Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00691

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, *******, ******* дугаар утастай, ******* овогт *******ы *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, овогт ийн

Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13485386  төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал Г.Олонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч М. *******, Б. нар нь 2014 оны 09 дугаар сарын 30-ний өдөр Баянхонгор аймаг дахь тай байгуулсан гоот зээлийн гэрээний дагуу 12000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлдэгч зээлийн барьцаанд К.УК маркын улсын дугаартай, хар өнгийн суудлын автомашин, блокны үйлдвэрлэлийн машин болон зуурагч машин барьцаалуулсан.

Зээлдэгч нь тоот Зээлийн гэрээний 3.2.1 д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

Банкны зүгээс зээлдэгч ******* овогтой *******, овогтой нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж, зээлдэгчийн бизнесийн орлого буурсан байдлыг харгалзан үзэж банкнаас гэрээний хугацааг 1 удаа сунгаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, банкин дээр ирж уулзах, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.

Зээлдэгч нь /гэрээний хугацааг сунгахад дансны дугаар 1640004397 болж өөрчлөгдсөн/ тоот дансанд 2015 оны 10 сарын 19-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 323 хоног хугацаа хэтэрсэн.

Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 болон зээлийн Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, дэхь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2016 оны 09-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1640004397 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 10144570 төгрөг, хүү 3259809 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64207 төгрөг нийт 13468586 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэний зардал 16800 төгрөг, нийт 13485386 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч М.*******, Б. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 сарын 30-ны өдөр тай тоот гэрээ байгуулан 12000000  төгрөгийн зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 13485386 төгрөг байгаа. наас нэхэмжилсэн 13485386 төгрөгийг 2016 оны 11 сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Баянхонгор салбарын захирал Г.Олонбаяр нь хариуцагч М.*******, Б. нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13485386 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.*******, Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13485386 төгрөгийг нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч М.*******, Б. нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 225377 төгрөгийг төлсөн, хариуцагч М.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 112688 төгрөгийг, төрийн сангийн данснаас 112688 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.*******, Б. нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13485386 төгрөгийг нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 112688 төгрөгийг, төрийн сангийн данснаас 112688 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ны Баянхонгор салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч М.*******, Б. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ