Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 581

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* холбогдох 2,121,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ХХК-ний захирал Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн ******* хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.*******, Д.******* нарын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/******* дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ******* хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.*******, Д.******* нарын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/******* дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон. Тухайн үед буюу 2015 оны 08 дугаар сард манай компаний дансанд барилт хийж уг дансанд байсан 260,000 төгрөг суутган авсан, мөн дансанд барилт хийснээс гүйлгээ хийх боломжгүй байсан. Тэгээд манай данснаас нийт 3 удаагийн таталтаар 2,121,000 төгрөгийг татаж, дансны барилтыг цуцласан. Иймд хууль бус актаар манай компаниас гаргуулсан 2,121,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай ******* хэлтэс нь ******* ерөнхий хууль болон татварын хуульд зааснаар татварын өрийг барагдуулж, улс, орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлэх үүрэгтэй. Иймд төсөвт төвлөрсөн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй тул тухайн нэхэмжилсэн мөнгийг буцаан олгох, гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ховд аймгийн ******* ******* холбогдуулан 2,121,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* ******* ******* ХХК-нд Ховд аймгийн ******* хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 16/******* дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон учир 2015 онд манай компаний дансанд барилт хийж хууль бус актаар төлүүлсэн 2,121,000 төгрөгийг төлөх ёстой гэж,

хариуцагч нь ******* хэлтэс төсөвт төвлөрсөн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй тул тухайн нэхэмжилсэн мөнгийг буцаан олгох, гаргах боломжгүй гэж мэтгэлцлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* ******* ******* ХХК-ний дугаартай данснаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгж, орлогын албан татварт 260,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Аж ахуйн нэгж, орлогын албан татварт 1,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Аж ахуйн нэгж, орлогын албан татварт 861,000 төгрөгийг тус тус төвлөрүүлсэн нь хэрэгт авагдсанХаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр Ховд аймгийн ******* хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.*******, Д.******* нарын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/******* дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон байна.

******* ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д зааснаар татвар төлөгч нь ******* албаны хууль бус шийдвэрээс учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* хэлтэс төсөвт төвлөрсөн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй тул нэхэмжилсэн мөнгийг буцаан олгох боломжгүй гэх боловч ******* ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар татвар төлөгчийн үндэслэлгүй, илүү хураагдсан хөрөнгийг татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор буцаан олгох ёстой байдаг.

Мөн түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байна.

Иймд ******* ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* хэлтсээс 48,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* хэлтсээс 2,121,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* хэлтсээс 48,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА