Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 21

 

С.*******ид холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Б.******* Шүүгдэгч С.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******, Т.******* Хохирогчийн өмгөөлөгч В. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.*******ийн давж заалдсан гомдлоор С.*******д холбогдох 201613000116 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суудаг, гавъяа шагналгүй, Завхан аймаг дахь сум дундийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн ******* /*******/ Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсгүүдэд заасан буюу насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдэх гэмт хэрэгт болон мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэргүүдэд холбогджээ. Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.*******ид холбогдох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* овогт *******ийн *******ийг насанд хүрээгүй хүнийг хүчиндэх болон хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.*******ийг 6 жил 6 сар(зургаан жил зургаан сар)-ын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ид оногдуулсан 6 жил 6 сарын хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 182/нэг зуун наян хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.*******ид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******аас 286450/хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргаж хохирогч Д.*******т олгож, нэхэмжлэлээс 493050/дөрвөн зуун ерэн гурван мянга тавин/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, С.*******аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.*******ын өмсөж байсан гэх торгон эмжээртэй шаргал өнгийн дотуур хувцас/сарпанчик/ 1 ширхэг, хохирогч Д.*******ийн өмсөж байсан гэх хар өнгийн богино өмд 1 ширхэг, ханцуйгүй хар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэгийг тус тус устгаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн хувьд оногдох хөрөнгөөс 300.000 төгрөгийн үнэлгээтэй, LCD-160 гэсэн бичиг бүхий цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээтэй, XPB88 95S гэсэн бичиг бүхий хөлдөөгч 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоолын 7 дугаар заалтанд заасан хохирол нөхөн төлөгдөж дуустал хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ******* овогтой ******* миний бие өөрт холбогдох 201613000116 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Гэрч нь мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаахад Д.******* эгч намайг энэ ааг аваач гэхээр нь би аагийн араас татсан чинь дийлэхгүй байхаар нь орхичихсон гэж мэдүүлсэн ч шүүх хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.******* надаас тэгж гуйгаагүй. Харин эсрэг мэдүүлэг өгөхгүй бол хамсаатан болгож, мөн аав ээжээс удаа дараа мөнгө нэхэж тайван байлгахгүй байсан гэж мэдүүлсэн нь хохирогч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дахь хэсэгт заасан “... шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шалтгааныг тодорхойлон” гэснийг зөрчсөн байна. Мөн хохирогч Д.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр С.******* надтай бэлгийн орж байхад гэрч С. ирээд хуруугаараа ухсан, базсан, үнссэн гэж мэдүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэсэн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шинжийг агуулсан байна. Шүүх энэхүү үйлдэл, эс үйлдлийн шинж чанар, нөхцөл байдлыг харгалзаагүй нь буруу байна. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 201620296 дугаартай дүгнэлтэнд ... Д.*******ийн биед зүүн бугалга, зүүн шууны дунд хэсэг, баруун далны дээр, зүүн гуяны дотор тал, зүүн гуяны гадна талд цус хуралт зүүн тохойн ард, баруун тохойн ард, нурууны ард бүсэлхийн хэсэгт зулгаралт үүссэн гэх боловч хэн хэрхэн үйлдсэн болох, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг бүрэн нотлоогүй. Хохирогч Б.*******ыг хүчиндээгүй, энэ хүмүүс намайг хүнд зүйл ангиар яллуулах гэж нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн. Мөн энэ хүмүүс нь өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг гэрчлэх буюу мэдээлж болзошгүй учирч болох саадыг арилгах шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх гэсэн шалтгаанаар худал гүтгэж байна. Дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Дүгнэлт нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн ноцтой зөрүүтэй байна. Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Д.******* 2016 оны 9 сарын 20-ны өдөр надад хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан байсан. Би түүнийг хүчиндсэн зүйл байхгүй. Мөн хохирогч Д.******* 1.200.000 төгрөг нэхэж гэрч ыг дарамтлаад худал мэдүүлэг өгүүлсэн байсан. Тэгээд намайг Д.*******ийг хүчиндсэн гэж мэдүүлсэн байсан. Д.*******ийн биед ямар нэгэн шарх сорви учруулаагүй, түүнийг нотлох баримт байдаггүй. Мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг хүчиндсэн зүйл байхгүй. Зөвхөн хохирогч Б.*******ын мэдүүлэгт үндэслэж намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохоор мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн шинжилгээ хийгдээгүй гэв. Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлыг нь дэмжиж байна. С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 , 126.2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 6 жил 6 сарын хорих ял шийтгэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээс харахад 2016 оны 9 сарын 26-нд хохирогч Д.*******ийг хүчиндсэн гэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй байна. Хохирогч Д.******* намайг С.******* хүчиндэхэд хамт байсан гэж өргөдөл гомдолдоо бичсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд ыг гэрчээр байцаахад бид 3 байж байгаад намайг гараад орж ирэхэд хохирогч Д.*******, шүүгдэгч С.******* нар бэлгийн харьцаанд орж байсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч С. хохирогч Д.******* нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэсэн байдаг. Хохирогч Д.******* гомдол гаргах болсон гол шалтгаан нь магадгүй С.*******тай бэлгийн харьцаанд орж байгааг гурав дахь этгээд мэдсэн учраас нэр төрөө хамгаалах үүднээс түүнд хүчиндүүлсэн гэж хэлсэн байх боломжтой юм. Хохирогч Д.*******ийн биед зөөлөн эдийн гэмтэл үүссэн байдаг боловч хэзээ үүссэн нь тогтоогдоогүй. Д.*******ийг хүчиндсэн гэх үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь хэрэг гарах үед 17 нас 5 сартай байсан. Б.*******ыг хүчиндсэн гэх үйлдлийн хувьд хохирогч түүнд хүчиндүүлсэн гэж мэдүүлдэг, шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг. Шүүгдэгчийн үйлдлээс болж Б.*******ын охин хальс гэмтсэн эсэхийг дахин шинжээч томилж тогтоолгох шаардлагатай байсан. Охин хальсны гэмтсэн байрлалыг харахад 9 цаг, 12 цаг гэж гэмтэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Энэ эргэлзээтэй байдлыг дахин шалгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв Б.*******ыг хүчиндсэн гэж үзвэл шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.2.1-д зааснаар зүйлчилж 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай байгаа. Анхан шатны шүүх С.*******-д 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь гэдгийг хүндрүүлж үзсэн байсан. Мөн хуучин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ялтай байдлыг харгалзаж хорих ял шийтгэл оногдуулсан. Эдгээр байдлууд нь шинэ Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл, ялтай байдалд тооцогдохгүй юм. Мөн хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан 2-8 жилийн хорих ялын хязгаарт нийцүүлж ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв. Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд гэрч Пүрэвсүрэн, Сүхбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч хэрэг гарах үед байгаагүй, мэдэхгүй гэсэн байдаг. Дахин байцаалт өгөхдөө би унтчихсан байсан гэх зэрэг зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Хохирлын мөнгөний тухайд 950.000 төгрөгийг хохирол төлөх гэж өгөөгүй, хохирогч 2.0 сая төгрөг өгвөл гомдлоо буцааж татна гэсэн байдаг. Түүнээс болж шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирогчид 950.000 төгрөг өгсөн байдаг. Өргөдлөө өгөх гэтэл Б.******* прокурор амралттай гээд аваагүй, өргөдөл нь орхигдсон гэв. Хохирогч Б.*******ын өмгөөлөгч В. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн нөхцөл байдлыг мэдэх, мөн тухайн үед байлцсан хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг. Хохирогч хэргийн талаар мэдүүлэхдээ сэтгэл санааны байдлаас хамаарч хувирамтгай байх боломжтой. Хохирогчийг хүчиндсэн үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон. Хохирлын тухайд анхан шатны хурал дээр гэм буруугаа зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байна гэж дүгнэлт хийж болзошгүй гэж үзээд шүүгдэгчийн өмгөөлөгч ийм зүйл яриад байна гэж үзэж байна. Бидний зүгээс шүүгдэгч хохирлоо төлж гэмт хэрэг үйлдсэнээ нотолсон гэж яриагүй, анхан шатны шүүх ч мөн гэм бурууг тогтоохдоо ингэж дүгнээгүй юм гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Давж заалдсан гомдолд насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг хүчиндээгүй, хохирогч Д.*******тэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон, түүнчлэн Д.******* нь гэрч аар зориуд худал мэдүүлэг өгүүлсэн, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахыг хүссэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу хохирогч Д.*******ийг хохирогчоор тогтоож, мөн гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан. Гэрч С.ыг мэдүүлэг өгөхөд хохирогч Д.******* ямар нэгэн байдлаар заналхийлж сүрдүүлсэн зүйл гараагүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрч нь С. юм. Иймээс С.ыг гэрчээр асуух шаардлагатай байсан. Түүнээс биш хохирогч Д.*******ийн шахалт дарамтаар гэрчийг байцаасан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С. нь болсон явдлын талаар өгсөн мэдүүлэг нь тогтвортой байдаг. Хэрэг гарах үед гэрч С., шүүгдэгч С.******* нар согтуу байсан нь тогтоогдсон. Тухайн үед согтуу байсан учраас болсон явдлыг бүрэн санахгүй байж болох ч энэ нь гэрчийн мэдүүлгийг худал гэж үзэх үндэслэл болохгүй юм. С.ын хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгахад Эрүүгийн хуульд 2 буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдлээрээ хамтран оролцсоныг гэмт хэрэгт хамтран оролцох гэж заасан байдаг. С. хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэж байх үед С.*******д тусалсан үйлдэл тогтоогдоогүй. Харин түүний үйлдлийг зогсоохоор шүүгдэгчийн араас нь татсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Мөн Д.******* нь гэмт хэрэг гарах үед шүүгдэгчийн үйлдлийг эсэргүүцэж түүний улмаас биед нь зөөлөн эдийн гэмтэл учирсан байдаг. Хэрэв шүүгдэгчтэй харилцан тохиролцож, бэлгийн харьцаанд орсон бол айлын шалан дээр бэлгийн харьцаанд орох шаардлагагүй байсан. Мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.******* хүчиндүүлсэн талаараа ээж, найз нартаа хэлсэн байдаг. Хохирогч Б.*******ын ээж, найз нарт нь хууль сануулж мэдүүлэг авсан. Мөн хохирогч Б.******* эмч Цэрэндуламд үзүүлсэн баримтаар насанд хүрээгүй хохирогч Б.*******ыг шүүгдэгч С.******* хүчиндсэн болох нь хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-ийг үндэслэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү. Хохирлын мөнгийг өгч гомдол саналгүй талаар бичиг өгөхөд прокурор хүлээж аваагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа боловч дараагийн шатанд санал хүсэлтээ гаргах боломж бүрэн байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын төвд иргэн М.ийн гэрт насанд хүрээгүй 17 жил 1 сар 06 хоногтой Б.*******ыг хүчиндсэн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын төвд хохирогч Д.*******ийг гэрт нь хүчиндсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч Б., С. нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 25-ны өдрийн (201620247) тоот, 09 сарын 26-ны өдрийн (201620296) тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлогдон тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 6-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоол, хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Шүүгдэгч С.******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Би хохирогч Д.*******тэй тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Мөн гэрч С.ыг хохирогч Д.******* дарамталж байгаад миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч С.******* хохирогч Д.*******ийг хүчиндсэн болох нь хэрэгт авагдсан гэрч С.ын 2016 оны 09 сарын 21-ний өдрийн “... Тэгээд би гарч бие засчихаад ороод иртэл С.******* Д.******* эгчийн дээр гарчихсан өөрийнхөө өмдийг тал тайлаад бөгс нь гарчихсан Д.******* эгчийн өмдийг доош нь шувтлаад өвдөгнөөс нь доош болгосон бэлгийн харьцаанд ороод байж байсан” гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Д.*******тэй нүүрэлдүүлэн байцаасан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлд “...******* эгч энэ С.*******ийг аваач гэхээр нь би С.*******ийг араас нь татсан чинь дийлэхгүй байхаар нь орхичихсон” гэсэн мэдүүлэг, 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 201623296 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.*******ийн биед: Зүүн бугалга, зүүн шууны дунд хэсэг, баруун бугалганы дотор баруун далны дээр, зүүн гуяны дотор тал, зүүн гуяны гадна талд цус хуралт, зүүн тохойн ар, баруун тохойн ард нурууны ар бүсэлхийн хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч Д.*******ийг шүүгдэгч С.******* нь хүч хэрэглэж хүчиндсэн болох нь тогтоогдсон байна. Хэргийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж байсан “хүчиндэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “хүчиндэх” гэдэг утгаараа байх тул С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 2.1 , 2.6 , 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд оногдуулах хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж тэгшитгэл хийхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 2.1 , 2.6 , 2.7-д зааснаар шүүгдэгч С.*******ийг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй гэж нэмж өөрчлөлт оруулж шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ