Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00680

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* ******* ******* *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийг 1981 оны 06 сарын 30-ны өдөр засал чимэглэлийн ангийг төгсөж, тус сургуулийн захирлын 1981 оны 06 сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид орсон. Тус газарт 1981 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл шавар будагчнаар ажилласан. Миний нэрийг хүмүүс ******* гэж дууддаг ба гэж бичиг баримтад бичсэн байдаг.

Иймд миний Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид 1981 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг дуустал шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ийн *******гийн төлөөлөгчөөр оролцож байна. Д.******* Барилгын техник-мэргэжлийн сургуулийг шавар будагчнаар төгсөж, Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид шавар будагчнаар 1981 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан. Д.******* хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтаа хаяж үрэгдүүлсэн. Уг хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийн захирлын 47 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 02 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаалд ******* овогтой , тус ангийн даргын 18 дугаар тушаалд Д., тус ангийн даргын 31 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалд Д. гэж Д.*******гийн овог болон нэрийг зөрүүтэй бичсэн байдаг.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Д.*******г Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид шавар будагчнаар 1981 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхийн хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, орлогын баримт, Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийн захирлын 47 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 02, 18, 31 дүгээр тушаалын хуулбарууд, гэрч , нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.******* нь 1981 оны 06 сарын 30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийн захирлын 47 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 02, 18, 31 дүгээр тушаалын хуулбарууд, хамт ажиллаж байсан гэрч , нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч Д.*******гийн нэрийг Баянхонгор аймаг дахь Барилгын техник-мэргэжлийн сургуулийн захирлын 47 дугаар тушаалын хавсралт болон Баянхонгор аймгийн Нийтийн Ахуйн Үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 02 дугаар тушаалын хуулбар, мөн тус ангийн даргын 18 дугаар тушаалын хуулбар, тус ангийн даргын 31 дүгээр тушаалын хуулбарт Д. гэж бичсэн байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******гийн 1981 оны 06 сарын              30-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаар хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ