Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 56

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Мөнхгэрэл,

Шинжээч Д.Золзаяа, А.Батбаяр, Б.Ламчин,

Орчуулагч И.Нямдорж,

           Шүүгдэгч Фридтжоф түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан, Т.Урангэрэл,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Туул,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүндэгч Э.О, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 1702 00079 0030 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Нидерландын Вант улсын иргэн, Монгол Улсад түр оршин суух BE51F4KK0 дугаарын үнэмлэхтэй, 1958 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр /NETHERLANDS-DEN MAAG MOLEN STRAAT 6-1/ Голландын Ден Хааг Моленстраат 6-1 хаягт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Испани, Герман, Франц хэлний мэдлэгтэй гэх, мэргэжилгүй /тодорхой мэргэжил эзэмшсэн талаар баримт үгүй/, Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй “Евро юуртс” ХХК-ийг гэр бүлийн хамтаар үүсгэн байгуулж ажиллуулж байгаа, ам бүл 2, эхнэр Б.Гын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух хаягтай, өөрийн харъяалалын улсаас болон Монгол Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгзгдэж байсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл бүртгэгдээгүй, хэрэг хариуцах чадвартай, /паспортын дугаар NK1761903/,  

2. Монгол улсын иргэн, Сартуул овогт 1971 оны 10 дугаар сарын 04-ний эдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Евро юуртс” ХХК-ийг гэр бүлийн хамтаар гжиллуулдаг, ам бүл 2, нөхөр Фридтжоф Ваын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЧВ71042003/,

3. Монгол улсын иргэн, Урт төр овогт 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Урт цагаан худаллдааны төвд шивээс хийдэг/, ам бүл 1, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 5 дугаар гудамж 131 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ91081510/,

4. Монгол улсын иргэн, Тайчууд овогт, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 37 дугаар байр 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:КН88062718/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдгэлснээр/

1. Шүүгдэгч Нидерландын Вант улсын иргэн Фридтжоф Ва / Fridtjof/ /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь “НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан “LSD”-н агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 100 ширхэг зурган дүрстэй марк мэт цаас, нийт 111.8 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 1 дүгээр гудамжны 16 тоотод хадгалсан,

Мөн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөлөх "LSD" бодисын агууламжтай 0.9x0.9 см-ййн хэмжээтэй зурган дүрс бүхий марк мэт 2 ширхэг цаасыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120.000 төгрөгөөр Э.Од хууль бусаар худалдсан,

Мөн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөлөх “LSD” бодисын агууламжтай 0.9x0.9 см-ийн хэмжээтэй зурган дүрс бүхий марк мэт 2 ширхэг цаасыг өөрийн эхнэр Б.Гоор дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120.000 төгрөгөөр Т.Бт хууль бусаар худалдсан,

Шүүгдэгч Фридтжоф Ва / нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны Нидерландын нэгдсэн вант улсаас “LSD” бодисын агууламжтай 200 ширхэг зурган дүрс бүхий марк мэт цаасыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2. Шүүгдэгч Б.Г нь “Фридтжоф
Fridtjof/-ийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан НҮБ-ийн 1971 оны
Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан “LSD”-н
агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 0.9x0.9 см-ийн
хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг 2017 оны 10 дугаар сарын 03-
ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Наянтай, Т.Б
нарт 120.000 төгрөгөөр худалдаалсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

 

3. Шүүгдэгч Э.О нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Тэнгисээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван хэрэглэж, улмаар гялгар уутны хамт 0.4089 граммыг өөрийн биед хадгалсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан “LSD”-н агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг Б.Тэнгисээр дамжуулан Фридтжоф aac 120.000 төгрөгөөр тооцон худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван уг бодис бүхий цааснаас 1 ширхэгийг өөрийн биед хадгалсан,

 

4. Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн хэрэглэж, улмаар гялгар уутны хамт 3.52 граммыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан “LSD”-н агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг өөрийн найз У.Наянтайгаар дамжуулан 120.000 төгрөгөөр тооцон Б.Г, Фридтжоф Ва /Van Der Harst Fridtjof/-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван хадгалсан гэмт хэргийг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Фридтжоф Ва / аас мэдүүлэхдээ: “..Би мэдүүлэгтээ 5 зүйлийн талаар ярьмаар байна. Нэгдүгээрт гэрээс олдсон ургамлын тухайд 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисийн конвенц болон 1961 оны гэрээ хоёрт зөрчилдөөн үүссэн. Ихэнхи орон үүнийг шийдсэн байдаг. Ойрын хугацаанд дэлхий нийтээр энэ асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улс дотоод хуулиар үүнийг шийдэх юм шиг харагдсан. 2012 онд Голланд улсаас өвс гэх зүйлийг үйлдвэрийн барилгын материалд ашиглах гэж оруулж ирсэн. Яагаад Голландаас наашаа ирсэн бэ гэхээр өвс байгальд зэрлэгээр ургадаг, Монгол Улсын Хөдөө аж ахуйн яам болон Барилга хот байгуулалтын яамтай нэгдэн шинэ төсөл эхлүүлэх гэж байсан. 1961 болон 1971 оны гэрээний зөрчилдөөний асуудлыг шийдвэрлэх талаар хэлж байсан. 2012 онд ирсэн Голландын төслийн байгууллагатай би хамтран ажиллаж байсан. Тэр хүмүүс хөдөө ургаж байсан өвсийг барилгын ажлын зориулалтаар илгээж байсан.  Тухайн төсөл нь Орхонтуулд 10 байр барих ажил байсан. Тухайн төсөл удалгүй цуцлагдсан ямар шалтгаантайг мэдэхгүй байна. Өвсний үлдэгдлийг дахин тухайн төсөл сэргэж магадгүй гэж бодоод дээжийг авч үлдсэн байсан. Шаардлагатай гэвэл яагаад зарим бодисоос мансууруулах бодис илэрсэн болон илрээгүйг тайлбарлаж болно. Хоёрдугаарт миний талаар ярьсан Тэнгис гэх залууг би танихгүй. Цагдаагийн байгууллагад анх удаа царайг нь харсан. Түүнээс өмнө уулзаж байгаагүй. Надаас Голланд улсын виз болон цагаачлах асуудлын талаар асууж байсныг санаж байна. Гуравдугаарт миний эхнэр Б.Г хар тамхи гэх зүйлийн талаар юу ч мэдэхгүй. Ном өгч явуулахад ямар шалтгаантай байсныг мэдээгүй. Түүнийг мэдсэн бол хэзээ ч хийх ёсгүй байсан. Дөрөвдүгээрт Монгол шуудангийн талаар дэлхийн олон улсаас бидэнд илгээмж ирдэг. Бидэнд илгээмж илгээхдээ урьдчилан хэлдэг. Бид майхны цахилгааныг Голланд улсаас авдаг. 10 сарын 15-нд ирсэн илгээмж урьдчилж хэлээгүй ирсэн тул түүнийг авахыг хүсээгүй. Тавдугаарт Манай гэрт олон жуулчид ирдэг бүгд дугуйчид байдаг. Европын дугуйн холбооноос манайд байнга ирдэг. Зуны халуун цагт хашаандаа майханд байрладаг. Хавар, намрын улиралд манайх байранд байдаг. Учир нь гадаа хүйтэн байдаг. Ойролцоогоор жилд 40 орчим хүн орж гардаг. Гэрээс олсон бодисыг яаж ирснийг мэдэхгүй. LSD ямар харагддаг болон юу болохыг мэддэг. Манай улсад энэ бодис маш энгийн. Монголд ямар нэгэн баяр, шоунд ороход тасалбарт уух зүйл дагалддаг бол  манай улсад LSD үнэгүй дагалддаг. Яг энэ байдлаар Монгол Улсын хуультай танилцсандаа харамсаж байна. Манай улсад LSD чихэр мэт элбэг байдаг. Би гэрээс олохдоо устгах бодол төрөөгүй. Энэ миний буруу..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гоос мэдүүлэхдээ: “..Тэр өдөр 2 давхарт их ажилтай байсан. Манай нөхөр завгүй байсан. Би дээрээс бууж ирэхэд хэрхэн аялах талаар жижиг ном надад өгсөн. Би “Элба” дэлгүүрийн гадаа нэг залууд аваачиж өгсөн. Нэг залуу надаас ирээд номыг авсан. Ямар нэгэн мөнгө аваагүй. Машин сигналдаад байсан. Тэр залуу энэ миний асуусан ном биш байна гэсэн тул би буцаагаад гэртээ авч ирсэн дотор нь юу байгааг би мэдээгүй. Би үнэхээр харамсаж байна..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Баас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Огээс мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шинжээч Б.Лхамчингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай лаборатори нь 1 эрхлэгч, 2 ахлах шинжээч, 2 шинжээч 1 лаборант гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Шинжээчийн 9355 дугаартай дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтийн хавсралтад шинжилгээнд ирүүлсэн дээжийг тус бүрээр битүүмжилсэн байдлыг харуулсан байгаа. Дүгнэлтийн 7 дахь хэсэгт байгаа. Дээж бэлтгэлийн урвалж багаж байхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй тухай дурдсан. Халаагуур, шүүлтүүр зэрэг бодис байгаагүй. LSD бодисыг тухайн марк мэт зүйлд маш бага хэмжээгээр шингээж өгдөг бодис байгаа. Тухайн бодисын 1 грамм нь 18.000 хүнийг мансууруулах хүчтэй. Мансууруулах бодисыг шинжлэх аргачлал ижил байдаг. Тухайн зүйлд таарсан уусгагчийг ашиглах нь чухал байдаг. Манай лаборатори нь Стандартчил хэмжил зүйн үндэсний төвөөр магадлан итгэмжлэгдсэн батлагдсан арга аргачлалын дагуу сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан стандартад нийцсэн урвалж бодис ашиглан шинжилгээний дүгнэлтийг гаргадаг. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 77 дугаар тогтоолоор мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамнаас дэлхийн хамгийн сүүлийн үеийн түвшинд хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан. 2017-2021 төсөвт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөвт тусган уг багаж тоног төхөөрөмжийг авсан. Европ тивд ашиглагдаж байгаа шинжилгээний аргачлалыг ашиглан шинжилгээг явуулсан. Тухайн бодисын чанар хамаатай. Шинжилгээний объектэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна уу? үгүй юу гэдгийг судалсан. Хар тамхитай тэмцэх газраас удаа дараа манай байгууллагад хүсэлт тавьсан. Боломжтой газраар дамжуулан зөвшөөрөл авч зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн. LSD нь жижиг цаасанд  маш бага хэмжээтэй байдаг. Бидний ашигласан тоног төхөөрөмж нь арвын хасах зургаагаас арвын хасах есөн зэрэгт  маш бага хэмжээний дээжийг ч шинжлэн илрүүлэх боломжтой. 2018 онд хийсэн шинжилгээ LSD шинжилсэн анхны шинжилгээ.  Үүнээс хойш 2018 онд 59 шинжилгээ 2019 онд үүнээс олон шинжилгээ хийсэн. Энэ бол маш хүчтэй бодис 1 граммыг 18.000 хүн хэрэглэх тун болно. Манай багаж нь 1 граммын арвын хасах зургаас арвын хасах ес хуваасан хэмжээгээр мэдэрдэг тул илрүүлэх боломжтой. ” гэв.

 

Шинжээч А.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..№1326 болон №1328 дугаартай шинжээчийн дүгнэлт 1 өдөр ирсэн 1 өдөр гарсан шинжилгээ. 1 өдөр ирсэн 2 өөр объект байсан. Энэ 2 дүгнэлт хоорондоо ямар ч уялдаа холбоогүй. 25 ширхэг-1 дээж, 12 ширхэг 1 дээж тус тус ирсэн.  Нийт 2 ширхэг 27 объект ирсэн. Марк мэт 15 ширхэг, 12 ширхэг тус бүрээс хоёрны нэг буюу нэг хэсгийг авч шинжилгээ хийсэн. 14 хагас болон 11 хагас болгож буцаасан. Э.О, Т.Б нарын  тус тусдаа 1-8 гэж дугаарласан 10 ширхэг марк нь тус бүрээс авсан дээж авч хэмжээг тухай бүр бичсэн. Бид 1 стандартыг мөрдөн ажилладаг. .9х0.9 харьцаатай байвал тал хэсгийг, түүний тал буюу хагас нь байвал бүтнээр нь шинжилдэг. 15 ширхэг хэсэг жижиг объктоос нэг хэсгийг авч 2/1 дээр шинжилгээ хийсэн. Тус бүрт хаягласан 1-8 дугаарласан дээж тус бүрт нь шинжилгээ хийсэн. Чанарын шаардлага гэж зүйл байдаг. Чанарын шаардлагад таны хэлээд байгаа 28 ширхэгт үйлдвэрлэхдээ ямар тун хэмжээгээр үйлдвэрлэсэн юм гэдгийг тэр 28 ширхгийг судалж чанар хангагдаж байна уу? үгүй юу гэдгийг тогтоодог. Бидний шинжилгээ хийхдээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна уу? үгүй юу? гэдгийг шинжилсэн..” гэв.

 

Шинжээч Д.Золзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Бид шинжилгээнд ирүүлсэн дээжийг хүлээн авч стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан жин ашиглан хэмждэг. Бид ирсэн бодисыг стандарт жин дээр тавьж гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд авч ашигласан. Хүний биеийн онцлогоос хамаараад харилцан адилгүй байдаг. Дээж ирүүлсэн хэсгийн боломжит хэмжээнд шинжилгээ хийдэг. ” гэв.

Шүүгдэгч Фридтжоф Ва-аас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /2хх-209-210/ “..Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 1-16 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх 100 ширхэг цаас нь манай гэрт байсан нь үнэн гэхдээ тухайн цаасыг би өөрөө хэрэглэж үзэж байгаагүй болохоор мансууруулах үйлчилгээтэй болох эсэхийг нь мэдэхгүй тул LSD гэдэг нэршилтэй цаас гэдэгт нь санал нийлэхгүй байна. Мөн гэрт байсан гэх нийт 179.4 грамм өвс ургамал мэт зүйл гээд байгаа нь зарим нь цэцгийн үр, ургамал, навчин тамхины үртэс нунтаг зүйл байсан ..Дээрхи эд зүйлийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэх асуудлын тухайд жилийн турш манай гэрээр жуулчид ирж байрлаж байгаад явдаг тэр хүмүүс бүгд л гарын бэлэг өгөх болон явах үедээ эд зүйлээ мартах тохиолдол олон байдаг болохоор дээрхи эд зүйлийг хэн нэгэн нь үлдээсэн байна. Гэхдээ хэн үлдээсэн болохыг нь мэдэхгүй байна. Манай гэрт 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн жуулчид ирж эхэлсэн түүнээс хойш олон жуулчид ирээд явсан ба дээрхи эд зүйлсийг зуны эхэн cap буюу 2017 оны 5 сарын үед орхисон байх гэж бодож байна. Надад хүний орхиод явсан юмыг бусдад худалдаалах зорилго байхгүй ерөнхийдөө үйлчилгээг нь мэдэж байсан. Манай Нидерланд улсад дээрхи цаасыг зарим арга хэмжээнд орох үед хүмүүст заримдаа чөлөөтэй өгч байдаг. Эхний үйлдлийн талаар энэ зүйлийг мэдүүлж байна..2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэрээсээ гараагүй гэртээ 3 жуулчин, нэг оёдолчинтойгоо майханаа оёж байсныг тэр хүмүүс гэрчилнэ. 2017оны 10 дугаар сарын 02-ны шөнө бусдад LSD гэх цаас, шавар гэх зүйлийг Тэнгис гэх хүнээр дамжуулан зарж борлуулсан зүйл байхгүй би ер нь дээрхи эд зүйлийг огт зарж борлуулдаггүй. Шавар гэх зүйлийг Монголд би харж байгаагүй. Э.О, Б.Баттулга гэх хүмүүсийг танихгүй. Тэнгис гэх залууг ч харж байгаагүй харин цагдан хорих ангид царайг нь харсан..2017 дугаар сарын 10 дугаар сарын 03-ны өдөр би бусдад хууль бус эд зүйл зарж борлуулсан зүйл байхгүй, мөн тэр өдөр надаас эд зүйл худалдаж авсан гэх залуусыг ч би танихгүй..Манай гэрт өвс ургамал гэх зүйлүүд байсныг манай эхнэр Ганболор мэдэж байсан. Харин тухайн мансууруулах үйлчилгээтэй цаасыг манай гэрт байсныг манай эхнэр мэдэж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Манай гэрт байсан гэх 100 ширхэг цаас түүнээс илүү байсан байх гэж бодож байна. Би түүнийг тоолж байгаагүй. Тухайн цааснаас хэдийг нь ямар байдлаар хэрэглэсэнийг нь мэдэхгүй байна жуулчид маань ч гэсэн авсан байж магадгүй, би өөрөө манай гэрийн хөргөгчинд хэдэн пиво байдгийг нь мэддэггүй хүн шүү дээ..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /2хх-214-215,216/: “.би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис гэх манай гэрээс гарсан 100 ширхэг LSD гэж нэрлэсэн цаас, болон гэрээс хураан авсан цэцгийн үрнүүдийг худалдах ямар ч санаа зорилго байхгүй надад түүнийг худалдаж ашиг олох шаардлага байхгүй. Мөн манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаднаас цагдаа нар орж ирэх үед би гэртээ ганцаараа байсан ба гэрт Австрали улсын 2 жуулчин, Нидерландын 1 жуулчин мөн 1 оёдолчин Оюунцэцэг нар байсан. Гэрт цагдаа нар манай нөхрийг баривчилж гарыг нь гавласан байдалтай оруулж ирээд цагдаа нар нь Хар тамхитай тэмцэх газраас явж байна танай гэрт нэгжлэг хийнэ нэгжлэг эхлэхийн өмнө нь гэрт чинь хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэжхэлэхэд нь би гэртээ байсан 100 ширхэг LSD гэх цаасыг байсныг үнэхээр огт мэдэхгүй байсан тул өөрийн нөхөртөө чамд тийм зүйл байдаг юм бол сайн дураараа гаргаж өг гэж хэлэхэд манай нөхөр Van Der Harst Fridtjof цагдаа нарт нэгжлэгээр гарч хураагдсан эд зүйлийг гаргаж өгсөн, би яг хаанаас гаргаж өгсөнийг хараагүй. Харин дараа нь цагдаа нар эд зүйлийг хурааж авах үедээ нөхөр чинь эндээс энэ зүйлийг гаргаж өглөө гээд надад үзүүлээд хурааж авсан тэр эд зүйлүүд нь Шуудангийн марк шиг Махатма Гандигийн зурагтай цаас байсан би түүнийг нь огт харж байгаагүй... Гэрээс манай нөхрийн гаргаж өгсөн цаас болон гэрээс хурааж авсан ургамал гэх зүйлүүдийг мансууруулах үйлчилгээтэй эсэхийг би мэдэхгүй манай нөхрийг гэртээ хадгалж байсныг мэдээгүй. Би Монгол улсад байнгын хаягтай байдаг болохоор манайхаар ирж явдаг жуулчид Монгол руу авах илгээмжээ миний хаягийг ашиглаж илгээмжээ авдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр миний нэр дээр Нидерландын Вант улсаас ирсэн илгээмжтэй эд зүйлийг нь хэн явуулсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ авах хүн нь Бельги улсын эмэгтэй манай гэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-ны үеэр ирж 7 хоног байрлаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хятад улс руу явсан эмэгтэйд ирсэн илгээмж байгаа юмаа. Би тэр дотор ямар эд зүйл байсныг үнэхээр мэдээгүй тухайн эд зүйлд үзлэг хийх үед манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийхэд манай нөхрийн өөрөө сайн дураараа зааж өгч хураалгаж байсан цаастай ижил цааснууд гарч ирэхээр нь их гайхсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /2хх-20-21, 4хх-31-33/: “..2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би шивээс хийгээд 150.000 төгрөгтэй болсон байсан ба 10.000 төгрөгөөр нь өөртөө тамхи болон хэрэглээний зүйл аваад Галбадрахтай холбогдож чиний яриад байсан LSD гэх зүйлийг чинь хэрэглэж үзье л дээ чи LSD-г олоод өгчих хүн байвал асуугаад өгөөч гэж хэлэхэд Галбадрах би чамтай эргээд яръя гэж хэлсэн..2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Галбадрахтай холбогдож нөгөө зүйлийнхээ талаар асуухад би найзаараа /Наянтайгаар/ дамжуулж зарж байгаа гадаад хүнтэй нь холбогдсон BSB дээр 17 цагт хүрээд ир гэж хэлсэн хоёулаа тэнд уулзъя гэж хэлсэн ба тэр үедээ би бас хэрэглэж үзмээр байна гэхдээ мөнгөгүй байна гэж хэлэхээр нь найзад нь 140.000 төгрөг байгаа түүнийгээ өгчихье хоёулаа авчих юм бол орой хамт хэрэглэнэ шүү гэж хэлсэн. Ингээд бид 2 BSB төвийн ойролцоо 16.40 минутын үед уулзаад би өөрт байсан мөнгөө Галбадрахт өгсөн, удалгүй Галбадрахын найз гэх залуу ирсэн, Галбадрах тухайн залуутай уулзаад надаас авсан мөнгөө өгч байх шиг байсан, тухайн залуу нь бид 2-оос салаад 4 замын зүг рүү явсан харин Галбадрах буцаж ирээд найз нь саяны залууд 120.000 төгрөг өгчихлөө 2 ширхэг LSD авахаар явуулчихлаа нөгөө хүнтэйгээ уулзахаар явсан хоёулаа орой уулзаж LSD-гээ хэрэглэх үедээ үлдсэн 20.000 төгрөгөөрөө юм авъя гэж хэлсэн. Ингээд бид хоёр BSB төвийн үүдэнд зогсож байх үед Галбадрахтай уулзсан залуу Галбадрах бид хоёрын урдуур үл таних улаан өнгийн куртиктэй 45-50 орчим насны эмэгтэйтэй хамт өнгөрөхөөр нь Галбадрахад хэлээд хамт хараад зогсож байх үед тухайн эмэгтэйд Галбадрахын найз /Наянтай/ өөрт байсан мөнгөө өгөөд тухайн эмэгтэй оронд нь өөрийнхөө барьж байсан номны завсараас нэг зүйл гаргаж өгсөн, ингээд тэр эмэгтэй салаад явсаны дараа нөгөө залуу бид хоёр дээр ирээд гялгар уутанд хийсэн голоороо салж хоёр хэсэг болох жижиг цаасыг өгсөн түүнийг нь би аваад өөрийнхөө халаасанд хийсэн. Ингээд Галбадрах гэртээ харихаар явсан ба би ажил руугаа буцаад явсан харин Галбадрахын найз нь 4 замын зүг салаад явсан намайг ажил руугаа явж байх үед цагдаа нар барьж авсан..Би тэр LSD гэх зүйлийг нь хэрэглэж үзээгүй халаасандаа хийсэн байж байгаад цагдаагийн байгууллагад ирээд биед үзлэг хийх үед хураалгасан мөн тэр үед миний халааснаас өвс гэх ургамал гарсан тухайн ургамлыг би намар 8 сарын сүүлээр Төв аймгийн Жаргалант сумын нутагт ногоо хурааж байх үедээ замын хажууд ургаж байхыг нь анзаарч хараад утсан дээр байсан Өвс гэх зүйлийн зурагтай харьцуулж харахад ижил төстэй байсан тул жааханыг түүгээд авчихсан байсан ба түүнээсээ цагдаад баригдахаасаа өмнө нь цаасанд ороож сорж хэрэглэсэн үлдсэнийг нь халаасандаа хийсэн байж байгаад хураалгасан.. Галбадрах бид хоёр хамт хэрэглэж үзэх гэж байсан юм. Галбадрахад мөнгө байхгүй байсан тул би өөрт байсан 140.000 төгрөгөө бүгдийг нь өгсөн, түүнээс бол Галбадрахаар дамжуулан авах гээгүй Галбадрах нь Наянтайтай уулзаж 120.000 төгрөгийг нь өгсөн талаараа тухайн үедээ надад хэлээд орой бид хоёр уулзаж нэг газар сууж LSD гэх зүйлийг хэрэглэх үедээ уух ус ундаа пиво авахаар ярьж тохирсон юм. LSD гэх цаасыг урьд нь нэг ч удаа хэрэглэж үзээгүй тухайн үед л аваад орой нь Галбадрахтай хамт уулзаж хэрэглэж үзэх гэж байсан тэгээд хэрэглэж үзээгүй байх үедээ цагдаад баригдаж хураалгасан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Огээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /2хх-22-23, 4хх-17-19/ “..2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 19-20 цагийн үед би өөрийн найз Баттулгатай утсаар холбогдсон ба Баттулга надад LSD буюу марк гэх нэртэй зүйл байна гэнээ 2-лаа сонирхож хэрэглэж үзэх үү 120.000 төгрөгөөр 2 хүн хэрэглэхийг авчихна гэж Тэнгис хэллээ гэхээр нь зөвшөөрч би хүргэн ахынхаа машиныг унасан явж байсан болохоор Баттулгатай уулзаад хамтдаа манай үеэл дүү Баярбаатар дээр очиж пс тоглоомын газрын орлогоос нь 200.000 төгрөг авсан. Ингээд Тэнгистэй уулзахаар гэр рүү нь явсан ба Тэнгисийг гэрээс нь аваад машинд суулгах үед Тэнгис BSB төв дээр очиж LSD-гээ авна гэж хэлсэн. Тухайн үед 120.000 төгрөгийг бэлнээр Тэнгист өгөөд машинтайгаа явж байх үед Тэнгис өөрөөсөө шавар гэх нэршилтэй мансууруулах бодисыг гаргаж ирээд надад өгөхөөр нь би аваад халаасандаа хийсэн. Тэнгис тухайн шавар гэх зүйлийг надад мөнгөөр зараагүй машинд явж байх үед зүгээр өгсөн би бодохдоо 120.000 төгрөгөөр хоёр хүн хэрэглэх LSD гэх зүйлийг авахад урамшуулал болгож өгч байна даа гэж ойлгосон ингээд BSB төв дээр очоод машинтайгаа зогссон ба Тэнгис хэлэхдээ гадаад өвгөн ирнэ харж байгаарай гэж хэлсэн, удалгүй одоогийн хамт шалгагдаж байгаа гадаадын иргэн /Van Der Harst Fridtjof/ ганцаараа ирсэн, тэр үед Тэнгис машинаас буугаад түүнтэй машины хойно уулзсан. Удалгүй буцаад машиндаа суусан ба машинд орж ирээд гялгар уутанд хийсэн 1 ширхэг цаасыг өгч голоор нь хувааж хэрэглээрэй гэж хэлсэн. Харин нөгөө гадаад иргэн нь утсаараа оролдоод үлдсэн. Ингээд Тэнгисийг суулгаад их дэлгүүрийн хойно буулгачихаад машин дотор байх үедээ Тэнгисийн өгсөн шаварнаас тугалган цаасан дээр тавьж Баттулга бид хоёр хэрэглэсэн. Ингээд буцаад хамаатны дүү Баярбаатарын ажил дээр очоод түүнийг дуудаж гаргаж ирээд тамхилаад зогсож байх үедээ цагдаа нарт баригдсан. Анх цагдаагийн байгууллагад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ шавар гэх зүйлийг гадаадын иргэнтэй Тэнгис уулзсаныхаа дараа надад өгсөн мэтээр буруу ярьсан байна лээ уг нь бол гадаад иргэнтэй уулзах гээд явж байх үед шавар гэх зүйлийг Тэнгис надад өгсөн юмаа.. Ингээд BSB төв дээр очиж машинд сууж байх үед Тэнгис машинаас буугаад удалгүй Тэнгис дээр 50-60 настай европ царайтай ноосон малгай ороолттой сахалтай гадаад хүнтэй уулзаад удалгүй машинд буцаж суугаад боллоо явъя гэж хэлээд хөдөлсөн. Машиныг Баттулга барьж байсан тул хөдлөөд Тэнгисийг буулгахаар их дэлгүүр рүү явж байх замд Тэнгис гялгар уутанд хийсэн LSD /марк/ гэх цаас мэт зүйлийг өгч дундуур нь хоёр хувааж хэрэглэнэ шүү гээд өгсөн... Тэнгисийг буулгасныхаа дараа Баттулга бид хоёр машинд байх үедээ надад байсан Тэнгисийн өгсөн шавар гэх зүйлээс мөнгө хуйлж байгаад тугалган цаасан дээр шавраас тавьж хэрэглэчихээд хөдлөөд Баярбаатарын пс тоглоомон дээр очиж хамт утаат тамхи татах гэж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдсаныхаа дараа би Тэнгисээр дамжуулан худалдан авсан LSD гэх зүйлийг машинд үзлэг хийлгэх үед хураалгасан мөн биед үзлэг хийх үед оймсныхоо түрүүнд нуусан байсан асаагуур дээр наасан байсан шавар гэх бодисыг хураалгасан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Должмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн илгээмж нь ном мэт хэмжээтэй бор хүрэн цаасаар ороосон эд зүйл байсан. Галболор түүнийг өөрөө ирж аваад явсан. Ирсэн илгээмжний хэмжээ болон жин нь бүртгэлийн дэвтэр дээр бүртгэлтэй байдаг..” гэсэн мэдүүлэг, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-189-190,198/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-199/,

 

Гэрч У.Наянтайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-16-17/ “..Ингээд би Галбадрахад нөгөө гадаад чинь BSB дээр байна гэнээ чи очоод уулзчих гэж хэлтэл намайг хүрээд ир цуг уулзъя хэл мэдэхгүй юу гэж ярих юм бэ гэхээр нь 16 цагийн үед найз охинтойгоо явж байгаад салаад 16 цаг 30 минутын үед 4 замын ард байх BSB дээ очиход Галбадрах одоогийн найз Бархас гэх найзтайгаа хамт байсан.. Галбадрах надад 2 ширхэг LSD авна гээд 120.000 төгрөг гаргаад өгөхөөр нь 99615548 дугаар руу өөрийнхөө 99979497 дугаарын утсаар залгахад миний утсыг авахгүй өөдөөс таслаад байсан..улаан өнгийн өвлийн куртик өмссөн, саарал өнгийн малгай өмссөн 45-50 орчим настай эмэгтэй миний хажууд ирж зогссоноо 9969-өөр эхэлсэн дугаар чиний дугаар мөн үү гэж асуухаар нь би өөдөөс нь биш гэж хэлтэл 99979497 гэсэн дугаар чиний дугаар мөн үү гэж дахин асуухаар нь мөн гэж хэлтэл манай нөхөр намайг хүнтэй уулзаад юм өг гэж явуулсан гадаад хүн байдаг юмаа гэж хэлэхээр нь би ойлгоод танай нөхөртэй би уулзахаар товлосон хүн мөн байна гэж хэлтэл ийшээ яьъя гээд намайг баруун 4 замын зүг рүү дагуулаад алхсан тэр үедээ би тухайн эмэгтэйгээс LSD гэх зүйлийн талаар асуухад тодорхой хариулт өгөөгүй манай нөхөр өгч явуулсан гээд булан тойрох үед нь би Галбадрахын надад өгсөн 120.000 төгрөгийг тухайн эмэгтэйд өгтөл тухайн эмэгтэй гартаа барьж явсан номны хуудасны завсарыг дэлгэж дотор талаас нь гялгар ууттай 2 ширхэг болж хуваагдах жижиг цаасыг өгөөд мөнгийг өөрөө аваад надаас салаад явсан. Харин би тухайн өгсөн цаасыг нь аваад Галбадрах, Бархас 2 дээр очиж тухайн эмэгтэйгийн өгсөн зүйлийг үзүүлээд энэ тэгээд 120.000 төгрөг юмуу гэж хэлээд Бархаст өгчихөөд би буцаад найз охинтойгоо уулзах гээд ганцаараа явж байгаад цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж, 16 тоотод байрлах Б.Гын өмчлөлийн /1хх-ийн 147-148-р хуудас/ хувийн сууцанд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 32-53-р хуудас/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2017.10.06-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 30-31-р хуудас/, Нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийж, шинжилгээнд зориулж дээж авсан тзмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 126-139, 183-184-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авах тухай 2017.10.17-ны өдрийн 182 дугаартай прокурорын тогтоол, Б.Гын нэр дээр хаяглан ирүүлсэн Нидерландын вант улсаас "Монгол шуудан" ХХК-ийн төв байранд байх илгээмжинд үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 185-186, 189-190, 198-202-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Э.О, Т.Б,  Б.Тэнгис нарын биед үзлэг хийж, тэдгээрийн шээснээс мансууруулах болон сэтгзцэд нөлөөлөх 6 төрлийн /HER-MET-COC-AMP-ТНС-КЕТ/ бодис илрүүлэх тестийг ашиглан шалгахад /ТНС/ мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн талаарх тэмдэглэл /1хх-ийн 74-78, 79-83, 93-98-р хуудас/, Т.Бын биед хийсэн үзлэгээр хураан авсан гялгар уутны хамт 3.52 грамм /гялгар ууттай жин нь 3.5199 гр, цэвэр жин нь 2.4736 гр/ ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинолийн агуулга илэрсэн, Т.Б, Б.Тэнгис, У.Наянтай, У.Галбадрах нарын шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-iii/iH агуулга илэрсэн" гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017.10.20-ны өдрийн 9427 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 43-51-р хуудас/

 

Б.Баттулгын биед хийсэн үзлэгээр хураан авсан хуйлсан АК1384241 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэртийн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэгт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн, Э.О, Б.Баттулга нарын шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илэрсэн" гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017.10.06-ны өдрийн 9354 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 60-62-р хуудас/

Э.Огийн биед хийсэн үзлэгээр хураан авсан шавар мэт зүйлээс /гялгар уутны хамт 0.4089 гр/ дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн" гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017.10.20-ны өдрийн 9355 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 67-70-р хуудас/

“Бархас” гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг марк мэт цаас, “№1 дээж 0.9х4.5см Зш” гэж хаягласан гялгар ууттай 3 хэсэг марк мэт цаас, “Э.О №1” гэж хаягласан гялгар ууттай 1 ширхэг марк мэт цаас, “№2” гэж хаягласан гялгар ууттай марк мэт цаас, “№3” гэж хаягласан гялгар ууттай марк мэт цаас, “№4” гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг марк мэт цаас, “№5” гэж хаягласан гялгар ууттай 1 ширхэг марк мэт цаас, “№6” гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг марк мэт цаас, “№7” гэж хаягласан гялгар ууттай 2 ширхэг марк мэт цаас, “№8” гэж хаягласан гялгар ууттай 1 ширхэг марк мэт цаасыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн марк мэт цааснаас LSD /LYSERGIDE/ илэрсэн. LSD /LYSERGIDE/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно." гэх ШШҮХ-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018.06.13-ны өдрийн 5334 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 80-83-р хуудас/

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1 дүгээр гудамж, 16 тоотод
нэгжлэг хийн хураан авсан эд зүйл болох:

“№11 Дээж” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /уутны хамт жин 1.9914 гр/,

“№12 Дээж” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /уутны хамтжин 1.6797 гр/,

“№20 Дээж 0.9 гр” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /уутны хамт жин 0.9252 гр/,

"№22 Дээж 0.8 гр" гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /уутны хамт жин 0.8671 гр/,

“№23 Дээж 2.4 гр” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс /уутны хамт жин 2,4787 гр/ дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-i/mH агуулга илэрч байна." гэх UJLUYX-ийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017.10.19-ний өдрийн 9516 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 107-113-р хуудас/

Фридтжоф Ва /Van Der Harst Fridtjof/-biH эзэмшлийн Iphone 6
маркийн 1 ширхэг rap утас, Б.Гын эзэмшлийн "Samsung galaxy S7"
маркийн 1 ширхэг rap утаснуудад компьютер техникийн шинжилгээ хийсэн ШШҮХ-
ийн шинжээчийн 2017.10.19-ний өдрийн 5350 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /2хх-ийн 97-99-р хуудас/, ШШҮХ-ийн 5350 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 101-103-р хуудас/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2017.10.20-ны өдрийн 18/6017 дугаартай албан бичгийн хамтаар ирүүлсэн Фридтжоф Ва-ын эзэмшлийн 99615548 дугаарын 2017.07.16-наас 2017.10.16-ны өдрийн хооронд гадагш ярьсан болон илгээсэн мессежний лавлагаа болон уг жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-ийн 77-95, 4хх-ийн 106-108-р хуудас/,

           “Монгол шуудан” ХХК-ийг төлөөлж Б.Гын нэр дээр ирсэн илгээмжинд үзлэг хийсэн болон оролцсон талаар мэдүүлсэн гэрч Д.Хулан /2хх-ийн 4-р хуудас/, гэрч Н.Өнөржаргал /2хх-ийн 5-р хуудас/, гэрч Ц.Энхзул /2хх-ийн 10-11-р хуудас/ нарын мэдүүлэг,

“Монгол шуудан” ХХК-ийн 38 дугаар салбараас Б.Г, Фридтжоф Ва нарын нэр, оршин суух хаягаар Нидерландын вант улсаас шуудан илгээмж ирж байсан талаар нотолж мэдүүлсэн гэрч Д.Должмаа /1хх-ийн 245-246-р хуудас/, гэрч Н.Батчимэг/2хх-ийн 6-7-р хуудас/ нарын мэдүүлэг,

“Монгол шуудан” ХК-ийн 2017.10.18-ны өдрийн 08/861 дугаартай “...Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын 1-16 тоотод оршин суух Б.Г, Van Der Harst Fridtjof нарт 2017 оны 01 дүгээр сарын 01 -нээс өнөөдрийг хүртэл нийт 8 удаа энгийн болон бүртгэлтэй боодол ирсэнээс 7 илгээмжийг хаягт эздэд олгосон ба 1 илгээмжийг 2017.10.16-нд Улс хоорондын шуудангийн илгээмж дэх Гаалийн газарт хүлээлгэн өгсөн...” гэх утгатай албан бичиг /Зхх-ийн 199-р хуудас/

 

Шүүгдэгч Т.Баас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад каннабис илэрсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Бын шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрсэн, эд мөрийн баримтаар Т.Баас хураан авсан “өвс” мэт зүйлд  делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн бөгөөд Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг, мөн шинжилгээнд ирүүлсэн марк мэт /дүрс бүхий/ цаас 15 ширхэг, 12 ширхэг бүрээс /шинжилгээнд ирүүлсэн 1/2 буюу 1 ширхэг марк мэт цаасны тал хэсэг/LSD/ /Lyseride/ илэрсэн. Илэрсэн /LSD/ /Lyseride/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно..” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Э.Огээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад каннабис илэрсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Огийн шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрсэн, эд мөрийн баримтаар Э.Огээс хураан авсан шавар мэт зүйлд  делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн бөгөөд Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг, мөн шинжилгээнд ирүүлсэн марк мэт /дүрс бүхий/ цаас 15 ширхэг, 12 ширхэг бүрээс /шинжилгээнд ирүүлсэн 1/2 буюу 1 ширхэг марк мэт цаасны тал хэсэг/LSD/ /Lyseride/ илэрсэн. Илэрсэн /LSD/ /Lyseride/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно..” гэх дүгнэлт,

 

Шинжээч Б.Ламчингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-93-94/ “..Урьд нь марк мэт цаасанд шинжилгээ хийхэд зориулагдсан дээж бэлтгэлийн багажууд уусмал бодисууд манай лаборторид байхгүй, байсан тул шинжилгээ хийх боломжгүй байсан. Улмаар 2018 оны 4 дүгээр сард Agilen-L брэндийн Q-TOF LC/MC, өндөр мэдрэмжит хийн хроматограф-масс спектрометр багаж болон мансууруулах бодисын стандарт дээжүүд үүн дотор LSD-ийн стандарт дээж, дээж бэлтгэлийн багаж техник тоног төхөөрөмжийг шинээр суурьлуулсан. Үүний дагуу марк мэт цаасанд шинжилгээ хийх боломжтой болсон. Дүгнэлтэнд шинжилгээнд ашигласан дээж бэлтгэлийн багаж, тоног төхөөрөмж, дервитазийн уусмал, өндөр мэдрэмжит хийн хроматограф масс спектрометр багаж ашиглах дүгнэлт гаргасан талаар үзлэг ба шинжилгээ хэсэгт тусгасан байгаа. Уг багаж дээр Беларус, Герман улсын мэргэжилтэнгүүд ирж сургалт зохион байгуулсан ба дээрхи багажин дээр ажиллах Сертификат өгсөн. Дээрхи багажуудыг ямар төрлийн дээжинд шинжилгэ хийхээс хамааран дотортхи эд ангиудыг захиалсан тоноглож ашигладаг манай лаборторийн хувьд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлсөн бодис хэрэглэсэн хүний цус, шүлс, үс, хумсанд шинжилгээ хийх зориулалтаар АНУ-аас тоноглон авч ирж шинжилгээнд ашиглаж байна. Танай байгууллагаас шинжээч томилсон тогтоолын хамт ирүүлсэн өмгөөлөгч Т.Урангэрэлийн асуултанд бүрэн дүүрэн хариулсан гэж үзэж байна. Одоо манай лаборторид марк мэт цаасанд шинжилгээ хийх бүх шаардлагатай тоног төхөөрөмж болон стандарт дээж байгаа болно..” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч А.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /5хх-26-27/ “..2017 оны 10 дугаар сарын 19-ний дүгнэлт гаргах үед марк мэт цаасанд шинжилгээ хийх боломжгүй байсан. Ямар учраас болмжгүй байсан багаж тоног төхөөрөмж, бодис урвалт байхгүй талаар манай лобараторын эрхлэгч Б.Ламчин тодорхой хариулт өгсөн байдаг. Харин 2018 оны 04 дүгээр сард манай шинжилгээний хүрээлэнд дээрх төрлийн бодисыг тодорхойлох боломжтой тоног төхөөрөмж, урвалт бодисыг авч мөн сууришуулсан. Мөн багаж төхөөрөмжин дээр хэрхэн ажиллах талаарх сургалтыг гадаад улсын мэргэжилтнүүдээр оруулан 2018 оны 06 дугаар сараас шинжилгээ хийж дүгнэлт гаргах болсон. Одоо манай лабораторт шинжтлгээнд ирүүлсэн марк мэт цааснаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж /ISD/ илрэх эсэхийг тодорхойлох бүрэн боломжтой болсон..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №1328 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /5хх-30-21/ “..Шинжилгээнд ирүүлсэн марк мэт цааснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн марк мэт /дүрс бүхий/ цаас 15 ширхэг, 12 ширхэг бүрээс /шинжилгээнд ирүүлсэн 1/2 буюу 1 ширхэг марк мэт цаасны тал хэсэг/LSD/ /Lyseride/ илэрсэн. Илэрсэн /LSD/ /Lyseride/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1326 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /5хх-43-48/ “..Шинжилгээнд ирүүлсэн марк мэт цааснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Э.О №1" гэж хаягласан марк мэт цаас, №2 гэж хаягласан марк мэт цаас №3 гэж хаягласан марк мэт цаас, №4 дээж гэж хаягласан марк мэт цаас, №5 дээж гэж хаягласан марк мэт цаас, №6 дээж гэж хаягласан марк мэт цаас, №7 дээж гэж хаягласан марк мэт цаас, 8 гэж дугаарласан марк мэт цаас, №1 дээж 0,9x4,5 см Зш гэжхаягласан марк мэт цаас "Бархас" гэж хаягласан марк мэт цаас тус бүрээс /10 ширхэг дээж/ /LSD/ /Lyseride/ илэрсэн. Илэрсэн /LSD/ /Lyseride/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нелөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдээс /LSD/ /Lyseride/ илэрсэн нь №5334 дүгнэлтийн үр дүнтэй тохирч байна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Фридтжоф Ва /Van Der Harst Fridtjof/-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэх /3хх-132/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-114/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3хх-113/, шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-136/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /3хх-135/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-137/, шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхий лавлагаа /3хх-155/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-156/, шүүгдэгч Э.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-162/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-163/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-166/, зэрэг нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан буёад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Фридтжоф Ва нь 2017 онд Нидерландын нэгдсэн вант улсаас “LSD” бодисын агууламжтай 200 ширхэг зурган дүрс бүхий марк мэт цаасыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

“LSD” гэх сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 100 ширхэг зурган дүрстэй марк мэт цаас, нийт 111.8 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 1 дүгээр гудамжны 16 тоотод хадгалсан,

Худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан “LSD” гэх бодисын агууламжтай 0.9x0.9 см-ийн хэмжээтэй зурган дүрс бүхий марк мэт 2 ширхэг цаасыг 2017 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120.000 төгрөгөөр Э.Од хууль бусаар худалдсан,

Мөн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан “LSD” бодисын агууламжтай 0.9x0.9 см-ийн хэмжээтэй зурган дүрс бүхий марк мэт 2 ширхэг цаасыг өөрийн эхнэр Б.Гоор дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120.000 төгрөгөөр Т.Бт хууль бусаар худалдсан,

 Шүүгдэгч Б.Г нь өөрийн нөхөр “Фридтжоф Ваын хадгалж байсан “LSD”-н гэх 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг 2017 оны 10 дугаар сарын 03- ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Наянтай, Т.Б нарт өгч 120.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Э.О нь “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Тэнгисээс худалдаалах зорилгогүйгээр олж аван хэрэглэж, улмаар гялгар уутны хамт 0.4089 граммыг өөрийн биед хадгалсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “LSD”-н гэх 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг Б.Тэнгисээр дамжуулан Фридтжоф Ва /Van Der Harst Fridtjof/-aac 120.000 төгрөгөөр тооцон олж аван уг бодис бүхий цааснаас 1 ширхэгийг өөрийн биед хадгалсан,

Шүүгдэгч Т.Б нь  2017 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх бодисыг түүж бэлтгэн хэрэглэж, улмаар гялгар уутны хамт 3.52 граммыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалсан,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “LSD” гэх 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 2 ширхэг зурган дүрстэй марк мэт цаасыг өөрийн найз У.Наянтайгаар дамжуулан 120.000 төгрөгөөр Б.Г, Фридтжоф Ва /Van Der Harst Fridtjof/-аас худалдан авч хадгалсан болох нь шинжлэн судалсан шүүгдэгч нар болон шинжээч нараас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Фридтжоф Ва “..Би өвс гэх зүйлийг үйлдвэрийн барилгын материалд ашиглах гэж оруулж ирсэн. Өвсийг барилгын ажлын зориулалтаар хэрэглэх гэж байсан, манайд олон жуулчин ирдэг, тэдэнд ирсэн шуудан илгээмжээр ирсэн байх. LSD ямар бодис болохыг мэднэ. ..Манай улсад энэ бодис маш энгийн зүйл, шүүгдэгч Б.Г “..Би дээрээс бууж ирэхэд хэрхэн аялах талаар жижиг ном надад өгөөд “Элба” дэлгүүрийн гадаа нэг залууд аваачиж өгчих гэсэн. Нэг залуу надаас ирээд номыг авсан. Ямар нэгэн мөнгө аваагүй. Машин сигналдаад байсан. Тэр залуу энэ миний асуусан ном биш байна гэсэн тул би буцаагаад гэртээ авч ирсэн дотор нь юу байгааг би мэдээгүй. Би үнэхээр харамсаж байна..” гэх зэргээр шүүгдэгч Фридтжоф Ва, Б.Г нар үйлдсэн гэмт хэргийн санаа зорилгыг мэдүүлэхгүй нууж байх боловч тэдний үйлдэл бусад шүүгдэгч нар болон гэрчүүдийн мэдүүлгээр гэмт үйлдлийн санаа зорилго, зохион байгуулалт, гүйцэтгэл зэрэг нь тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл Фридтжоф Ва Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан, дангаар болон эхнэр болох шүүгдэгч Б.Гтой бүлэглэн бусдад худалдсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Э.О, Т.Б нар өөрт холбогдох хэргийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч нарын гэрээс хураагдаж эд мөрийн баримтаар хураагдсан LSD гэх бодист хийсэн шинжилгээ нь олон улсад дагаж мөрддөг журмын дагуу хийгдээгүй, гаргасан дүгнэлтүүд зөрүүтэй, шүүгдэгч Б.Г бусдад дээрхи эд зүйлийг зарж борлуулж байгаагаа мэдээгүй, мөнгө аваагүй учраас худалдаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гэвч шүүх хуралдаанд оролцон шинжээч нар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LSD гэх нэршилтэй бодист ямар аргачилалаар хэзээ, хэдэн удаа шинжилгээ хийсэн, энэ нь ямар бодис болох талаар дүгнэлт гаргаж, тодорхой талбарласан бөгөөд дээр дурдсанчлан шүүгдэгч нараас гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэгт байх тэдний үйлдэл болон бусад нотлох баримтууд гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тодорхойлсон тул тэднээс гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор хэрэгт яллагдагчаар татагдсан У.Наянтай, У.Галбадрах, Б.Баттулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Б.Тэнгист холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарласан бөгөөд тусгаарласан нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Фридтжоф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, дангаар болон бусадтай бүлэглэн худалдсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар, бусадтай бүлэглэн худалдсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авч хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигийн хэр хэмжээ, үр дагавар болон шүүгдэгч нараас гэм буруутай эсэх талаар мэдүүлж буй мэдүүлэг буюу гэм буруутай эсэхээ хүлээн зөвшөөрч буй эсэх болон гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Фридтжоф Ваыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох, мөн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж ялыг тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүгдэгч Э.О, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.О, Т.Б тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын ар гэрийн байдал болох шүүгдэгч Э.О нь өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг тэднийгээ харж хандан, ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч Т.Б нь охин, ээжийн хамт амьдардаг гэр бүлдээ ганц ажил хийж амьдралаа авч яваа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

 “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис” нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үйсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөл бүхий бодис юм. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.О, Т.Б, Фр Ва, Б.Г нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч  Фридтжоф Ваын цагдан хоригдсон 32 хоног, шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 32 хоног, шүүгдэгч Э.Огийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 2 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарлан хураан авсан 75 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цааснаас 58 ширхэг, № 2 гэж дугаарлан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн цагаан өнгийн 1.2x0.9 см-ийн хэмжээтэй марк мэт цаас, №3 гэж дугаарлан авсан 1 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №4 гэж хаяглаж хураан авсан номны 30-31-р хуудасны завсарт байсан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 4 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №5 гэж хаяглаж хураан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 3 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №6 гэж дугаарлан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 9 ширхэг "LSD" гэх нзршилтэй марк мэт цаас, №7 гэж хаяглан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтзй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 4 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цаас, №8 гэж дугаарлаж хураан авсан 0.9x0.9 см-ийн хэмжээтзй 1 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, Э.Огийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд илэрсзн 1 ширхэг “LSD” гэх нэршилтэй марк мэт цаас, Т.Бын биед үзлэг хийхэд илэрсэн 2 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас зэрэг нийт 84 ширхэг “LSD” гэх нэршилтэй цаас /Шинжилгээгээр LSD /LYSERGIDE/илэрсэн/, №11 Дээж гэж хаягласан 2 грамм зиплок түгжээ бүхий ууттай ногоон енгийн ургамал мзт зүйл /Шинжилгээнзэс ирсэний дараа 1.9 грамм болж байх ба гялгар уутны хамт 4.8 грамм/, №12 Дээж гэж хаягласан 1.7 грамм зиплок түгжээ бүхий ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл. /Шинжилгээнээс ирсэний дараа 1.6 грамм болж байх ба уутны хамт 6 грамм/, "№20 Дээж 0.9 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 0.9 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл /Шинжилгээнээс буцаж ирсэний дараа жинлэхэд 0.8 грамм болж байв. Дээжлэн авсан эхтэй хамт жинлэхэд 43.0 грамм/, "№22 Дээж 0.8 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 0.8 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл. /Шинжилгээнээс буцаж ирсэний дараа жинлэхэд 0.6 грамм болж байв. Дээжлэн авсан эхтэй хамт жинлэхэд 3.4 грамм/, "№23 Дээж 2.4 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 2.4 грамм ургамал мэт зүйл, Т.Бын биед үзлэг хийхэд илэрч хураагдсан гялгар уутны хамт 3.52 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодис, Э.Огийн биед үзлэг хийхэд илэрч хураагдсан шар өнгийн асаагуурт наасан байдалтай байсан 0.17 грамм жинтэй шавар, шар өнгийн асаагуур, Van болон Т.Г нарын гэрт нэгжлэг хийхэд илэрч хураагдсан саарал өнгийн цахилгаан жин, цагаан енгийн 15 ширхэг цаас дээрээ “Mongolia Green Development LLC.” гэх бичиглэлтэй, том зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 4x6 см-ийн хэмжээтэй уутнууд, 2 ширхэг хүний зурган дүрс бүхий 1=45.000 10=425.000 25=1.000.000 гэсэн тэмдэглэгээ бүхий цаас, Модон хайрцаг, 2017.10.17-ны өдөр “Монгол шуудан” ХК-иас Б.Г, Van Der Harst Fridtjof нарын нэр дээр ирсэн илгээмжнээс хураан авсан 187 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цаас, Илгээмжийг хийж явуулсан цаасан хайрцаг, даавуунд ороосон байдалтай хүнсний скочоор ороосон ном” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэх, Б.Баттулгын биед үзлэг хийхэд илэрсэн АК1384241 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж, CD 1 ширхэг, цагаан өнгийн цаасан хийсэнд Гаалийн бичлэг бүхий CD 1 ширхэг, Б.Гын гар утсанд хийсэн шинжээчийн дүгнэлтэнд хавсаргагдсан CD-1ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Фридтжоф ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр, хууль бусаар нэвтрүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авч хадгалсан, бусадтай бүлэглэн худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Сартуул овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар бусадтай бүлэглэн худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Урт төр овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Тайчууд овогт “хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, олж авч хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Фридтжоф 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Э.О нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Фридтжоф Ва, Б.Г, Э.О, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Фридтжоф Ваад оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Фридтжоф Вад оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Фридтжоф Ва нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Фридтжоф Ваын цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 2 хоногийг, шүүгдэгч Э.Огийн цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарлан хураан авсан 75 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цааснаас 58 ширхэг, № 2 гэж дугаарлан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн цагаан өнгийн 1.2x0.9 см-ийн хэмжээтэй марк мэт цаас, №3 гэж дугаарлан авсан 1 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №4 гэж хаяглаж хураан авсан номны 30-31-р хуудасны завсарт байсан зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 4 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №5 гэж хаяглаж хураан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 3 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, №6 гэж дугаарлан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 9 ширхэг "LSD" гэх нзршилтэй марк мэт цаас, №7 гэж хаяглан хураан авсан 4x6.5 см-ийн хэмжээтзй зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн 0.9x0.9 см-ийн хэмжээтэй 4 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цаас, №8 гэж дугаарлаж хураан авсан 0.9x0.9 см-ийн хэмжээтзй 1 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас, Э.Огийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд илэрсзн 1 ширхэг “LSD” гэх нэршилтэй марк мэт цаас, Т.Бын биед үзлэг хийхэд илэрсэн 2 ширхэг "LSD" гэх нэршилтэй марк мэт цаас зэрэг нийт 84 ширхэг "LSD" гэх нэршилтэй цаас /Шинжилгээгээр LSD /LYSERGIDE/илэрсэн/, №11 Дээж гэж хаягласан 2 грамм зиплок түгжээ бүхий ууттай ногоон енгийн ургамал мзт зүйл /Шинжилгээнзэс ирсэний дараа 1.9 грамм болж байх ба гялгар уутны хамт 4.8 грамм/, №12 Дээж гэж хаягласан 1.7 грамм зиплок түгжээ бүхий ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл. /Шинжилгээнээс ирсэний дараа 1.6 грамм болж байх ба уутны хамт 6 грамм/, "№20 Дээж 0.9 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 0.9 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл /Шинжилгээнээс буцаж ирсэний дараа жинлэхэд 0.8 грамм болж байв. Дээжлэн авсан эхтэй хамт жинлэхэд 43.0 грамм/, "№22 Дээж 0.8 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 0.8 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл. /Шинжилгээнээс буцаж ирсэний дараа жинлэхэд 0.6 грамм болж байв. Дээжлэн авсан эхтэй хамт жинлэхэд 3.4 грамм/, "№23 Дээж 2.4 грамм" гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай 2.4 грамм ургамал мэт зүйл, Т.Бын биед үзлэг хийхэд илэрч хураагдсан гялгар уутны хамт 3.52 грамм жинтэй өвс гэх нэршилтэй бодис, Э.Огийн биед үзлэг хийхэд илэрч хураагдсан шар өнгийн асаагуурт наасан байдалтай байсан 0.17 грамм жинтэй шавар, шар өнгийн асаагуур, Van Der Harst Fridtjof болон Т.Ганболор нарын гэрт нэгжлэг хийхэд илэрч хураагдсан саарал өнгийн цахилгаан жин, цагаан енгийн 15 ширхэг цаас дээрээ "Mongolia Green Development LLC." гэх бичиглэлтэй, том зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 4x6 см-ийн хэмжээтэй уутнууд, 2 ширхэг хүний зурган дүрс бүхий 1=45.000 10=425.000 25=1.000.000 гэсэн тэмдэглэгээ бүхий цаас, Модон хайрцаг, 2017.10.17-ны өдөр “Монгол шуудан” ХК-иас Б.Г, Van нарын нэр дээр ирсэн илгээмжнээс хураан авсан 187 ширхэг LSD гэх нэршилтэй марк мэт цаас, Илгээмжийг хийж явуулсан цаасан хайрцаг, даавуунд ороосон байдалтай хүнсний скочоор ороосон ном” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэх, Б.Баттулгын биед үзлэг хийхэд илэрсэн АК1384241 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж, CD 1 ширхэг, цагаан өнгийн цаасан хийсэнд Гаалийн бичлэг бүхий CD 1 ширхэг, Б.Гын гар утсанд хийсэн шинжээчийн дүгнэлтэнд хавсаргагдсан CD- 1ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Э.О, Т.Б, Фридтжоф Ва, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Фридтжоф Ва, Б.Г, Э.О, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР