Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 20

 

Ж.*******, Л.******* нарт холбогдох хэргийн талаар

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, прокурор Н.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.******* бичсэн эсэргүүцлээр Ж.*******, Л.******* нарт холбогдох 201713010008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Яллагдагч Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД: /ИЦ-/ 2. Яллагдагч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн хэсгийн 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай овгийн ******* РД: /ИЗ-/ Яллагдагч Ж.*******, Л.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар овгийн *******, овгийн ******* нарт холбогдох 201713010008 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийн прокурорт очих хүртэл яллагдагч Ж.*******, Л.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Д.Цогт-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч Л.******* нь “... ГАЗ-************** маркийн тээврийн хэрэгслийг би худалдаж авсан. Миний эзэмшлийн...” гэж мэдүүлсэн байх боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байх ба ГАЗ-************** тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийнх болохыг тогтоогоогүй гэжээ. Хавстаст хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар ГАЗ-************** маркийн тээврийн хэрэгслийг хэний эзэмшлийн болохыг тогтоох ажиллагаа хийгдсэн. Тухайлбал яллагдагч Л.******* нь “... ГАЗ-************** маркийн тээврийн хэрэгслийг би 201******* оны өвөл худалдаж авсан. Миний эзэмшлийнх ...” гэж мэдүүлдэг ба дээрх байдлыг давхар нотлолж гэрч Б. нь “... 201******* оны 12 дугаар сарын үед Л.******* манай аав ГАЗ-************** маркийн авто машин худалдан авсан.. уг авто машин бичиг баримт байхгүй, улсын бүртгэлээс хасагдсан авто машин..” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” Мөн хуулийн 89.3 “ Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заасан байдаг тул тухайн авто машины эзэмшигч болохыг тогтоосон байна.... 2. ... Авто тээврийн төвөөс лавлагаа аваагүй байна гэжээ. ....ГАЗ-************** маркийн авто машины лавлагааг Авто тээврийн газраас гаргуулан авсан ба дээрх баримтыг шүүхийн шатанд гарган өгч хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой нөхөн гүйцэтгэх ажиллагаа юм. 3. ЗИЛ-131 маркийн *******9-21 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.*******, Л.******* нарт холбогдох 201713010008 дугаартай эрүүгийн хэргээс гадна 201713010003 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эсэх талаар тодруулж шалгаагүй байна гэжээ. ...Эрүүгийн хууулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тухайн модыг тээвэрлэхэд ашигласан авто машины үнийг Л.*******, Ж.******* нараас гаргуулан шийдвэрлэх үндэслэлийг хангах зорилгоор Г. авто машины үнэлгээг гаргуулан битүүмжилсэн болно. ... энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуудал биш юм. 4. ...Мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байхад энэ зөрүүг шалгаж тодруулаагүй байна гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гаргасан мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сэжигтэн, яллагдагчаас бусад этгээдийг нүүрэлдүүлэн байцаахаар заасан байдаг. Г. өгсөн мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. ...Гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцад тайлбараар асуугдсан зүйлийг тодруулж хууль сануулан нэг бүрчлэн тодруулж байцаасан гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа учир Г. мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой юм. 5. Г. өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн *******9-21 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 40 ширхэг 4 метрийн урттай мод тээвэрлэж байгаа үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа эсэхийг шалгаагүй байна гэжээ. ... Дээрх бүхнээс дүгнэж үзэхэд ГАЗ-************** маркийн автомашин нь хэний эзэмшлийн эд хөрөнгө болохыг тодруулж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, Г.Мөнхтөрийг тухайн гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэн түүний эзэмшлийн ЗИЛ-131 маркийн авто машиныг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзсэн боловч Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах боломжоор хангаж мөрдөн байцаалтын шатанд иргэн Г. эзэмшлийн *******9-21 ЗАН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, орон нутгийн үнэлгээний комиссын үнэлгээ гаргуулахад 12.500.000 төгрөгөөр үнэлсэн. .... Иймд ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахт хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Бат-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Шүүгч тухайн хэргийг шүүхэд ирсэнээс хойш Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т заасан хугацаа өнгөрсөн байхад шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн. Л.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл түүний өмч мөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон байхад тэр тээврийн хэрэгслийн эзэмшигч н.Батнасан гэх хүнд худалдсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд н.Батнасангийн хүүхэд Б. гэх хүнийг гэрчээр асуусан. н.Батнасан нь өндөр настан бөгөөд байцаалт өгөх боломжгүй хүн байдаг. Л.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ГАЗ-************** маркийн автомашины шударга эзэмшигч мөн гэдэг нь яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тус тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч нь Л.******* байгаа учраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байгааг нь харгалзаж тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хуульд нийцсэн гэж үзэж байна. Л.*******ийн эзэмшлийн машиныг хурааснаас болж өөр хэн нэгний эрх ашиг ноцтой зөрчигдсөн зүйл байхгүй. Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгаас тус ГАЗ-************** маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, улсын бүртгэлийн дугаарын талаар лавлагаа авахад улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Батнасан гэх хүн дээр бүртгэл байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Хэрэгт авагдсан баримтууд гэрчүүдийн мэдүүлгээр хэсэг хүмүүс хоорондоо наймаа хийж шударга эзэмшлээ тогтоосон байдаг. Иймээс шүүгчийн захирамжийн эхний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн гэрч Г. эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад Л.*******, Ж.******* нарын хууль бусаар тээвэрлэсэн моднуудыг зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдээгүй, зөвшөөрөлтэй гэж итгэж модыг тээвэрлэсэн гэж тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай үйлдэгддэг. Энэ нөхцөл байдал нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна. Л.*******эд эрхийн бичиг байгаа, ууланд модоо бэлтгэж байгаа гэж хэлээд Г.Мөнхтөрийг авч явсан байдаг. Г.Мөнхтөрийг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байгаа учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой юм. Л.*******, Ж.******* нарт холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд Г. тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эсвэл өөр тээврийн хэрэгсэл давхар битүүмжлэгдсэн асуудал нь онц ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн гэрч Г. тайлбар, мэдүүлэг нь зөрүүтэй гэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт ноцтой зөрүү гарвал нүүрэлдүүлэн байцаах асуудал тавигддаг. Гэтэл өөрийнх нь тайлбар мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар өөрийг нь өөртэй нь нүүрэлдүүлэн байцаах ойлголт Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байхгүй. Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах шатанд авсан тайлбарыг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг зохицуулсан зохицуулалт Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байхгүй. Энэ нь хойшлуулшгүй ажиллагаа биш, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авах шатанд ирсэн тайлбар байсан. Тухайн тайлбар хэр үндэслэлтэй эсэх асуудлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу Г.Мөнхтөрийг гэрчээр байцаасан. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгчийн захирамжид заасан ГАЗ-************** маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоогоогүй, авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа аваагүй, шүүгдэгч Г. тээврийн хэрэгслийг эрүүгийн 201713010003, 201713010008 дугаартай 2 өөр хэрэгт давхар битүүмжилсэн гэсэн ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин шүүгчийн захирамжид заасан гэрч Г. Цагдаагийн байгууллагад өгсөн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тайлбар, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг 2 өөр хоорондоо зөрүүтэй байхад энэ зөрүүг арилгаагүй гэсэн үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэл муутай байна. Зүй нь одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байдаг. Түүнчлэн гэрч Г. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм. Мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлага /Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүд/- ыг сануулан мэдүүлэг авсан байна. Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн хэсгийг хүлээн авах боломжтой юм. Харин улсын яллагчийн эсэргүүцлийн бусад хэсгийг хүлээн авах боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Хэргийг ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт очтол яллагдагч Ж.*******, Л.******* нарт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй. 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ