| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00518/И |
| Дугаар | 582 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 582
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* толгой багийн ******* тоотод оршин суух гийн т холбогдох Н.ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 308,000 төгрөг, унаа хоолны зардал 150,000 төгрөг, нийт 458,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2008 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө автомашин жолоодож яваад миний төрсөн дүүгийн эхнэр болох Н.т гэмтэл учруулан улмаар нас барсан. Талийгаачийг нас барахад нөхөр Ө. нь 3-6 насны 3 өнчин хүүгийн хамт үлдсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний зөрүү болох 66,000 төгрөгийг бага хүү болох Нгийн нэрээр төлөх шийдвэр гаргасан. Н нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод авто осолд орж нас барсан. Гэтэл хариуцагч М. нь шүүхийн шийдвэрт дурдагдсан хүн нас барсан учраас нөхөн төлбөр төлөх шаардлагагүй гэж шүүх зөвлөсөн гэх шалтгаанаар тэтгэмжийг зогсоосон. Иймд тэтгэмжийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Хүүхдүүдийн аав Ө. нь өвчний улмаас 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч миний бие энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Ховд аймагт хоёр удаа ирсэн бөгөөд унаа хоолны зардал 150.000 төгрөг, төлөөгүй 14 сарын тэтгэмж 308.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нар нь М.т холбогдуулан Н.ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 308,000 төгрөг, унаа хоолны зардал 150,000 төгрөг, нийт 458,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч М. нар нь хоорондоо дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор авч, Н.ийн тэтгэмжийн мөнгө 22,000 төгрөгийг сар бүр дансанд, 22,000 төгрөгийг Н.гийн дансанд тус тус хийж байхаар эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч М. нар нь хоорондоо ярилцаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор авч, Н.ийн тэтгэмжийн мөнгө 22,000 төгрөгийг сар бүр дансанд, 22,000 төгрөгийг Н.гийн дансанд тус тус хийж байхаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,390 төгрөгийн 50 хувь буюу 7,195 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА