Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 46

 

                                                      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Д.М-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт холбогдох

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр засаг дарга Ц.М-гийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл, Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Д.М миний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хандаж Архангай аймгийн Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал  Д.М-д  өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг, Аймгийн Засаг даргын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай албан тоот захиалга,  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагаа зэргийг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1-д зааснаар Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэхэд санал гомдолгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.М-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт холбогдох “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр засаг дарга Ц.М-гийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл, Аймгийн засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын орон тоон дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М-аас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэнд: Нэхэмжлэгч Д.М нь Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг  хүчингүй  болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлахгүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул түүнд уг асуудлаар  дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөхөд түүнийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын  “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч энэ асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА