Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5713

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 11  дүгээр хороо, 78 /а/-1 байрны 1301 тоотод  байрлах, Очир Хотхон Сууц  Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр  хороо, 78/а/-1 байрны 1103 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УС 85020139, Чинбатын  Үнэнсайханд холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 297 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Очир хотхон Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 9-12 сарын 99 040 төгрөг, 2016 оны 1-8 сарын 198 080 төгрөг бүгд 297 120 төгрөгний төлбөрөө төлөөгүй байна.Очир хотхон Сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 146, 147-р заалтын дагуу 2015 оны 9-12сарын 99 040 төгрөг,  2016 оны 1 - 8 сарын 198 080 төгрөг бүгд 297 120 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                         

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Одончимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Ч.Үнэнсайхан ашиглалтын зардалд 297 120 төгрөгийг төлж  барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

Хэргт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Ч.Үнэнсайханд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 297 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ч.Үнэнсайхан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 297 120  төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 9537 төгрөгийн 50 хувь болох 4768 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 4768 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Очир Хотхон Сууц  Өмчлөгчдийн Холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Очир Хотхон Сууц  Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй Ч.Үнэнсайханд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 297 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 4768 /дөрвөн мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН