| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0719/И |
| Дугаар | 131/ШШ2016/00683 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 131/ШШ2016/00683
Хариуцагч нарын зөвшөөрлийг батлах тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******ийн ******* *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* дугаар утастай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, утасны дугаартай, овогт ийн ,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-р багт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, утасны дугаартай, овогт гийн нарт холбогдох
5 ханатай гэрийн үнэ нийт 5400000 төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 08 сарын 06-ны өдөр 5 ханатай дан бүрээстэй цоохор гэр 1800000 төгрөгөөр, 2015 онд 5 ханатай гэрийг эм бяруу 6, эр бяруу 4 өгнө гээд тохиролцон зарсан. Хэрэв мал өгөхгүй бол мөнгийг өгнө гэж тохирсон юм. Иймд Г., Н. нараас 5400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г., Н. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Д.*******аас 5 ханатай цоохор иж бүрэн 2 гэрийг 5400000 төгрөгөөр авсан. Энэ мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г., Н. нараас 5 ханатай гэрийн үнэ нийт 5400000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г., Н. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 ханатай гэрийн үнэ нийт 5400000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101350 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 50675 төгрөгийг, төрийн сангийн данснаас 50675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нар нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г., Н. нар нэхэмжлэгч Д.*******ын 5 ханатай гэрийн үнэ нийт 5400000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101350 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 50675 төгрөгийг, төрийн сангийн данснаас 50675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыгдурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ