| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0605/И |
| Дугаар | 131/ШШ2016/00719 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2016/00719
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох
Эмчилгээний зардал 2500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумаас Баянхонгор аймаг орох гээд машинд сууж яваад зам тээврийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон. 2016 оны 05 сарын 23-ны өдрөөс 2016 оны 07 сарын 29-ны өдрийн хооронд хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж яваад ирсэн. Одоо эрүүл мэндийн байдал сайн биш байна. Энэ хугацаанд холбоо барихгүй эрүүл мэндийн талаар асуугаагүй. Дахин Улаанбаатар хот явж эмчлүүлэх болсон тул эмчилгээний зардал 2500000 гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.ас нэхэмжилсэн 2500000 төгрөгийн 1070211 төгрөгөөс татгалзаж, 1429789 төгрөгийг 2016 оны 11 сарын 12-ны өдөр авахаар тохиролцлоо гэв.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******гийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 1429789 төгрөгийг 2016 оны 11 сарын 12-ны өдөр төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.ас эмчилгээний зардал 2500000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь эмчилгээний зардал 2500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1070211 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эмчилгээний зардал 1429789 төгрөгийг 2016 оны 11 сарын 12-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцон шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 27475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 27475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь эмчилгээний зардал 2500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 1070211 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.ас 1429789 төгрөгийг 2016 оны 11 сарын 12-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 27475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 27475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ