Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5681

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05681

Улаанбаатар хот

 

                                                                      

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 27 дугаар байрны 00 тоотод байрлах, Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбооны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  7 дугаар хороо, 33 /а/ байрны 15 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УУ 75040901, Батбэхийн Туулд  холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 479 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Энхжаргал,   хариуцагч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай “Хулантай” Сууц Өмчлөгчдийн Холбоо 2014 онд үүсгэн байгуулагдаж 7-р хороо 27, 33 байруудыг хариуцан үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд 194 дугаартай гэрчилгээг дүүргийн засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулапттай орон сууцны байшингийн дундын лөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн  явуулсаар өнөөдрийг хүрсэн.СӨХолбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа зас зар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, швэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай гүйцэтгэж байгаа.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, 33-А байрны дээврийн мсварыг бүрэн хийсэн.Гэвч “Хулантай” Сууц Өмчлөгчдийн Холбоо үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчисөн иргэд байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зээг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”.Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтнйн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмий сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундьи өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэз холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 14 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Баянгол дүүрэг 7-р хороо 33-А байр 15 тоотод оршин суух хариуцагч Б.Туулаас 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1-12 сарыг дуустал, 2016 оны 1-7 дугаар сар хүртэл хугацааны СӨХ-ийн нийт төлбөрт 479 600 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

                                           

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 229 600 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 250 000 төгрөгийг хариуцагч  Б.Туул 2016 оны 11-12 дугаар  сард багтаан төлөхөөр эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Б.Туул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хулантай СӨХ-оос нэхэмжилсэн 250 000 төгрөгийг 2016 оны 11-12 дугаар  сардаа багтаж төлөхөөр эвлэрч байна, СӨХолбоо 229 600 төгрөгөөс татгалсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Туулд холблогпуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 479 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь 229 600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Туул 250 000 төгрөгийг 2016 оны 11-12 дугаар сард багтаан  төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн шаардлагын дүнд ногдох 8150 төгрөгийн 50 хувь болох 4075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хулантай Сууц Өмчлөгчдийн Холбооны хариуцагч Б.Туулаас орон сууцны дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 479 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шарадлагын 229 600 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Туул 250 000  төгрөгийг 2016 оны 11-12 дугаар сард багтаан  төлж  барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   З.ДОРЖНАМЖИН