Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 583

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух *******гийн *******т холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 11 дүгээр сарын 05-ны хооронд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн гадна дотно талын заслын ажлыг Б.*******ын удирдлага дор П.******* миний бие хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч П.******* миний бие Б.*******аас 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хоорондоо ярилцаж 500,000 төгрөг авахаар эвлэрлээ. Эвлэрсэн 500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 30-ны дотор хоёр хувааж хариуцагчаас авахаар тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.******* нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******аас 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг тус тус авч, уг мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 30-ны дотор хоёр хувааж авахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******т нар нь хоорондоо ярилцаж, нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.*******аас 500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг тус тус авч, уг мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 30-ны дотор хоёр хувааж авахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчид улсын тэмдэгтийн хураамж дээрээ хоорондоо эвлэрсэн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА