| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01287/И |
| Дугаар | 1217 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1217
2016 оны 11 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2016/01217 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чех улс, Зубкова 2144-47001 Цескалипа хаягт оршин суух, Боржигон овогт Төмөрбаатарын Нямлхагва/РД: ЧГ83040372/-ын хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Т.Нямлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Нямлхагва Э.Мөнхгэрэл нар нь хамтран амьдарч байх хугацаанд буюу 2009 оны 6 сарын 11-нд охин Ө.Нандинцэцэг төрсөн бөгөөд охин одоо эмэг эх Өнөртогтохын асрамжинд эрүүл саруул өсч байгаа.
Т.Нямлхагва, Э.Мөнхгэрэл нар гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан тул охиноо эх Э.Мөнхгэрэл өөрөөрөө овоглон эцэг Т.Нямлхагва, түүний эх Н.Өнөртогтох нарын асрамжинд үлдээн салж явсан. Ингэж явахдаа охиныхоо төрсөн эцэг Т.Нямлхагва мөн болох тухай, мөн охиноо эцгийн асрамжинд үлдээж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж хүний хөгжлийн сангаас олгогдох мөнгийг авах эрхийг болон, эцэг байхтай холбоотой бусад эрхийг үлдээсэн байна.
Түүнээс хойш эх Э.Мөнхгэрэлийг хайж сураглаж байгаад эмэг эх Н.Өнөртогтох ач охин Нандинцэцэгийг албан ёсоор өгсөн болохоо 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эцэг Т.Нямлхагва 2015 онд Чех улсад ажиллахаар явж охин Нандинцэцэг өнөөдрийг хүртэл эмээгийнхээ асрамжинд байна.
Харин одоо Т.Нямлхагва нь хойшдоо охиныхоо сурч боловсрох амьдрахад нь таатай нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд цаашид өөрийн асрамжинд байлгахыг хүсэж байгааг эмэг эх Н.Өнөртогтох нь ач охиныхоо ирээдүйг бодож өөрөө тэтгэвэрт байгаа бөгөөд насны байдал амьдралын боломж тааруу зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж ач охиноо төрүүлсэн эцгийнх нь асрамжинд байлгахыг хүсэж байгаа зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж /РД: УХ09261106/ дугаартай Боржигон овогт Мөнхгэрэлийн Нандинцэцэгийг эмэг эх Боржигон овогт Н.Өнөртогтох 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 61 дүгээрт хүүхэд үрчилснийг бүртгэж гэрчилгээ олгосн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Т.Нямлхагва нь Ө.Нандинцэцэгийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Боржигон овогт Төмөрбаатарын Нямлхагва, Боржигин овогт Энхболдын Мөнхгэрэл нарын дундаас 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Боржигин овогт Энхболдын Мөнхгэрэл төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, № 0000793757 Г-1523/61 төрсний гэрчилгээний болон № 0001476 үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Нямлхагва нь төрсөн охин Мөнхгэрэлийн Нандинцэцэгийг өөрийн эх Боржигон овогт Нямын Өнөртогтоход 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үрчлүүлсэн болох нь № 0001476 үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Нямлхагва, Э.Мөнхгэрэл нар нь охин Ө.Нандинцэцэгийг Н.Өнөртогтоход үрчлүүлэх үед үүссэн байсан нөхцөл байдал арилж, Ө.Нандинцэцэгийг үрчлэн авсан Н.Өнөртогтох үрчлэлтийг хүчингүйд тооцохыг хүлээн зөвшөөрсөн нь Н.Өнөртогтохын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх Ө.Нандинцэцэгийг 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Н.Өнөртогтоход үрчлүүлсэн 61 дугаарт бүртгэлтэй үрчлэлтийг хүчингүйд тооцож, Ө.Нандинцэцэгийг төрсөн эцэг Т.Нямлхагвын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ