Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 09

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,  

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Аод холбогдох 1930004470291 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны  02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар  аймгийн  Дарьганга  сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Г.А 

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Г.А  нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Ө” гэх газраас бусдын 3 тооны үхрийг хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.С нь миний хадам талын хүн. Хүн мөнгөө авах гээд ирэхээр нь гурван тооны үхэр барьж өгсөн. Тэгээд үхэр барьж өгсөн талаараа хэлж чадаагүй. Би хадам аавдаа үхрийг нь үхрээр нь төлсөн гэв.

 

- Яллагдагч Г.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Наран сумын Ц гэх хүнээс 2019 оны 06 дугаар сарын дундуур бяруу өгнө гэж хэлээд 300.000 төгрөг авсан юм. Мөн сумын наадмын үеэр буюу 07 дугаар сарын эхээр дахиад бяруу өгнө гэж хэлээд 300.000 төгрөг, дараа нь 08 дугаар сарын дундуур дахин 100.000 төгрөг зээлж авсан. 08 дугаар сарын сүүлээр Ц бяруугаа авъя гэж ярихаар нь Цайдам гэх газар манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Би Цд баруун чих цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй хар халзан эр бяруу, хүрэн халзан эр бяруу, ягаан буурал сувай үнээ барьж өгсөн. Эдгээр 3 тооны үхэр нь манай хадам ээжтэй сүүлд суусан Г.С гэх хүний үхэр байсан. Хүний үхрийг хэлээгүй авсан нь миний буруу... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

-Хохирогч Г.Сын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед сумын төвийн урд элс рүү үхрээ үзэхээр очиход манай үхрээс баруун чих дундаасаа цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй ягаан зүсмийн сувай үнээ, мөн ижил имтэй хар халзан эр бяруу, хүрэн халзан эр бяруу зэрэг 3 тооны үхэр алга болсон болохоор нь Ганга нуур, Сүмт, Эрдэнэ уул гэх газраар хайгаад олоогүй. Г.А нь манай хохирлыг барагдуулж 1 сувай үнээ, 2 тооны бяруу өгсөн. Одоо ямар нэгэн гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/

 

- Гэрч Б.Цгийн: Би Г.Аоос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дарьганга сумын нутаг “Цайдам” гэх газраас 3 тооны үхэр худалдаж авсан юм. Г.А нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр над руу утсаар яриад бяруу өгнө гээд Хаан банкны 5946265194 дансаар 300.000 төгрөг авсан. Түүнээс хойш 1 сарын дараа 07 дугаар сарын 05-ны үед дахин над руу ярьж нэг бяруу өгнө гэж дахин 300.000 төгрөг авсан. 08 дугаар сарын 21-ний өдөр ярьж дахин 100.000 төгрөг авсан. Тэгээд би 08 сарын 21-ний өдөр Цайдам гэх газар ирж 2 бяруугаа авч, дээр нь нэмж 1 сувай үнээ авсан. Г.А нь баруун чих цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй хар халзан бяруу, хүрэн халзан бяруу, ягаан буурал зүстэй сувай үнээ барьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ: Баруун чих цуулбар, зүүн чих араас ганзага имтэй ягаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээ 800.000 төгрөг, мөн имтэй хүрэн халзан эр бяруу, хар халзан эр бяруу тус тус  450.000 төгрөг, /хх-ийн 21/

 

- Г.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.11.13-ны өдрийн 10/78 тодорхойлолт /хх-ийн 20/

 

- Г.Аын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэл /хх-ийн 22/

 

-Г.Аын Малын А данс /хх-ийн 24-25/

 

- Г.Аын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Г.А  2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг “Ө” гэх газраас Г.Сын баруун чих дундаасаа цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй ягаан зүсмийн сувай үнээ, мөн ижил имтэй хар халзан эр бяруу, хүрэн халзан эр бяруу зэрэг 3 тооны үхрийг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь.

шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “  “ мэдүүлэг, 

хохирогч Г.Сын   “ 2019 оны 08 дугаар сарын 20-ны үед сумын төвийн урд элс рүү үхрээ үзэхээр очиход манай үхрээс баруун чих дундаасаа цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй ягаан зүсмийн сувай үнээ, мөн ижил имтэй хар халзан эр бяруу, хүрэн халзан эр бяруу зэрэг 3 тооны үхэр алга болсон болохоор нь Ганга нуур, Сүмт, Эрдэнэ уул гэх газраар хайгаад олоогүй. Г.А нь манай хохирлыг барагдуулж 1 сувай үнээ, 2 тооны бяруу өгсөн “ гэх,

гэрч Б.Цгийн “...Би Г.Аоос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дарьганга сумын нутаг “Цайдам” гэх газраас 3 тооны үхэр худалдаж авсан юм. Г.А нь 2019 оны 06 дугаар сарын сүүлээр над руу утсаар яриад бяруу өгнө гээд Хаан банкны 5946265194 дансаар 300.000 төгрөг авсан. Түүнээс хойш 1 сарын дараа 07 дугаар сарын 05-ны үед дахин над руу ярьж нэг бяруу өгнө гэж дахин 300.000 төгрөг авсан. 08 дугаар сарын 21-ний өдөр ярьж дахин 100.000 төгрөг авсан. Тэгээд би 08 сарын 21-ний өдөр Цайдам гэх газар ирж 2 бяруугаа авч, дээр нь нэмж 1 сувай үнээ авсан. Г.А нь баруун чих цуулбар, зүүн чих араасаа ганзага имтэй хар халзан бяруу, хүрэн халзан бяруу, ягаан буурал зүстэй сувай үнээ барьж өгсөн”  гэх мэдүүлгүүд, 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын “ Баруун чих цуулбар, зүүн чих араас ганзага имтэй ягаан зүсмийн нас гүйцсэн сувай үнээ 800.000 төгрөг, мөн имтэй хүрэн халзан эр бяруу, хар халзан эр бяруу тус тус  450.000 төгрөг ” үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.А нь бусдаас авсан өр төлбөртөө өгөх зорилгоор Г.Сын дээрх 3 тооны үхрийг хулгайлсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өр төлбөрөө барагдуулах зорилгоор бусдын өмчлөлийн бод малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Шүүгдэгч Г.Аын бусдын 3 тооны бод малыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Г.А нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ст учирсан 2  тооны бяруу, 1 тооны сувай үнээний 1.700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.   

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Малын үнэлгээний комиссын үнэлгээгээр хохирогч Г.Сын 2 тооны бярууг 450.000 төгрөгөөр, 1 тооны сувай үнээг 800.000 төгрөгөөр, нийт 1.700.000 төгрөгөөр үнэлжээ. 

 

Шүүгдэгч Г.Аын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Г.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

Мөн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд “ зан үйлээ засах сургалтанд хамрагдах”  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтооно.             

Шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Аыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Аод дээрх тэнссэн хугацаанд “ зан үйлээ засах сургалтанд хамрагдах”  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттай болохыг шүүгдэгч Г.Аод анхааруулсугай. 

5. Шүүхийн шатанд ялтан Г.Аод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Ст учирсан 2 бяруу, 1 сувай үнээний 1.700.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН