Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 5796

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/05796

Улаанбаатар хот

 

 

   

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Баянгол дүүргийн  20 дугаар хороо, Ажилчдын гудамж, регистрийн дугаар 2703548, Үүртээл ХХКомпанийн Алтан Зурлага ХХКомпанийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Батболд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Үүртээл ХХКомпани  шүүхэд  гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай Үүртээл ХХКомпани нь Алтан Зурлага ХХК-д холбогдуулан 26 224 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхэд гаргаж өгсөн боловч хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн татгалзсан байна.Иймд  Алтан Зурлага ХХКомпанийг болон түүний захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

       Үүртээл ХХКомпанийн Алтан Зурлага ХХКомпанийн захирал Т.Сэргэлэнбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, Үүртээл ХХКомпанийн  Алтанзурлага ХХКомпанийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс харахад Алтан Зурлага ХХКомпани нь  хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алтан Зурлага ХХКомпани

 

 хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 26049 дугаартай шүүгчийн  захирамжаар  тогтоогдсон байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                      ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Алтан Зурлага ХХКомпанийг /түүний захирал Түвшинтөрийн Сэргэлэнбаатар/ эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Алтан Зурлага ХХКомпанийг /түүний захирал Т.Сэргэлэнбаатар/ эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

            3.Алтан Зурлага ХХКомпанитай /түүний захирал Т.Сэргэлэнбаатар/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Батболдод   даалгасугай.

 

4.Алтан Зурлага ХХКомпани нь РД:5443202 /түүний захирал Т.Сэргэлэнбаатар/ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8-9  тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүслэт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН