| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00589/И |
| Дугаар | 588 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 588
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Нийслэлийн *******, 1-р хороо *******н ******* байр ******* тоотод оршин суух, ЦЖ******* регистрийн дугаартай, Тонхин овогт Дамдинсүрэнгийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* онд төрсөн. 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сар хүртэл барилгын цэргийн ангид алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Би 1971-1973 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесариэр, ******* оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд Нефть хангамжийн газарт манаач, галч, түгээгчээр ажиллаж байсан. Би 1972 онд Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесарийн ажлаас чөлөөлөгдөөд буцаад уг ажилдаа орсон. Гэтэл миний буцаад ажилд орсон тушаал олдохгүй байна. Ховд Нефть хангамжийн газар, Авто бааз хоёр нь нэг байгууллага байж байгаад салсан. Түүний даргаар М. ажиллаж байсан ба тэрээр гэрчээр асуугдсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1971-1973 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесариэр, ******* оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд Нефть хангамжийн газарт манаач, галч, түгээгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1580 дугаартай лавлагаа,
-Авто 4-р баазын 1972 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар,
-Гэрч Д.ийн би 1966 оноос 1971 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт боловсон хүчнээр, 1971-1975 онуудад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүүхдийн цэцэрлэгт тогоочоор, 1975-2001 он хүртэл Ховд аймгийн Нефть хангамжийн баазад лаборант, түгээгч, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.******* нь ******* оноос эхлээд 1978 оны 05 сар хүртэл Ховд аймгийн Нефть баазад манаач, слесариэр ажиллаж байсан. Нефть баазад галаас хамгаалах пост байгуулаад тэнд гал сөнөөгчөөр анх орсон ба 1983 онд Оросод сургуульд явж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч С.гийн Би 1967-1970 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт, 1974-2002 онуудад Ховд аймгийн Нефть хангамжийн баазад лаборантаар ажиллаж байсан. Д.******* нь намайг ажиллаж байхад Ховд аймгийн Нефть хангамжийн баазад харуул, манаач, слесариэр ажиллаж байсан. Ховд аймгийн Нефть хангамжийн баазын дэргэд галаас хамгаалах пост байгуулагдаад тэнд 1978-1983 оныг хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч М.ийн Би 1966-1998 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газарт даргаар ажиллаж байсан. Д.******* нь 1971-1973 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын уурын зууханд галчаар, слесариэр ажиллаж байсан. ******* онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Нефть хангамжийн баазад манаачаар, уурын зууханд слесариэр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1971-1973 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесариэр, ******* оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд Нефть хангамжийн газарт манаач, галч, түгээгчээр ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Д.*******ид холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1580 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Д.******* нь 1971-1973 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесариэр, ******* оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд Нефть хангамжийн газарт манаач, галч, түгээгчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тонхин овогт Дамдинсүрэнгийн *******ийг 1971-1973 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Авто 4-р баазад галч, слесариэр, ******* оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд Нефть хангамжийн газарт манаач, галч, түгээгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА