Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч П.Итгэл /томилолтоор/

Шүүгдэгч Ш.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Ганбаатарт  холбогдох эрүүгийн 2011 00160 0062 дугаартай хэргийг 2020 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон Нээндэй овогт 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Санхүү бүртгэлийн газарт мэргэжилтэн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а байрны 98 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД:Ж/

 

Шүүгдэгч Ш.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/  2020 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисдэг машин” төвийн караокед Д.Батмөнхтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Ш.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-20-21х/ “..бид хоёрын дунд хэрүүл болж Батмөнх надруу ширээн дээр байсан хундагатай архийг авч толгойруу шидэхээр нь миний тэвчээр алдарч зүүн гараараа баруун хацар хавьлуу нь нэг удаа цохисон тэгсэн хойшоо тэнцвэр алдтал Сарантуяа түшиж аваад Батмөнхөө болиоч гэж хэлээд буйдан дээр суулгахаар нь би очиж уучлалт гуйгаад одоо больё арай дэндлээ гэхэд Батмөнх миний өөдөөс салаавч өгсөн энэ үед би Батмөнхөд хандан хоёулаа зодолдох юм бол та намайг барахгүй гэдгээ мэдэж байгаа биз дээ гэж хэлээд босож очин нүүр лүү мангасдаад өмсөж байсан палажны энгэрээс нь хоёр гараараа барьж аваад буйдан дээр дарж хоолой руу нь тохойгоороо шахсан энэ үед Нямжав, Алтантуяа хоёр ирж салгатал Сарантуяа намайг авч гаран коридорт байсан буйдан дээр суусан тэгээд 10-20 минут орчим болсны дараа Батмөнх, Алтантуяа хоёр караокены өрөөнөөс гарахаар нь зөрж ороод өрөөндөө сууж байтал Батмөнх үүдэнд цагдаа дууд намайг цохичихсон байна согтуу нэгнийгээ яах гэж ингэж байгаа юм бэ гээд орилоод байсан тэгсэн Нямжав гарч яваад эргэж орж ирсэнээ нүүр нь нилээн эвгүй болчихжээ гэж надад хэлэхээр нь би гарч очоод хартал миний цохисон баруун талын хацар нь хавдчихсан мөн зүүн талынх нь нүд нь хөхөрчихсөн байсан энэнээс хойш бид хоёрын дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй харин энэ үед Батмөнх гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудъя гэхэд Алтантуяа утсыг нь барьж аваад өөрсдөө учраа олъё энэ үйлчилгээний газарт битгий гай бол гэж хэлсэн тэгээд бид нар тооцоогоо хийгээд 05 цаг өнгөрч байхад тэр газраас явсан болсон өөр зүйлгүй...Би зүүн гараараа баруун хацарт нь хальт цохисоны дараа Батмөнхийн баруун хацар нь хавдчихсан байсан харин сүүлд коридорт би гомдолтой байна цагдаа дууд гэхэд зүүн нүд нь хөхөрчихсөн байсан энэ гэмтэл нь яаж үүссэнийг мэдэхгүй. Гэхдээ түүнийг буйдан дээр дарж унагаад тохойгоороо хоолойг нь шахаж байхад тохойгоороо түүний нүд рүү цохисон байж магадгүй энийг үгүйсгэхгүй байна...” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Д.Батмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16х/ “...Тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагт манай Удирдлагын академийн нэг ангийн гэх 4 эмэгтэй нэг эрэгтэй уулзаж нэг газар сууж пиво ууцгааж байгаад караоке орохоор болж 00 цагийн орчим Нисдэг машин төвийн караокед орсон энэ үед Батцэцэг ирсэн бөгөөд бид тус караокед орж манай нөгөө хэдийн хэлснээр 4 шил “Эдэн” нэртэй архи уусан энэ үед Батцэцэг таниас сонин үнэр үнэртээд байна гэхээр нь "...идэш ууш хийж/байгаад хөдөөнөөс ирсэн мөн адууны мах чанасан гэдгээ" хэлэхэд Батцэцэг ахин дахин таниас муухай үнэр үнэртээд байна ямар арчаагүй юм, хувцасаа угаа энэ тэр гээд байсан энэ үед шөнийн 05 цаг болж байсан бөгөөд Батцэцэгт хандан чамайг мэднэ энэ тэр гэхэд Батцэцэг надад хандан чамайг нэг л удаа цохино гээд байхаар нь би тэгвэл чи цохичих гээд байсан тэгсэн чинь Батцэцэг миний зүүн нүдрүү нэг удаа цохисон тэгэхээр нь би уурлаад Сараа, Батцэцэг хоёрт хандан “...эрдээ хаягдсан эмэгтэй энэ тэр гээд уурандаа баахан юм ярьчихсан юм...” тэгсэн Сараа намайг барьж аваад энд тэнд цохиод байх шиг байсан харин нүүрэнд цохисон эсэхийг мэдэхгүй байгаа юм тэгээд тухай хэрүүл зодоон дуусаад өглөөний 06 цагийн үед тухайн караокеноос гарсан юм өөр болсон зүйлгүй..Миний санаж байгаагаар Батцэцэг миний нүд болон хоёр нүдний гол хэсэгт гараараа цохиод миний хоёр нүдийг хөхрүүлсэн харин Сарантуяагийн хэлснээр намайг зодоогүй гэж байгаа бөгөөд миний хоёр гарны булчин хэсгээс л бариад байсан гэдгээ өөрөө хэлсэн өөр надад санажбайгаа зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23-24х/ “..Батцэцэг, Батмөнх хоёр хоорондоо ярилцаад Батмөнх нь Батцэцэгийг үнсэж тэврээд байгаа харагдсан бөгөөд тэр хоёрын байгаа байдал уур амьсгалыг сонин болгоод байсан бөгөөд энэ үйлдэл нь тухайн караокед орж ирэх үеэс ажиглагдсан тэгсэн нэг харахад Батмөнх дээгүүрх хувцасаа тайлчихсан уйлаад сууж байсан бөгөөд манай хэд ээлжлэн очиж аргадсан тэгсэн Батмөнх Батцэцэг чинь надаас шээс үнэртээд байна гэж хэллээ гээд орилж хашгираад байсан тэгэхээр нь би очоод Батмөнхөд хандан чи яагаад уур амьсгалыг сонин болгоод байгаа юм бэ гэж хэлээд гар хуруунаас нь барьж суулган боль гэж уурлаж хэлээд ч зүгээр болоогүй тэгсэн хэсэг хугацааны дараа Батмөнх коридорт цагдаа дууд гээд орилоод байсан бөгөөд гараад очтол Батцэцэг бид хоёрыг янхан гичий гэх мэт үгсээр дайрч доромжлоод байсан бөгөөд надруу дайрч миний үснээс зулгаагаад хөлөөрөө гэдэс хавьруу жийхэд манай нөгөө хэд салгаад Нямжав буцааж өрөө рүү авч орон тайвшруулсан энэ үед бид нар тооцоогоо хийж гарцгаасан бөгөөд гадаа зогсож байх үед Батмөнхийн нэг нүд хөхөрчихсөн байгаа харагдсан тэгсэн тэр үед Батцэцэг явчих уу гэж хэлээд явсан бид нар ч цагдаа дуудъя энэ тэр гэж хэсэг байж байгаад явцгаасан өөр зүйл болоогүй....” гэх мэдүүлэг.

 

Гэрч Б.Нямжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26х/ “..Тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай Удирдлагын академид хамт суралцаж байсан найзууд уулзаад нэг газар орж хоол унд идэнгээ ганц нэг пиво уугаад тэндээсээ 23 цагийн орчим гарахад Батцэцэг ирж таараад бид 6 караокед орж үйлчлүүлж архи авч ууцгаан дуулж хуурдсан тэр үед буюу орох үеэс эхлээл Батцэцэг, Батмөнх нар хоорондоо үл ойлголцон нэг нэгнийгээ үгээр идээл байцгаасан бид нар ч тэр хэдийг нээх тоогоогүй эмэгтэй улсууд найз нөхөд юм чинь гайгүй байлгүй гээд нээх тоогоогүй наагуур нь ууж, дуулаад зарим үед боль энэ тэр гэж хэлээд байсан тэр хоёр ч гэсэн нэг нь дуулж байхад нөгөөх нь араас нь хэрүүл хийж байх жишээтэй айхтар барилцаж аваад зодолдоод байсан зүйл байхгүй иймэрхүү байдлаар 5-6 цаг болсон. Миний санаж байгаагаар Батцэцэг, Батмөнх хоёр хоорондоо хэрэлдээд Батмөнх нөгөөхөө янхан банзал гэх мэт үгээр хэлээд байсан мөн дунд хэсгээр Сарантуяаг ч гэсэн хэл амаар доромжлоод байсан яг зодолдож цохилцоод байсан зүйлийг нь санахгүй байна харин тарах үеэр Батмөнхийн нэг талын нүд нь хавдчихсан хөхөрсөн байсан тэгээд би такси бариад явсан...Миний бодлоор Батцэцэг Батмөнхөд учирсан тухайн гэмтлийг үүсгэсэн байх гэж бодож байна тэр хоёр уг караокед орсноос хойш гарах хүртлээ хэрүүл хийсэн харин бусад нь салгах маягтай боль энэ тэр гээд байсан. Батмөнх, Батцэцэг хоёр хэрэлдээд байхаар нь Сарантуяа салгах гэж оролдсон бас хэрүүлд нь оролцсон гэхдээ барилцан авч зодоон цохион хийгээгүй. Өөр хүн оролцоогүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-30/ “..Батмөнх, Батцэцэг хоёр буйдан дээр суучихсан Батмөнх өөрөөсөө гараад байгаа үнэрийн талаар ахин дахин тайлбарлан хэлж харин энэ үед Батцэцэг намайг битгий үнсээд бай, холд, цаашаа бай, ус цасанд ор гэх мэтээр хоорондоо ярилцаад байсанмөн цохиод унагачихна шүү гэж хэлсэн тэгсэн Батмөнх тэгвэл намайг нэг удаа цохиод ав гэж хэлэхээр нь би хажуугаас нь одоо боль гээд Батцэцэгийг босгоод дуулж бүжиглээд байж байгаад нэг хартал Батмөнх буйдан дээр хажуулчихсан уйлаад байж байхаар нь очоод аргадах гэтэл надаас муухай үнэр үнэртээд байна гэж хэлснээ гадуур өмсөж байсан палажаа тайлах гээд татахаар нь эргүүлж өмсүүлсэн энэ үйлдэл хоёр удаа давтагдсан түүнээс хойш Батмөнх буйдангийн гол хэсэгт суугаад байсан..тэр үед Батмөнхийн зүүн нүд нь улайгаад хавдчихсан мөн баруун хацар нь товойгоод хавдчихсан байхаар нь дагуулж ариун цэврийн өрөө ороод зургийг нь аваад өөрт нь харуултал арайч дээ эмэгтэй хүмүүс гээд байсан тэгээд буцаад өрөө рүү ортол. Батмөнх, Сарантуяа, Батцэцэг нарт хандан эрдээ гологдсон эм, янхан, гичий гэх зэргээр хараагаад байсан тэгээд тарцгаасан өөр болсон зүйлгүй..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1344 дугаартай дүгнэлтэнд: /хх-33х/ “..Д.Батмөнхийн биед зовхи, хацар, шанаа хамрын нуруу, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нисдэг машин” төвийн караокед Д.Батмөнхтэй үл ялих зүйлээс болон хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож түүний биед зовхи, хацар, шанаа хамрын нуруу, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Батмөнх нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ш.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон Нээндэй овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шагдарсүрэнгийн Батцэцэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР