| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Б.Бүжинлхам,
Шүүгдэгч Э.Г , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч Н.М , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Г , Н.М , Б.Т нарт холбогдох эрүүгийн 1902 00946 0009 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан , хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Г .
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсын оюутан, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н.М .
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 237 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж өвс хэрэглэхгүй. Ээждээ би хэрэглэхгүй хол байна гэж амласан. Намайг тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ бүх хугацаанд маш их зүйл бодсон. Намайг тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Цаашид эмээ өвөөтэйгээ цуг байж сургуулиа төгсөнө. Би дахиж хэзээ ч ийм зүйл хэрэглэхгүй амлаж байна. Би хэрэглэсэндээ маш их харамсаж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-13-17/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20-25/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-11-12, 18-19, 26-27/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-28-35/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-37-39/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-40/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6555 дугаартай дүгнэлт /хх-53-57/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6554 дугаартай дүгнэлт /хх-67-69/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 6594 дугаартай дүгнэлт /хх-72-73/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6516 дугаартай дүгнэлт /хх-77-82/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6556 дугаартай дүгнэлт /хх-59-60/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6557 дугаартай дүгнэлт /хх-63-64/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6514 дугаартай дүгнэлт /хх-84-85/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1365, 1367, 1368 дугаартай дүгнэлтүүд /хх-88-89, 92-93, 96-97/, Н.М ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-48, 203/, Б.Т ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-99-100, 197/, Э.Г ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-209/, Н.М ын оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 237 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16/, гэрч Ч.Пүрэвийн өгсөн мэдүүлэг /хх-51/, гэрч Б.Сарангийн өгсөн мэдүүлэг /хх-52/, Э.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-104/, шүүгдэгч Б.Т , Н.М , Э.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110, 111, 112/, шинээр Н.М ын сурлага хүмүүжлийн тодорхойлолт 1 хуудас, Э.Г ын хувийн байдлын тухай баримтууд болох суралцагчийн хувийн хэрэг, ажил хийдэг гэдгийг нотолсон баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт нийт 26 хуудас, Б.Т ийн баримт байдлын тухай баримтууд 19 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 237 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6555 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1”, “2” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн асаагуур “5” гэж дугаарласан АО653873 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
2. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
3. “1” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 608 гр, “2” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 105 гр, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 177 гр байсан ба дээж тус бүрээс 0.1гр-г шинжилгээнд зарцуулав. “4” гэж дугаарласан цагаан өнгийн асаагууранд наалдсан шавар мэт зүйл нь наалдамхай шинж чанартай тул наалдсан хэсгийг бүрэн салгаж цэвэр жинг тогтоох боломжгүй.” /хх-53-54/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-57/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6556 дугаартай дүгнэлтэд:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Энхтуяа Ганбаяр” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /хх-58-59/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 6557 дугаартай дүгнэлтэд:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.М 2019.11.25” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /хх-61-62/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-64/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6554 дугаартай дүгнэлтэд:
1.3. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Төмөр хайрцагтай
нунтаг бор шаргал өнгийн зүйл, хар өнгийн цүнхний дотор хэсэг тус бүрээс делта-
9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. “Komix” гэсэн бичиглэлтэй шингэн эм мэт зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна.” /хх-66-67/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-68-69/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 6594 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. “Төрболдын гэрээс хураан авсан гаанс” гэж хаягласан металл гаанснаас делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна.” /хх-72/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-73/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6516 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. “1” гэж хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нэрийн хуудасны сав, хуйлсан ИР1539713 гэсэн сери дугаартай зуутын мөнгөн дэвсгэрт, хуйлсан AU62256131 гэсэн сери дугаартай тавьтын дэвсгэрт, АТ9228157 гэсэн сери дугаартай тавьтын мөнгөн дэвсгэрт, хуйлсан АЕ7564529 гэсэн сери дугаартай 20-ын мөнгөн дэвсгэрт, АМ8737913 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан АК8521648 гэсэн сери дугаартай аравтын мөнгөн дэвсгэрт зэргээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг.
2. “ТD” 949610093490917” гэсэн бичиглэлтэй карт, NJ3476839 гэсэн сери дугаартай зуутын мөнгөн дэвсгэрт, AL4981828 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 14.0550 г, цэвэр жин нь 4.9135 байна. “2” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 8.6036 г, цэвэр жин 1.7685 байна “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 22.4487 г, цэвэр жин нь 21.6515 байна.” /хх-77-78/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-79-82/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6514 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Барсболд Төрболд” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна.” /хх-84/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-85/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1365 дугаартай дүгнэлтэд:
1. Н.М нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
2. Н.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Н.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Н.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Н.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Н.М нь сэтгэцийн ял эдлэх чадвартай байна.
7. Н.М т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Н.М т мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /хх-88-89/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1367 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Т нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
2. Б.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Б.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Б.Т нь сэтгэцийн ял эдлэх чадвартай байна.
7. Б.Т од эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Б.Т од мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /хх-92-93/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1368 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Г нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.
2. Э.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Э.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Э.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Э.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Э.Г нь сэтгэцийн ял эдлэх чадвартай байна.
7. Э.Г т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Э.Г т мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /хх-96-97/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Г ын яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг Төв аймгийн Батсүмбэр сумын “Скаут Эко” нэртэй хүүхдийн зуслангийн тэр хавиас түүсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр очиж түүсэн.” /хх-209/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би Э.Г Б.Т нарт мансууруулах бодис өгсөн асуудал байхгүй. Харин 9 хоногийн өмнө уулзахдаа Э.Г надад маш бага хэмжээний шавар гэх бодис өгсөн...Би Э.Г тай 9 хоногийн өмнө гэрт нь уулзахдаа шавар мансууруулах бодис маш бага хэмжээгээр хэрэглэсэн. Харин Б.Т той 2016 оны 6 дугаар сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 237 тоотод өвс гэх бодис татаж хэрэглэсэн. Б.Т бид хоёр өвс гэх бодисыг гаансаар татсан. Өвсийг “Асе” нэртэй писи тоглоомын газрын нойлоос олсон. Би сонирхоод авсан. Өвс гэдгийг гадарлаж байсан. Би хэрэглэж үзэх зорилгоор гэртээ аваачсан боловч хэрэглэж амжаагүй...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /хх-45-48, 203/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т ын яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 65 тоот манай гэрээс хураагдсан “өвс” гэх бодисыг Э.Г “манай гэрт түр хадгалж байя” гээд авчирсан. Э.Г 2019 оны 11 дүгээр сарын эхээр манай гэрт тухайн өвсийг авчирсан. Тэр үед би Э.Г ын санал болгосноор хамт хэрэглэсэн. Э.Г тэр өвс гэх бодисыг “Сүмбэр явж түүж авчирсан” гэж хэлсэн. Э.Г мөн шавар шиг барьцалдсан бодис авчирч өгч байсан. Э.Г тугалган цаасан дээр тавьж хэрэглэдэг гэхээр нь хамт хэрэглэсэн. Би Н.М тай өмнө 2019 оны 7 дугаар сарын үеэр гаанстай зүйл хэрэглэж байсан. Би өөрөө өвс гэх бодис түүж бэлтгэсэн асуудал байхгүй” /хх-99-100, 197/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоот хаягтай...9 давхарт хар өнгийн хаалгатай айл...Уг өрөөнд орж Б.Т оос “та өөрийн гэртээ мансууруулах бодис тэдгээрийн хэрэгслүүрийг хадгалж байна уу, хэрэв хадгалж байвал сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд Б.Т нь “би гэртээ өвс хадгалж байгаа” гэж хэлээд...өрөөний баруун урд талын буланд байрлах 5 нүдтэй шургуулганы дээд талын нүдийг онгойлгож, дотроос нь цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл байсныг гаргаж, сайн дураараа өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд уутны хамтаар 13,8 грамм зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлж хурааж авав...Б.Т нь өрөөний ертөнцийн зүгээр зүүн хойд талын буланд байрлах 6 нүдтэй босоо модон тавиурын доод талаасаа 5 дахь нүдэнд байсан тал дугуй хэлбэрийн хуванцар савтай зүйлийг заасныг нээж үзэхэд дотор нь ургамал мэт зүйл байсныг жинлэхэд 5,5 грамм заасныг эд мөрийн баримтаар хураан авав...Өрөөнд компьютерийн ширээн дээр байрлах шавар мэт зүйлээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн нэрийн хуудасны хайрцаг, аравтын дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан хорьтын дэвтсгэрт 2 ширхэг, хуйлсан зуутын 1 ширхэг дэвсгэрт, хүрээ хэсгээр шавар мэт зүйлээр бохирлогдсон “Худалдаа хөгжлийн банк”-ны карт зэрэг эд зүйлс байсныг эд мөрийн баримтаар хураан авав...Уг жижиг өрөөний ертөнцийн зүгээр урд талд 4*4 метр хэмжээтэй жижиг өрөө байх ба ...Өрөөний үүдний хэсэгт байрлах цагаан өнгийн ширээн дээр хар өнгийн цүнх байх бөгөөд уг цүнхэн дотор шар өнгийн өвс мэт зүйл байсныг жинлэхэд 22,55 граммыг заасныг тэмдэглэл болгон бичиж эд мөрийн баримтаар хураан авав. Уг ширээн дээр тавьтын 4 ширхэг, зуутын 1 ширхэг дэвсгэрт, жижиг хэмжээтэй төмөр гаанс зэрэг зүйлс байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” /хх-3-10/,
Шүүгдэгч Б.Т ын биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-11-12/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байр...7 орцоор орж 6 давхарт гарахад зүүн гар талд модон хаалга байв. Уг хаалгыг оршин суугч Н.М аар нээлгүүлж ороход хуучны 3 өрөө байр байх байв...Н.М ын амьдардаг гэх жижиг өрөөнд байсан шаргал өнгийн шүүгээн дээрх хар өнгийн хөгжим дээр төмөр хайрцагтай нунтаг угамал байсныг хураан авав. Мөн уг өрөөнд Komix гэсэн хаягтай шингэн эм мэт зүйл 7 ширхэг байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг өрөөний жижиг ширээн дээр ёроолдоо өвсний үртэс мэт зүйлтэй хар өнгийн паасган цүнх байсныг мөн эд мөрийн баримтаар хураан авав.” /хх-13-17/,
Шүүгдэгч Н.М ын биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-18-19/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны байрны 1 дүгээр орцны 24 тоотод...хүрэн өнгийн төмөр хаалгатай айл байх ба ...Э.Г аас “та өөрийн гэртээ мансууруулах бодис хадгалж байна уу, хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд Э.Г “би гэртээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд унтлагын өрөөнд байрлах хар бараан өнгийн шкафны доод шургуулганаас 1,5 литрийн хэмжээтэй хуванцар савтай өвс мэт зүйл гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авлаа. Э.Г нь өөрийн гэрийн үүдэнд шалан дэээр байх 2 тусдаа цагаан өнгийн ууттай өвс мэт зүйлсийг заасныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Э.Г нь 1 ууттай өвс мэт зүйлийг үүдний модон шкафний дээд талын шургуулганаас гаргаж өгснийг хураан авав. Э.Г нь угаалгын болон ариун цэврийн өрөөний дотор байрлах банны дэргэдээс хүрэн бор зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн асаагуур гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авав. Зочины өрөөнд байрлах ханын модон шүүгээн дотроос хуйлсан аравтын дэвсгэрт хураан авлаа. /хх-20-25/,
Шүүгдэгч Э.Г ын биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд /хх-26-27/,
Э.Г ын “Самсунг Галакси Эс7” маркын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-29/,
Н.М ын “Iphone 7 plus” маркын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-31, 32-33/,
Б.Т ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-35/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-40/,
Шүүгдэгч Б.Т , Н.М , Э.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110, 111, 112/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Н.М нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 237 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Э.Г , Н.М , Б.Т нарын биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хойшлуулалшгүй ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6555, 6554, 6594, 6516, 6556, 6557, 6514 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1365, 1367, 1368 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г , Н.М , Б.Т нарын зүгээс: “тэнсэж өгнө үү” гэх тайлбар, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид болох Г.Энхтүвшин, Н.Намжилцогт, Б.Эрдэнэтуяа нарын зүгээс: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хөнгөн төрлийн гэмт хэрэг, залуу хүмүүс, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэдэг бодисыг хэлнэ.
Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хориглоно. Хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг ойлгоно.
Шүүгдэгч Э.Г ын 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 6 дугаар байрны 24 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 891 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Мөн шүүгдэгч Б.Т ын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 51 дүгээр байрны 65 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 28.3335 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Н.М ын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 237 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 0.5491 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нарын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 619 грамм өвс, цагаан өнгийн гялгар ууттай 125 грамм өвс, “Вояж” цэвэр усны савны хамт 146.4 грамм өвс, шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, АО6538973 серийн дугаартай хуйлсан 10 төгрөг 1 ширхэг, шар өнгийн төмөр гаанс 1 ширхэг, төмөр хайрцагтай нунтаг ургамал, хар өнгийн пааскан цүнх, цагаан өнгийн гялгар ууттай 13.5 грамм өвс, зиплок түгжээ бүхий 21.8 грамм өвс, хүрэн өнгийн нэрийн хуудасны сав, NJ1539713, NJ 3476839 серийн дугаартай 100 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрт, AU66553728, AJ6256131, AT9228157 серийн дугаартай 50 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, AE7564529, AM8737913, AL4981828 серийн дугаартай 20 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, АК8521648 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт, устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.М , Б.Т нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Э.Г , Б.Т , Н.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.Г , Б.Т , Н.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г , Б.Т , Н.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 619 грамм өвс, цагаан өнгийн гялгар ууттай 125 грамм өвс, “Вояж” цэвэр усны савны хамт 146.4 грамм өвс, шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, АО6538973 серийн дугаартай хуйлсан 10 төгрөг 1 ширхэг, шар өнгийн төмөр гаанс 1 ширхэг, төмөр хайрцагтай нунтаг ургамал, хар өнгийн пааскан цүнх, цагаан өнгийн гялгар ууттай 13.5 грамм өвс, зиплок түгжээ бүхий 21.8 грамм өвс, хүрэн өнгийн нэрийн хуудасны сав, NJ1539713, NJ 3476839 серийн дугаартай 100 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрт, AU66553728, AJ6256131, AT9228157 серийн дугаартай 50 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, AE7564529, AM8737913, AL4981828 серийн дугаартай 20 төгрөгийн 3 ширхэг дэвсгэрт, АК8521648 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт зэрэг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт, устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт үүрэг болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Г , Б.Т , Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Г , Б.Т , Н.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС