Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 5755

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны 155 /б/ тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар НМ 75101405, Боржигон овогт Жамбалын  Отгонжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрын 213 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЧН 69052314 Шарав овогт Янжмаагийн Соёл-Эрдэнэд  холбогдох

 

Нүүрсний үнэ 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Я.Соёл-Эрдэнээс 540 000 төгрөг авах ёстой боловч өгөхгүй байна. СХДүүргийн Халамжийн хэлтсийн ажилтан байсан учир би хувиараа нүүрс нийлүүлж төлбөрийг миний Хаан банкны 5720460429 тоот данс руу хийдэг байсан болно.Тийм ч учраас 2016 оны 3 дугаа сард нийлүүлсэн нүүрсний үнэ болох 540 000 төгрөгийг миний дээрх дансруу шилжүүлэх ёстой байсан боловч өгөхгүй байсан тул 2016 оны 10 сарын 06-ны өдөр Соёл-Эрдэнэ өөрийн гараар 2016 оны 10 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэж баталгаа бичиж нотариатаар батлуулсан баримт байгаа.Я.Соёл-Эрдэнийн залилан мэхлэх үйлдлийг СХД-ийн Цагдаагийн хэлтсээр шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр материалыг хаасан болно.Я.Соёл-Эрдэнээс 540 000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 540 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Би уг мөнгийг урд нь өгөхөөр тохиролцсон боловч надад орох орлого бүтээгүй байдлаас болоод хугацаандаа төлж чадаагүй.Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж  барагдуулна  гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал хариуцагч Ч.Соёл-Эрдэнэд холбогдуулан нүүрсний үнэ 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргалын нэхэмжилсэн нүүрсний үнэ 540 000 төгрөгийг хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор  бүрэн төлнө барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 850 төгрөгийн  50 хувь болох 8425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8425 төгрөгийг улсын орлогоос, мөн 8425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Ж.Отгонжаргалын нэхэмжилсэн 540 000 төгрөгийг хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ төлнө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 850 төгрөгөөс 8425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 8425 төгрөгийг улсын орлогоос, мөн 8425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН