Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1101

 

 

 

 

 

 

                     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 12-662 тоотод оршин суух, Саарал адуун овогт Ядамсүрэнгийн Рэгзэнбүтэд/РД: ХЙ61090561/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Я.Рэгзэнбүтэд нь 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Усны аж ахуйн тоног төхөөрөмж, үйлдвэр засварын газрат тооцооны нягтлан бодогчоор ажилласан.

1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан болно.

Баян-Уул амралтын газарт 1985 оны 09 дүгээр сарын 15-наас 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийнг хүртэл тооцооны нягтлан бодогчоор тус тус ажилласан.

Одоо тэтгэвэр тогтоолгох болсон тул ажилласан жил хүрэхгүй байна. Эдгээр байгууллагуудын архиваар шүүлгэхэд лавлагаа гаргах боломжгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн.

Иймд намайг 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986  оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Баян-Уул амралтын газарт тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэв. 

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986  оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөнгөнхүнсний үйлдвэрийн яамны харъяа Баян-Уул амралтын газарт тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд нь 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986  оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Баян-Уул амралтын газарт тооцооны нягтлан бодогчоор  ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Шангуучин овогт Цэдэвийн Уранбилэг/РД: ЧБ55061865/, гэрч Майру-гүр овогт Дэмбэрэлийн Даваажав/РД: УХ56100863/ нарын мэдүүлэг, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.      

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэд нь 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986  оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Баян-Уул амралтын газарт тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Саарал адуун овогт Ядамсүрэнгийн Рэгзэнбүтэд нь 1984 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Усны аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Баян-Уул амралтын газарт тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Я.Рэгзэнбүтэдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ