| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01163/И |
| Дугаар | 1099 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11-р хороолол, Их тойруу-83, Содномын гудамж, 56 тоот/Ардын эрх сонины байр, 2-р давхар, 201 тоот/-д байрлах, “Ёл Хангай” ХХК/РД: 2058847/-ийн хүсэлттэй,
“ГМЭН” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Норжмаа нь манай команийн өмч болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11-р хороолол, Их тойруу-83, Содномын гудамж, 56 тоот /хуучнаар “Ардын Эрх” сонины байрны 2-р давхарт байрлах, 20 м.кв талбай бүхий байрыг оффис, үйлчилгээний зориулалтаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, мөн 6 м.кв талбай бүхий байрыг оффис үйлчилгээний зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бидэнтэй тус тус нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
Ц.Норжмаа нь удаа дараа шаардсан боловч одоог хүртэл 2015 оны 1-12 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээний дагуух үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд бид 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ2016/02045 тоот шүүгчийн захирамжаар Цэрэндаш овогтой Норжмаа/РД: УШ58021005/ нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 21-р байр, 20 тоот хаягт бүртгэлгүй, хаяг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд “ГМЭН” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч “Ёл хангай” ХХК нь “ГМЭН” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
“ГМЭН” ХХК-ийн оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 02045 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч “Ёл хангай” ХХК нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд “ГМЭН” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ГМЭН” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Ёл хангай” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ГМЭН” ХХК/РД: 5322057/, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “ГМЭН” ХХК/РД: 5322057/, түүнийг төлөөлүүлж захирал Ц.Норжмааг эрэн сурвалжилж, “ГМЭН” ХХК/РД: 5322057/ оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Ёл хангай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсогмоц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ