| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0072/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 1938008730026 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А.Д-,
Шүүгдэгч А.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баясахуй бүжгийн газрын гаднаас хохирогч Г.М-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д- нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөаймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баясахуй бүжгийн 2 газрын гаднаас хохирогч Г.М-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008730026 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 201оны 11 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед би өөрийнхөө мотоцикльтой Бумзын бүжгэнд очсон. Тэгээд бүжиг тараад хүмүүс гарч байсан ба би гадаа гартал миний мотоцикль байсан байрнаасаа алга болчихсон байсан. Тэгээд би дотогш орж бүжгийн эзэнд нь хэлээд камерыг нь шүүлгүүлж үзэхэд миний мотоциклийг миний танил Бор гэдэг хүн хулгайлан унаж явах нь камерт бичигдсэн байсан. Би гэрийг нь мэдэх учраас Бумзын бүжгийн эзэн залууг дагуулаад гэрт нь явж очиход Бор эхнэртэйгээ дөнгөж ирлээ гээд гэртээ сууж байсан. Тэгээд би мотоциклио авъя гэж хэлсэн чинь дэмий юм яриад бай гээд над руу эхнэртэйгээ хамт дайрч давшлаад байхаар нь би гараад явчихсан. Би саяхан хувь хүнээс 350.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
Гэрч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манай камерт бичигдсэн хүнийг зүсийг маш сайн мэднэ. Нэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ ах манай бүжгийн газраар орой болгон шахуу орж ирж бүжиглэдэг байсан. Энэ бичлэг болохоор 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн үед манай бүжгийн гадаа мотоциклио тавиад Г.М- гэдэг залуу орж ирсэн. Тэгээд хүмүүс тарсны дараа Г.М- миний мотоцикль алга болчихсон байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би гадаа камерыг шүүж үзтэл Г.М- бичлэгийг хараад тэр хүнийг шууд таньсан. Тэр хүн нь болохоор Ц-гэдэг хүн гэсэн. Тэгээд би Г.М-ыг дагуулаад гэрийг нь заалгуулан явж очиход тэр хүн гэртээ байсан ба мотоциклио авъя гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гээд хэл амаар доромжлоод дайраад байхаар нь болиод гарсан. Би нэрийг нь мэдэхгүй болохоос зүс бол маш сайн таних учраас бичлэг дээр мотоцикль унаад явж байгаа хүн тэр яг мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
Гэрч Ч.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны11 дүгээр сарын эхээр байх би өдрийн нь сайн мэдэхгүй байна. Би бүжгийн газраа орой 21 цагт нээгээд ажил дээрээ байсан. 23 цаг 15 минут хавьцаа бүжгээ хаагаад хүмүүс гарч байтал нэг доголон залуу орж ирээд гаднаас мотоцикль алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр камер шүүгээд гаднаас нэг хүн унаад явж байгаа нь 3 камерт бичигдсэн байна гэж хэлсэн. Би бүжгийн газрынхаа камерын бичлэгийг үзэхэд тэр шөнө бүжгийн газрын гаднаас мотоцикль унаад хөдөлж байгаа хүн нь яах аргагүй тэр бор гэдэг хүн мөн байсан. Царай төрх нь адилхан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Шүүгдэгч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 201оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авгайтайгаа хоёулаа 6 дугаар хорооны Баясахуй бүжгийн газарт бүжиглэхээр 21 цаг 30 минутын үед очсон. Тэнд бүжиглэж байгаад тарах дөхөж байхад гадаа гарахад гадаа гражны үүдэнд 2 мотоцикль хана түшүүлээд цувуулаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь урд талд нь тавьсан байсан мотоциклийг түлхээд авч явсан. Тэгээд түрж яваад жаахан холдуулж гудам руу оруулаад хянах самбарын доор байдаг акумлятор руу орсон 3 утсыг салгаж байгаад дэвсэж асаасан. Асааж унаад гэртээ аваачаад амбаартаа хийж түгжсэн. Тэгээд маргааш өглөө нь Арбулаг сумын хөдөө Сөртийн хөндийд байдаг нэрийг нь санахгүй байна нэг хүнд өрөндөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 18-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 22, 24-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Д- нь 2019 оны 11 дүгээсарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баясахуй бүжгийн газрын гаднаас хохирогч Г.М-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Г.М-ын мэдүүлэг /хх 4 ийн 8-9-р тал, гэрч Т.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 11-р тал/, гэрч Ч.П-ийн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, шүүгдэгч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 18-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан хууль бус гэмт үйлдэл ншунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалүндэслэн шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар, үнэ төлбөргүйгээбусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэл, түүний хууль, эрх зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналтгүй, хайнга хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Д- нь хохирогч Г.М-ын өмчлөх эрхэд халдахохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыүндэслэн шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж 5 чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Д- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн 1938008730026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. Д.ыг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938008730026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР