| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0645/И |
| Дугаар | 131/ШШ2016/00696 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2016/00696
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багт тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд ******* суманд төрсөн. 1983 оноос 1989 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдэлд ажилласан. Манайх ******* сумд байхад үер болоход хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Миний бие 2015 онд шүүхээр 1983 оноос 1987 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон, 1988 оноос 1989 онд ажилласан талаарх баримтыг олсон тул 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын Сүхбаатар зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.Би хөдөө охины хамт хоёулаа амьдардаг тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдлийн даргын 1989 оны 01 сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, тус аймгийн архивын тасгийн 679 дүгээр тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатар зам нэгдлийн даргын амралтын хувиар батлах тухай 1989 оны 01 сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн ...1988 онд ажилласан цалин, нотлох баримт шүүлгэх захиалга өгснөөс холбогдох мэдээлэл гарсангүй гэх 679 дүгээр тодорхойлолт, хамт ажиллаж байсан гэрч *******гийн шүүхэд өгсөн ...Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1-р бригадад 1988 оноос 1990 оныг дуустал малчнаар хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, хэсгийн болон багийн даргаар ажиллаж байсан гэрч *******ын ...1986 оноос 1994 оныг дуустал 1-р багийн даргаар ажиллаж байсан.Энэ хугацаанд Д.******* Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******гийн 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ