Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1216

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 11 өдөр        Дугаар 181/ШШ2016/01216            Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 37-25 тоотод оршин суух, Боржигин овогт Баярхүүгийн Баярмагнай/РД: ЧЕ74040312/-ийн хүсэлттэй,

 

Б.Ундармаатай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Б.Баярмагнай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Ундармаатай 1997 онд танилцаж, 1998 оноос 2008 он хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотод амьдарч байгаад 2008 оноос 2011 он хүртэл Улаанбаатар хотод хамт амьдарсан. Миний эхнэр Б.Ундармаа нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нас барсан юм.

Бид хамтран амьдрах хугацаандаа 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Энхжинг төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулж амжаагүй тул охин Энхжингийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн асран хамгаалалтаар тогтоолгоход 1998-2011 он хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.” гэв.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

                                  Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Б.Баярмагнай нь 1998 оноос 2011 он хүртэл Б.Ундармаатай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.Баярмагнай нь 1998 оноос 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Боржигин овогт Баярхүүгийн Баярцэцэгтэй/РД: ЧЕ82071105/ хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Боржигин овогт Баярмагнайгийн Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Божир овогт Борын Халиунаа/РД: НМ73070907/, Пүрэв-Дагва овогт Цэнд-Аюушийн Баярмагнай/РД: РК69102415/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч Б.Баярмагнай нь 1998 оноос 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Боржигин овогт Баярхүүгийн Баярцэцэгтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигин овогт Баярхүүгийн Баярмагнай/РД: ЧЕ74040312/-г 1998 оноос 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Боржигин овогт Баярхүүгийн Баярцэцэгтэй/РД: ЧЕ82071105/ хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баярмагнайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                       С.ХИШИГБАТ