| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0124/Э |
| Дугаар | 248 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 248
2020 02 12 2020/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Г.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И. овогт Г.ийн Д.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05581 2058 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийтийн 2 дугаар багт мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И. овогт Г.ийн Д..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д. нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 4 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух иргэн Ө.М.ийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цаа бугын арьсан гутал хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын 3 дугаар гудамжны 30Б тоотод оршин суух иргэн Д.Ө.ын байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, халтар манан, даваа толгойтой, алтан нуухтай жижиг гарын шар хүрэн өнгөтэй 1 ширхэг хөөрөг, “Копка” загварын 42 инчийн хар өнгийн зурагт, жижиг, цагаан саарал өнгийн 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 26 дугаар гудамжны 602 тоотод байх иргэн Ж.Б.гийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Скайворд” загварын зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1 дүгээр гудамжны 33 тоотод байх иргэн Н.Д.ийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “BSB” загварын зурагтыг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 10 дугаар гудамжны 10 тоотод байх иргэн Г.О.ийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 49 инчийн “Панасоник” загварын зурагтыг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 7б гудамжны 15 тоотод байх иргэн Б.А.ын монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “HPP” загварын зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Хэнтийн аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3 дугаар гудамжны 32 тоотод байх иргэн М.О.ийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орж, цаа бугын арьсан гутал хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 7 дугаар гудамжны 269 тоотод орших Б.О.ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” брендийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын “Г” гудамжны 715 тоот, хохирогч О.У.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий Канон “6D” загварын гэрэл зургийн аппарат хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлт бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох барИ.уудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
- Хохирогч Ө.М.ийн өгсөн: “...Би 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 4-27 тоотод амьдардаг. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хувцас, эд зүйлсээ янзалж байхдаа гэрийнхээ үүдний тамбурт байсан цааны арьсан годон гутал алга болсныг мэдсэн. Яг хэзээ алдсанаа мэдээгүй болохоор тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Сүүлд годон гутал хулгайлсан хүн цагдаад баригдлаа гэж сонсоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай байшингийн цонхыг түлхээд хулгайч орсон юм байна лээ. Миний гутал цагаан саарал өнгөтэй, урт түрийтэй, 2017 онд худалдаж авсан гутал байсан юм. Онцлох содон шинж тэмдэг гэх юм байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 294 тоот дүгнэлт /1-р хх-ийн 180/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 77-80/,
- Хохирогч Д.Ө.ын өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 06:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Моносын 3-30б тоотоос эмнэлэгт үзүүлэх гээд гарсан. Манай гэрт нөхөр Батжаргал, охин Хонгорзул, зээ охин Анударь, зээ хүү Бадрал зэрэг хүмүүс үлдсэн. Манай гэрээс хамгийн сүүлд охин Хонгорзул хүүхдүүдийн хамт 09 цаг 20-30 минутын орчим гараад манай гэрт хүн үлдээгүй. Тэгээд би гэртээ 16:45 цагт ирээд байшиндаа орох гэтэл том өрөөний цонх бага зэрэг онгойсон байсан. Тэгээд би охиндоо утсаар хэлээд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 83-84/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/551 дугаартай:
1. Санд 2019-7085-БЗД дугаараар бүртгэгдсэн 2 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN004010009027 гэсэн дугаартай Г. овогтой Доржжадагийн баруун гарын алганы дардастай тохирч байна.
2. Харин 2019-7085-БЗД дугаараар бүртгэгдсэн 3, 4, 5 гэсэн дугаартай гарын мөрүүд нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа гарын мөр болон гарын дардсуудтай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Дэмчиг” гэх дүгнэлт /2-р хх-ийн 95/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 104-105/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-7/,
- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/,
- “Баянт дугуй цагаан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн 15/,
- Хохирогч Ж.Базаррагчийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26-602 тоот гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эх гэх газарт хадам эгчийндээ хоносон. Өглөө босоод ажилдаа явсан ба 16:00 цагийн орчим манай эхнэр Уянга залгаад “гэрт хулгай орчихсон байна” гэхээр нь гэртээ иртэл “Скайворд” брендийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байхаар нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19/,
- Иргэний нэхэмжлэгч А.С.ийн өгсөн: “...Миний бие Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буянт дугуй цагаан” ХХК барьцаалан зээлдүүлэх газарт захирлаар ажилладаг. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Г.ийн Д. гэх залуу хар өнгийн, 32 инчийн, “Скайворд” загварын зурагтыг 130.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Мөн Г.Д. нь өөрийн гадаад паспортыг үзүүлж, тухайн зурагтыг манай ахын өмчлөлийнх юм, би удахгүй гадагшаа явна, тэгэхээр манай ах ирж авах байх гэж хэлж байсан. Миний хувьд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх дотоод журмын дагуу тухайн эд зүйлийг шалгаад зохих журмынх нь дагуу 130.000 төгрөгийн зээл олгосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/612 тоот:
1. Санд 2019-374-БЗД дугаараар бүртгэгдсэн 1 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN004010009027 гэсэн бүртгэлийн дугаартай Г. овогтой Д.ийн баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна.
2. Харин 2019-374-БЗД дугаараар бүртгэгдсэн 2 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа гарын мөр болон гарын дардсуудтай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Дэмчиг” гэх дүгнэлт /1-р хх-ийн 32/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 41-42/,
- Яллагдагч Г.Д.ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 15:00-16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 26 дугаар гудамжинд явж байгаад 602 тоот хашаа руу харахад цоожтой монгол гэр байсан ба ойр орчмын хүн харж байгаад гэрийнх нь цоожийг төмрөөр хөшиж эвдээд гэрт нь ороод хойморт нь байсан Скайворд маркийн 32 инчийн хар өнгийн хүрээтэй зурагтыг удирдлагатай нь авч гараад 26 дугаар гудамжны зүүн талаас такси барьсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 26 дугаар гудамжнаас доошоо 1 км орчим яваад төв замынхаа зүүн талд ертөнцийн зүгээр баруун тийш харж байрлах 2 давхар улаан тоосгон, доод давхартаа дэлгүүртэй байшингийн 2 давхрын ломбарданд өөрийнхөө цахим үнэмлэхийн лавлагаагаар 120.000-130.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ломбарднаас гараад тухайн мөнгөөрөө хоол авч идчихээд, гадаад паспортаа 32.000 төгрөг тушааж аваад, Хэнтий аймаг руу явах зардал гээд ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 114-116/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Э.ын өгсөн: “Манай ломбарданд Г.Д. гэдэг хүү хурууны хээний лавлагаагаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 42 инчийн “BSB” маркийн зурагт 200.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. Би зурагт барьцаалсан 200.000 төгрөгөө буцааж авмаар байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121/,
- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 117/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 118/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 123/,
- Хохирогч Н.Д.ийн өгсөн: “...Манайх 08 дугаар сарын сүүлээр Хэрлэн сумын 4 дүгээр багаас нүүж, Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-33 тоотод буугаад гэрээ барьсан юм. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Галшар явах ажил гараад манай эхнэр үлдээд би явсан. Манай эхнэр 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний араас гэрээ түгжээд ирсэн. Тэгээд бид 2 хоёр хоноод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож онгойхгүй байхаар нь хартал манай хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд гэртээ ороод хартал манай гэрийн баруун хананд зурагтын тавиур дээр байсан 42 инчийн BSB брендийн LED зурагт маань алга болсон байсан. Манайхаас өөр зүйл аваагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128/,
- Гэрч Л.Долгоржавын өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой 23:00 цагийн үед Галшар сум руу нөхрийн араас явсан. Явахдаа гэрээ түгжээд, түлхүүрээ өөрөө аваад явсан. Тэгээд 3 хоноод 2019 оны 09 дүгээр сарын 25-нд гэртээ 14:00 цагийн үед ирээд түлхүүрээрээ цаад цоожийг онгойлгох гэсэн онгойхгүй байхаар нь хартал манай цоожийг цохисон юм шиг далийлгасан байхаар нь тоосгоор дээрээс нь цохиод онгойсон. Гэртээ ороод хартал манай гэрийн баруун хашаанд зурагтын тавиур дээр байсан 42 инчийн BSB гэсэн бичигтэй LED зурагт алга болсон байсан тул би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 144/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 196-198/,
- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол /1-р хх-ийн 200/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 201/,
- Хохирогч Г.О.ийн өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 10-10 тоотод оршин суудаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг хөдөө байхад манай аймгийн гэрт хулгай орж, эд зүйл алдагдсан талаар манай хүргэн Батсайхан надад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/,
- Гэрч Б.Батсайханы өгсөн: “...Манай хадам ээж Г.О. нь Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 10-10 тоотод амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:40 цагийн орчим хадам ээж Г.О.ийн баруун талын айлын Амгаланбаатар гэж хүн над руу залгаад “Г.О. эгчийн гэрт хулгай орчихсон юм шиг байна, гэрийнх нь хаалга онгорхой байна” гэж хэлэхээр нь очиход хашааных нь хаалга онгорхой, гэрийн хаалга цоожгүй байсан. Гэрт ортол хойморт байсан зурагтын тавиур дээр байсан 39 инчийн “Панасоник” маркийн зурагт байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205/,
- Гэрч Л.Амгаланбаатарын өгсөн: “...Манайх Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 10-11 тоотод амьдардаг. Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 08:00 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гарсан. Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-33 тоотод байх айлд очиж, гэрийг нь ачаалж өгөөд 13:20 цагийн орчим гэртээ харихад манай зүүн талын айлын хашааных нь хаалга онгорхой, гэрийнх нь хаалга цоожгүй байсан. Тэгэхээр нь би гэрт нь хүн ирсэн юм байх гэж бодоод өөрийнхөө хашаанд ороод хашааных нь цаанаас дуудахад хүн гарч ирэхгүй байсан учир очоод хаалгыг нь татаж үзэхэд хүн байхгүй, гэрийнх нь хойморт байдаг том телевизор нь байхгүй байхаар нь хүргэн Батсайханд нь хэлсэн юм. Г.О. эгч өөрөө хөдөө байдаг болохоор би гэртээ байх хугацаандаа гэрийг нь харж байдаг юм. Би анх Г.О. эгчийг гэртээ ирчихсэн юм байх гэж бодоод гэрийнх нь гаднаас дуудсан боловч хүн гарч ирээгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207/,
- Гэрч Г.Чойжилын өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн цагдаа, Б.Оюунбатын хамт Хэрлэн сумын 2 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой 22:55 цагийн орчим үл таних саарал өнгийн малгайтай цамц, ногоон эрээн өмд, арзгар ултай хар өнгийн богино түрийтэй гуталтай, 165 см орчим өндөртэй залуу Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 1 дүгээр эгнээний урд талд ногоон эрээн өнгийн орны бүтээлгэнд боосон телевизор үүрээд явж байхад нь шалгахад Г.ийн Д. гэдэг хүн байсан. Хаанаас, хэний телевизор авч яваа юм бэ гэхэд гэрээсээ аваад явж байна, айл руу аваачиж өгөх гэж байгаа юм гэсэн. Олон нийтийн цагдаа, Б.Оюунбат бид хоёр биеийн байцаалтаар нь овог, нэр, регистрын дугаараар нь тогтоосон учир Г.Д.ийг шалгаад явуулсан. Тэгээд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж, телевизор алдагдсан байна гэж цагдаагийн газрын Шуурхай удирдлагын жижүүрээс сонсоод илтгэх хуудас бичиж, Г.Д.ийг шалгуулсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 218/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 237-240/,
- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 241/,
- Хохирогч Б.А.ын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 7Б-15 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө манай нөхөр, хүүхдүүд бүгд ажилдаа явцгаагаад би гэртээ ганцаар үлдсэн. Тэгээд тэр хэдийг ажилдаа явсны дараа 08:20 цагийн үед ажилдаа явахаар гэрээ цоожлоод гэрээсээ гарсан. Тэгээд орой 19:00 цагийн үед ажлаа тараад охин Энхбаяртай хамт гэртээ ирсэн. Тэгээд гэрийнхээ цоожийг түлхүүрээр нь онгойлгоод охин бид хоёр гэртээ орсон. Би хоол хийх санаатай байж байхад манай охин зурагтаа асаая гэтэл телевизор маань алга болчихсон байсан. Тэгээд яагаад зурагт маань алга болчихов гээд шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243/,
- Гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “...Манайх Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 7б-15 тоотод байдаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 07:30 цагийн үед гэрээсээ ажил руугаа явсан. Орой 20:00 цагийн орчим гэртээ ирээд ээжтэйгээ хоёулаа хоолоо хийх гэж байгаад телевизор асаах гэхэд байхгүй байсан. Гэр доторх эд зүйл хэвийн байсан ба ганцхан телевизор, уртасгагч залгууртайгаа алга болсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 112 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн папилон санд MN004010009027 дугаараар бүртгэгдсэн Г. овогт Д.ийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжлэгдэж буй Г.Д.ийн гарын дардас нь папилон санд “2019-028-ХЭН” дугаараар бүртгэгдсэн 1 дүгээр мөртэй, “2019-7085-СХД” дугаараар бүртгэгдсэн 2 дугаар мөртэй, “2019-325-ЧД” дугаараар бүртгэгдсэн 8 дугаар мөртэй, “2019-325-ЧД” дугаараар бүртгэгдсэн 9 дүгээр мөртэй, “2019-374-БЗД” дугаараар бүртгэгдсэн 1 дүгээр мөртэй тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 9-10/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 4/,
- Хохирогч М.О.ийн өгсөн: “...Би нөхөр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-32 тоотод амьдардаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрийн хооронд манайх эзэнгүй байсан юм. Тэр хооронд манай байшингийн мансардан дээр байсан миний цааны арьсан годон гутал алга болсон байна. Би гутал хувцсаа янзалж байхдаа гутлаа хайгаад олоогүй юм. Тэгтэл мансардны балконы хаалгаар хулгайч орсон юм шиг байна лээ. Миний гутал хүрэн бор өнгийн урт түрийтэй, 2017 онд худалдаж авсан гутал байсан юм. Онцлох содон шинж тэмдэг гэх юм байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38/,
- Гэрч Г.Баярцогтын өгсөн: “...Манай эхнэр М.О. нь гэрээсээ цаа бугын арьсан өвлийн гутлаа хулгайд алдсан. Хүрэн алаг өнгийн, 37 размерын эмэгтэй хүний урт түрийтэй цаа бугын арьсаар хийсэн гутал байсан юм. 2015 онд худалдаж аваад өмсч байсан гутал байсан. Байшингийн мансардны шатан дээр гялгар ууттай байсан. Яг хэдний өдөр алдагдсаныг мэдэхгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 27, 28-ны орчим алдагдсан байх. Тэр үеэр эхнэр бид 2 Улаанбаатар хотод байсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/,
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 45/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 118-120/,
- “Эрхэс-Од” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /2-р хх-ийн 128/,
- Хохирогч Б.О.ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12:00 цагийн үед нөхөр, 2 хүүхдийн хамт гадуур ажил амжуулж яваад 17:20 цагийн үед гэртээ ирэхэд манай зурагт алга болсон, мөн гэрийн цоож эвдлээд хулгай орсон учраас цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133/,
- Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байх, Г.Д. гэх нэртэй залуу иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өөрийн Huawei маркийн цэнхэр өнгийн 2019 оны загварын гар утсаа ойролцоогоор 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан санагдаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр телевизорыг 190.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137-138/,
- Эд зүйлийн үнэлгээгээр хохирогчийн гэрээс алдагдсан гэх зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлсэн тухай Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 145/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 173-175/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 184/,
- Ф1 компьютер, ТВ ломбардны барьцааны гэрээ /2-р хх-ийн 186/,
- Хохирогч О.У.ын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 06:30 цагийн үед нөхөр маань ажилдаа гараад явсан. Гэртээ 2 хүүхдийнхээ хамт үлдээд 12:30 цагийн үед гэрийнхээ цонх болон хаалгыг түгжээд гадагшаа гарсан. Хашааны хаалга бол онгорхой орхичихдог юм. Тэгээд гадуур явж байгаад орой 19:30 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга, цоож хэвийн байсан, гэртээ орж ирээд хартал том өрөөний зүүн цонх онгорхой байсан. Гэртээ орж ирээд хартал том өрөөний зүүн цонх онгорхой байхаар нь хулгай орсоныг мэдээд гэрийнхээ эд зүйлийг шалгатал зурагтын тавиурын урд газар дээр Канон брэндийн 6D зургийн аппарат цүнхтэйгээ алга болчихсон байсан, мөн зурагтын тавиур дээр зурагтын урд байсан DDish-ийн удирдлага, нэг ширхэг 750 граммтай “Hankey Bannister” нэртэй викси алдагдсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм, тэр хулгайч их л яарангуй явсан юм шиг байсан, манай гэрт 5 шил виски байснаас нэг шил вискийг авсан, мөн гэрийн эд зүйл ухаж түнхээгүй байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189/,
- Б.Тэмүүлэнгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажлын байрандаа байж байхад тус өдрийн 16:00 цаг өнгөрч байхад үл таних залуу орж ирээд Canon 6D маркийн гэрэл зургийн аппаратыг 40.000 төгрөгөөр тавьсан. Тэр залуу тухайн үед надад хандан бензины мөнгө хэрэгтэй байна, яаралтай хөдөө явах ажилтай болчихлоо” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 194/,
- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 202 дугаар тал/ зэрэг нотлох барИ.уудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Д. нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 4 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух иргэн Ө.М.ийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, цаа бугын арьсан гутал хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын 3 дугаар гудамжны 30Б тоотод оршин суух иргэн Д.Ө.ын байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, халтар манан, даваа толгойтой, алтан нуухтай жижиг гарын шар хүрэн өнгөтэй 1 ширхэг хөөрөг, “Копка” загварын 42 инчийн хар өнгийн зурагт, жижиг, цагаан саарал өнгийн 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 26 дугаар гудамжны 602 тоотод байх иргэн Ж.Б.гийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Скайворд” загварын зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1 дүгээр гудамжны 33 тоотод байх иргэн Н.Д.ийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “BSB” загварын зурагтыг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 10 дугаар гудамжны 10 тоотод байх иргэн Г.О.ийн монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 49 инчийн “Панасоник” загварын зурагтыг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 7б гудамжны 15 тоотод байх иргэн Б.А.ын монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “HPP” загварын зурагтыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Хэнтийн аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3 дугаар гудамжны 32 тоотод байх иргэн М.О.ийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орж, цаа бугын арьсан гутал хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 7 дугаар гудамжны 269 тоотод орших Б.О.ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” брендийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын “Г” гудамжны 715 тоот, хохирогч О.У.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий Канон “6D” загварын гэрэл зургийн аппарат хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч О.М.ийн мэдүүлэг, хохирогч Д.Ө.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/551 тоот дүгнэлт, “Баянт дугуй цагаан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, хохирогч Ж.Б.гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.С.ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/612 тоот дүгнэлт, яллагдагч Г.Д.ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Э.ын мэдүүлэг, хохирогч Н.Д.ийн мэдүүлэг, гэрч Л.Долгоржавын мэдүүлэг, хохирогч Г.О.ийн мэдүүлэг, гэрч Б.Батсайханы мэдүүлэг, гэрч Л.Амгаланбаатарын мэдүүлэг, гэрч Г.Чойжилын мэдүүлэг, хохирогч Б.А.ын мэдүүлэг, гэрч А.Отгонцэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 112 тоот дүгнэлт, хохирогч М.О.ийн мэдүүлэг, гэрч Г.Баярцогтын мэдүүлэг, “Эрхэс таван од” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, хохирогч Б.О.ийн мэдүүлэг, гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг, “Ф1” ломбардны барьцаат зээлийн гэрээ, хохирогч О.У.ын мэдүүлэг, гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох барИ.уудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Д.ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд орж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ж.Б.д 450.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн /1-р хх-ийн 13, 41-42/, хохирогч Н.Д.т 450.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн /1-р хх-ийн 123, 144/, хохирогч Г.О.т 750.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн /1-р хх-ийн 218/, О.У.д 1.800.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн /2-р хх-ийн 184/ бөгөөд шүүгдэгчээс хохирогч Ө.М.т 280.000 төгрөг /1-р хх-ийн 180/, Б.А.ад 250.000 төгрөг /2-р хх-ийн 4/, М.О.д 280.000 төгрөг /2-р хх-ийн 45/, Д.Ө.д 2.380.000 төгрөг /2-р хх-ийн 104-105/, Д.О.т 500.000 төгрөг /2-р хх-ийн 145/, иргэний нэхэмжлэгч А.С.ид 130.000 төгрөг /1-р хх-ийн 11-12, 15/, Г.Э.ад 200.000 төгрөг /1-р хх-ийн 117, 119-120/, С.Ж.т 200.000 /1-р хх-ийн 200-201/ төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Д.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Д.ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 132 хоногийг элдэх ялд нь оруулах тооцох нь хуульд нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн барИ.аар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И. овогт Г.ийн Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Д.ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Д.т 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Д.ийн цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д.аас 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.М.т, 250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А.ад, 280.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.О.д, 2.380.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ө.д, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О.т, 130.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.С.ид, 200.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Э.ад, 200.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Ж.т тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн барИ.аар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Д.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА