| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0722/И |
| Дугаар | 131/ШШ2016/00694 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00694
Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******од оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1976 оны 09 сарын 01-ний өдөр Баянхонгор аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуульд орж, 1976 оны 06 сарын 30-ны өдөр тоног төхөөрөмжийн слесарь, гагнуурчин мэргэжлээр төгссөн. Би 1978 оны 06 сарын 30-ны өдөр Тоосгон заводод нормчноор ажилд орж, 1979 оны 06 сарын 18-ны өдөр цэрэгт татагдаж, 1982 оны 06 сарын 23-ны өдөр халагдаж, 1982 оны 11 сарын 16-ны өдрөөс Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт сантехникийн слесариар ажилд орсон. Энэ ажил нь нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэ, лаборатори, физик, шавар эмчилгээ, рентген, төрөх тасгуудын 00, угаалтуур бөглөрөх, гадна бохирын шугам бөглөрөх, хөлдөх, гэмтэх үед бөглөрөөг гаргах хүнд бохир зүйлийг хийдэг. Одоо тушаал буруу бичигдсэнээс тэтгэвэрт орж чадахгүй байна. Иймд миний Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1982 оны 11 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал бохирын слесараар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, 1978 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1982 оны 11 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газарт сантехникийн болон бохирын слесариар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Иймд хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******гийн шүүхэд өгсөн ...Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан. О.******* бохирын слесар байсан, гийн шүүхэд өгсөн ...О.******* бохирын слесариар ажиллаж байсан гэхмэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч нь 1982 оны 06 сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан болох нь Баянхонгор аймгийн цэргийн хэлтсээс 1981 оны 12 сарын 08-ны өдөр олгосон дугаарын цэргийн батлахаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ийн 1982 оны 11 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Эрүүлийг хамгаалах газарт сантехникийн болон бохирын слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ