| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00786/И |
| Дугаар | 1130 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1130
2016 оны 11 сарын 02 өдөр Дугаар 181/ШЗ2016/01130 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 11-р хороолол, “Сэлбэ плаза” төвд байрлах, “Сэлбэ плаза” ХХК /РД: 2745461/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-105 тоотод байрлах, “Энх-Орчлон Хүү” ББН /РД: 2264439/-д холбогдох,
12 510 808 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрлийн гэрээ байгуулсан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Эвлэрлийн гэрээг шүүх баталж өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Сэлбэ плаза” ХХК нь хариуцагч “Энх Орчлон Хүү” ББН-д холбогдуулан 12 510 808 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “Сэлбэ плаза” ХХК нь тус шүүхэд “Энх Орчлон Хүү” ББН-өөс 12 510 808 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Энх Орчлон Хүү” БНН-өөс 6 046 000 төгрөгийг гаргуулахаар эвлэрч байгаа бөгөөд хариуцагч тал “Энх Орчлон Хүү” ББН нь уг 6 046 000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов.” гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
3. Хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
даргалагч, ШҮҮгЧ С.ХИШИГБАТ