Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр       Дугаар 181/ШШ2016/01082           Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, Тариат сум, 2-р баг, Цагааннуурт оршин суух, Суман овогт Лхагвасүрэнгийн Баасансүрэн/РД: АЙ91032142/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Нарны зам 41-р байр, 3 тоотод байрлах, “Жана наран” ХХК /РД: 5408482/-д холбогдох,

 

2 420 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                       

Нэхэмжлэгч Л.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Жана наран” ХХК-д мах нийлүүлэн, 2 700 000 төгрөгнөөс үлдэгдэл 1 770 520 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэсэн боловч төлөөгүй өнөөг хүрч байна.

Иймд үндсэн зээлийн 1 770 520 төгрөг, хүү 350 000 төгрөг, нийт 2 420 520 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “.... Нэхэмжилсэн 2 420 500 төгрөгөөс хүү гэж 350 000 төгрөг, саяхан төлсөн 500 000 төгрөг, нийт 850 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 570 500 төгрөг үлдсэн байна.

Үүнээс: - эхний 523 500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-нд,

  • дараагийн 523 500 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-нд,
  • үлдэгдэл 523 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцов.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Баасансүрэн нь хариуцагч “Жана наран” ХХК-д холбогдуулан 2 420 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “.... Нэхэмжилсэн 2 420 500 төгрөгөөс хүү гэж 350 000 төгрөг, саяхан төлсөн 500 000 төгрөг, нийт 850 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 570 500 төгрөг үлдсэн байна.

Үүнээс: - эхний 523 500 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-нд,

  • дараагийн 523 500 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-нд,

үлдэгдэл 523 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцов.” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Зохигч талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                              

   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1. Нэхэмжпэгч Л.Баасансүрэн хариуцагч “Жана наран” ХХК-д холбогдуулан 2 420 500/хоёр сая дөрвөн зуун хорин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнээс хариуцагч “Жана наран” ХХК-ийн төлсөн хүү 350 000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг, 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, нийт 850 000/найман зуун тавин мянга/ төгрөгийг хасч, үлдсэн 1 570 500/нэг сая таван зуун далан мянга таван зуу/ төгрөгийн эхний 523 500/таван зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-нд, дараагийн 523 500/таван зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-нд, үлдэгдэл 523 500/таван зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53678 төгрөгийн тал хувь 26839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 26839 төгрөгийг, хариуцагч “Жана наран” ХХК-иас 26839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баасансүрэнд ологсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ХИШИГБАТ