Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 33-5-25 тоотод оршин суух, Ноён цорос овогт Баянбилэгийн Нямсүрэн/РД: ПЮ61112704/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Хүсэлт гаргагч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Нямсүрэн би 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад зөөлөн оёдолчиноор эхэлж ажилласан юм. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилд орсон 175-р тушаал, архивын лавлагаа үзгээр бичсэн байна гэх юм.

Мөн 1990 онд ажлаас гарсан тушаал архиваас шүүлгээд огт олдохгүй байна. Надад өгөх өөр ямарч бичиг баримт байхгүй. Иймд намайг Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв. 

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                              

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Б.Нямсүрэн нь 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Б.Нямсүрэн нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.Нямсүрэн нь 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн социалист хөдөлмөрийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ажилчин авах тухай 175 дугаар тушаалын хуулбар, гэрч Ноён царст овогт Баяраагийн Баттогтох/РД: ПЮ60031066/, гэрч Хөө хүүхэн овогт Оршихын Уртнасан/РД: ПЭ63011603/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.      

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Б.Нямсүрэн нь 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ноён цорос овогт Баянбилэгийн Нямсүрэнг 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ