч тоот зээлийн барьцаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 18 дугаар гудамжны 20 тоотод байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003432 дугаар гэрчилгээтэй, 74.7 м.кв, 1 давхар хувийн сууц, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 543 м.кв талбайтай газар барьцаалуулсан.

тоот зээлийн барьцаанд Сонота-2 маркын улсын дугаартай, овогтой ы эзэмшлийн суудлын автомашин, 5 ханатай иж бүрэн гэр, хөлдөөгч, 32 инчийн зурагт зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан.

тоот зээлээр НAIR брендийн 50 инчийн лед зурагт, оскар 5042ZedW маркын дуков худалдан авсан.

Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний 3.2.3 дахь заалт, , тоот зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

Банкны зүгээс зээлдэгч Д.******* болон Ч. нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, хэд хэдэн удаа хугацаа өгсөн боловч харилцагчийн зүгээс зээлээ төлөх санаачлага гаргаагүй зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.

2016 оны 03 сарын 17-ны өдрөөс хойш тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 231 хоног, тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 188 хоног, тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 191 хоног тус тус хугацаа хэтэрсэн.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэг болон , тоот зээлийн гэрээний 5.1.1; 5.1.2 дэх заалт, , тоот зээлийн гэрээний 5.1.1; 5.1.2; 5.1.4 дэх заалтыг үндэслэн эдгээр зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2016 оны 10-р сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгчийн тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих нийт үндсэн зээл 13603205 төгрөг, хүү 1871333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8110 төгрөг, нийт 15482648 төгрөг, тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1021101 төгрөг, хүү 210270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6333 төгрөг, нийт 1237704 төгрөг тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1211738 төгрөг, хүү 185439 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5569 төгрөг, нийт 1402746 төгрөг, бүгд 18123098 төгрөг болон зээлийн гэрээ, хавсралтууд, холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний үйлчилгээний хөлс 33500 төгрөг, нийт 18156598 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******, Ч. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******, Ч. бид хоёр нь ны нэхэмжилсэн 18156598 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал  нь хариуцагч Д.*******, Ч. нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 18156598 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.*******, Ч. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 18156598 төгрөгийг

нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.*******, Ч.  нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 248733 төгрөгийг төлсөн, хариуцагч Д.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамж 124366 төгрөгийг, төрийн сангийн данснаас 124366  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбар олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.*******, Ч.  нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 18156598 төгрөгийг нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамж 124366 төгрөгийг, төрийн сангийн данснаас 124366  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Д.*******, Ч.  нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ