Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 585

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******гийн ******* айлын орон сууцны *******тод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн *******д холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны т, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрыг М.*******гээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч М.*******, гэрч Ё., Б., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК-ний захирал Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 60 айлын орон сууцны 31 тоот 29.7 мкв Y-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг ХК хууль ёсоор өмчилдөг. Тус компани нь өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцаа М.*******гийн ашиглалтаас гаргахаар удаа дараа албадан мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байна. М.*******гийн үйлдэл нь ХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 60 айлын орон сууцны 31 тоот 29.7 мкв Y-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцыг ХК хууль ёсоор өмчилдөг. М.******* нь тус компанид ажиллаж байгаад 2009 онд ажлаасаа гарсан. Тус байранд М.******* 2006 онд орсон бөгөөд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХК-д 1992-2009 он хүртэл ажилласан. Нийт 16 жил энэ байгууллагад ажилласан. Тэгээд 2009 онд амьдрал хэцүүдээд өөр ажилд орсон ба энэ байрыг надад чөлөөлж өгнө үү гэж ТУЗ-ын даргад хэлж байсан. Энэ байранд би 2006 оны 09 дүгээр сард орсон. Энэ компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар байхаас нь эхлээд энэ байранд орсон ба 10 гаруй жил эзэмшиж байна. Энэ орон сууц нь надад хувьчлалаар ирсэн миний орон сууц юм. Учир нь өмч хувьчлалын жилүүдэд төрийн албанд ажиллаж байсан бид нарт улсаас мал аж ахуйг өгөөгүй боловч өөрсдийн амьдарч эзэмшиж байсан орон сууцыг хувьчлан өгч байсан жишиг ч манай байгууллагад хэрэгжиж, бүх ажилчдад өөрсдийн эзэмшиж байсан орон сууцыг хувьчилж авсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК нь М.*******д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны 31 тоот, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрыг М.*******гээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ХК нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны 31 тоот, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь тус байрыг өмч хувьчлалаар авсан гэж маргах боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ тайлбар нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны т, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрны хувийн хэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ё., Б. нарын мэдүүлэг нь М.*******г 1993 оноос хойш ХК-д ажиллаж байсан, тэнд ажиллаж байсан зарим ажилчид өөрсдийн амьдарч байсан байрыг өмчлөлдөө шилжүүлж авсан гэдгийг гэрчилсэн ба М.*******г Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны 31 тоот, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрны өмчлөгч мөн гэдгийг нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын ******* 60 айлын орон сууцны 31 тоот, 29,7 мкв Ү-16170005******* тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ бүхий байрыг ХК-д чөлөөлж өгөхийг хариуцагч М.*******д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА