| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0679/И |
| Дугаар | 131/ШШ2016/00732 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2016/00732
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******ны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1р багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн нарт холбогдох
Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5749765 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ж.*******, Ц. нар нь тус банкны Баянхонгор салбарын ******* тооцооны төвөөс 2014 оны 05 сарын 08-ны өдрийн 1143 тоот зээлийн гэрээ байгуулан 5000000 /таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай машин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1247650 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 600798 төгрөг төлсөн байна. Зээлийн төлбөрийг хугацаанд төлөөгүй, банк зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэхь хэсгийн заалтыг зөрчин, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй 508 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймээс Ж.*******, Ц. нараас үндсэн зээлийн төлбөрт 3752350 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1805094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 192,321 төгрөг, 5749765 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр нь *******наас 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэй авсан нь үнэн. Би Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг, цалингаас өөр орлогогүй, цаашид цалингаас сар бүр зээлийг төлнө. *******ны нэхэмжилсэн нийт 5749765 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие банкнаас 5000000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл нийт 5749765 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарын захирал Ж.Төмөрбаатар нь хариуцагч Ж.*******, Ц. нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5749765 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.*******, Ц. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5749765 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ж.*******, Ц. нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 106947 төгрөгийг төлсөн, хариуцагч Ж.*******, Ц. нараас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 53473 төгрөгийг, төрийн сангийн данснаас 53473 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.*******, Ц. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.*******, Ц. нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5749765 төгрөгийг нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.*******, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамж 53473 төгрөгийг, төрийн сангийн данснаас 53473 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ны Баянхонгор салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ж.*******, Ц. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ