Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

Улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/

Шүүгдэгч М.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Гт  холбогдох эрүүгийн 1911 02991 0002 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн, 1979 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-897 тоотод оршин суух,

урьд 1996 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

  1. оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жилийн хорих ялаар шийтгэж,
  2. оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 63 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 cap, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялын хөнгөнийг ялыг хүндэд нь багтаан нийт 3 жилийн хорих ялаар шийтгэж, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 552 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлэзгүй үлдсэн 1 жил, 10 cap, 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;
  3. оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 280 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 240 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар

зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ялаар шийтгэж, 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 дугаартай Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.1  дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэж, 2005 оны 12 дугаар
сарын 16-ны өдөр ял тэнцэж суллагдсан;

  1. оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнх^ий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж;
  2. оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 94 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2012 оны 6 дугаар
сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 520 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нийтэд тустай ажил хийлгэх ял биелсэн, хэрэг хариуцах чадвартай /РД:ЖЭ79100317/

 

Шүүгдэгч М.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 18-897 тоотод бусадтай маргалдаж, улмаар хохирогч М.Энхбатын зүүн шилбэнд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч М.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч М.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-40-41х/ “..Би тухайн уед унтаж байсан бөгөөд сэрээд тал шил архийг нь ганцаараа уугаад нөгөө бүтэн архийг нь бид дөрөв хувааж ууж, нэлээн согтсон байхад Энхбат, Үүрийнтуяа нар маргалдаад байхаар нь би голоор нь орж салгачихаад, би галын өрөөнд байх орон дээр очиж хэвтсэн юм. Хэсэг хугацааны дараа Энхбат унтахгүй үглээд байхаар нь би түүнийг дуугүй унтаач гэсэн чинь Үүрийнтуяа нөхөрөө өмөөрөед надтай хэрэлдээд байсан. Энэ үед Энхбат, Үүрийнтуяа, Үүрийнсайхан нар зуухны эсрэг талд хамтдаа хэвтэж байсан юм. Энхбат, Үүрийнтуяа нар хэрүүл өдөөд байхаар нь би тэд нар луу очиж хэрэлдэж байсан чинь Үүрийнтуяа намайг зайл, цагдаа дуудаж өгнө шүү гээд байхаар нь уур хүрээд айлгах гээд галын өрөө рүү орж, шүүгээнээс хүрэн бор иштэй хутга аваад буцаад Энхбат, Үүрийнтуяа нар дээр очсон чинь Энхбат орон дээр хэвтчихээд өөдөөс хөлөөрөө хий өшиглөөд байхаар нь би түүнийг хөлөө ав гээд хутгаараа хатгасан чинь Энхбат ёооё Ганбаа ахаа та намайг хутгалчихлаа шүү гээд байхаар нь гутлыг нь тайлуулсан чинь түүний хөлөөс цус гарч байсан..” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч М.Энхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16х/ “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө эртхэн Үүрийнтуяа, Үүрийнсайхан бид гурав Ганбаатарын гэрт очсон бөгөөд гаднаас архи аваад орсон юм. Ороход Ганбаатар гэртээ архи уугаад сууж байсан. Тэгээд авч ирсэн архиа бид нар хувааж уугаад байж байгаад бүгдээрээ унтахаар хэвтэж, би ханан пийшингийн хажуугаар гудсан дээр Үүрийнтуяа, Үүрийнсайхан нарын хамт хэвтэж унтсан байсан. Ганбаатар чанга чангаар орилоод байхаар нь би сэрээд харсан чинь Ганбаатар нь Үүрийнтуяатай хэрэлдээд байсан бөгөөд би Ганбаатарыг “болио боль” гэж хэлсэн Ганбаатар пийшингийн эсрэг талд байх галын өрөөний хэсэг рүү явахаар нь би Үүрийнтуяагийн дээгүүр нь зүүн хөлөө давуулж тавиад хэвтэж байтал Ганбаатар буцаж ирэхдээ гартаа хутга барьж ирээд миний хөл рүү гартаа байсан хутгаараа 2 удаа хатгасан. Би хэн нэгэнтзй маргалдаж муудалцаагүй. Ганбаатар л гэнэт хутга бариад хүрч ирээд намайг хутгалсан. Өөр хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Үүрийнсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20х/ “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд гаднаас түлш, мод хоёр аваад ирэхэд Үүрийнтуяа, түүний найз залуу болох Энхбат, Ганбаатар нар архи уугаад байж байсан юм. Би хийж өгсөн архинаас нь 1-2 удаа уусан. Архи ууж байхад Ганбаатар ах Үүрийнтуяатай чи манайхаас зайл, бие биенээ зайл цагдаад барьж өгнө гэх мэтээр хэрэлдээд Ганбаатар ах хутга бариад босоод ирэхэд нь Энхбат боль боль гэсэн юм. Тэгэхэд би ханан пийшингийн хажуу талаар зассан гудсан дээр унтахаар хэвтэхэд миний хажуу талаар Үүрийнтуяа, Энхбат нар хажууд хэвтсэн. Энэ хооронд Ганбаатар ах Үүрийнтуяаг чамайг ална гээд хутга болон сүх бариад хүрээд ирсэн. Энэ үед Энхбат намайг болон Үүрийнтуяаг хамгаалаад тэврэхэд Ганбаатар ах хутгаараа Энхбатын зүүн хөлийн булчин орчим нэг удаа бол өнгийн том иштэй хутгаар дүрсэн юм...” гэх мэдүүлэг.

 

Гэрч М.Үүрийнтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-22х/ “.."...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 орчим цагийн үед манай найз Үүрийнсайхан ирсэн бөгөөд би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-897 тоотод байхад манай найз залуу болох Энхбат бид хоёр архи ууж суусан юм. Энэ үед манай төрсөн ах Ганбаатар согтуу хэвтэж байсан юм. Найз Үүрийнсайханыг ирэхээс өмнө би Энхбаттай хамт 0.5 граммын архи хувааж уусан байсан. Ингээд би өөрийн найз залуугийн хамт хэвтэж байтал найз Үүрийнсайхан танай Ганбаатар ах чинь намайг оролдоод байна гээд бид хоёрын хажуу талаар ороод хэвтэхээр нь би Ганбаатар ахад чи муу архичин миний найз охиныг оролдоод байхдаа яадаг юм бэ?, манайхаас зайл архичин минь, чамайг цагдаад барьж өгнө гэж хэлсэн чинь тэг тэг бариад өг чамайг ална гэхээр нь би устаа бариад цагдаа дуудлаа гэсэн чинь бор иштэй хутга бариад хүрч ирээд намайг хутгалах гэж байгаад Энхбатыг зүүн хөлийн булчин орчим руу хутга бариад хутгалсан. Энэ үйл явдал 12 орчим цагийн үед болсон юм..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13848 дугаартай дүгнэлтэнд: /хх-24х/ “...М.Энхбатын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11/, шүүгдэгч М.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 18-897 тоотод бусадтай маргалдаж, улмаар хохирогч М.Энхбатын зүүн шилбэнд хутгалж түүний биед зүүн шилбэнд шарх бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг хутгалсан, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч М.Энхбат нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 33 см урттай, ажлын хэсгийн урт 20см, бор өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхтуяагийн Ганбаатарыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урттай, ажлын хэсгийн урт 20 см, бор өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР