Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 192

 

                      

 

 

 

 

  2020         01         31                                  2020/ШЦТ/192

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралданы нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр ҮД:17-78,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

шүүгдэгч Д.Ж , түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар ҮД:01-15,

шүүгдэгч Ц.Т ,

хохирогч П.Энхтайван, түүний өмгөөлөгч О.Даваажаргал ҮД:27-26,

хохирогч Ж.Солонгын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ ҮД:04-68,

хохирогч А.Бадрахын өмгөөлөгч Д.Ганбаатар ҮД:17-59,

иргэний нэхэмжлэгч Х.Цолмон, түүний өмгөөлөгч А.Туул ҮД:02-64,

хохирогч “Мобиком” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-очир, “Интерпресс“ ХХК-н захирал М.Мөнх-Уянга, “ITZONE” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр, С.Чулуунбат, Т.Дуулга, А.Өлзийжаргал, Ч.Гантулга, Б.Баяраа, Д.Өлзийбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсайхан, Д.Энэбиш, Т.Баярсайхан, Ц.Бямбацогт,

хохирогч, иргэний хариуцагч Д.Раднаабазар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Э, Б.Б, Д.Ж нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2014 25000 2529 дугаартай 105/2019/0232/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: О.Э

2. Шүүгдэгч: Б.Б

3. Шүүгдэгч: Д.Ж

4. Шүүгдэгч: Ц.Т

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Э  нь ганцаараа

1. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Д.Оюунтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Оюунтуяа, П.Энхтайван нарын эзэмшлийн “Лексус-570” маркийн автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Т.Дуулгаар дамжуулан “Мизу” ХХК-н А.Бадрахын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.467.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффиссын 5 давхарт Б.Баяраагийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 долларын үнэ бүхий “Лексус-570” маркийн автомашиныг 10.000 доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг А.Өлзийжаргалд барьцаалан 47.000 ам.долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо "Хар усан тохой" нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бямбацогтын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 212.236.128 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханаас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. 2012 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Ч.Гантөмөрт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд Круйзер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гантулгаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000. 000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Раднаабазарт “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн автомашиныг барьцаалан 30.000.000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аван 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Болдын эзэмшлийн 99-93 УНН улсын дугаартай “Ландровер-Рэнжровер” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

О.Э  нь бусадтай бүлэглэн гүйцэтгэж:

1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Жтэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз-Жи-500” маркийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Д.Ж, Ц.Т  нартай бүлэглэн гүйцэтгэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жавхлантөртэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 120.000.000 үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгний үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Б тэй бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон“ ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б тэй бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвест” ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 2 удаагийн үйлдлээр 50.000 ам.доллар шилжүүлэн авч 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

9. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бтэй бүлэглэн "Этүгэн" дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

10. Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-н холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, “Самсунг галакси эс 4” утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүгдэгч Д.Ж нь:

1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз Жи 500” маркийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 34.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О.Э тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Ланд Круйзер 200” маркийн автомашиныг авна гэж 10.000 доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О.Э тай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер 200” маркийн 2 ширхэг автомашиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Э , Ц.Т  нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэн

1. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгний үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөлд оруулах замаар шилжүүлэн  авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон” ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950  төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвэст ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 93.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр О.Э тай бүлэглэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 доллар авна гэж 10.000 доллар өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-н холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, “Самсунг галакси эс 4” утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Т  нь:

О.Э, Д.Ж  нартай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 38.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанууд дээр яллах дүгнэлттэй холбоотой тайлбар мэдүүлгээ хангалттай өгсөн гэж бодож байгаа. Маргах зүйл дээр өмгөөлөгч маань танилцуулах байх. Санал хүсэлт байхгүй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Этай санал нэг байна. Өмнөх шүүх хуралдаан дээр тайлбар, мэдүүлэг өгсөн байгаа гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ж  мэдүүлэхдээ: 5 удаагийн үйлдэлд холбогдсоноос 4 хэргийн өөрт холбогдох хохирлыг төлсөн. Нэг хэрэг нь маргаантай байгаа тул өмгөөлөгч маань ярих байх гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т  мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанууд  дээр тайлбар мэдүүлгүүдээ өгсөн байгаа. Ямар нэгэн санал гомдол хүсэлт гаргах болон маргах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч “Мобиком” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир мэдүүлэхдээ: “Мобиком” корпораци ХХК-тай “Сити палас” буюу банкны зарим үйлчилгээг хялбаршуулах зорилготой төслийг хэрэгжүүлээд төслийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа хүмүүстээ үйл ажиллагаа эхлүүлсэн. 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үүрэн холбооны дараа төлбөрт 20196218 дугаартай гэрээг “Мобиком” ХХК-тай байгуулж хэрэглэгч болсон юм. Хамтарч ажиллаж байгаа хүмүүст маань гар утас хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас хүсэлтийг нь хүлээж аваад 142 ширхэг “Самсунг галакси Эс-4” маркийн гар утас, “Айфоне-5” маркийн гар утас 374 ширхэг, “Блекберри-10” маркийн гар утас 2 ширхэг нийт 518 ширхэг утас буюу 614.118.806 төгрөгийн хохирол манай байгууллагад учруулсан байгаа. Үүнээс төлөгдсөн зүйл байхгүй.  Хэрэглэгч байх хугацаанд урьдчилгаа гэж өгсөн 160 сая төгрөг, мөн 30 сая төгрөгийг төлснийг оруулахгүйгээр ийм хохирол учирсан байгаа. Манай компани өөрт учирсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байгаа. Зах зээлийн үнээр буюу шинжээчийн гаргасан дүгнэлтээр 894.451.758.6 төгрөгийг шүүгдэгч О.Э, Б.Б хоёроос нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянга мэдүүлэхдээ: Манай компанитай хэвлэлийн гэрээг 2012 оны 08 дугаар сарын 28-нд хэвлэлийн ажил хийж гүйцэтгэх 1 жилийн гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээгээр нийтдээ 24.695.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Эхэндээ компани байгууллагдаад удаагүй гээд нэрийн хуудас бланк хэвлүүлээд тухай бүрт нь мөнгөө төлж явж байсан. Сүүлдээ 12 сард байгууллагын нээлт болно гээд нилээн их хэмжээний ажлууд хийгдээд үүнээс 4 сая төгрөг төлөгдсөн байгаа. Үлдэгдэл 19.695.000 төгрөгийг бид нэхэмжлэж байгаа. Гэрээний дагуу бол бид өдрийн төлөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно гэж ярьж байсан. Б.Бтэй нилээн олон удаа уулзаж ярилцсаны хүрээнд би нэхэмжлэхдээ үндсэн мөнгөө нэхэмжилсэн байгаа гэв. 

Шүүх хуралдаанд “ITZONE” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр мэдүүлэхдээ: Энэ компанийн захирал Б.Б манай байгууллагатай 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж “Макбүүк про” загварын 15 ширхэг нөүтбүүк худалдаж авсан байгаа. Дээрээс нь нэмэлт худалдан авалт хийгээд нийт 66.000.000 төгрөгийн худалдан авалт хийснээс 6.000.000 төгрөг төлж, нийт 46.062.950 төгрөгийн хохирол манай байгууллагад учруулсан байгаа. Энэ бол хавтаст хэрэгт тодорхой байгаа. Энэ хүмүүс анхнаасаа мөнгө олох зорилготой гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулалттай бүлэг гэж харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8-д бол зохион байгуулалттай бүлэг гэдэгт юу хамаарахыг заагаад өсгөн байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа 12 жил байх ёстой. Шүүгдэгч Б.Б, О.Э хоёроос хохирлоо нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч С.Чулуунбат мэдүүлэхдээ: Би өөрийн эзэмшлийн “Бенз Жи-500” маркийн машиныг зарна гээд зар тавьсан байсан. Д.Ж  компанийн үйл ажиллагаанд хэрэглэнэ гээд 34.000.000 төгрөгөөр тооцож авсан байдаг. Хэргийн явцад адилхан залуу хүмүүийн хувьд тусалъя гэж бодсон. Энэ хүмүүс анхнаасаа залилан хийсэн байна лээ. Үнэлгээгээр хохирол 42.000.000 төгрөг болсноос надад 8.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 34.000.000 төгрөг байгаа. Шүүгдэгч Д.Ж  надад 17.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 17 сая төгрөгийг О.Эаас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Дуулга мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Ж  зарын дагуу намайг хүлээж аваад “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт надтай уулзсан. 88.000 ам.долларын худалдах, худалдан авах гэрээ хийгээд 5000 ам.долларын урьдчилгаа авсан. Бичиг баримтаа компанийн нэр дээр шилжүүлээд авсан. 10.000.000 төгрөг, 25.600 ам.доллар, 15.000 ам.доллар авсан. Одоо би 10 гаруй сая төгрөг үлдсэн гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч А.Өлзийжаргал мэдүүлэхдээ: Би аавынхаа найз Баянзулд нэг сарын хугацаатай 47.000 ам.доллар зээлсэн. Баянзул Алтанзаяа гэж хүн рүү шилжүүлээд Алтанзаяа Э руу 47.000 ам.доллар шилжүүлсэн байсан. 1 сарын хугацаанд төлөхгүй бол гээд Ланд 200 машиныг барьцаанд авсан байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Хэрэг бишдээд би тэр машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр авто тээврийн газар очиход аль хэдийнэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байсан. Тэр машин надад 6 жил 4 сар миний хамгаалалтад байгаа. Би 80.007.160 төгрөгийг О.Эаас нэхэмжилж байна. Энэ машины бичиг баримт нь “ПЭСТ” компанийн нэр байгааг өөрийн нэр дээр шилжүүлэн өөрийн хохиролд тооцуулан өөрийн өмчлөлд шилжүүлж авах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Гантулга мэдүүлэхдээ: Би хувиараа машин зардаг. Надаас өмнө нь нэг удаа мөнгө аваад буцаад өгсөн. Дараа нь дахиж 5 сая төгрөг зээлээд буцааж өгөөгүй. Одоо надад 5 сая төгрөгийн хохирол байгааг шүүгдэгч О.Эаас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Баяраа мэдүүлэхдээ: 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффиссын 5 давхарт миний эзэмшлийн улсын дугаар аваагүй “Лексус-570” маркийн автомашиныг 78.000 ам.доллараар худалдаж авна гээд 10.000 ам.доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй одоог хүрсэн. Энэ машины үнийн үлдэгдэл болох 116.705.680 төгрөгийг О.Эаас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч П.Энхтайван мэдүүлэхдээ: Оюунтуяа манай эхнэр байгаа юм. Зарын дагуу 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэрийн 94040081 дугаарын утас руу нэг эрэгтэй хүн залгаад "машиныг чинь үзье" гэж яриад миний машиныг Д.Ж  гэрээ хийж авсан хүн байгаа юм. Яагаад энэ хүн миний хэргээс гарсан шалтгааныг би мэдэж байна. 75.000 ам.доллараар худалдах худалдан авахаар тохирч 14 хоногийн дараа үнийг төлөхөөр амаар тохирсон. Машины урьдчилгаа авахгүйгээр машиныг энэ хүмүүсийн компанийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлж өгсөн. Тэгээд үнийг төлөхгүй болохоор би мөрдөн байцаагч нарт хүсэлт гаргаж машиныг битүүмжлүүлсэн. Би одоо машинаа буцааж авмаар байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Д.Өлзийбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсайхан мэдүүлэхдээ: 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр энэ байгууллага миний хүүгээс “Ренжровер” машиныг 28 сая төгрөгөөр чөлөөлүүлнэ гэж хэлж өгсөн байдаг. Энэ хүмүүс бол оффисоор далдалж, өдрөө сонгоод луйвар хийдэг байсан байна лээ. Чөлөөлүүлнэ гэж хэлж авчихаад дараа нь утасдаад машинаа зарахаа больчихлоо гэж хэлсэн. Тэгээд очихоор нь машинаа авчихаад мөнгөө өгөөгүй. Сүүлд нь дахиад бид нар үл хөдлөх хөрөнгө авахаар боллоо гэж хэлээд 10 сая төгрөг авсан. Нийт 38 сая төгрөг залилснаас Д.Ж  3.674.000 сая төгрөг нэг удаа өгсөн. 2 сая төгрөг машин чөлөөлүүлэхдээ өгсөн байсан. Нийт 36 сая төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ мөнгөө Ц.Т , О.Э, Д.Ж  гурваас нэхэмжилж байна гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Энэбиш мэдүүлэхдээ: Манай байгууллага “Мөнгөн шарга” байгууллагын байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хүмүүс 5 давхарт нь үйл ажиллагаа явуулдаг байсан. 2013 оны 11 сард манай дүүгээс 2 удаа мөнгө авсан. Өмнө нэг удаа мөнгө зээлээд мөнгийг хүүг нь өгсөн. Тэр мөнгөө 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэгтгээд 126.000.000 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Үүнээс төлөгдөөгүй үлдсэн 93 сая төгрөгийг энэ дөрвөн  хүнээс нэхэмжилж байна. Энэ бүхнийг компанийн бүх хүмүүст төлбөрийг хариуцуулах ёстой гэж би бодож байна. Хохирогч Баярсайханы хаусыг өөрийнхөө өмчлөл дээр хоёр хүний нэр дээр болгоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ надад авч ирж өгч байсан. Таны мөнгийг өөр банк бус байгууллагын барьцаанд тавиад тэр мөнгөөрөө таны зээлийг төлнө гэж хэлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг энэ хүмүүс ээлж дараалан ирж надаас бүгд гуйж байгаад авсан. Эргүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан өгөөгүй. О.Э өмчлөгч нь гэсэн гэрчилгээний  хуулбар хавтаст хэрэгт байгаа байх. Манайх “Найман шарга” дээр валютын арилжаа хийдэг банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж байсан. “ПЭСТ”  компанийн захирал гэж О.Э ирж уулзаж мөнгийг авсан мөнгө төгрөгөө өгөхгүй сүүлд Б.Бтэй нэмэлт гэрээ хийсэн гэв.

Шүүх хуралдаанд хохирогч А.Бадрахын өмгөөлөгч Д.Ганбаатар мэдүүлэхдээ: А.Бадрах нь 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2011 онд үйлдвэрлэгдсэн “Ланд 200” маркийн авто машинаа Т.Дуулгаар дамжуулаад худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн байгаа. Энэ гэрээ нь 7-р хавтаст хэргийн 44 дүгээр хуудас дээр байгаа. Т.Дуулгаар дамжуулж О.Этай хийсэн. Гэрээний үндсэн дүн бол 78.000 ам.доллар буюу Монгол мөнгөөр 133.848.200 төгрөгөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй. Т.Дуулга яагаад итгэж мөнгөө аваагүй байж машинаа шилжүүлсэн бэ гэхээр өмнө нь 88.000 ам.долларын машин аваад тэрнийхээ мөнгийг бага багаар хийж байгаад дахиад машины хэрэг гарлаа гэсэн болохоор Дуулга манай үйлчлүүлэгч А.Бадрахад хандсан байдаг. Машиныг нь зарж өгөх нөхцөлтэйгээр шилжүүлэг хийгдсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор Раднаабазарын нэр дээр битүүмжлэгдсэн байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэхдээ А.Бадрахад буцааж өгөх талаар дурдсан байдаг. 2015 онд тээврийн хэрэгслийг хохирогчийн мэдэлд шилжүүлж авах талаар прокурорт гомдол хүсэлт өгсөөр байхад ажиллагаа явуулахгүй байсаар байгаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Раднаабазарыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад зарж борлуулсан хэрэгт сэжигтнээр татсан байгаа. Энэ талаар 4 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас дээр баримт нь байгаа. Раднаабазарыг сэжигтнээр тооцоод татсаны дараа прокуророос 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан байдаг /6-р хх-н 160-р тал/. Энэ тогтоолд эрүүгийн хэрэг гарснаас хойш 6 сарын дараа өөрийнхөө мөнгийг олж авахын тулд машиныг зарж борлуулсан юм байна гэсэн утгатай байсан. Манай ХХК-аас хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байна гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байсан. Бусдад 2015 оны 5 дугаар сард зарж борлуулсан гэдэг нь сэжигтний өөрийнх нь мэдүүлэг байдаг учир тодорхойгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны 01 тоот прокурорын тогтоолоор 7 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудаст доод шатны прокурорын тогтоолыг хүчингүй болгосон. Хэргийн явцын талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч Раднаабазараас тээврийн хэрэгслийг гаргуулж чадаагүй. Манай байгууллагад мэдэгдэхгүйгээр дахиад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад машинд үнэлгээ 81.000.000 төгрөгөөр хийгдсэн байсан. Бид дахиад 2011 онд үйлдвэрлэгдсэн 200 машин нь өөрөө дизель хөдөлгүүртэй, бензин хөдөлгүүртэй биш шинжээч томилож өгнө үү гэсэн хүсэлт гаргаад шинжээч дахиж үнэлгээ гаргахдаа 200.000 төгрөгийн зөрүүтэй гаргасан байдаг. 14-р хх-н энэ тээврийн хэрэгслийг анх бол 98000 ам.доллараар бодож авсан. 14-р хх-н 151-152-р хуудсанд баримт нь байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. О.Эаас 134.330.820 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. 8-р хх-н 123-131-р хуудас дээр Раднаабазарыг иргэний хариуцагчаар татсан тогтоол байгаа. Раднаабазар Э нар нь хоорондоо зээлийн гэрээ хийж шилжүүлсэн байдаг. Раднаабазараас 134.330.820 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрвээ шүүхээс шинжээчийн дүгнэлт 80.000.000 төгрөгөөр тооцох юм бол 2014 оны 10 сард гаргасан үнэлгээ байгаа. Раднаабазараас 80.000.000 төгрөг үлдсэн 53.848.200 төгрөгийг О.Эаас гаргуулах боломж бас байгаа гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Баярсайхан мэдүүлэхдээ: О.Эт 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зарын дагуу байшингаа 100 сая төгрөг урьдчилгаа аваад хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд банк бус санхүүгийн байгууллагад тавиад үлдсэн 800.000.000 төгрөгийг өгье гэж хэлсний улмаас гэрчилгээг нь аваад явсан байдаг. Тэгээд олдохгүй явж байгаад 05 дугаар сарын 12-нд иргэн Батжаргалаас яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа яаралтай 200.000.000 төгрөгийн хэрэг гарчихлаа гээд 200.000.000 төгрөг авахад нь би 100.000.000 төгрөгийг нь аваад үлдсэн. Үүнээс хойш дахиад алга болсон. Мөнгө зээлсэн Батжаргал нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад нийт О.Эаас 301.657.950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэх өгсөн. Би нэхэмжлэлийн дагуу 5932 тоот захирамжийн дагуу би өр төлбөрт орсон. 2014 оны 07 дугаар сард О.Э Баянзүрх дүүргийн цагдаагийн газар дээр шалгагдаж байгаа гэж сонсоод би гомдол гаргасан байгаа. Хэрэг шалгагдаж явсаар байгаад 2017 он хүртэл хэрэг удааширч шалгагдаж яваад өнөөдрийг хүрч байна. Энэ хүмүүс бүгд О.Этаа бүх зүйлээ чихээд яваад байдаг. Би О.Эын иргэний хэрэг дээр нь Батжаргал гэж хүнд 301.657.950 төгрөг төлсөн. Би О.Эыг хамтран өмчлөгчөөс хасуулъя гэхэд 163.987.750 төгрөг А.Баянмөнхөд гаргаж өгөөд хасуул гэсэн. Үүнийг би Шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйл ажиллагаа гэж бодож байгаа. Эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй байхад иргэний хэргийн захирамжаар надаас гаргуулсан байдаг. Иргэний шүүхийн захирамжийг би хууль бус гэж үзэж байгаа. Энэ хэрэг шийдэгдсэний дараа би гомдол гаргана. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Эрдэнэцогтод 8.111.250 төгрөг олгогдохоор захирамж гарсныг би төлсөн. Энэ эрүүгийн хэрэг дээр 100 сая төгрөг нэхэмжилж байгаа. Би үндсэндээ 500 сая төгрөгөөр хохироод явж байна. О.Э намайг залилж миний эд хөрөнгө дээр хамтран өмчлөгчөөр ороогүй байсан бол би ийм байдалд орохгүй байсан. Энэ эрүүгийн хэргийн шийдвэр ийм удаан гараагүй байсан бол би эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоо барьж очоод иргэний шийдвэрээс гарсан бүх захирамжуудыг хүчингүй болгох байсан гэв.

Шүүх хуралдаанд хохирогч, иргэний хариуцагч Д.Раднаабазар мэдүүлэхдээ: 2012 онд машин барьцаанд тавих гэсэн юм гээд О.Э, Ц.Т  нар надтай уулзаад зээлийн 64 сая төгрөгийн гэрээ хийсэн. Машин авч өгөх болсон тэр машин өөрсдийнх нь нэр дээр байгаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас дээр гэрээ нь байгаа. Энэ хүмүүс надад 30 сая төгрөг бэлнээр өгсөн. О.Э, Ц.Т , Т.Дуулга нар байсан. О.Э “Мизү” ХХК руу тушаагаад ороод ирлээ гэж хэлсэн. Надаас авсан мөнгөө “Мизү” ХХК-д өгөлгүй Т.Дуулгад өгсөн байсан. Өөрийнх нь өгсөн мэдүүлэг дээр байгаа. Би 7 хоног хүлээгээд О.Эыг залилангийн нөхөр байна гэж бодоод “Мизү” ХХК-ийн захирал А.Бадрах гэж залуутай очиж уулзсан. Танай нэр дээр байгаа 0110 гэсэн дугаартай машин над дээр ирсэн байна О.Э гээд хүн барьцаанд тавьсан гэж хэлсэн. Энэ машинаа авахгүй юм уу, миний 30.000.000 төгрөгийг барагдуулаад өгчих тэгээд машинаа ав гэж хэлсэн. А.Бадрах болохоор Т.Дуулга гэж хүн надаас машин худалдаж авсан гээд дугаарыг нь надад өгсөн. Т.Дуулга Германаас ирэхээр нь би уулзсан. Би Дуулгатай уулзахад О.Эт 2 машин өгсөн гэж байсан. Тэгээд мөнгөө авах гээд явж байхдаа дахиад нэг машин өгсөн гэсэн. Чи энэ машиныг буцааж аваад миний 30 сая төгрөгийг надад гаргаад өгөөч гэж хэлсэн. Дараа нь би “Мизу” ХХК-тай зөндөө олон уулзсан. Т.Дуулга, А.Бадрах нар надтай ярихаа больсон. Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагын н.Сайнбаяр гээд цагдаагаар машинаа авч ирж өг гэж намайг дарамтлуулсан. Тэгээд би 2015 оны эхээр 4 дүгээр сар өнгөрөөгөөд би өөрөө өр төлбөрт ороод машиныг 30 сая төгрөгөөр зарсан. Байцаагчид өгсөн мэдүүлэг байгаа. Машин миний нэр дээр шилжээгүй болохоор зарах боломжгүй болсон. Аргаа бараад машиныг би зарсан. Хохирлоо барагдуулсан. Машины үнэ жилд 15.000-20.000 ам.доллараар унадаг байсан. 2015 оны сүүлээр Баянзүрх дүүргийн цагдаа дээр миний хаусыг Баянзүрх дүүргийн цагдаагаас битүүмжилсэн. Тэр эд хөрөнгийг би хүнд өгөөд өөртөө шилжүүлээд авсан байсан. Би бас 100.000.000 төгрөгөө алдсан. Би одоо энэ хүмүүсээс болоод 100 сая төгрөгөөр хохироод байна. Өмгөөлөгчид би миний тэр үл хөдлөх хөрөнгийг суллуулаад өгөөч би бага ч гэсэн мөнгө өгье гэж хэлсэн гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ж.Солонгын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Миний үйлчлүүлэгч Ж.Солонго энэ компанид ерөнхий менежэрээр ажилд орсон. Энэ хэд хөрөнгө босгоно гэдэг талаар ярилцаад миний үйлчлүүлэгч Сүхбаатар дүүрэгт байдаг өөрийнхөө нэр дээрх газрыг хашаа байшинг Б.Б, О.Э хоёрын хүсэлтээр н.Энхбат гэдэг хүний барьцаанд тавьж 6 сая төгрөгийн зээл авч О.Э гэдэг хүнд өгсөн байдаг. Энэ асуудлыг О.Э Ж.Солонгыг өөрийнхөө нэр дээр гэрээ хийчих гээд гэрээг хийлгэсэн байдаг. Тэгээд мөнгөө төлөхгүй байсаар байгаад Энхбат нь Ж.Солонгыг иргэний шүүхэд 2015 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргаж 6 сая төгрөгийн зээлийн хүү, алдангийн хамт нийтдээ 9.633.475 төгрөг төлүүлэхээр захирамж гарсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр төлөгдөөд явж байгаа. Хашаа байшин нь барьцаанд хураагдсан байгаа. Яллах дүгнэлт дээр 6 сая төгрөгөөр бичигдсэн байгаа. Шүүхийн шийдвэрээр 9.633.475 төгрөг байгаа. Тогтоол нь хэрэгт авагдсан байгаа. Мөн 2014 онд н.Оргил гэж “Скайтел” ХХК-ийн залуугаас 18 сая төгрөгийн 10 ширхэг гар утас компанидаа худалдаж аваад энэ гэрээн дээр Ж.Солонго гарын үсэг зурсан байдаг. Тэр 10 ширхэг утсаа Б.Б, О.Э нарт өгсөн байдаг. Энэ хүү алданги төлөгдөхгүй байсаар байгаад 18.062.242 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Ж.Солонгоор төлүүлэхээр шийдвэр нь гарсан байдаг. Бас төлөгдөөд явж байгаа. н.Оргил хавтаст хэрэгт хохирогчоор байцаагдсан байгаа. 2013 онд н.Даваажаргал гэж Ж.Солонгын найзын дүүгээс Сансарт байдаг 3 өрөө байрыг 65 сая төгрөгийн барьцаанд тавиулсан. Гэрээ нь Ж.Солонго, Даваажаргал хоёрын нэр дээр хийгдээд 60 сая төгрөгийг нь О.Э авсан байдаг. 5 сая төгрөгийг нь н.Даваажаргалд өөрт нь өгсөн байдаг. Энэ мөнгө төлөгдөхгүй явсаар байгаад 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мөн 104.214.725 төгрөгийн төлбөр н.Даваажав, Ж.Солонго хоёрын нэр дээр шийдвэр гарсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх газар дээр төлөгдөөд явж байгаа. н.Даваажаргалын байр хураагдсан. Одоо орох оронгүй маш хүнд байгаа. О.Э 2-3 сарын байрны хүүгийн мөнгө төлсөн. Өнөөдөр өглөө О.Этай уулзаад тохиролцоод явсан байсан. Энэ хүүхэд амиа хорлоно гэж О.Э, Ж.Солонго хоёр руу мессеж бичээд байгаа. Энэ яллах дүгнэлт дээр н.Даваажаргал хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Тэгсэн хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт байхгүй. Орхигдуулсан байгаа. Би дүүргийн прокурорт удаа дараа өргөдөл хүсэлт гаргасан хэрэг шүүх дээр байгаа учир хүлээж авахгүй гэсэн хариуг надад өгсөн. Энэ асуудал яллах дүгнэлтэд дутуу орсон байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гурван шийдвэрээр нийтдээ 131.940.422 төгрөг Ж.Солонго төлөхөөр гарсан байгаа. Үүнийг болохоор О.Э өөрөө төлнө гэдэг хэрнээ яллах дүгнэлтээс хасагдсан асуудал байгаа гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Бямбацогт мэдүүлэхдээ: 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Этай 275.000 ам.доллараар хаус худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг нь графикийн дагуу төлбөрөө төлж барагдуулах ёстой байтал нэг ч төгрөг төлөөгүй. Иймээс Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаад тэрнээс хойш явж байна. Урьдчилгаа 10 сая төгрөг төлсөн байдаг. Энэ хэрэгт 212.136.128 төгрөгөөр хаусыг үнэлсэн байсан. Би тэр үнэлгээг хүлээн зөвшөөрөөхгүй гээд прокурорт хүсэлт бичиж өгсөн байдаг. Тухайн үеийнхээ ханшаар бол 470.000.000 төгрөг болж байсан. Би одоо хаусаа буцааж авмаар байна гэв.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Х.Цолмон мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 12-нд “Лексус-570” маркийн авто машин худалдаж авсан. 2017 оны 05 дугаар сарын 17-нд машин зогсоол дээр байхад хураалгаад аваад явсан байсан. Худалдаж авахдаа би Гурвалжингийн гүүрний хажууд байдаг авто тээврийн газар очиж нэр дээрээ шилжүүлж аваад мөнгөө дансаар хийсэн байгаа. Би машины шудрага эзэмшигч тул машинаа буцаагаад авмаар байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын: ...Политикал Экономи Социаль Технологи XXК-н удирдлагууд болох Бат-Энх, Ж.Солонго нар 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үүрэн холбооны дараа төлбөрт 20196218 дугаартай гэрээг “Мобиком” ХХК-тай байгуулж хэрэглэгч болсон юм. Тэгээд 2013 онд “Самсунг галакси Эс-4”, “Blackberry Z-10”, “iphone-5” зэрэг 520 ширхэг гар утсуудыг хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилготой худалдан авч байгаа гэж хэлж авсан. Тэгээд зээлээр авсан нийт 520 ширхэг гар утасны үнийн дүн 631.214.996 төгрөг болсон юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 213-215-р тал/

-“Самсунг” маркийн гар утас 143 ширхэг нэг бүрийн үнэ 1.400.000 төгрөг нийт 200.200.000 төгрөг, “Blackberry” 2 ширхэг үндсэн үнэ нь 944.000 төгрөг нийт 1.880.000 төгрөг, “Ай фоне” 375 ширхэг үндсэн үнэ нь 1.500.000 бөгөөд хөнгөлттэй үнээр нэг утсыг 862.000 төгрөгөөр гэрээ хийсэн 323.250.000 төгрөг ингээд нийт 542 гар утас үнийн дүн 525.338.000 төгрөгийн гэрээ хийсэн. Үүнээс урьдчилгаа болгож 161.250.000 төгрөг төлсөн. Ингэхээр гэрээний дагуу 364.088.000 төгрөг үлдэгдэлтэй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-р тал/,

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас худалдах, xудалдан авах нэмэлт гэрээ /2-р хх-ийн 189-211-р тал/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-н эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /7-р хх-ийн 237-245-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасандоржийн: ...2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “ПЭСТ” ХХК-н гүйцэтгэх захирал Бат-Энх, нягтлан Солонго нар нь манай компанитай хэвлэлийн ажил гүйцэтгүүлэх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “ПЭСТ” ХХК нь нийт 24.695.000 төгрөгийн хэвлэлийн ажил гүйцэтгүүлсэн боловч ажлын хөлсөө өгөхгүй удаа дараа нэхүүлж байж 2013 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөгийг өгч үлдсэн 19.695.000 тегрөгийг өнөөдрийг хуртэл өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандсан. “ПЭСТ” ХХК нь манай компаниар өөрийн компанийн танилцуулга 300 ширхэг-429.000 төгрөг, хавтас 300.000 ширхэг-693.000 төгрөг, урилга 400 ширхэг-880.000 төгрөг, шошго 100 ширхэг-22.000 төгрөг, туг 1 ширхэг-330.000 төгрөг, жижиг туг 200 ширхэг-4.400.000 төгрөг, танилцуулга 1000 ширхэг-2.860.000-төгрөг, нэрийн хуудас 900 ширхэг-247.500 төгрөг, нэрийн хуудас 100 ширхэг-16.500 төгрөг, тугны хөл 1 ширхэг-110.000 төгрөг, стенд 4 ширхэг-352.000 төгрөг, нэрийн хуудас 200 ширхэг- 61.600 төгрөг, урилга 4000 ширхэг-1.100.000 төгрөг, танилцуулга 4000 ширхэг-1.474.000 төгрөг, тугны суурь 300 ширхэг-4.950.000 төгрөг буюу энэ нь нийт 19.695.000 төгрөгний ажил болж байгаа. Манай компаниас удаа дараа Э, Бат-Энх нарын нэр дээр албан бичиг хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба энэхүү актаас “ПЭСТ” ХХК нь “Интерпресс” ХХК-д төгрөгний гэрээний үнийн дүнгийн өртэй бөгөөд гэрээний алдангид 8.415.625 төгрөг буюу нийт 28.110.625 төгрөгийн өртэй болсон...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233-235-р тал/,

Хэвлэлийн ажил гүйцэтгүүлэх 1 жилийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт /2-р хх-н 224-228-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Оюунгэрэлийн: ...Манай компанитай "Политикал экономи социаль технологи" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Э.Бат-Энх, ерөнхий захирал О.Э нь манай компани дээр ирж уулзаж, танилцан төлбөрийн чадвартай, хөрөнгө, санхүүжилт хийгдсэн, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа танай компанийг судалсны үндсэн дээр сонгож одоо хэрэгжих төсөлд хамтран ажиллая, ингэхийн тулд танайхаас яаралтай барааг ажлын хэрэгцээнд авч яаралтай төлбөрийг төлнө, мөн санхүүгийн чадвартай хөрөнгөтэй компани гэж 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр MCSE/ХХАГ-12/198 дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулж, нийт 59.370.000 төгрөгийн үнийн дүнтэй барааг барааг хүлээлгэн өгсөн, мөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн MCSE/HГ-13/43 дугаартай нэмэлт гэрээг байгуулж, нэмж барааг өгч нийт 66.967.950 төгрөгийн барааг өгсөн боловч авснаа цааш нь зарж үрж, үгүй болгож ашиг олж, анх ярьсан хэлсэндээ хүрээгүй. Ерөнхий захирал О.Этай уулзаж удаа дараа шаардлага тавьснаар 20.000.000 төгрөгийг буцаан төлсөн хэдий ч үлдэгдэл 46.967.950 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаандаа төлөлгүй, санхүүжилт орж ирнэ, холбогдох банкуудтай хамтран ажиллаж байгаа өнөөдөр маргааш мөнгөтэй болно гэж худал ярьж биднийг хуурч аргалж хойшлуулж хоног хугацаа авсаар Гүйцэтгэх захирал Э.Бат-Энх, ерөнхий захирал О.Э нартай Чингэлтэй дүүрэгт байрлах 2 дугаар хороо, “Мөнгөн Шарга” тауэрын 5 давхарт байрлах компанийн шинэ ажлын хаягаар очиход мөн л өнөөдөр маргааш гэж хойшлуулсаар өдийг хүрлээ...гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 39-40-р тал/,

- Худалдах, худалдан авах гэрээ /3-р хх-ийн 21-24-р тал/,

- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №8054 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-н 36-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Гантөмөрийн: ...2012 онд би өөрийн хувийн компанид газар тариалангийн төсөл бичүүлэх гээд зарын дагуу О.Этай танилцаж төслөө бичүүлэхээр болж бид хоёр хамтарч ажиллахаар болсон. Миний хувьд газар тариалангийн төсөл хийлгэхээр байсан бөгөөд О.Этай 50 сая төгрөгөөр тохирч урьдчилгаа 17 сая төгрөгөөр хийлгэхээр болж мөнгөө өгсөн...О.Э төслийг хийж өгөөгүй өнөө маргааш гэж намайг хуурч явсаар байгаад...төсөл хэрэгжүүлж байгаа та надад 17 сая төгрөг дээрээ нэмээд хэдийг ч хамаагүй хөрөнгө оруулалт болгоод өгчих та хийсэн мөнгөний хэмжээгээр буцаагаад ашиг болгож авна гэсэн...надад машинаа барьцаанд тавиад мөнгө өгчихвөл сарын дараа буцаагаад авч өгөх бөгөөд дээр нь 100 сая төгрөгөөр 2 удаа ашиг болгож өгнө гэсэн нь би итгэж өөрийн унаж байсан “Ланд 200” маркийн машиныг 45 сая төгрөгийн барьцаанд тавьж мөнгөө бүгдийг нь О.Эт өгсөн...2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний компани миний машиныг 120 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн бэлнээр 72 сая төгрөг ба нийт 192 сая төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд түүнийгээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 187-192-р тал/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон "Мастер үнэлгээ" ХХК-н хөрөнгийн үнэлгээ “Toyota Land-Cruiser-200” маркийн, JTMHV05J705031528 аралын дугаартай машинтай ойролцоо үзүүлэлт бүхий машины зах зээлийн дундаж үнэлгээ 2012 онд 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөг, 2013 онд 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг, 2017 онд 80.000.000 /наян сая/ төгрөг болохыг тодорхойлсон байна. /7-р хх-ийн 230-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Чулуунбатын: ...Би 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20-00 УНА улсын дугаартай 2001 оны “Мерсдес Бенз” маркийн автомашинаа Э, Жавхлантөр нарт гэрээ хийж шилжүүлж өгсөн. Энэ нь ямар гэрээ вэ гэхээр машинаа өгөөд 2013 оны 10 дугаар сарын 20-нд урьдчилгаа 8 сая төгрөг 2013 оны 11 дүгээр сарын 20-нд үлдэгдэл 36.000.000 төгрөг өгөхөөр болсон юм. Анх машинаа 43 сая төгрөгөөр зарахаар болж гэрээ хийсэн юм. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө 2013 оны 12 дугаар сарын эхээр 8 сая төгрөг авсан. Энэнээс хойш дахиж мөнгө аваагүй. Тэгээд дахиж холбогдохоор удахгүй мөнгөө өгнөө гээд байдаг юм. Бас надаас Францаас оруулж ирсэн хувцаснууд болон компьютер авсан. Бас бэлнээр 4 удаа надаас ирж мөнгө авсаар байгаад 16 сая төгрөг авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р тал/,

- Автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины гэрчилгээ /1-р хх-ийн 151-152-р тал/,

- Арвижих-Эстимейт ХХК-н 42.000.000 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 214-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Дуулга мэдүүлэхээ: ...Би хувиараа авто машин оруулж ирж зардаг юм. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 29-ний хавьцаа байхаа би интернет зар дээр өөрийнхөө Герман улсаас оруулж ирсэн ногоон өнгийн “Ланд 200” маркийн автомашиныг зарна гээд тавьсан байсан ба тэр өдөр “Пэст” ХХК-н нягтлан бодогч Жавхлантөр гэдэг залуу утсаар яриад таны машиныг сонирхож байна та манай компани дээр ирж уулзах боломж байна уу? гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах ченжийн захын ногоон тагт гэдэг хаягтай байрны 5 дугаар давхарт очтол “Пэст” ХХК гэж байсан ба очоод уулзахад Жавхлантөр намайг хүлээн аваад үнэ ханшин дээрээ тохирох юм бол авъя, тэгэхдээ би Э захиралтай ярилцаад үзье гээд уулзаад миний машиныг 88.000 ам.доллараар авахаар тохиролцоод одоо мөнгө төгрөгний боломжгүй байна манай компани ийм төсөл хийж байгаа удахгүй санхүүжилт орж ирнэ удахгүй мөнгөө өгнө. Эхний ээлжинд урьдчилгаа 5000 ам.доллар өгөөд нэрийг нь “ПЭСТ” компани нэр дээр шилжүүлсэн юм. Тэгээд 2 долоо хоногийн хугацаатай мөнгийг чинь өгнө гэж хэлээд авсан юм. Тэгээд 14 хоногийн хугацаа нь дуусаад утсаар яриад ирж уулзсан чинь захирал Э, Жавхлантөр хоёр хүлээн авч уулзаад манай хөрөнгө оруулалт жаахан саатсан байна түр хүлээгээч гэхээр нь би за гээд явсан ба удалгүй дахиад 7 хоногийн дараа ирээд уулзахад 5600 ам.доллар өгсөн ба энэ мөнгийг аваад байж бай удахгүй өгнө гэж хэлээд явуулсан. Тэгээд дахиад төлөвлөсөн хугацаа болоод ирээд уулзсан чинь дахиад монгол мөнгөөр 10 сая төгрөгтэй тэнцэх доллар өгөөд явуулсан юм. Тэгээд та жаахан хүлээж бай манайх шинэ жилээс өмнө бүх юмыг чинь шийднэ гээд явуулсан юм. Тэгээд хоног хугацаа нь дуусаад миний мөнгийг өгөхгүй байхаар нь би очоод уулзсан чинь Жавхлантөр нь манай захирал шийднэ гээд байхаар нь би Этай уулзсан удахгүй л гээд байсан. Тэгээд шинэ жил болох гээд уулзсан чинь 2014 оны 1 дүгээр сар гараад таны асуудлыг шийднэ гээд явуулсан юм. Тэгээд он гараад байж байсан чинь Э над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь яваад очтол миний “Мизу” ХХК-н нэр дээр байсан 02-10 УБҮ улсын дугаартай манай найз Бадрах гэдэг залуугийн автомашиныг зарах гээд унаж явсан чинь та энэ машинаа надаа зарчих би эхний машины чинь мөнгийг удаахгүй өгнө харин одоо энэ автомашинаа надаа зарчих би энэ машиныг чинь өөрөө унана гээд ярилцаад 2 хоногийн дараа өгсөн юм. Тэгэхдээ энэ машин одоо “Мизу” ХХК-н нэр дээр байгаа ба би нэрийг нь шилжүүлээгүй юм. Тэгээд мөнгөө өгөх хугацаа нь дуусаад мөнгөө нэхэхээр удахгүй л гээд байсан ба банк хоорондын асуудал байна гээд явсаар байгаад цагаан сар боллоо. Тэгээд би компанийн байран дээр нь ирээд уулзах гэсэн чинь битүүмжлэгдсэн байсан ба шүүхийн шийдвэр гараад битүүмжилсэн байсан. Тэгээд би хардаад залилуулснаа мэдээд уулзсан чинь надад бид нарын асуудал шатчихлаа хойшлогдлоо гээд ХУД-т 400 м2 канондсон гэрчилгээ үзүүлээд одоо банкинд тавиад таны мөнгийг өглөө гэхээр нь бас итгэсэн юм. Тэгээд би 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Герман явах болоод байж байсан чинь Э, Жавхлантөр хоёр над руу залгаад бид нар нэг газар ороод уулзсан чинь 45 сая төгрөг барьж орж ирсэн юм. Тэгээд тэр мөнгийг нь авсан юм. Тэрний маргааш нь дахиад 15000 ам.доллар барьж орж ирээд та “Лексус 570” машинаа зарчих гэсэн юм. Тэгэхээр нь би өгөхгүй гэж хэлээд явуулсан юм. Тэгэхдээ би авч ирсэн 15000 ам.доллароо авсан юм. Тэгээд би яваад ирсэн чинь уулзахаа болиод зугтаасан юм. Тэгээд манай найз нөгөө машины мөнгөө нэхээд байхаар нь Этай уулзсан чинь дахиад нөгөө ярьдаг юмаа яриад байсан ба нөгөө 02-10 УБҮ машиныг маань Э Тарва гэдэг хоёр хүн 30 сая төгрөгөнд тавьсан байна гэж хэлсэн юм. Энэ машин бүүр 14 хоног болчлоо гэж хэлэхээр нь би залилуулснаа бүр мэдсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р тал/,

- Талуудын хооронд хийсэн бичгийн гэрээ /1-р хх-н 114-115-р тал/, талуудын хооронд хийсэн төлбөр тооцооны акт /1-р хх-н 118-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Өлзийжаргалын: ...2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Солонгост амьдарч байгаад Монголд ирсэн. Тэнд байж байхад энэ Баянзул гэдэг хүн залгаад хэзээ ирэх гэж байгаан гээд байсан. Тэр ах манай ээжийн найз Баянзул нь намайг ирэхээс 7 хоногийн өмнө мэдчихээд залгасан юм байна лээ. Намайг ирвэл хамтраад хийх наймаа байна гэж хэлсэн. Тэр наймаа нь Японоос машины сэлбэг оруулж ирээд энд зарахаар мөнгө олох боломжтой гэж хэлсэн. Тэгээд ирэхээр чинь ярья гэж хэлж байсан. Намайг ирдэг өдөр ирсэн үү гэж асуугаад дахин дахин залгаад байхаар нь ээж надад утсаа өгчихсөн. Тэгээд ярихад өнөөдөр уулзмаар байна гээд байхаар нь орой болсон байсан тул өнөөдөр уулзаж амжихгүй гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиж амарчихаад өглөө 08 цаг гэхэд нөгөө Баянзул залгаад эрт уулзмаар байна гээд 10 цагийн үед хүрээд ир гээд байсан. Тэр өдөр Баянзул Солонгос явах гэж байгаа гээд байсан юм. Тэгээд ээж бид хоёр 10 цаг өнгөрөөгөөд гэрт нь очиход Японоос сэлбэг оруулж ирэх наймаа байгаа, тэрийг хоёулаа хамтарч хийх хэрэгтэй байна гээд ороод бараг 10-аад минут ч болоогүй байхад Баянзулын утас нь дуугараад нэг хүнтэй яриад байсан. Тэр хүн нь Алтанзаяа гэдэг хүн юм байна лээ. Тэгээд надаас Баянзул чи ер нь хэдэн төгрөгтэй ирсэн юм бэ чамд 50.000 доллар байгаа юм уу гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд чи мөнгөө банкинд хийчихсэн байгаа юу, мөнгөө сул банкинд хийчихсэн байгаа юу 1 cap зээлчих гэхэд нь надад тийм их мөнгө байхгүй гэхэд за тэгвэл чи 47.000 доллар гаргаад өгчих манай нэг хуурай дүү байдаг юм тэрэнд мөнгөний хэрэг болчихоод байна сарын 5 хувийн хүүтэй барьцаанд нь “Ланд 200” тавьчихъя бичиг баримтыг нь чамд өгөөд машиныг нь граждаа хийчихье чи манай гэр орныг мэдэж байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгээд тэр машин чинь 47.000 долларт хүрэх юм уу гэхэд Баянзул манай ээжийг өчнөөн олон жил найзалчихаад итгэхгүй байгаа юм уу гээд итгэхгүй байгаа бол манай байрыг барьцаанд авах юм уу гээд байсан. Тэгээд ээж өөрөө Баянзул тэдний авгай хоёртой найз болохоор итгээд зээлсэн. Тэгээд 1 сарын дараа мөнгөө өгөхгүй бол ах нь арыг нь даана тэр машин нь 140.000.000 үнэтэй гээд байсан Тэгэж байхад Алтанзаяа нь Баянзулынд барьцаанд тавих машинаа унаад ирсэн. Би ганцаараа гараад “Худалдаа Хөгжлийн” банкнаас очиж 47.000 доллар аваад буцаад Баянзулынд ирээд мөнгөө өгөх гэхэд банкин дээр очоод тоолж авъя гээд Өргөөгийн урд талын “ХААН” банк руу Алтанзаяа, Баянзулын авгай хоёртой хамт гараад очоод мөнгөө тоолж аваад өгсөн. Тэгээд эргэж Баянзулын гадаа ирээд машиныг нь Баянзул ахын гражид оруулж тавиад машины түлхүүрийг Баянзул ах авч үлдээд надад болохоор тэр машиныг А.Өлзийжаргалын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн бичиг Алтанзаяа хийж өгсөн. Тэр бичгийг намайг мөнгө авч ирэхээс өмнө 1 сарын дараа би мөнгөө өгөхгүй бол чи өөрийнхөө нэр дээр авчихаарай, ёстой найдвартай гээд байсан. Тэгээд тэр барьцаанд тавих гэж байгаа машин нь "Политкал экономи софиаль технологи" гэсэн компанийн нэр дээр байдаг 97-98 УНГ улсын дугаартай хар ногоон өнгийн машин байсан...” гэсэн мэдүүлэг ...машин нь одоо над дээр байгаа л даа...2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэр шилжүүлэхийг Удвал гэдэг хүний хүсэлттэй хориглосон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр бичгийг нь аваад Баянзултай тэр өдөр нь уулзах гээд чадахгүй 24-ний өдөр гэрийнх нь гадаа сахиж байгаад уулзсан. Тэгэхгүй бол тэр Баянзул нь утсаа авахгүй байгаад байсан юм. Тэгээд Баянзул тавиад өөрийнхөө гражид аваачиж тавьсан. Тэгээд би Баянзулд та яагаад барьцаатай машин өгсөн юм бэ гэхээр харин тиймээ ахын дүү нэг тийм юм болчихсон юм. Гэхдээ санаа зоволтгүй гээд л байсан. /2-рхх-ийн 21-31-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Баянзулын:...Өлзийжаргал гэдэг хүнийг танина. Ээж нь Алтансувд гээд хүн байгаа, тэр хүн миний найз байгаа юм. Тэгээд ээжтэй нь уулзахад манай охин одоо Солонгосоос ирэх гэж байгаа тэгээд хэдэн төгрөгтэй ирээд яах уу гэхээр нь л би тэгвэл Японоос машин оруулж ирвэл ашигтай, ядаж алдагдалгүй гэж хэлээд Өлзийжаргалтай хамтарч Японоос машин оруулж ирэхээр болоод өнгөрсөн оны 12-р сард хүртэл бид хоёр Японы визэнд орж үзээд миний виз гараад Өлзийжаргалын виз нь гараагүй юмаа. Тэгээд уг нь Японоос машин авч ирье гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь манай хуурай дүү надтай хамт Техникийн зах дээр машин зардаг Алтанзаяа над руу яриад 50.000 мянган доллар хэрэгтэй болоод байна барьцаанд нь Эын Ланд-200-г тавиад авчихмаар байна гэхээр нь би Өлзийжаргалаас чамд хэдэн доллар байна гэхэд 47.000 мянга байна гэхээр нь чи тэгвэл тэрийгээ манай дүү нарт өгчих тэгээд сарын 5 хувийн хүүтэй сарын хугацаатай авна гэж хэлээд Алтанзаяа тэр машиныг нь унаж ирээд би Өлзийжаргалаас мөнгийг нь аваад би өөрөө тэр өдөр нь гадагшаа явах гээд яарч байсан учраас өөрөө авалгүй Өлзийжаргалын мөнгөөр тавьчихаад Солонгос явчихсан юм. Тэгээд Өлзийжаргалд энэ хүмүүс ямар ч асуудалгүй хүмүүс байгаа юм аа хэрвээ ямар нэг асуудал болвол ах нь өөрөө даанаа чи харин ахдаа сард нь нэг сая төгрөг өгчихнө биз болно биз дээ гэхэд болно болно гэхээр нь Алтанзаяагаас Эын компанийн нэр дээр байдаг машиныг нь авч ирүүлээд граждаа тавиулаад бичиг баримт түлхүүрийг нь Өлзийжаргалд өгөөд явуулсаан. Тэгсэн чинь он гараад Эын компани асуудалд ороод Өлзийжаргалын мөнгийг өгч чадахаа больчихоод байгаа юм. Уг нь эдний компани ажлаа эхэлчихвэл тэр мөнгийг нь өгчих гээд л байгаа юм л даа, тэгээд би Өлзийжаргалд хэлээд миний дүү түр хүлээж байгаач гэхээр л яараад ингээд өргөдөл өгчихсөн юм байна л даа. Уг нь Э ажлаа эхэлчихвэл өнөө маргаашгүй гайгүй болоод өрийг нь өгчих л юм л даа. Тэр машиныг барьцаанд Эын ажилд зарцуулахаар Алтанзаяа авч ирээд барьцаанд тавьсан юм. /2-р хх-н 10-11-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунбаатарын: ...Өлзийжаргал нь манай нөхөр Баянзулын найз Алтайгийн охин нь байгаа юм. Өлзийжаргал нь 2013 оны намар Солонгос улсаас Монголд ирсэн ба ээжтэйгээ хамт манайд ирсэн. Тухайн үед ямар зорилгоор манайд ирсэн гэхээр Өлзийжаргал, Алтанцэцэг хоёр нь манай нөхрийн хуурай дүү найз Алтанзаяагийн найзад мөнгө зээлнэ гэж ирсэн. Мөнгө зээлэх гэж байгаа хүнийг нь хэн гэдгийг би мэдэхгүй байна, ямар ч л байсан Алтанзаяагийн найз нь гэсэн. Тухайн өдөр нь манай нөхөр Баянзул өдрийн суудлаар Солонгос руу нисэх гэж байсан юм. Тэгээд намайг Өлзийжаргалтай цуг яваад “ХААН” банкны үүдэн дээр байгаа Алтанзаяад мөнгө өгөөд ир гэхээр нь би Өлзийжаргалтай хамт гарсан Өлзийгийн ээж Алтаа, манай нөхөр хоёр гэрт үлдсэн. Тэгээд Өлзий бид хоёр манайхаас гараад Өргөөгийн урд талын “ХААН” банкин  дээр очтол Алтанзаяа үүдэнд нь 2-3 хүнтэй хүлээж байсан юм аа. Тэгээд Өлзийжаргал машинаас буугаад Алтанзаяатай уулзсан, би машин дотроо үлдсэн. Өлзийжаргал Алтанзаяад хэдэн төгрөг өгсөн, Алтанзаяа хэдэн төгрөг авсан талаар би хараагүй, миний сонссоноор 45000-47000 доллар гэж байсан, тоог нь нарийн сайн санахгүй байна...Тухайн өдөр Алтанзаяа Өлзийжаргалаас мөнгө аваад хар ногоон өнгийн “Ланд Круйзер” маркийн автомашин Өлзийжаргалд өгөөд явуулсан байсан юм. Улсын дугаар номер зэргийг нь санахгүй байна. Тэр хар ногоон өнгийн машиныг Өлзийжаргал манай гражид авч ирээд хийсэн. Тэгээд нилээн хугацаа өнгөрсний дараа нөхөр маань Алтанзаяа руу яриад машин тэргээ ав, Өлзийжаргал гэрт ирээд байна, мөнгийг нь өг гэх зэргээр яриад байсан...Миний мэдэхээр манай нөхөр энэ мөнгөнөөс нь аваагүй, тэр чигээр нь Алтанзаяад өгсөн. Энэ мөнгөний хүү болон зээлийн талаар би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 4-5-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтансувдын: ...Манай охин Өлзийжаргалыг Солонгос улсад байхад Баянзул над руу утсаар яриад танай охин хэзээ ирэх вэ, хэдий хэмжээний мөнгөтэй ирэх вэ гэж асуухаар нь би хэдэн төгрөгтэй ирэхийг нь мэдэхгүй, 2013 оны 10 дугаар сарын сүүлээр ирнэ гэж хэлсэн чинь Баянзул Өлзийжаргалын утасны дугаарыг надаас авсан. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өлзийжаргал Монголд дөнгөж ирсэн чинь Баянзул утсаар яриад одоо уулзъя гэж хэлэхэд Өлзийжаргал өнөөдөр амжихгүй гэж хэлсэн. Тэгээд 2013.11.01-ний өдөр Өлзийжаргал бид хоёр Баянзултай уулзсан чинь хамтран Японоос машин оруулж ирдэг наймаа хийе гэж ярьсан, яг тэр үед Баянзул руу хүн утсаар яриад машин барьцаалаад мөнгө зээлэх үү гэж ярьсан чинь Баянзул утсаа таслаад Өлзийжаргалаас манай хуурай дүү мөнгө зээлэх гэсэн юм гэнээ 1 сарын хугацаатай 50.000 ам.доллар зээлээд оронд нь “Ланд Круйзер-200” маркийн машин барьцаална гэнэ чи Японы виз гартал 3 сая төгрөгний хүү аваад мөнгөө зээлүүлэх үү гэж асуухаар нь Өлзийжаргал бид хоёр хоорондоо ярилцаад Баянзулыг хэлсэн болохоор нь би зөвшөөрсөн. Тухайн үед би нотариат орох уу гэж хэлэхэд Баянзул би амьдаараа нотариат байхад чинь гэж хэлсэн учир нотариатаар ороогүй. Өлзийжаргал бид хоёр Баянзултай уулзахаасаа өмнө банк ороод 47.000 ам.доллар байсныг аваад явж байсан. Банкнаас доллар авсан шалтгаан нь Монгол төгрөг болгон солиулж банкинд хийх гэж байсан юм. Тэгээд тэнд Баянзултай ярьж тохирон гэрт нь ороод байж байхад мөнгө авах хүн ирээд Өлзийжаргал, Баянзулын эхнэртэй хамт банк руу мөнгөө тоолуулан хүлээлгэн өгөхөөр явсан би Баянзулын гэрт нь үлдсэн. Тухайн үед Өлзийжаргалаас мөнгө авахаар хэн хэн гэж хүмүүс ирсэн болохыг би танихгүй учир мэдээгүй, Баянзулын гэрт 4 залуу орж ирээд л банк руу явцгаасан. Тэгээд барьцаанд тавьж байгаа машиныг Баянзулын байрны доод талын гражид тавьсан. Мөнгө зээлснээс хойш хоёр удаа хүү гэж тус бүр 3 сая төгрөг өгсөн. Цаад хүн нь 4 сая төгрөг өгсний 1 сая төгрөгийг Баянзул авч, 3 сая төгрөгийг нь Өлзийжаргалд өгсөн юм шиг байна лээ. Анх ярихдаа л Баянзул хүү гэж 4 сая төгрөг өгнө би 1 сая төгрөгийг нь авна шүү гэж хэлж байсан. Тэр барьцаанд тавьсан машин 2014 оны 04-р cap хүртэл Баянзулын гражид байсан ба 4-р сарын дундуур Өлзийжаргал машиныг авч өөрийнхөө байрны гражид тавьж байгаад 2014 оны 7-оос 8 сарын үед Багануурт аваачин гражид тавьсан. Машиныг Багануурт аваачсан шалтгаан нь гражийн төлбөр арай бага байсан юм. Гражийн төлбөр төлөхөд их хүндрэлтэй болсон учир одоо машиныг гражаас гаргаад гадаа хашаан дотор тавьчихсан байгаа. Тэр машиныг 2014 оны 04 дүгээр cap гараад Э гэх хүн нь мөнгөө өгөхгүй болохоор нь одоо яах вэ гэж Баянзулаас асуусан чинь Баянзул тэр машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлэхээр нь Өлзийжаргал машиныг шилжүүлэхээр хөөлцөлдсөн чинь ШШГА-аас хориг тавьчихсан байгаа учир эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөхгүй гэсэн хариу өгсөн байсан. Өлзийжаргалын хувьд Баянзул ээжийн найз гэдэг утгаар нь итгээд Солонгос улсад 9 жил ажиллаж олж ирсэн мөнгөө бүгдийг нь хүнд өгөөд алдчихаад байна. Өлзийжаргал уг нь тэр мөнгөөрөө байр авах гэж байсан юм, одоо Өлзийжаргал айлын байр түрээслэн амьдарч байна…Энэхүү машиныг унаж эдлэж хэрэглэсэн асуудал байхгүй. Хүний машин эвдэрч янз бүрийн эд зүйл нь алга болчихвий гэж айж, байнгын хараа хяналтанд байлгаж байгаа. Өлзийжаргалын хувьд машин байгаа болохоор жоохон сэтгэл нь амар байх шиг байна. Одоо миний хувьд үнэхээр хэцүү охиныхоо зовж олж ирсэн мөнгийг найздаа итгэж өгөөд алдчихсан болохоор охиндоо юу ч хэлж чадахгүй байна. Өлзийжаргалын хувьд сэтгэл санааны хувьд маш их хямралтай байна, ганц тайвширч байгаа зүйл нь тэр машин л байна. Машинд ямар нэг эвдрэл гэмтэлгүй, анх бидэнд хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр хэвээрээ байгаа...Би Алтанзаяатай утсаар хоёр удаа ярихад удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлснээс өөр зүйл хэлж яриагүй...Баянзулын гэрт дөрвөн эрэгтэй хүн орж ирээд Өлзийжаргал болон Баянзулын эхнэр Чулуунбаатар хоёрын хамт мөнгөө тоолж авахаар банк руу явсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 7-8-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ч.Гантулгын: ...Би Эыг Алтанзаяагаар дамжуулж таньдаг болсон. Алтанзаяа л Эт мөнгө зээлээд буцааж аваад явдаг байсан. Алтанзаяа надад "Мөнгө хүүтэй зээлэх хүн байна, мөнгийг чинь өсгөөд өгөх үү" гэхээр нь би чи таньдаг юм бол яах вэ тэг гээд Алтанзаяад итгээд 2013 оны 11 сарын сүүлээр тухайн үед би бэлэн мөнгөгүй байсан учраас найз Ууганбаатар руу залгаад дансны дугаарыг нь өгөөд 5 сая төгрөг Э руу шилжүүлсэн. Үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин Эын “ХААН” банкны 503746167850 гэсэн дугаарын данс руу 5 сая төгрөгийг АТМ-ээр хувааж шилжүүлсэн...Надаас 5 саяар 2 удаа зээлээд нийт 10 сая төгрөгийг 1 дүгээр сарын 20-ны өдөр 15 сая төгрөг болгож төлнө, тэр үед мөнгө төгрөг бүтчихнэ, үүнээс илүү хугацаа байхгүй гэж амаар тохиролцсон. Ингээд Э бид хоёрыг ярьж тохиролцох үед Алтанзаяа хажууд байсан. Тухайн үед Эын оффис нь Найман шаргын дээр байрладаг байсан. Надад АТМ-ээр мөнгө шилжүүлсэн баримт байгаа...Би О.Э гэдэг хүнд 10.000.000 сая төгрөг 2 удаагийн үйлдлээр 2 хувааж өгсөн бөгөөд буцааж 5.000.000 төгрөгийг авсан, үлдсэн 5.000.000 төгрөгийг аваагүй тийм болохоор надаас гарсан бодит 5.000.000 төгрөг байна гэсэн үг...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113-118, 117-118 дугаар хуудас/,

- Мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 111-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяраагийн: ...Би өөрийн эзэмшлийн улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй “lexus-570” маркийн автомашинаа зарах гэж байсан юм. Тэгтэл миний урьдны танил Алтанзаяа над дээр ирээд чиний машиныг зараад өгье чи хэдээр зарах юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би 78.000 ам доллараар зарна гэж хэлсэн. Тэгтэл Алтанзаяа надад Э гэдэг хүн машиныг чинь авъя гээд байна, том захирал байгаа юм, найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э гэдэг хүнд машинаа аваачиж үзүүлтэл 78.000 ам.долларыг 1 сарын дотор баталгаатай өгнө гадаадаас хүмүүс ирэх гээд байна машиныхаа бичиг баримтыг манай компанийн нэр дээр шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныхаа бичиг баримтыг Эын компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. Нэг сарын дараа Э руу залгаад 1 cap болчихлоо мөнгөө авъя гэж хэлсэн чинь за маргааш маргааш гээд хойшлуулаад байсан. Тэгэхээр нь би нэг өдөр өөрийнх нь компани дээр нь очиж уулзсан. Би уулзаад мөнгөө авъя гэж хэлсэн чинь хоёулаа нэг сараар төлбөр тооцоогоо сунгая 78.000 ам.доллараасаа гадна 10 сая төгрөгийг хохирол гэж өгье 10 сая төгрөгийг би өнөөдөр юм уу маргааш дансанд чинь хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний машин байгаа биз дээ хаана байна гэсэн чинь байгаа манай ажлынхан унаад явж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр амаар тохиролцсон зүйлээ цаасан дээр буулгаад гарын үсгээ зурцгаасан. Үүнээс хойш уулзаагүй алга болсон юм. Тэгэхээр нь би өдөр болгон шахуу Эын гэрт нь очиход ээж нь гэж нэг эмэгтэй гарч ирээд Эыг хаана байгааг мэдэхгүй ээ, Дархан явсан сурагтай байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ би Алтанзаяагаас Э хаана байна гэж асуухад мэдэхгүй ээ, Тайвань улс руу явсан сураг байна гэж хэлсэн   Э машины урьдчилгаанд 10.000 ам.доллар өгсөн. Үлдсэн 68.000 ам.долларыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-213-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Дашбалдангийн Жавхлангийн :...Манай нөхөр Алтанбаатар Герман улсаас автомашин импортолж Монгол улсад зарж борлуулдаг бизнес 2008 оноос хойш эрхлэж эхлэсэн. Бид нар автомашинаа хурдан шуурхай борлуулах үүднээс өдөр тутмын сонин хэвлэлд зар өгч машинаа борлуулдаг байсан. Тэгсэн 2013 оны 11 сард зарын дагуу ярьж байна гээд өөрсдийгөө “ПЭСТ” ХХК-н нягтлан Жавхлантөр, менежер Ганзориг гэж танилцуулж хоёр залуу ирж уулзаад бид нарын зарж байсан машиныг үзээд 2 ширхэг “LC-200” загварын машиныг нэг бүрийг 113.000 доллар буюу нийт 226.000 доллараар авахаар тохирсон. Тэгээд дараагаар нь Жавхлантөр, Ганзориг нар О.Э гэдэг хүнийг дагуулж ирээд манай компани уг машиныг авахаар боллоо, харин эхний ээлжинд манай компани нэр дээр наад хоёр машинаа шилжүүлж өгөх хэрэгтэй байна машины гзрчилгээ манай компани нэр дээр байж байх юм бол ТУЗ-ын хурлаар ороод бид нар мөнгийг шууд танай данс руу шилжүүлэх боломжтой бид нар найдвартай гэж нөхөр бид хоёрыг итгүүлсэн. Тухайн үед О.Э захирлын гарын үсэгтэй баталгаа rapracан, албан бичиг бид нарт өгсөн учир нөхөр бид хоёр Жавхлантөр, Ганзориг, Э нарт итгээд 2 ширхэг “Ланд-200 маркийн машинаа өгч явуулсан. Тэгээд төлбөр төлөх хугацаа болоход мөнгө шилжүүлээгүй бөгөөд Жавхлантөр, Ганзориг, Э нартай бүгдтэй нь ярихад ТУЗ-ын хурал хойшлогдоод байна болох л юм бол шууд мөнгийг шилжүүлэх болно гэх мэт ярьж бид нарыг итгүүлж хугацаа хойшлуулж баталгаа гэх мэт албан бичиг бичиж өгдөг байсан. Тэгээд сүүлдээ гар утсаа солиод авахгүй болоод би оффис дээр нь очиж өдөржин суудаг болсон. Тухайн үед надад Жавхлантөр, Ганзориг, Э нар төсөл бичсэн байгаа тэрний хөрөнгө оруулалт одоо өнөө маргаашгүй орж ирэх гэж байгаа тэгээд л шууд бид нар мөнгийг чинь өгнө гэх мэтээр ярьдаг байсан. Тэгэхээр нь би машины аралын дугаараар замын цагдаагийн газраас шүүлгэж мэдээлэл авахад 2 машинд дугаар авчихсан байсан ба би интернэт сайтруу орж дугаараар нь харахад зар дээр зар гээд байршуулсан байсан. Тэр үед Жавхлантөр, Ганзориг, Э нартай очоод та нар машиныг зарах гээд явж байна гэхэд харин бид нар учрыг нь олох гээд л явж байна та санаа зоволтгүй, цагдаа, шүүхэд хандаад хэрэггүй гэх мэтээр маш сайханаар ярьж итгүүлсэн. Тэгж байхад манай нөхөр Алтанбаатар 2014 оны 1 сард баригдаж байгаа барилгад байр үзэж яваад байрнаас унаж хүнд гэмтэл авч, тэрнээсээ болж цус харвалт өгч эмнэлэг, эмчилгээ гээд Жавхлантөр, Ганзориг, Э нартай уулзах уг 2 машины асуудлыг хөөцөлдөх боломжгүй болсон. Гэхдээ эмчилгээний хажуугаар хааяа Жавхлантөр, Ганзориг, Э нартай ярихад өгнө л гэдэг байсан. Э манай нөхрийг ГССҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байхад 1 ирж уулзаад өгнө гээд л явж байсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй уулзаж чадахгүй байсан ба сүүлд энд шалгагдаж байгааг мэдээд гомдлоо гаргаж байгаа юмаа...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 194-195-р тал/,

... нийт 2 ширхэг автомашиныг 2013 онд 226.000 ам.доллараар бодож худалдах-худалдан авах гэрээ хийсэн 130.000 ам.долларыг О.Эаас авсан үлдэгдэл мөнгийг өгөөгүй...гэх мэдүүлэг /11-р хх-н 230-231-р тал/,

- “ПЭСТ” ХХК-н хүсэлт, төлбөр барагдуулах баталгаа /3-р хх-н 198-199-р тал/,

- “Арвижих Эстимейт” ХХК-н 240.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хх-н 211-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Энхтайваны: ...2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэрийн 94040081 дугаарын утас руу нэг эрэгтэй хүн залгаад "машиныг чинь үзье" гэж яриад “Найман шарга”-н тэнд очиход ярьсан хүнийг хүлээж байтал Ганзориг гараад ирсэн. Ганзориг нь манай Хөдөлмөрийн дээд сургуулийн доод курсийн залуу байсан. Манай “ПЭСТ” ХХК-н маркетингийн албаны даргаар ажиллаж байгаа. Манай компани урьд нь хоёр ч 570, 3 ширхэг 200 худалдаж авсан. Манай захирлууд унах гэж байгаа юм гэж байсан боловч дараа нь Торгоны зам Гантөмөрийн бэлгэнд өгнө гэж худлаа ярьсан. Тэгтэл барьцаанд тавьсан байсан. Тэгээд Ганзориг "би чиний машин учраас хэлсэн үнээр нь шахаад өгье" гэхээр нь би "чамд би 5000 долларыг нь өгье" гэж хэлсэн. Ганзориг үүнииг авахын тулд нөгөөдүүлтэйгээ нилээн шаргууцалдсан. Тэгээд би машинаа Тасганы овоон дээр угаалгаад буцаад Найман шаргын тэнд очиход орой болсон байсан. Тэгэхэд Ганзориг бичгэн гэрээ хийсэн авч захирал байхгүй учраас гарын үсэг байхгүй байгаа. Mapraaш захирлаар гарын үсэг зуруулаад өгье гээд гарын үсэггүй нэг гэрээ надад өгөөд өөрөө нэг хувь гэрээн дээр нь манай эхнэр Оюунтуяагаар гарын үсэг зуруулаад "би маргааш энэ хувь дээр нь захирлаар гарын үсэг зуруулаад өгье" гэж хэлээд өгсөн. Тэгээд гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлээд Ганзоригт түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь машины нэр шилжүүлье гэсэн. 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Да хүрээ” зах дээр ирэхэд Жавхлантөр машиныг унасан ганцаараа ирсэн байсан. Тэгээд машины нэрийг “ПЭСТ” ХХК-н нэр дээр шилжүүлээд 2 дахь түлхүүрийг хүлээлгэж өгөөд салсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр машины мөнгийг өгнө гэсэн учир Жавхлантөрийн 99114027 дугаар луу залгахад "захирал Э тантай өөрөө уулзана гэсэн" гэж хэлсэн. Тэгэхээр нь Эын ажил дээр нь очоод уулзахад мөнгө дансанд орж ирсэн боловч манайх тендерт өрсөлдөж байгаа учраас мөнгөө 5 дахь өдөр хүртэл хөдөлгөж болохгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 өдөр Этай уулзахад тендерийн асуудал 1 дэх өдөр шийдэгдэх юм байна. 1 дэх өдөр шийдэгдэнгүүт үдээс хойш танд мөнгийг чинь гаргаж өгье" гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр ажил дээр нь очиход захирал байхгүй байна гэсэн ажилчид нь гэх хүмүүс байсан. Би Жавхлантөр рүү залгахад "би захиралд хэлье" гэж хэлээд нэг болохоор утсаа авахгүй болсон. Тэгэхээр нь би мессэж бичихэд "би хуралтай байна, хүмүүстэй уулзаж явна, 5 цаг гээд өөр рүү чинь залгая" гэх мэтээр хуураад л явдаг байсан. Түүнээс хойш би дандаа ажил дээр нь очдог болсон. Нэг өдөр ажил дээр нь Бат-Энхтэй уулзахад "Би өөрийн чинь асуудлыг мэдэж байгаа, Э гадуур ажилтай яваа таны мөнгө төгрөгийг удахгүй барагдуулна" гэж хэлсэн. Үүний дараа Ганзоригийн утасруу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь би Жавхлантөртэй ярихад Ганзориг яасан бэ гэж асуухад бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн" гэж хэлсэн. Тэгээд би Солонго гэх захирал эмэгтэйтэй нь уулзаад танай компани яагаад машин худалдаж авчихаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэж асуухад "би мэдэхгүй, би дотоод ажилчидаа л хариуцдаг" гэж хэлсэн. Үүнээс хойш 2014 оны 1 дүгээр сард компани дээр очиход ШШГЕГ-аас оффисыг нь битүүмжилсэн байсан. Тэгээд би Этай хоолны газар уулзаад "танай компанийн хөрөнгийг битүүмжилсэн байна” гэж хэлэхэд тэгсэн, бид гадуур ажлаа хийж байгаа. Бидэнд ажиллахад мөнгө хэрэгтэй байна. Оросын хамтарсан компани ХУД-ийн 11 дүгээр хороо, “Стадион–Оргил” хотхон Их монгол гудамж 114 дүгээр байр 04 тоот хаусыг нэр дээрээ шилжүүлээд банкинд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө гээд баахан явуулсан. Ингээд банкинд барьцаалах гэсэн чинь хамтран эзэмшигч Т.Баярсайхан муу эзэмшигч байна гээд бүтсэнгүй, одоо ББСБ-тавих гэсэн чинь "мөнгөний эргэн төлөлт нь орж ирдэггүй, хариу өгдөггүй" гэх мэтээр худлаа яриад л явуулаад л байсан. Чинбаа гэх ахаас “бенз” гэх машиныг 136 сая төгрөгөө худалдаж авна гээд 2013 оны 08 дугаар сард гэрээ хийгээд авсан боловч мөнгийг өгөхгүй явсаар байгаад 2014 оны 3 сард Прокуророос хорих бичиг хийж ирээд үзүүлэхэд газар дээр нь утсаар яриад л 50 сая төгрөгөнд барьцаанд тавьсан машиныг цагийн дотор суллаад аваад ирсэн гэж ярьсан...2013 оны 12 дугаар сард миний машин харагдахгүй болохоор нь би Жавхлантөрөөс "миний машиныг барьцаанд тавьсан байна тэ" гээд шууд асуухад "харин тийм" гэж хэлсэн. Тэгтэл "үнэгүй.мн" сайтад миний машиныг зарна гэж тавьсан байсныг харсан...би Э, Жавхлантөр нартай уулзаад "та нар миний машиныг зарж байгаа юм байна тэ" гэж хэлэхэд өө тийм үү, бид нар мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд би зарын дагуу залгахад "машин зарагдсан гэж хэлсэн" тэгээд миний машиныг авсан Анхбаяртай уулзахад Циркийн тэндээс худалдаж авсан гэж хэлсэн. Анхбаяр миний 00-81 УНХ гэсэн дугаарыг эхнэрийн 470 машин руу шилжүүлээд миний машинд 38-76 УНҮ улсын дугаартай болгоод Ардчилсан намын байрны хажууд зогсож байсан...би анхнаасаа Ганзориг байсан учраас итгээд машинаа өгөөд нэрийг нь шилжүүлсэн. Ганзориг оюутан байхдаа гайгүй л залуу байсан юм...эдгээр хүмүүсээс 130.500.000 төгрөгний хохирлоо төлүүлэхийг хүсч байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 134-135-р тал/,

- Э.Оюунтуяа, О.Э, Д.Ж  нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /3-р хх-ийн 108-109 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Өлзийбаярын:...Би 2014 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр "Үнэгүй" гэдэг нэртэй вэб сайтад ломбарднаас автомашины зээл чөлөөлж худалдаж авна гэсэн зар тавьсан юм. 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 88030113 гэсэн дугаараас миний гар утас руу залгаж машин худалдаж авах юмуу чамд ашигтай юм санал болгоё. Миний “Ренжровер” машиныг 28 сая төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа. Энэ машиныг чөлөөлөөд өөр ломбарданд зөрүүлж тавиад 280.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд уулзахаар болж Хан-Уул дүүрэгт байрлах Худалдаа Аж үйлдвэрлэлийн тэнхимд уулзаж “ХААН” банкаар Тарва гэдэг хүн рүү 28 сая төгрөг шилжүүлсэн. Би найз Батхүүгийн хамтаар Тарва гэдэг хүнтэй уулзахад энэ машиныг 28 сая төгрөгөөр чөлөөлж өөр ломбарданд тавьчихъя, өөр ломбардтай тохиролцсон гэж хэлсэн. Тарва гэдэг залуу миний шилжүүлсэн мөнгийг банкнаас аваад Арслантай гүүрний урд талд байдаг байрны цаагуур ороод гарч ирсэн. Зайсанд миний машин байгаа юм байна гэж хэлээд Зайсанд байдаг “Могул-Тауны” гражид очоод “Рэнжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг аваад өөр ломбарданд тавих гэсэн боловч аваагүй. Баянмонгол хорооллын машин угаалгын газарт угаалгаж хонуулсан. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Тарва гэдэг хүн миний гар утас руу залгаад Баянмонгол хороололд ирж байна машинаа ломбарданд тавъя гэж хэлсэн. Бид нарыг дагуулаад “Найман шарга” валют арилжааны цэгт байдаг “ПЭСТ” ХХК гэсэн өрөө рүү орсон. Бид хоёрыг нэг өрөөнд оруулж суулгаад өөрөө гар утсаар яриад ирье гэж хэлээд нэг хэсэг алга болсон. Тарва гэдэг залуу гар утсаар ярьчихаад орж ирэхдээ Жавхлантөр гэдэг залууг манай санхүү албаны захирал гэж танилцуулсан. Жавхлантөр үдээс хойш манай компанитай гэрээ хийх компаниуд мөнгөө өгөхөөр болчихлоо чиний 28.000.000 сая төгрөг асуудалгүй 4 цаг гээд хийнэ гэж хэлсэн. Манай компани ийм оффисстой, эрхэлсэн тодорхой үйл ажиллагаатай, тийм учраас энэ машиныг ажилд нь гаргалаа. Чиний мөнгийг яг 4 цагт өгчихье гэж хэлсэн. Э гэдэг залууг манай ерөнхий захирал гэж надад танилцуулсан. Манай нэг оффис энд байдаг юм. Гэхдээ хэдүүлээ гадаа уулзъя гэж Э нь өөрийнхөө аспальтан саарал өнгийн “Ланд Круйзер-200” маркийн 02-10 УБҮ улсын дугаартай автомашинд уулзсан. Уг нь 2 дүүгийн 28 сая төгрөгийг өгөх гэсэн чинь би нэг үнэтэй объект авахаар болчихлоо. Энэ объектыг авчих юм бол чиний мөнгийг өсгөөд өгнө гэж хэлсэн. Одоо нэг 10.000.000 төгрөг өгчих юм бол объектоо авах гээд байна гэж хэлсэн. Энэ 10.000.000 төгрөгийг өгөхгүй бол чиний 28.000.000 бүрхэг болох гээд байна. Гэхдээ энэ 10.000.000 төгрөгийг өдрийн 2 хувь хүү төлөөд 7 хоногийн дараа эргүүлээд өгнө гэж хэлсэн. Дараа 7 хоногоос 10.000.000 долларын санхүүжилт орж ирнэ. Энэ 10.000.000 төгрөг нь их тус боллоо гэхээр нь Эын данс руу шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Эын 99113495 гэсэн дугаар руу залгаад мөнгөө авъя гэж хэлсэн чинь объектоо худалдаад авчихсан үл хөдлөхийн бичгээ хөөцөлдөж байна гэсэн. Нэрээ шилжүүлээд авах юм бол мөнгийг нь өгнө гэсэн. Дараа нь дахиад Э руу залгахад банк бус санхүүгийн байгууллагад объектоо 800.000.000 төгрөгөөр барьцаанд тавих гэж байна гэж хэлээд бас хэд хоног болсон. Ингээд утсаар худлаа ярьсаар байгаад 2014 оны 2 дугаар сарын 10-д гаргаад Тарва, Э, Жавхлантөр нар rap утсаа авахаа больсон. Тэгээд одоо болтол мөнгөө авч чадаагүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103-105-р тал/,

- Д.Өлзийбаяр, О.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2-р хх-ийн 94-95-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Доржсайханы: ...Д.Өлзийбаяр миний төрсөн хүү маань байгаа юм. 2015 оны 12 дугаар сард АНУ-руу суралцахаар явсан. Одоо сургууль төгсөхөд хоёр жил дутуу байгаа. Хүү маань явахаасаа өмнө надад энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцохоор итгэмжлэл гаргаж өгсөн тэрний дагуу би хүүгээ төлөөлөн энэ хэрэгт оролцох болно. Хүү маань 38.000.000 сая төгрөг өгсөн. Тэрнээс буцааж 2.000.000 сая төгрөг авсан, одоо үлдэгдэл 36.000.000 сая төгрөгийн бодит хохирол үлдсэн. Энэ мөнгөн дүн дээр хүү, алданги тооцох байх...гэх мэдүүлэг /2-p хх-ийн 109-110-р тал/,

- Итгэмжлэл /2-р хх-ийн 106-р тал/,

- Мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 93-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Батхүүгийн: ...Би 2014 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Өлзийбаяр миний гар утас руу залгаад хамтдаа Хан-Уул дүүрэгт байдаг Худалдаа аж үйлдвэрийн танхимийн “ХААН” банк ороод ирье гэж хэлээд явсан. Бид “ХААН” банкин дотор байхад Тарва гэдэг залуу ганцаараа ирээд би” Ренжровер” маркийн авто машиныг ломбарданд барьцаанд тавьчихсан юм. Энэ машиныг аваад эзэмшигчийг нь ломбарданд шилжүүлж, унаж явдагаар барьцаанд тавих гэсэн юм гэж хэлээд Өлзийбаярын “ХААН” банкны данснаас өөрийнхөө нэр дээрх данс руу 28.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Машин байгаа гэх ломбард руу хамт явахаар болж “ХААН” банкнаас гараад Арслантай гүүрний хажуу талд байдаг ломбард руу очиход өөрөө ганцаараа ороод гараад ирэхдээ ломбардны эзнийг дагуулж яваад “Могул Таун”-ы хажууд байдаг дулаан гражаас “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг гаргаж аваад ТБД Андууд руу явахаар болсон. Унангаа ломбардны зээлийн эдийн засагч одоо хүрээд ир гурвуулаа уулзъя гэж хэлсэн. Удалгүй ломбардны зээлийн эдийн засагч ирээд уг автомашины гэрчилгээг хараад энэ машин чинь чиний нэр дээр биш юм байна гэж хэлэхэд Тарва наад машин чинь манай ахынх байгаа юм. Маргааш Америк нисэх гэж байгаа юм. Надад итгэмжлэл бичээд өгнө гэж хэлсэн чинь нөгөө зээлийн эдийн засагч ах чинь биш юм байна. Та хоёрын овог чинь өөр юм байна гэж хэлсэн чинь Тарва бид хоёр эцэг ондоотой юм гэж хэлсэн. Бичиг баримтын  зөрчилтэй тээврийн хэрэгслийг манай ломбард авахгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр Өлзийбаяр наад машиныг чинь би өөрийнхөө гражид хонуулна гэж хэлээд авч яваад гражидаа хонуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Өлзийбаяр миний гар утас руу залгаад хоёулаа нөгөө компанийн Тарва гэдэг хүнтэй уулзъя гэж хэлээд бид хоёр “Найман шарга “валют арилжааны төвийн хажууд байдаг “НАЙМАН ШАРГА ТОУЭР” гэсэн нэртэй 14 давхар байшингийн 6 давхарт гарч өмнөх үсгийг товчилж “ПЭСТ” ХХК гэсэн хаягтай оффис руу орсон чинь Тарва өрөөнд сууж байсан. Тэгээд Тарва санхүү албаны дарга гэж Жавхлантөр гэдэг залууг танилцуулсан. Тарвагийн өрөөнд бид хоёр Жавхлантөр, Тарва хоёрыг хүлээж 2 цаг орчим болсны дараа Жавхлантөр орж ирээд манайх энэ машиныг ломбарданд тавихаа больсон. Манай компанийн санхүүжилт болох 10 сая ам.доллар дансанд орж ирэхээр болсон. Энэ мөнгө ороод ирвэл та хоёрын мөнгийг гаргаад өгнө гэж хэлсэн. Та хоёр 16 цаг хүртэл хүлээж байх уу гэж хэлэхээр нь бид хоёр ажилтай тул машиныг чинь аваад явчихъя гэж хэлсэн. Тэгсэн Жавхлантөр манай компани энэ машиныг яг одоо ажилд гаргах хэрэгтэй байна. Гаднаас зочид, төлөөлөгчид ирэх ёстой учир энэ машинаар тосно гэж хэлсэн. Та нараас барьцаагүй мөнгө өгчихөөд яаж машиныг чинь буцаагаад өгөх юм бэ гэж хэлсэн Жавхлантөр юу гэж ийм зүйл байх юм бэ? Компани минь энд байж байх юм чинь та нарт компани тамга тэмдэгтэй албан тоот баталгаа гаргаад өгье гэж хэлээд албан тоотон дээр бичиг хийж өгсөн. Тэгсэн Өлзийбаяр зөвшөөрөөд бичгийг нь аваад явсан. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Өлзийбаяр миний гар утас руу залгаад нөгөө хүмүүс чинь мөнгөө өгөх гэж байна. Хүрээд ир гэж хэлээд байна. Хоёулаа цуг явъя гэж хэлсэн. Өлзийбаяр бид хоёр “Этүгэн” дээд сургуулийн үүдэнд очсон чинь Тарва бид хоёртой уулзаад манай ерөнхий захирал Э Ланд-200 машинд сууж байна. Хүрээд ир гэж хэлсэн. Тарватай машин дотор нь ороод суухад нэг танихгүй залуу байсан бөгөөд түүнийг Тарва танилцуулсан. Э гэдэг хүн Өлзийбаярт хандан ах нь чиний мөнгийг сая өгөх гээд чадсангүй ээ. Оросоос манай гадны хөрөнгө оруулагч нар ирж уулзаад зав гарсангүй. Санхүүжилт бас орж ирсэнгүй. Миний нэр дээр орон сууцны зориулалтай объект Маршалын гүүрний дэргэд байдаг юм. Тэрийгээ банкинд 800 сая төгрөгөөр тавиад та хоёрын мөнгийг өгнө гэж хэлсэн. Банкинд тавих гэсэн чинь бичиг баримт зохицуулах болсон болохоор хэдэн төгрөгний хэрэг гараад байна гэсэн. Өлзийбаяр Эаас ямар учиртай юун бичиг баримт юм бэ гэж асуусан чинь манай компанийн дээд эзэн Орос хүн байдаг. Манай захирал Сочигийн олимп үзэхээр явчихсан Сочи хотод Монгол улсын элчин сайдын яам байдаггүй учраас Москва дахь элчин сайдын яамаар дамжуулж итгэмжлэлээ явуулах юм. Долоо хоногийн дараа хүрээд ирнэ, одоо 10 сая төгрөгийг өдрийн 2% бодож зээлчих гэж хэлсэн. Өлзийбаяр Эын данс руу 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр цагаас хойш Өлзийбаяр мөнгөө буцааж авч чадахгүй нөгөө хүмүүс нь олдохгүй байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 9-12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энэбишийн:... 2013 оны 12 дугаар сарын эхнээс 2014 оны 1 дүгээр сарын 7-ны хооронд “Пэст ХХК-н захирал О.Э нь 2 ширхэг “Ланд 200” автомашин байна энэ хоёр машиныг барьцаанд тавьчихсан байгаа, чөлөөлж аваад зарах гэсэн юм. Мөнгө байдаггүй мөнгө хэрэгтэй байна гээд дээрх хугацаанд цувуулж нийт 121.759.000 төгрөгийг зээлээд нэг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Тэгэхээр нь гэрээ байгуулаад 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон юм. Үүний дараа 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Э над руу утсаар яриад амины орон сууцныхаа дотоод заслыг гүйцээж засах гэсэн 6 сая төгрөг хэрэгтэй байна гээд хамт ажилладаг Бат-Энх гэдэг залуугаа над руу явуулаад нэмж 6 сая төгрөг зээлсэн. Тэгэхээр нь танай компани надад барьцаа тавих хэрэгтэй яагаад гэхээр 121.759.000 төгрөг төлөх гэрээ чинь дууссан байна гэж хэлсэн чинь О.Э өөрийн нэртэй үл хөдлөх хөрөнгийн 400 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь авч ирж манай компанид тавиад зээлсэн мөнгөнийхөө оронд барьцаанд тавьсан юм. Үүний дараа 2014 оны 4 дүгээр сард О.Э ирээд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авмаар байна нэг хүнд 400 сая төгрөгийн барьцаанд тавиад танайхаас зээлсэн мөнгөө гаргаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь за за гээд гэрчилгээг нь канондоод канондсон хувиа өөртөө авч үлдээд эх хувийг нь өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөхгүй эх хувь гэрчилгээгээ ч буцаан өгөхгүй байсан. Тэгэхээр нь Э руу утасдаад мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гээд Бат-Энх, Э хоёр алга болсон юм...Ер нь бол Э 2 удаагийн үйлдлээр надаас 50.000 доллар, ямар нэгэн барьцаагүй, гэрээгүй итгэлцлээр авсан 50.000 доллар тухайн үеийн ханшаар Монгол мөнгөөр 93 сая төгрөг болж байсан. Бид нар уулзаад зээлсэн мөнгөнийхөө хүүг бодож үзэхэд 121.759.000 болж байсан. Тэгээд харилцан ярьж тохироод 121.759.000 төгрөгөөр гэрээ байгуулсан болохоор би 121.759.000 төгрөгийг нэхэмжилж цагдаад гомдол гаргасан. Тэгэхээс хүү оруулахгүй бодохоор 93.000.000 төгрөг бэлнээр авсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-176-р тал/,

- Хохирогч Д.Тэрбиш, Б.Б нарын хооронд байгуулсан нэмэлт гэрээ /1-р хх-ийн 159-160-р тал/,

- Барьцааны гэрээ /1-р хх-ийн 162-р тал/,

- Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /1-р хх-ийн 163-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Болдын: ...Намайг 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд "Pegasus dubal" ХХК-ийн захирлаар ажиллаж байхад Баянгол дүүргийн нутаг “Кюкүшюү Таурт” байрлаж байсан манай компанийн оффист "Политикал экономи софиаль технологи” ХХК буюу товчилсон нэр нь "ПЭСТ" ХХК-н үүсгэн байгуулагчдын нэг нь бөгөөд нэг салбарын захирал ажилтай гэж өөрийгөө танилцуулсан Тарва гэгч залуу 2013 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр надтай анх уулзахдаа зээл, хөрөнгө оруулалт, ложистик, пластик карт, бэлэн бус мөнгөний үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж манайд хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон. Миний хувьд анхны уулзалтаар асуудалд нилээд нухацтай хандсан ба миний зүгээс банкны баталгаа гаргах асуудлыг яаж шийдэх талаар тодруулахад тэр "Бид нар Төрийн банктай байнгын хамтран ажилладаг, мөн бусад банкуудтай ч хамтран ажилладаг банкны зүгээс бид нарт итгэж байгаа, бид нарын үйл ажиллагааг мэдэж байгаа, “plus city байгуулна” гээд явсан. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай ажил дээр ирээд уулзахдаа "Политикал экономи софиаль технологи" ХХК-н 01/400 тоот албан бичгийн хамт Англи болон Орос хэл дээр бичигдсэн Төрийн банкны захирал Д.Батсайханы гарын үсэгтэй, банкны тамгатай албан бичгийг авч ирсэн. Тус албан бичиг нь 5.000.000 ам.долларын баталгааг банк гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн утгатай бөгөөд банкны ийм албан бичиг гаргуулан авна гэдэг бол маш их ажиллагаа орсон хэцүү ажил гэдгийг мэдэх учраас миний хувьд Ц.Т г үнэхээр хөдөлмөрч, их найдвартай, банктай үнэхээр хамтран ажиллаж байгаа юм байна гэж бодож үнэхээр Тарвад итгэсэн. Ц.Т , О.Э бид нарын ажил хэрэг зөвхөн хэлэлцээрийн түвшинд явагдаж байсан ба Чингэлтэй дүүргийн нутаг “Найман шарга” төвийн 5 дугаар давхарт байрлах офисст нь 2014 оны 1 дүгээр сарын эхээр Ц.Т  бид уулзаж тэр "миний унаж явсан 99-93 УНН улсын дугаартай автомашиныг компанийн ажилдаа ашиглана, ийм машин зайлшгүй хэрэгцээтэй байна, танаас худалдаж авъя" гэсэн ба миний машин явдаг ломбарданд 28.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг Ц.Т  өөрийнхөө компанийн санхүүгээсээ бэлэн мөнгө гаргаж компанийнхаа 1 ажилтны хамт явж зээлийн барьцаанаас миний машиныг чөлөөлж авсан. Миний машиныг Тарва 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн нутагт Ц.Т  надаас итгэмжлэл үйлдэж аваад үлдэгдэл 52.000.000 төгрөгийг цагаан сарын өмнө өгөлцөж авалцахаар тохиролцсон боловч мөнгөө хугацаандаа өгч чадахгүй боломж байхгүй гэж явж байгаад "Политикал экономи софиаль технологи" ХХК-н захирал О.Э надад 2014 оны 3 дугаар сарын сүүлээр санагдаж байна, өөрийн ажилтнаараа дамжуулан 10.000.000 төгрөг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 42.000.000 төгрөгийг одоог болтол өгөөгүй байна. Тэд нарын утсаар холбоо барих гэхээр утасны дугаараа байнга сольж хольж явдаг байсан. Машиныг шилжүүлснээс хойш компанийн үүдэн дээр нь байдаг байсан. Миний машин одоо хаана, хэнд байгаа нь мэдэгдэхгүй. Хэрвээ зарж борлуулсан бол тохирсон ёсоороо төлбөр мөнгийг барагдуулахгүй байгааг гайхаж байна..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 243-244-р тал/,

- Д.Болд, Ц.Т  нарын хоорондын итгэмжлэл /1-р хх-ийн 236-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бадрахын: ...Энэ машин нь манай “Мизү” ХХК-н өмчлөлд байдаг машин. Энэ машиныг 2014 оны 1 дүгээр сарын дундуур 75.000 доллараар зараад өг гээд Дуулгад өгсөн. 2014 оны 2 дугаар сард би Дуулга руу залгаад машин зарагдсан уу гэж асуусан чинь өмнө нь миний машиныг худалдан авсан 2-3 залуу байдаг тэд нар авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд хавар нь Дуулга руу залгаад яасан юу болж байна гэж асуутал нөгөө машин авсан залуучууд удахгүй мөнгө цаас нь бүтнэ гээд байна гэж хэлхээр нь би за за нэгэнт наймаа хийчихсэн юм чинь хүлээж байя гэж хэлээд орхисон. 2014 оны 7 дугаар сард над руу Раднаа гэж хүн залгаад хоёулаа нэг уулзая чи 02-10 УБҮ улсын дугаартай машины эзэн мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн чинь энэ машиныг 30 сая төгрөгийн барьцаанд авчихсан байгаа гэхээр нь би шууд Дуулга руу залгаад 02-10 УБҮ дугаартай машиныг 30 сая төгрөгний барьцаанд тавьчихсан байна. Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь Дуулга би цагдаад гомдол гаргачихсан нөгөө залуучууд олдохгүй алга болчихоод байна гэхээр нь би Раднаа гэж хүн надтай уулзья гээд байна би тэр хүнтэй уулзаад яах вэ чи өөрөө учрыг нь олж өгөөрэй гэж хэлээд л орхисон. 02-10 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн машин 2011 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 2 дугаар сард Монгол улсад орж ирсэн, Евро стандартын дизель хөдөлгүүртэй хар саарал өнгийн машин байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р тал/,

- “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашин нь тухайн үеийн ханшаар 105.600.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /14-р хх-ийн 200-201-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баярсайханы: ...Би 2012 онд БНХАУ-ын иргэн Алтан-Очиртой хамтран ХУД-ийн 11-р хороо, Стадион-Оргил” хотхон Их монгол гудамж 114 байр 04 тоот хаягт байрлах 400,19м2 талбайтай орон сууцны зориулалттай 95% гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хамтран барьсан. 2013 оны 01 дүгээр сард миний хувьцаа эзэмшдэг “Пегасус Дубал" ХХК-нд БНХАУ-ын иргэн Алтан-Очир нь “Бэлэглэл”-ийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сард БНХАУ-ын иргэн Алтан-Очироос итгэмжлэл ирсэн уг итгэмжлэл нь “Пегасус Дубал” ХХК-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ХУД-ийн 11 дүгээр хороо “Стадион Оргил” хотхон Их монгол гудамж 114 тоот хаусыг буцаан миний нэр рүү шилжүүлэх" гэсэн байсан. Ингээд тухайн хаусыг би “Пегасус Дубал” ХХК-н нэр дээр буцаан шилжүүлэх гэж байхад анх Этай 2014 оны 01 дүгээр сард Мягмаржаваар дамжуулж танилцсан. Э “ПЭСТ” ХХК-н  төслийг танилцуулаад “энэ төсөл амжилттай явагдаж байгаа, Эрэл банк, Петровис, Мобиком, Номин гэх мэт компаниудтай хамтран ажиллах гэрээ хийсэн” гэж танилцуулсан. Э миний хувьцаа эзэмшдэг “Пегасус Дубал” ХХК-н  хувьцаа эзэмшигчидтэй уулзсан байсан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа Э надтай уулзаад “би хаусыг чинь худалдаж авна, одоо миний мөнгө орж ирээгүй байна” гэж хэлээд “Эрэл” банктай байгуулсан 3,5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг үзүүлсэн. Тэгэхээр нь “Пегасус Дубал” ХХК-н хувьцаа эзэмшигч бид нар Этай уулзахад би “Эрэл” банкнаас зээл авна, зээл авахад надад барьцаа хөрөнгө шаардлагатай байна. Танай хаусыг би өөрийн нэр дээр шилжүүлээд банкны барьцаанд тавиад зээл авахаараа мөнгийг чинь өгнө” гэж ярьсан. Ингээд "Пегасус Дубал” ХХК, "ПЭСТ" ХХК-ийн хооронд гэрээ байгуулаад "Пегасус Дубал" ХХК-ийг төлөөлж би нөгөө талаас Э бид хамтран эзэмших гэрээ байгуулж 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг хаусыг Т.Баярсайхан, О.Э нар хамтран эзэмшинэ гэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гарсан. Гэрчилгээ гараад Э надад "би 5-р сургуулийн тэнд банк бус санхүүгийн байгууллагатай ярьж тохирсон. Би тэгээд уг хаусыг барьцаалаад 850 сая төгрөгийг чамд өгөөд Хауст засвар хийх эрхээ авья” гэж хэлсэн. Тэр даруйдаа Банк бус байгууллагын ажилтан руу залгахад утас нь болохгүй байна, маргаашнаас чамтай уулзая гээд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь аваад явсан. Түүнээс хойш Эын утас руу холбогдоход "нөгөө банк бус бүтэхээ больсон, банкинд тэрбум 800 саяд тавиад чамд бүх мөнгийг чинь гүйцээгээд өгнө, үлдэгдэл мөнгийг би өөрөөсөө гаргаж өгнө, би энэ бүхнийг хөөцөлдөөд завгүй яваад байна" гэж хэлэхээр нь би "чи гэрчилгээ яасан бэ” гэхэд "би гэрчилгээг хайгаад олохгүй байна, хоёулаа болохгүй бол шинээр гаргуулж авъя гэж” тайлбар тавьдаг байсан. Энэ мэт тайлбарыг 2014 оны 03-04 сарын сүүл хүртэл ярьж явсаар байгаад 2014 оны 04 дүгээр сарын 20-ны үед Э над руу залгаад “би таньдаг ахаасаа мөнгө зээлэхээр болсон" гэхээр нь би "чи зээлсэн мөнгөөрөө юу xийх юм бэ" гэхэд "би компанийн үйл ажиллагааг явуулаад Тайвань улс руу яваад анхан шатны тоног төхөөрөмжөө авч ирээд “Эрэл” банкнаас ярьж байсан зээлээ авна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хэдэн төгрөг зээлэх юм бэ гэхэд 400 сая төгрөг авна, 6 сарын хугацаатай, сарын 8% хүүтэй авна гэж ярихаар нь би зөвшөөрөөгүй. Түүнээс хойш Э өдөр бүр нэг өөр өөр хүн дагуулж ирээд "зээл хөөцөлдөж байна, мөнгийг чинь гаргаж өгнө" гээд хүнд хаусыг үзүүлдэг байсан. Хаусны түлхүүр нь надад байдаг байсан. Би Эыг хаус руу нэвтэрүүлдэггүй байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 11-ний орой Э, Батжаргал хоёр хаусан дээр ирээд надтай уулзаад "надад 400 сая төгрөг зээлэх гэж байсан ах Батжаргал байна. Миний компанийн хэрэгжүүлж байгаа төслийг дэмжиж ажиллахаар харилцан тохиролцоонд хүрсэн, маргааш би Батжаргал ахаасаа ярьж байсан зээлээ авна, тэгээд би Тайвань улс руу зорчин компанид шаардлагатай анхан шатны тоног төхөөрөмжийг оруулж ирнэ" гэсэн. Тэр орой би хөдөө явах гэж байтал "чи маргааш явчих гэж гуйхаар нь би зөвшөөрөөд маргааш нь буюу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Э намайг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ТЭДИ” худалдааны төвийн өөдөөс харсан нотариат дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би яваад очиход нотариат дээр Батжаргал, Э, Бат-Энх, Жавхлантөр эдгээрээс гадна компанийн ажилчид болох 5-6 залуучууд зогсож байсан. Би ороод Эаас "ямар нөхцөлөөр зээл авах гэж байгаа юм бэ" гэж асуухад 400 сая төгрөгийн зээл авахаа больсон, 200 сая төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай авахаар болсон, хүүг нь багасгасана" гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө явах гээд яарч байсан, нотариатын өрөөнд олон хүн байсан, өрөө агааргүй жижиг байсан учраас би агаарт гарахаар гадаа гарсан. Ингээд 2-3 минутын дараа буцаад орход "ПЭСТ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч 8 гишүүн Батжаргалтай компанийн хувьцаа худалдан авах гэрээ байгуулж байсан. Ингэхээр нь би Эт итгэх итгэл төрсөн. Эаас би "Батжаргалтай ямар гэрээ хийж байгаа юм бэ" гэж асуухад "Батжаргал ах цаашдаа манай компанийн хөрөнгө оруулагч болох гэж байгаа юм. Би 200 сая төгрөгийн зээлээ аваад Тайвань яваад ирэнгүүт 200 сая төгрөгийн зээлийн гэрээ хүчингүй болж, Батжаргал ахаас авсан 200 сая төгрөгийн хувьцаа болж хувирна" гэж тайлбарласан. Үргэлжлүүлээд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд миний эзэмшлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх /хаус/ хөрөнгийг барьцаалж байсан. Зээлийн гэрээ нь хоёр сарын хугацаатай сарын 8% хүүтэй, 200 сая төгрөгийн зээлийн гэрээ байсан. Би Эаас "чи ийм өндөр хүүтэй зээл аваад төлж чадах юм уу, дараа нь ямар нэг асуудалд намайг оруулчихаарай" гэж сануулахад “санаа зоволтгүй" гэж намайг ятгасан. Ингээд зээлийн гэрээ хийгдэж дуусахад Батжаргал ах Э бид хоёроос итгэмжлэл авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас зөвшөөрөөгүй. Тэгтэл Э "санаа зоволтгүй, би Тайвань яваад 2 хононо, 3 хоногийн дотор гэрээг зохицуулчихна" гэж хэлээд дахиад намайг итгэмжлэл хийлгүүлэхээр ятгахаар нь би "Итгэмжлэл" хийж өгсөн. Итгэмжлэл нь зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй нөхцөлд тухайн барьцаанд тавигдаж байгаа орон сууцны бүх эрх Батжаргалд шилжих итгэмжлэл байсан учраас би итгэмжлэл дээр "гэрээний хугацаа дууссан байсан ч гэсэн хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү итгэмжлэх хүчин төгөлдөр болно" гэсэн заалт нэмж оруулсан. Ингээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” төвд байрлах Батжаргал ахын ажлын байрнаас 200 сая төгрөгийг Э надтай хамт очиж авсан. Уг мөнгийг авч байх үедээ Эаас би "чи гадагшаа явах гэж байгаа хүн Монгол мөнгөөр яах вэ, Батжаргал ахаас арай хямд үнэтэй доллар, юань авахгүй юм уу" гэж санал тавихад Батжаргал энэ саналыг дэмжээд "чамд энэ мөнгийг доллар, юанаар өгч болж байна" гэж хэлэхэд Э эрс татгалзаад бэлэн 200 сая төгрөгийг аваад явсан. Гадаа гараад Э надад зээлийн гэрээний ар талд өөрийн гараараа 200 сая төгрөгийг авсан, энэхүү зээлийг би өөрийн "ПЭСТ" ХХК-нд ашиглана, би өөрөө бүрэн хариуцна" гэж бичиж өгсөн. Э Батжаргалаас зээл авахаасаа өмнө хаусыг худалдаж авъя гэж ирэхдээ “Toyota Landcruizer-200” маркийн дугаар аваагүй, цоо шинэ хар өнгийн авто машин авч ирээд "энэ авто машиныг уг хаусын урьдчилгаа болгож өгнө гээд оффисын гадна авч ирж тавьсан манай компанийн Батбаяр гэх хүн над руу яриад "хаусыг хүн худалдаж авъя гэж байна, урьдчилгаанд нь “Toyota land Cruizer-200” маркийн дугаар аваагүй, цоо шинэ хар өнгийн авто машин өгөөд үл хөдлөхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр ороод үлдэгдэл мөнгөө гаргаж өгье гэж байна" гэж хэлсэн. Энэ яриа явсаар байгаад Э компанийн захирал Батбаярын хувийн эзэмшлийн Мерседес Бенз G500 маркийн авто машинаар урьд авч ирж тавьсан “Toyota land Cruizer-200” маркийн дугаар аваагүй, цоо шинэ хар өнгийн авто машинаа сольё гэдэг санал тавиад сольсон. Ингээд Батбаяр ах “Мерседес Бенз- G500” маркийн автомашинаа Тарва гэх хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ хүн нь Эын компанийн ажилчин гэсэн. Үүнээс хойш Э дээрх хоёр машинаа аваад сураг тасарсан. Ингээд хаусны урьдчилгаанд ямар ч мөнгө төгрөг, автомашин өгөөгүй. Энэ бүхнийг Батбаяр гэрчилнэ. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш холбоо тасраад 991135..., 91110351, 96555991, 96555300, 98880102 гэсэн дугаарыг сольж зарим нь холбогдох боломжгүй болоод заримаар нь надтай холбогдож байгаад 2014 оны 05 дугаар сарын 20-ны үеэс Тайвань яваад ор сураггүй болсон. Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Юнескогийн гудамжинд байрлах "Далай Таур" гэх оффисын барилга дээр Этай тааралдаад надад өр төлбөр нөхөж төлөх, үл хөдлөх өмчлөх эрхээс татгалзах тухай баталгаа, итгэмжлэл зэргийг нотариат дээр очиж хийж өгсөн. Ингээд дахин холбоо тасарсан. Үүнээс хойш би байнга "Далай таур" гэх оффисын 8 давхарт байрлах ажлын байраар нь байнга хайж явдаг байсан...200.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад 100.000.000 төгрөгийг би авсан нь үнэн. Гэхдээ гэрээнд зааснаар О.Э бүгдийг хариуцах ёстой. Харин Эрүүгийн хэрэгт хувааж авсан 100.000.000 төгрөгөөр хохирол тооцож байгаатай маргах зүйл байхгүй. Харин шүүх хуралд иргэний журмаар шийдвэр гарсан тэр мөнгөн дүнгээр шийдүүлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 249-250-р тал, 3-р хх-ийн 1, 6-7-р тал/,

- Зээлийн болон  барьцааны гэрээ /2-р хх-н 237-238-р тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-н 239-р тал/,

- Итгэмжлэлүүд /2-р хх-н 240-241-р тал/,

- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №5932 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-н 247-248-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Раднаабазарын: ...2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр миний гар утас руу Э гэх хүн зарын дагуу ярьсан бөгөөд тухайн үедээ машин барьцаалж зээл авах гэсэн юм, уулзмаар байна гэхээр нь тухайн өдөртөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг 1-р сургуулийн урд талын замын эсрэг талд уулзсан юм. Тэр үед Э нь надтай уулзахдаа саарал өнгийн 02-10 УБҮ улсын дугаартай саарал өнгийн “Ланд 200” маркийн машинтай ирсэн бөгөөд Тарва гэх залуутай хамт явж байсан юм. Тэгээд Э нь энэ унаж яваа” Ланд 200” маркийн машиныг танд барьцаалан 64 сая төгрөгийн зээл авмаар байна гэсэн. Тэгэхээр нь тухайн машиныг үзээд тэр Э, Тарва нарт 64.000.000 төгрөгийг зээлж тэрхүү машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар болсон юм. Тэгээд тухайн өдрөө зээлийн гэрээ хийхээр болж 64.000.000 төгрөгийг маргааш нь өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд тухайн өдрөө хамтдаа явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Ард” кино театрын ард байх нэгэн нотариат дээр очиж 64.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн юм. Тэр үед Этай зээлийн гэрээ хийх гэхэд бичиг баримт байхгүй байгаа гээд хийгээгүй бөгөөд Тарва гэх залуу нь надаа бичиг баримт байгаа гээд надтай зээлийн гэрээ хийсэн юм. Тэгээд маргааш нь машины нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч байж мөнгийг өгөхөөр болоод салцгаасан юм. Тэгээд маргааш 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Тарва, Э нартай СБД-ийн 1 дүгээр хороо ЭМЯ-ны эсрэг талын “ХААН” банкны гадна уулзсан бөгөөд машины гэрчилгээг харахад уг машин “Мизу” ХХК-н нэр дээр байсан бөгөөд би "энэ та нарын нэр дээр биш байна та нарт мөнгө зээлэхгүй, болилоо" гэхэд Э нь "та тэгвэл 30.000.000 төгрөг зээлчих бид нар “Мизу” ХХК-нд зээлтэй байгаа юм 30.000.000 төгрөгөө өгөөд зээлээ чөлөөлөөд авна тэгэнгүүтээ таны нэр дээр шилжүүлээд өгнө гээд байхаар нь би итгээд тэр Эт 30.000.000 төгрөгөө өгсөн юм. Тэгээд Э надаас мөнгө авангуутаа би "Мизу" ХХК-н руу орчоод гараад ирье гээд ХААН банк руу орсон ба Тарва бид 2 машин дотроо суугаад үлдсэн юм. Тэгээд хэсэг байж байгаад Э гарч ирсэн бөгөөд "танаас авсан 30.000.000 төгрөгөө "Мизу" ХХК-нд тушаачихлаа, үдээс хойш захирал нь ирээд нэр шилжүүлэх бичиг хийгээд өгнө тэгэхээр нь яваад таны нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн юм. Тэр үед өөрийгөө Дуулга гэх залуу ирсэн ба Тарва, Э нар тэр Дуулга гэх залуутай машины хажууд юм яриад байсан бөгөөд би юу ярьж байгааг сонсоогүй юм. Тэгээд хэсэг байж байгаад тэр Дуулга гэх залуу явсан ба Тарва, Э нар машиндаа орж суугаад бид гурав баруун 4 замын “Гранд Плаза” төвийн гражид очсон бөгөөд тэр 2 машинаасаа буугаад надад машинаа үлдээгээд үдээс хойш ярьж байгаад уулзъя тэр үед таны нэр дээр шилжүүлээд өгнө гэсэн юм. Тэгээд түүнээс хойш мөнгөө өгөлгүй, машиныг миний нэр дээр шилжүүлэлгүй алга болсон юм. Тэгээд сүүлд "Мизу" ХХК дээр очиж уулзахад энэ “Ланд 200” маркийн машин чинь манай компанийн нэр дээр байж байгаад зарагдсан байгаа, Дуулга гэх хүн худалдан авсан байгаа юм" гэхээр нь Дуулга гэх хүний гар утасны дугаарыг олж аваад ярьж байгаад уулзсан бөгөөд Дуулга нь "Э Тарва нар надад мөнгөний өртэй байсан юм. Тэр үед уулзахад надад мөнгөө өгсөн" гэсэн юм. Тэгээд Э руу залгаад ярихад Дуулга гэх залууд мөнгө өгсөн гэж байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191, 193-195-р тал/,

- Д.Раднаабазар, Ц.Т  нарын хоорондын зээлийн гэрээ /1-р хх-ийн 182-р тал/,

- Д.Раднаабазарын дансны хуулга /1-р хх-ийн 183-р тал/,

- Доржийн Раднаабазарыг иргэний хариуцагчаар татах тогтоол /8-р хх-ийн 123-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.Батчулууны: ...2014 оны 2 дугаар сарын сүүлээр Э, Бат-Энх нар надтай уулзаж манай компанид хөрөнгө оруулалт хийх хүмүүс гадаадаас ирэх гээд машин хэрэг болоод байна гээд надаад V-8 бензин хөдөлгүүртэй хар өнгийн 2013 оны гаалийн бичигтэй “Ланд- Круйзер 200” маркийн машиныг урьдчилгаа 10000 ам.доллар өгөөд үлдэгдэл 74.000 ам.долларыг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэхэд төлж дуусгахаар гэрээ хийж нотариатаар баталгаажуулан автомашинд миний нэр дээр 42-90 УНҮ улсын дугаар авсан ба гэрээг Э надтай хийсэн. Хугацаа болж Этай холбоо барих гэсэн чинь утасны дугаар нь холбогдохгүй гэрээр нь очсон чинь худлаа хаяг өгчихсөн байсан. Эын оффис дээр нь очсон чинь хүн байхгүй, “Алтай” хотхоны баруун талд байрлах оёдлын үйлдвэр дээр нь очиж ажиллаж байгаа хүмүүстэй нь уулзсан чинь манайд Э гэж захирал байхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш Э надад ерөөсөө олдохгүй байхаар нь би машиныг унаж байгаа Батбаяр гэгч хүний 99006691 дугаарын утас руу залгаж яриад наад машин чинь миний машин хоёулаа уулзъя гэж хэлэхээр би энэ машиныг хууль ёсны дагуу худалдаж авсан чамтай уулзах шаардлагагүй гэж хэлээд ерөөсөө уулзаагүй. Би Батбаяр гэж хүн машиныг унаж байгаа гэдгийг нь яаж мэдсэн гэхээр анх машинд улсын дугаар аваад жолоочийн хариуцлагын даатгал хийлгэхэд Э, Батбаяр гэж хүн энэ машиныг унана гээд надаа овог, нэр, регистр болон утасны дугаарыг нь надад хэлсэн...Би нийт 32.000 ам.доллар авсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-65-р тал/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 68-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК нь “Toyota Land Cruiser-200” маркийн автомашины зах зээлийн үнийн тухай “Япон улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Land Cruiser-200” маркийн автомашин нь Монгол улсад 2014 онд орж ирсэн, 4WD хөтлөх тэнхлэгтэй, 4,5 ссV8 хөдөлгүүртэй автомашин нь 2014 оны 1-р улиралд манай техникийн зах зээл дээр техникийн байдал, өнгө үзэмж зэргээсээ шалтгаалан дунджаар 145.000.000 /нэг зуун дөчин таван сая/  төгрөгөөр Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 228-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Солонгын: ...2012 оны 05 дугаар сард би интернетээр ажлын зар үзэж байгаад “ПЭСТ” ХХК нь төслийн ахлах зохицуулагч ажилд авна гэсэн байхаар нь би “Гранд“ оффисын 15 дугаар давхарт очиж хүний нөөцийн менежер Энхтайван гэж хүнтэй уулзаж ярилцлаганд ороод дараа нь Э захиралтай уулзаж ярилцлаганд ороод төслийн ахлах зохицуулагчаар 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж “ПЭСТ” ХХК-д ажилд орсон. “ПЭСТ” ХХК нь урамшууллын нэгдсэн системтэй банк картын төсөл хэрэгжүүлэх гээд үйл ажиллагаа явуулж байсан. Намайг анх ажилд ороход 20 орчим ажилтантай байсан ба 2000 орчим байгууллагатай урамшууллын хамтран ажиллах гэрээ хийгдчихсэн нилээн эрчимтэй үйл ажиллагаа явагдаж байсан. ОХУ-ын компанитай 10 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ 2013 оны эхээр хийсэн, энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ юунаас болоод бүтэхгүй болсныг мэдэхгүй байна. ОХУ-ын компанитай хийсэн гэрээ бүтэхгүй болоод дотоодоос хөрөнгө оруулалт авахаар Э хөөцөлдөж байсан. “ПЭСТ” ХХК-н үйл ажиллагаа 2013 оны сүүл хүртэл үйл ажиллагаа нилээн эрчимтэй явагдаад хөрөнгө оруулалт орж ирээгүйн улмаас үйл ажиллагаа доголдоод өр ширэнд орцгоосон. 2013 оны 10 дугаар сард Э захирал хүмүүстэй уулзаж ярилцах ажилтай уулзаж байгаа хүмүүстэй гарын бэлэг өгөх хэрэгтэй байна гээд байхаар нь би “Скайтель” компанид ажилладаг дүү Б.Оргилоор дамжуулан тус бүр нь 1.600.000 төгрөгийн  үнэтэй 10 ширхэг Самсунг НӨТ-3 маркийн утсыг зээлээр авч Эт өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Даваажаргал гэж миний төрсөн дүү Мөнхтулгын найзын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хорооллын 118-12 тоотод байрлах 39 м/кв 3 өрөө орон сууцыг С.Нармандах гэж хувь хүнд сарын 6 хувийн хүүтэй 65.000.000 төгрөгний барьцаанд тавьж 60.000.000 төгрөгийг Э аваад 5.000.000 төгрөгийг Даваажаргал өөрөө авсан. Энэхүү зээлийн гэрээг хийхэд би Даваажаргал, Нямжаргал нарын хамтран зээлдэгчээр оролцсон. Орон сууц барьцаалсан зээл авахаас өмнө би эхэлж Даваажаргалтай уулзаж өөрийн компанийн үйл ажиллагааны талаар танилцуулаад үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байгаа учир тусламж хүсч байна гэж хэлээд Даваажаргал өөрөө Э захиралтай уулзсан. Даваажаргал өөрөө Э захиралтай уулзаж ярилцсан талаараа надад ярихдаа Э сарын хугацаатай байрыг барьцаалаад зээл аваад 5.000.000 сая төгрөг, буцаан төлөхдөө 3 сая төгрөгийг нэмж надаа өгнө гэсэн мөн цаашдаа төсөл дээр хамтран ажиллана гэсэн болзол тавьсан гэж хэлсэн. Даваажаргалын байрыг барьцаанд авсан Нармандах нь Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд Даваажаргал бид хоёрт холбогдуулан гомдол гаргаад шүүх хурал нь болсон. Шүүгчийн захирамжаа гаргаж аваагүй байгаа. Ерөнхийдөө Даваажаргал бид хоёрыг Нармандахын нэхэмжлэлийг ханга гэж шүүхийн шийдвэр гарсан. Нармандахаас орон сууц барьцаалж зээл авахдаа Даваажаргал бид хоёр зээлдэгчээр орж гэрээ байгуулсан. “Скайтель” компаниас авсан гар утасны асуудал иргэний шүүхээр ороод би Оргилд 18.162.242 төгрөгийг өгөхөөр шүүхийн шийдвэр гараад миний Сүхбаатар дүүргийн 15-хороо, Ар Хустайн 81 тоотод байрлах зуслангийн зориулалтай 58 м/кв хувийн байшин 400 м/кв талбай бүхий газрыг битүүмжлээд 2 удаа дуудлага худалдаанд ороод одоо хураагдаж Оргилын эзэмшилд шилжих дээрээ тулчихаад байна. Миний энэхүү зуслангийн  хашаа, байшинг Жавхлантөр нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Энхбат гэж хүнд 6 сая төгрөгийн барьцаанд тавиад одоог болтол төлөөгүй байгаа ба гэрчилгээнүүд Энхбат гэж хүнд байгаа. Би Оргилд төлөх 18.162.242 төгрөг болон зуслангийн зориулалттай газар байшингийн гэрчилгээгээ Э, Жавхлантөр нараас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80-82-р тал/, ...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоотод байрлах зуслангийн хашаа байшингаа иргэн Энхбатад 6 сая төгрөгөөр барьцаанд тавьж Жавхланбаярт өгсөн. Ингээд надад одоогийн байдлаар 82 сая төгрөгийн бодит хохирол учирсан... гэх мэдүүлэг /7-р хх-ийн 179-183-р тал/,

- Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №5689 дугаартай шүүхийн шийдвэр /3-р хх-н 90-94-р тал/,

- Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №1803 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-н 63-64-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Мөнхтулгын:... Солонго нь миний эгч байгаа, Э нь миний эгч Солонгын ажиллаж байсан байгууллагын захирал нь байсан. Даваажаргал миний багын найз. 2013 оны 12 дугаар сард Э над руу утсаар яриад нэг сарын хугацаатай манай компанид 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хариуд нь 8 сая төгрөг өгье гэж хэлэхээр нь би найзтайгаа яриад эргээд хариу хэлье гэж хэлчихээд найз Даваажаргалд ийм боломж байна чи яах уу гэж хэлээд өөрийн эгч Солонготой болон Этай уулзуулаад Даваажаргал зөвшөөрөөд өөрийнхөө байрыг 65 сая төгрөгний барьцаанд тавиад 60 сая төгрөгийг нь Э аваад 5 сая төгрөгийг нь Даваажаргал авсан. Үүнээс хойш Э өөрийнхөө авсан зээлийг ерөөсөө төлөөгүй. Эын компанийх нь ОХУ-аас орж ирэх хөрөнгө оруулалт бүтэлгүйтээд үйл ажиллагаа нь доголдон өр зээлээ төлж чадахгүй болчихсон юм шиг байна лээ. Даваажаргалын тухайд манай эгч Солонго бид хоёрт итгээд л байраа барьцаанд тавьж Эт мөнгөө өгсөн. Одоо Даваажаргалын байрны асуудлаас болоод манай эгч Солонго, Даваажаргал хоёр их хүнд байдалд орчихоод байгаа...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 2-3-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Энхбатын: ...О.Эыг танихгүй. Миний хувьд бэлэн мөнгө хүүтэйгээр барьцаалж зээл гаргадаг бизнес 2011 оноос 2014 оны хооронд хийсэн. Миний хувьд зар сонинд мөнгө зээлүүлнэ гэж зар өгсөн байсан ба 2014 оны хавар санагдаж байна Жавхлантөр над руу яриад “Ренжровер” машин барьцаалж зээл авмаар байна гэж анх надтай танилцаж байсан бөгөөд 99-93 гэсэн дугаартай “Ренжровер” маркийн автомашиныг барьцаалж надаас 30-аад сая төгрөг авч байсан санагдаж байна, тодорхой санахгүй байна. Тэрний дараагаар 2014 оны 5 сард “Бенз-Жи-500” маркийн 55-53 гэсэн дугаартай машиныг 55.000.000 сая төгрөгөөр тус тус барьцаалж зээл авч байсан. Тэгээд л Жавхлантөрийг таньдаг болсон. Тэр үед Жавхлантөр надад 3.000.000 төгрөг хэрэгтэй болчихлоо зээлээч гэсэн би барьцаагүй зээл чамд өгөхгүй чи өмнөх зээлээ өгөөгүй байж гээд хэлсэн чинь удаагүй би барьцаа олчихлоо тань руу явуулчихъя гэсэн бөгөөд Солонго гэдэг эмэгтэй надтай утсаар ярьж байгаад ирж уулзаад Сүхбаатар дүүрэгт байрлах зуслангийн газар, үл хөдлөхтэй барьцаалж 3.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед Солонго ганцаараа ирээд надаас 3.000.000 төгрөгөө аваад явсан. Тэрнээс хойш зээлээ төлөхгүй ярихаар өнөө маргаашгүй өгчихнө гээд явсаар байгаад 2014 оны 6-7 сарын үед “Ренжровер, “Бенз-Жи-500” маркийн 2 машиныг нь зарж өөрийн мөнгөө гаргаж авна гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд би хоёр машиныг нь зараад өөрийн зээлсэн мөнгөө гаргаж авсан. Харин Солонгоогийн зуслангийн газрын хувьд Солонготой гэрээ байгуулсан байсан бөгөөд анх надаас 3.000.000 түүн дээрээ нэмж Солонго сая гаран төгрөг авчихсан байсан бөгөөд надад ямар ч мөнгө төлөөгүй байсан учир би шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр Солонгоос 9.000.000 төгрөг гаргуулж надад өгүүлэхээр шүүгчийн захирамж гарсан. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод Солонго надтай уулзаад 8 сая гаран төгрөг аваад бид хоёр хоорондоо тохирч эвлэрээд шийдвэрээ хаалгаад Сүхбаатар дүүрэгт байх зуслангийнх нь газар, үл хөдлөхийг Солонгоогийн нэр дээр 2016 оны сүүлээр шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг /11-р хх-ийн 244-246-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.Бямбацогтын:...Би “Кредит- Монгол” банк бус санхүүгийн байгууллагад 2011 оноос хойш ажиллаж байна. Би одоогоор жолоочоор ажилладаг, энэ “Кредит Монгол” ББСБ захирал Уламбаярын Барсболд миний аавын талын ах байгаа юм. 2013 оны 12 дугаар сарын үед манай байгууллагаас зээл аваад төлж чадахгүй болсон Батчулуун гэдэг хүн зээлийн барьцаанд тавьсан байсан үл хөдлөх хөрөнгө буюу хаусуудаа манай “Кредит-Монгол” байгууллага руу шилжүүлсэн. Тэр үеэр би захирлын дүү болохоор Гачууртын “Хар усан” тохойд байрлалтай 3 ширхэг хаусыг миний нэр дээр шилжүүлж гэрчилгээнүүд миний нэр дээр гарсан. Тэгээд гэрчилгээг нь компани дээр хадгалдаг юм. Тэгээд 2014 оны 12 дугаар сард Батчулуун манай байгууллага дээр Гантөмөр, Э нарыг дагуулж ирээд нөгөө манайд хураагдсан байсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авна гэж хэлсэн. Би энэ хүмүүсийг яг яаж гэрээ хэлцэл хийж үл хөдлөх хөрөнгийг худалдан авах болсныг мэдэхгүй байна. Би бол яг бэлэн болсон гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэр гэрээн дээр төлбөр хэрхэн зурах талаар тусгасан байсан. Бид нар гэрээгээ байгуулаад нотариатаар гэрчлүүлсэн. Тэгсэн нөгөө хүмүүс гэрээгээ авч яваад миний нэр дээрээс үл хөдлөх хөрөнгө шилжсэн. Тэгсэн нөгөө Гантөмөр, Э графикийн дагуу төлбөрөө хийхээ больсон. Тэгэхээр нь манай байгууллага Гантөмөрөөс үл хөдлөх хөрөнгөө буцаагаад авсан. Гантөмөр бол манайхаас авсан үл хөдлөх хөрөнгөө шилжүүлээгүй байсан, харин Э үл хөдлөх хөрөнгөө аль хэдийн шилжүүлээд авсан, тэгээд манай байгууллагаас хайгаад байдаг огт олдохгүй байгаа юм. Манайх хаяг дээр нь очдог ч байдаггүй юм...275.000 доллар буюу 495.000.000 төгрөгөөр зарсан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тухайн үед долларын ханш 1800-тай байсан...10.000.000 төгрөгийг төлсөн 485.000.000 төгрөгийн хохирол үлдээд байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143-148-р тал/,

- Ц.Бямбацогт, О.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 129-р тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээ /2-р хх-ийн 130-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Чинзоригийн:...2012 оны 09 сарын 18-ны өдөр 450.000 ам.долларыг манай “Кредит Монгол” Банк бус санхүүгийн байгууллагаас Г.Батчулуун гэдэг хүн зээлсэн юм. Үүний дараа 2013 оны 03 сарын 22-ны өдөр дахиад манай байгууллагаас 150.000 ам.долларыг зээлсэн, ингээд нийт 600.000 ам долларыг зээлсэн. Уг зээлүүдийн барьцаанд Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт дах 4 ширхэг хувийн сууц, 2 газар эзэмших эрхийг барьцаалсан. Тэгсэн зээлдэгч Батчулуун уг төлбөрийг төлөх боломжгүй болсон тул гэрээний эрх, үүрэг, гүйцэтгэлийг хангуулахаар хамтран ажиллах тухай гэрээг 2014 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан, уг гэрээнд Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохойн 13130 гудамж 13-7, 14-4 тоотууд болох 374.9 метр квадрат, 184.12 метр квадрат талбайтай амралтын зориулалтын үл хөдлөх хөрөнгийг Батчулуунаас манай байгууллагын ажилтан болох Бямбацогтын нэр дээр шилжүүлсэн, тэгээд дөрвөн талт гэрээний үүрэг гүйцэтгэлийг хангуулахаар хамтран ажиллах тухай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулаад гэрээний 2.2 хэсэгт зааснаар Эт нэг үл хөдлөх хөрөнгийг 275.000 доллараар зарахаар заасан байгаа. Тэгээд Бямбацогтоос уг байшингуудыг өөр хүнд зарсан, нэг байшинг нь Э гэдэг хүнд худалдахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг манай байгууллагын оффис дээр байгуулаад Баянзүрх дүүргийн нотариат дээр уг гэрээгээ гэрчлүүлсэн. Э манай байгууллагаас 20-р хороо, “Хар усан тохой” 13130-р гудамжны 133/14-04 тоот 184.12 метр квадрат талбайтай байшинг худалдан авахаар гэрээ хийсэн. Тэгээд уг байшингаа манайх Эын нэр дээр шилжүүлж гэрчилгээг гаргуулсан боловч одоог хүртэл Э мөнгөө төлөөгүй, гэрчилгээг Э авсан тул одоо Эт байгаа байх гэж бодож байна. Одоо Э энэ байшинг яасныг хэлж мэдэхгүй байна. Ийм болохоор Эыг манай байгууллагыг залилсан гэж өргөдөл өгсөн юм. Э манай байгууллагаас уг байраа 275.000 ам.доллараар худалдан авах гэрээ хийсэн ч энэ мөнгөнөөсөө 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Үүнээс өөр мөнгө төлөөгүй байгаа. Утсаар холбогдоод өнөө маргаашгүй төлнө гэж байгаад сүүлдээ алга болчихсон. Уг нь мөнгөө 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд графикийн дагуу төлөх байсан боловч төлөөгүй. Тухайн үед үл хөдлөх худалдах гэрээ байгуулах үедээ манай байгууллага хөрөнгөө нэр дээр нь шилжүүлэхгүйгээр гэрээ хийх гэсэн боловч Гантөмөр, Батчулуун хоёр Эыг найдвартай хүн гэсээр байгаад Э нэр рүү хөрөнгийг шилжүүлсэн байгаа юм...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 24-25-р тал/,

- Амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Бямбацогтын нэр дээрх, мөн О.Эын нэр дээрх /8-р хх-ийн 155-156-р тал/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 212.236.128 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /14-p хх-ийн 87-100-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Гарамдагвын: ...Жавхлантөр нь миний багын найз Очирсүрэнтэй 10 жилийн сургуульд хамт сурч байсан гэдгээр нь зүс мэднэ. 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Жавхлантөр над дээр ирж уулзаад өөрийн унаж ирсэн “Lexus 570” маркийн машиныг барьцаалаад 90 сая төгрөгний зээл авъя гэж хэлэхээр нь би машиныг нь үзэж хараад 82 сая төгрөгний зээл өгөх боломжтой юм байна гээд зээлийн гэрээ хийж, автомашиныг миний нэр рүү шилжүүлэх итгэмжлэх хийлгэн аваад 82 сая төгрөгийг бэлнээр Жавхлантөрд өгсөн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Жавхлантөр дахин ирээд өмнөх зээл дээрээ дахин 10 сая төгрөгний зээл нэмж авъя гэж хүсэлт гаргахаар нь дахин 10 сая төгрөгийг өгсөн. Үүний дараа 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү гэж 4.400.000 төгрөг өгөөд дахин мөнгө өгөлгүй алга болчихсон. Жавхлантөр болон компанийн захирал гэх Э нартай холбоо барьж уулзаж чадахгүй явж байгаад 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр албан мэдэгдэл бичгээр оффис дээр нь очиход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлээд тууз наачихсан хүнгүй байсан. Ингээд тэр өдрөө буюу 2014 оны 03 дугаар сарын 05-ны циркийн зогсоол дээр зогсож байгаад “Lexus 570” маркийн 00-81 УНХ дугаартай машиныг Анхбаяр гэж хүнд 97 сая төгрөгөөр зарсан. Жавхлантөртэй зээлийн гэрээг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй хийсэн. Жавхлантөр өөрийн талаар ярихдаа бэлэн бус гүйлгээ төлбөр тооцооны нилээн том сүлжээг Монголд нэвтэрүүлэх гэж байгаа гэж IT чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж байсан...Политикал эконотик социапь технологи ХХК-н эзэмшилд байсан. Машин барьцаанд тавихдаа Жавхлантөр компаний дүрэм, гэрчилгээ болон зээл хүссэн захирлын гарын үсэг, тамгатай өргөдөл ТУЗ-ын гишүүдийн барьцаанд тавихын зөвшөөрсөн гарын үсэг, тамгатай шийдвэр зэргийг авч ирсэн. Бүх бичиг баримт нь бүрэн асуудалгүй байсан учир би Жавхлантөрд зээл олгосон...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 234-235-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.Анхбаярын: ...Би уг машиныг Гарамдагва гэдэг хүнээс худалдан авсан бөгөөд ямар нэгэн байдлаар бусдыг залилж хуурч аваагүй, мөн намайг худалдан аваад хоёр жил шахам унаж байхад цагдаагийн байгууллагаас шалгаагүй бөгөөд Мөнхбаярт худалдах үед ямар нэгэн хориг саад байхгүй байсан ба одоо намайг ийм гэмт хэрэг үйлдсэн мэтээр шалгаж байгаад гайхаж байна. Намайг Мөнхбаярт зараад нэрийг нь шилжүүлэхэд хориг саад байгаагүй, автотээврийн газар хүртэл ямар нэгэн цагдаа, прокуророос шилжүүлж болохгүй гэж хэлээгүй...гэх мэдүүлэг /12-р хх-ийн 14-15-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Мөнхбаярын: ...2015 оны 05 дугаар сарын 10-д гараад өдрийг нь сайн санахгүй байна. Д.Анхбаяраас 92.000.000 төгрөгөөр худалдан авч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын тэнд нотариатаар ороод худалдах-худалдан авах гэрээг байгуулж худалдан авч байсан. Худалдан авч байх үед 38-76 УНҮ улсын дугаартай байсан бөгөөд автын тээврийн газарт очиж нэрээ өөр дээрээ шилжүүлж авахдаа 08-00 УНЛ болгон өөрчилсөн. Анхбаяр миний арван жилийн ангийн хүүхэд байгаа юм. Машин авах гэж мөнгөө цуглуулж байхад Анхбаяр машинаа зарах гэж байгааг мэдээд машиныг нь худалдан авч байсан...гэх мэдүүлэг /11-р хх-н 232-233-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Х.Цолмонгийн: ...миний хувьд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр УНАА.МН сайтаас автомашин үзэж байхад 570 зарна 94049494 гэсэн дугаар байсан бөгөөд би түүн рүү залгаж асуухад 80.000.000 төгрөгөөр зарна гэж байсан ба 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр уулзаж үзэхэд Гансүх гэдэг хүн уг машиныг унаж ирж үзүүлсэн. Тэгээд надад таалагдсан учир худалдан авахаар тохирч 68.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг машиныг худалдан авахаар тохирч гэрээ хийх үед Гансүх гэдэг хүнтэй уулзсан бөгөөд Гансүх нь Мөнхбаяр гэдэг хүнтэй 70.000.000 төгрөгөөр худалдан авсан гэрээ хийчихсэн байсан. Тэгээд “Хөсөг трейд” автотээврийн төвд Гансүх гэдэг хүнтэй очоод шилжүүлчихсэн юм. Мөнхбаяртай уулзаагүй Гансүх надад Мөнхбаяр манай дүү байгаа юм. Одоо сонгуулийн ажлаар явчихсан гэж хэлсэн. Цагдаагийн талаар юу ч хэлээгүй. Би уг машиныг худалдан авах үед ямар нэгэн асуудал байгаагүй бөгөөд одоо ингээд битүүмжилж хураагаад авсанд гомдолтой байна. Асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /11-р хх-ийн 241-243-р тал/,

Баянзүрх  дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашиныг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Нийслэлийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалуулсан байна. /12-р хх-н 01-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Цэдэвийн Отгонцэцэгийн: Миний төрсөн ах  Гантөмөр намайг он сарыг нь сайн санахгүй байна, яриад ах нь нэг хүнээс авлага авах ёстой нөгөө хүнээсээ авлагаа авах гэсэн чинь мөнгө өгөхгүй хаус авахаар болсон чи нэг хүнтэй яриад очиж уулзаад Баянзүрхийн хаусыг өөрийн нэр дээр авчих гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрхийн офицерийн тойрог тойроод л дээшээ яваад нэг үйлчилгээний төвийн тэнд 30 орчим насны залуутай уулзаад тэнд байсан нотариат дээр гэрээгээ бэлдчихсэн байхаар нь тэрэн дээр нь гарын үсэг зураад явсан. Тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй. Харин уг хаус миний нэр дээр байдаг боловч би очиж үзээгүй хаана ч байдаг юм бүү мэд, одоо эзэмшиж байгааг бас мэдэхгүй...би анх гэрээ хийгээд өөрийн нэр дээр шилжүүлснээс өөрөөр юу ч мэдэхгүй, гэрээ хийсэн, гэрчилгээ энэ тэрийг нь ах хөөцөлдөж авсан бөгөөд гэрчилгээ энэ тэр нь бүгд ах дээр байдаг. Зээл энэ тэрэнд таьвсан талаар ах маань сайн мэдэж байгаа. Би бол мэдэхгүй...миний том ах Гантөмөр гэдэг хүн байдаг ах маань бизнес эрхэлдэг хүн байдаг бөгөөд хүмүүсээс өр шир гээд л янз бүрийн юм авдаг. Хааяа өөрөө ажил төрөл гарсан үедээ намайг очоод тэг, ингэ гээд л явуулдаг. Харин энэ хаусны талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед ах өрөндөө авч байна, намайг очоод гэрээ байгуулаад өөрийн нэр дээр шилжүүл гээд л хэлсэн. Тэрнийх нь дагуу би очоод гэрээг нь байгуулаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Миний хөрөнгө биш болохоор би тоогоогүй...гэх мэдүүлэг /7-р хх-н 209-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж  дүгнэв.

        Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

О. Э нь ганцаараа болон бусадтай бүлэглэн:

1. Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-н холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 07 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж,”Самсунг Галакси Эс 4” маркийн утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь “Мобиком Корпораци ХХК-н цагдаагийн байгууллагад хандсан гомдол, хүсэлт, /2-р хх-н 185-р тал, /Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №4066 дугаартай шүүгчийн захирамж, /2-р хх-н 18-р тал/, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай /Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №3955 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-н 188-р тал/, хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 213-215/, Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас худалдах, xудалдан авах нэмэлт гэрээ /2-р хх-ийн 189-211-р тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-н эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /7-р хх-ийн 237-245-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2. О.Э, Б.Б нар бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгний үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 233-235-р тал/, хэвлэлийн ажил гүйцэтгүүлэх 1 жилийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт /2-р хх-н 224-228-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. О.Э, Б.Б нар бүлэглэн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон“ ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь ...хохирогчийн   мэдүүлэг /3 дугаар хх-ийн 39-40-р тал/, Худалдах, худалдан авах гэрээ /3-р хх-ийн 21-24-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №8054 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-н 36-37-р тал/ зэргээр тогтоогдож байна.

4. О.Э нь 2012 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Ц.Гантөмөрт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд Круйзер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн гэх мэдүүлэг /7-р хх-ийн 187-192-р тал/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон "Мастер үнэлгээ" ХХК-н хөрөнгийн үнэлгээ “Toyota Land-Cruiser-200” маркийн, JTMHV05J705031528 аралын дугаартай машинтай ойролцоо үзүүлэлт бүхий машины зах зээлийн дундаж үнэлгээ 2012 онд 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөг, 2013 онд 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг, 2017 онд 80.000.000 /наян сая/ төгрөг болохыг тодорхойлсон байна. /7-р хх-ийн 230-р тал/ зэргээр тогтоогдож байна.

5. О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Д.Жтэй Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз-Жи-500” маркийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р тал/, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины гэрчилгээ /1-р хх-ийн 151-152-р тал/, Арвижих-Эстимейт “ХХК-н 42.000.000 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 214-р тал/ зэргээр тогтоогдож байна.

6. О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Дуулгын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 120.000.000 үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р тал/, талуудын хооронд хийсэн бичгийн гэрээ /1-р хх-н 114-115-р тал/ талуудын хооронд хийсэн төлбөр тооцооны акт /1-р хх-н 118-р тал/ зэргээр тогтоогдож байна.

7. О.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг А.Өлзийжаргалд барьцаалан 47.000 ам.долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 21-31-р тал/, гэрч Ж.Баянзулын мэдүүлэг /2-р хх-н 10-11-р тал/, гэрч Б.Чулуунбаатарын мэдүүлэг /4-р хх-н 4-5-р тал/, гэрч Д.Алтансувдын мэдүүлэг /4-р хх-н 7-8-р тал/,

8. О.Э 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гантулгаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000.000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113-118, 117-118 дугаар тал/, Мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 111-р тал/ зэргээр тогтоогдож байна.

9. О.Э 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффиссын 5 давхарт Б.Баяраагийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 долларын үнэ бүхий “Лексус 570” маркийн автомашиныг 10.000 доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэгээр /1-р хх-ийн 211-213-р тал/ тогтоогдсон байна.

10. О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 194-195-р тал/, “ПЭСТ” ХХК-н хүсэлт, төлбөр барагдуулах баталгаа /3-р хх-н 198-199-р тал/, “Арвижих эстимейт” ХХК-н 240.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хх-н 211-р тал/ зэргээр тогтоогдож байна.

11. О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Д.Оюунтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Оюунтуяа, П.Энхтайван нарын эзэмшлийн “Лексус 570” маркийн автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 134-135-р тал/, Э.Оюунтуяа, О.Э Д.Ж  нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 75.000.000 ам.доллараар /3-р хх-ийн 108-109-р тал/ зэргээр тогтоогдож байна.

5-р хх-н 185-р талд: 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 ам.доллар 1730.61 төгрөгийн ханштай байсан байна.

- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-н 95.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан байна. /3-р хх-н 220-р тал/ зэргээр тогтоогдож байна.

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Содгэрэл 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Лексус 570” маркийн 00-81 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.   /3-р хх-н 129-р тал/,

О.Э, Ц.Т  нар бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 103-105-р тал/, Д.Өлзийбаяр, Ц.Т , О.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2-р хх-ийн 94-95-р тал/, Мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 93-р тал/, гэрч Г.Батхүүгийн мэдүүлэг 4-р хх-н 9-12-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

О.Э, Б.Б нар бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл инвест” ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 2 удаагийн үйлдлээр 50.000 ам.доллар шилжүүлэн авч 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 171-176-р тал/, хохирогч Д.Тэрбиш, Б.Б нарын хооронд байгуулсан нэмэлт гэрээ /1-р хх-ийн 159-160-р тал/, Барьцааны гэрээ /1-р хх-ийн 162-р тал/, Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /1-р хх-ийн 163-р тал/ зэргээр тогтоогдож байна.

О.Э, Ц.Т  нар бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Болдын эзэмшлийн 99-93 УНН улсын дугаартай “Ландровер Рэнжровер” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 243-244-р тал/, Д.Болд, Ц.Т  нарын хоорондын итгэмжлэл, /1-р хх-ийн 236-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Т.Дуулгаар дамжуулан “Мизу” ХХК-н  А.Бадрахын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.467.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р тал/, Д.Раднаабазарыг сэжигтнээр тооцож байсан болох нь Д.Раднаабазарын мэдүүлгээр нотлогдож байна. /1-р хх-н 193-194-р тал, 4-р хх-н 209-211-р тал, 6-р хх-н 138-р тал/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №443 тоот прокурорын тогтоолоор Д.Раднаабазарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Д.Раднаабазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /6-р хх-н 160-161-р тал, 7-р хх-н 166-р тал/, Д.Раднаабазарыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /8-р хх-н 123-р тал/, “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашиныг 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. /8-р ххн 67-р тал/, “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашин нь тухайн үеийн ханшаар 105.600.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /14-р хх-ийн 200-201-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханаас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 249-250-р тал, 3-р хх-ийн 1, 6-7-р тал/, Зээлийн болон барьцааны гэрээ /2-р хх-н 237-238-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-н 239-р тал/, Итгэмжлэлүүд /2-р хх-н 240-241-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №5932 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-н 247-248-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Раднаабазарт “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн автомашиныг барьцаалан 30.000.000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аван 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мэдүүлэг /1-р хх-ийн 190-191, 193-195-р тал/, Д.Раднаабаза, Ц.Т  нарын хоорондын зээлийн гэрээ /1-р хх-ийн 182-р тал/, Д.Раднаабазарын дансны хуулга /1-р хх-ийн 183-р тал/, Доржийн Раднаабазарыг иргэний хариуцагчаар татах тогтоол /8-р хх-ийн 123 -р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бат-Энхтэй бүлэглэн "Этүгэн" дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 61-65-р тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 68-р тал/, хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК нь “Toyota Land Cruiser-200” маркийн автомашины зах зээлийн үнийн тухай “Япон улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Land Cruiser-200” маркийн автомашин нь Монгол улсад 2014 онд орж ирсэн, 4WD хөтлөх тэнхлэгтэй, 4,5 сс V8 хөдөлгүүртэй автомашин нь 2014 оны 1-р улиралд манай техникийн зах зээл дээр техникийн байдал, өнгө үзэмж зэргээсээ шалтгаалан дунджаар 145.000.000 /нэг зуун дөчин таван сая/ төгрөгөөр үнэлэгдэнэ гэж Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 228-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 80-82-р тал/ ...Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 81 тоотод байрлах зуслангийн хашаа байшингаа иргэн Энхбатад 6 сая төгрөгөөр барьцаанд тавьж Жавхланбаярт өгсөн. Ингээд надад одоогийн байдлаар 82 сая төгрөгийн бодит хохирол учирсан...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 179-183-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №5689 дугаартай шүүхийн шийдвэр /3-р хх-н 90-94-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №1803 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-н 63-64-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо "Хар усан тохой" нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бямбацогтын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 212.236.128 төгрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.Бямбацогтын мэдүүлэг /2-р хх-ийн 143-148-р тал/, Ц.Бямбацогт, О.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 129-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээ /2-р хх-ийн 130-р тал/, гэрч С.Чинзоригийн мэдүүлэг /4-р хх-ийн 24-25-р тал/, Амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ц.Бямбацогтын нэр дээрх, мөн О.Эын нэр дээрх /8-р хх-ийн 155-156-р тал/, Хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 212.236.128 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /14-p хх-ийн 87-100-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Отгон-Эрдэнийн Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг,

Дугарсүрэнгийн Жавхлантөр, Басбүрнээбаатарын Бат-Энх нарыг     бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг,

Цэрэндоржийн Тарваг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг хуурч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нар нь бусдын залилах гэмт үйлдлүүдийг 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны хооронд үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нарын бусдыг залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-нд дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нарын залилах гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан хохирлыг дараах байдлаар гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилжээ.

Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком корпараци” ХХК-н холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, “Самсунг Галакси Эс-4” маркийн утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь “Мобиком Корпораци” ХХК-н цагдаагийн байгууллагад хандсан гомдол, хүсэлт /2-р хх-н 185-р тал/ Дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №4066 дугаартай шүүгчийн захирамж, /2-р хх-н 18-р тал/ хариуцагчийг эрэн сурвалжлах тухай /Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №3955 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-н 188-р тал/ хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 213-215/, Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас худалдах, xудалдан авах нэмэлт гэрээ /2-р хх-ийн 189-211-р тал/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-н эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /7-р хх-ийн 237-245-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд “Мобиком” Корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир нь компанид учирсан хохирлыг зах зээлийн үнэ буюу Хөрөнгийн үнэлгээ, төслийн "ЛЭНДС" ХХК-н эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр хохирлыг гаргуулахаар хүсэлтийг гаргаж байна.

Шүүх хохирлыг гэрээний дагуу ...О.Э, нийт 542 гар утас үнийн дүн 525.338.000 төгрөгний гэрээ хийсэн. Үүнээс урьдчилгаа болгож 161.250.000 төгрөг төлсөн. Ингэхээр гэрээний дагуу 364.088.000 төгрөг үлдэгдэлтэй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-р тал/ үндэслэн 364.088.000 төлбөрийг:2=182.044.000 төгрөгийг О.Э, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаруулан “Мобиком” Корпорацид олгохоор шийдвэрлэв.

2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгний үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 233-235-р тал/, Хэвлэлийн ажил гүйцэтгүүлэх 1 жилийн гэрээ, гэрээ дүгнэсэн акт /2-р хх-н 224-228-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирлыг тооцохдоо О.Э, Б.Б нарт хуваахад 19.695.000:2=9.847.500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Б тэй бүлэглэн гүйцтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон“ ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн  мэдүүлэг /3 дугаар хх-ийн 39-40-р тал/, Худалдах, худалдан авах гэрээ /3-р хх-ийн 21-24-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №8054 дугаартай шүүгчийн захирамж /3-р хх-н 36-37-р тал/ зэргээр тогтоогдож байна. Хохирлыг Б.Б, О.Э нараас  46.967.950:2=23.483.975 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

2012 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Ц.Гантөмөрт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд Круйзер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /7-р хх-ийн 187-192-р тал/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон "Мастер үнэлгээ" ХХК-н хөрөнгийн үнэлгээ “Toyota Land-Cruiser-200” маркийн, JTMHV05J705031528 аралын дугаартай машинтай ойролцоо үзүүлэлт бүхий машины зах зээлийн дундаж үнэлгээ 2012 онд 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөг, 2013 онд 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг, 2017 онд 80.000.000 /наян сая/ төгрөг болохыг тодорхойлсон байна. /7-р хх-ийн 230-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Яллах дүгнэлтэнд бичигдснээр хохирогч Ц.Гантөмөрт учирсан 62.000.000 төгрөгийн хохирлыг О.Эаас гаргуулахаар шийдвэрлэв.

О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чулуунбатын “Бенз-Жи-500” маркийн 43.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хохирогч С.Чулуунбатын мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р тал/, Автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины гэрчилгээ /1-р хх-ийн 151-152-р тал/, Арвижих-Эстимейт ХХК-н 42.000.000 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 214-р тал/ зэргийг үндэслэн 42.000.000-8.000.000= 34.000.000 төгрөгийн төлбөртэй байсан ба энэ төлбөрийг Д.Ж , О.Э нарт 34.000.000:2=17.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

Д.Ж өөс 2019 оны 01 дүгээр сарын 29-нд 5.000.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөгийг шилжүүлж төлсөн байна. /15-р хх-н 19, 63-р талд/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Чулуунбатад 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, авснаа хүлээн зөвшөөрч байх тул Д.Ж  нь өөрт оногдох төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Чулуунбатад учирсан хохирлоос төлөгдөөгүй 17.000.000 төгрөгийн хохирлыг О.Эаас гаргуулж шийдвэрлэв.

О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг 88.000 ам.доллараар худалдах- худалдан авахаар хэлэлцэн тохирчээ.

- 5-р хх-н 182-р талд: 1 ам.доллар 1710.72 төгрөгийн ханштай байсан байна.

- 7-р хх-н 230-р талд: 2013 оны “Ланд Круйзер-200” маркийн автомашины зах зээлийн үнийг 120.000.000 төгрөгөөр хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК нь үнэлсэн байна.

Хохирлыг тооцоолвол: Хохирогчид төлсөн 56.800 ам.долларх1710.72= 97.168.896 төгрөг болж байна.

120.000.000-97.168.896=22.831.104 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 22.831.104:2=11.415.552 төгрөгийн төлбөр төлөхөөр байна.

Шүүгдэгч Д.Ж өөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 11.672.160 төгрөгийг хүлээн авч хохирогч Т.Дуулга нь Д.Ж  нь төлөх төлбөргүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Д.Ж ийг төлөх төлбөргүй гэж үзлээ. /15-р хх-н 24-р тал/

Харин шүүгдэгч О.Эаас 11.415.552 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Дуулгад олгохоор шийдвэрлэв.

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дуулгын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн 97-89 УНГ улсын дугаартай автомашиныг А.Өлзийжаргалд барьцаалан 47.000 долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 21-31-р тал, гэрчүүдийн мэдүүлэг 2-р хх-н 10-11-р тал, 4-р хх-н 4-5-р тал, /4-р хх-ийн 7-8-р тал/ зэргээр тогтоогдож байна.

5-р хх-н 182-р талд 1 ам.доллар 1702.28 төгрөгийн ханштай байна.

Хохирлыг тооцоход: 47.000 ам.долларыг х 1702.28 = 80.007.160 төгрөгийг О.Эаас гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч А.Өлзийжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

О.Э 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гантулгаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000.000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113-118, 117-118-р тал/, мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 111-р тал/ зэргээр тогтоогдож байна.

2-р хх-н 118-р талд “Би О.Эаас 5.000.000 төгрөгийг авсан, үлдэх 5.000.000 төгрөгийг аваагүй байна” гэх мэдүүлгийг үндэслэн хохирлыг тооцоход О.Эаас 10.000.000-5.000.000=5.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх,

О.Э 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффиссын 5 давхарт Б.Баяраагийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 долларын үнэ бүхий “Лексус 570” маркийн автомашиныг 10.000 доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлгээр /1-р хх-ийн 211-213-р тал/ тогтоогдсон байна.

2013 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.доллар=1716.26 төгрөг байсан байна. 5-р хх-н 182-р талд 68.000 ам.долларыгх1716.26=116.705.680 төгрөгийг О.Эаас гаргуулахаар,

О.Э, Д.Ж  нар бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 194-195-р тал/,

- “ПЭСТ” ХХК-н хүсэлт, төлбөр барагдуулах баталгаа /3-р хх-н 198-199-р тал/,

- “Арвижих Эстимейт” ХХК-н 240.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хх-н 211-р тал/ зэргээр тогтоогдож байна.

5-р хх-н 182-р талд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 ам.доллар 1716.26 төгрөгийн ханштай байсныг тодорхойлсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ж , түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нар хохирогч Ц.Алтанбаатар, Д.Жавхлан нараас 2 ширхэг автомашин худалдан авахад Ганзориг оролцсон тул хохирогчид учирсан хохирлыг О.Э, Д.Ж , Ганзориг нар хувааж төлүүлэх хүсэлтийг гаргаж байна гэж мэтгэлцэж байна.

Тус шүүхэд ирүүлсэн О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нарт холбогдох хэрэгт иргэн Ганзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлээгүй тул хавтаст хэргийн хүрээнд хохирлыг О.Э, Д.Ж  нар хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Жавхлангийн мэдүүлгээр машины үнэнд авсан 130.000 ам.долларыгх1716.26=223.113.800 төгрөг болж байна. 240.000.000-223.113.800= 16.886.200 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй ба О.Э, Д.Ж  нарт хуваахад нэг хүнд 8.443.100 төгрөг оногдож байна. Үүнээс Д.Ж  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /13-р хх-н 195-р тал/

Хохирогч Ц.Алтанбаатар, Д.Жавхлан нарт О.Эаас 8.433.100 төгрөгийг, Д.Ж өөс 2.433.100 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв.

О.Э 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Д.Оюунтуяатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Оюунтуяа, П.Энхтайван нарын эзэмшлийн “Лексус 570” маркийн автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 134-135-р тал/, Э.Оюунтуяа, О.Э Д.Ж  нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 75.000 ам.доллараар /3-р хх-ийн 108-109-р тал/ зэргээр тогтоогдож байна.

- 5-р хх-н 185-р талд: 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 ам.доллар 1730.61 төгрөгийн ханштай байсан байна.

- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-н 95.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан байна. /3-р хх-н 220-р тал/,

Худалдах-худалдан авах гэрээний дагуу 75.000 ам.долларынх1730.61= 129.769.500 төгрөгийг тус О.Эаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Энхтайван худалдсан гэх “Лексус 570” маркийн автомашиныг өөрийн төлбөрт тооцуулан авах хүсэлтийг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж Нийслэлийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалуулсан байна. /12-р хх-н 01-р тал/

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно,

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 2.2-д: ...өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус хуульчилжээ.

Э.Оюунтуяа, О.Э, Д.Ж  нарын автомашиныг 75.000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “ПЭСТ” ХХК-д өмчлөлд шилжүүлсэн байна. /3-р хх-ийн 108-109-р тал/,

Тэдний хооронд хөдлөх хөрөнгө болох автомашин худалдах-худалдан авах харилцаа үүсч, “ПЭСТ” ХХК-н өмчлөлд шилжүүлсэн байх ба “ПЭСТ” ХХК нь уг автомашиныг зарж борлуулах, захиран зарцуулах эрхтэй болж цааш худалдан борлуулсан байх тул хохирогч П.Энхтайван, Э.Оюунтуяа нарт автомашиныг буцаан өгөх үндэслэлгүй байна.

О.Э, Д.Ж , Ц.Т  нар бүлэглэн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренж-Ровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 103-105-р тал/, Д.Өлзийбаяр, Ц.Т , О.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2-р хх-ийн 94-95-р тал/, Мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 93-р тал/, гэрч Г.Батхүүгийн мэдүүлэг, 4-р хх-н 9-12-р тал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирлыг тооцохдоо 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн 99-93 УНН улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.Өлзийбаяраас 28.000.000 төгрөгийг залилан авахад О.Э, Ц.Т , Д.Ж  нар хамтран оролцсон, сүүлд авсан 10.000.000 төгрөгийг О.Э авсан тул сүүлийн авсан 10.000.000 төгрөгийг О.Э хариуцан төлнө гэж тайлбар өгч байгааг хүлээн авав.

Иймд 28.000.000-2.000.000=26.000.000 төгрөгийг:3=8.666.666 төгрөгийг болж байна. О.Эаас 10.000.000+8.666.666=18.666.666 төгрөгийг, Ц.Т гаас 8.666.666 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ж өөс Д.Өлзийбаярт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3.666.700 төгрөгийг шилжүүлсэн байна. /13-р хх-н 194-р тал, 15-р хх-н 20-р тал/,

Шүүгдэгч Д.Ж  нь өөрт оногдсон 8.666.666 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэв.

О.Э, Б.Б нар бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Мөнгөн шарга” оффисийн 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл инвест” ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 2 удаагийн үйлдлээр 50.000 ам.доллар шилжүүлэн авч 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 171-176-р тал/, Хохирогч Д.Тэрбиш, Б.Б нарын хооронд байгуулсан нэмэлт гэрээ /1-р хх-ийн 159-160-р тал/, Барьцааны гэрээ /1-р хх-ийн 162-р тал/, Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /1-р хх-ийн 163-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд Б.Б энэ мөнгийг О.Э авсан, энэ мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөрт зарцуулаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, нэмэлт гэрээнд л гарын үсэг зурсан гэх тайлбарыг өгч байна.

“Ингүүл инвест” ХХК-д учирсан хохирлыг тооцвол 50.000 ам.доллар буюу 93.000.000  төгрөгийг “ПЭСТ” ХХК буюу захирал О.Эаас гаргуулахаар шийдвэрлэв.

О.Э, Ц.Т а нар 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Болдын эзэмшлийн 99-93 УНН улсын дугаартай “Ландровер Рэнжровер” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 243-244-р тал/, Д.Болд, Ц.Т  нарын хоорондын итгэмжлэл, /1-р хх-ийн 236-р тал/ зэргээр тогтоогдож байна. Дагвадоржийн Болдод учирсан 42.000.000 төгрөгийг О.Э нь өөрөө хариуцан төлөхөө илэрхийлж байх тул О.Эаас гаргуулж шийдвэрлэв.

О.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Мөнгөн шарга" оффисийн 5 давхарт иргэн Т.Дуулгаар дамжуулан “Мизу” ХХК-н А.Бадрахын эзэмшлийн 02-10 УБҮ улсын дугаартай, “Ланд Круйзер 200“ маркийн автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 80.467.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р тал/,

Маргаж буй “Мизу” ХХК-н А.Бадрахын эзэмшлийн “Ланд Круйзер-200“ маркийн 02-10 УБҮ улсын дугаартай автомашиныг Д.Раднаабазар нь О.Эт зээлдүүлсэн 30.000.000 төгрөгийн барьцаанд авч барьцааны гэрээ байгуулаагүй атлаа цааш зарж борлуулан үрэгдүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдол хүсэлтээр иргэн Д.Раднаабазарыг сэжигтнээр тооцож байсан болох нь Д.Раднаабазарын мэдүүлгээр нотлогдож байна. /1-р хх-н 193-194-р тал, 4-р хх-н 209-211-р тал, 6-р хх-н 138-р тал/

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №443 тоот прокурорын тогтоолоор Д.Раднаабазарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Д.Раднаабазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /6-р хх-н 160-161-р тал, 7-р хх-н 166-р тал/, Д.Раднаабазарыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /8-р хх-н 123-р тал/, “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашиныг 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. /8-р хх-н 67-р тал/

“Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашин нь тухайн үеийн ханшаар 105.600.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /14-р хх-ийн 200-201-р тал/ зэргээр тогтоогдож байна.

“Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашиныг 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. /8-р хх-н 67-р талд/, Д.Раднаабазарыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /8-р хх-н 123-р тал/,

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүүгэр хэлтэсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад, мөрдөн байцаагч Б.Ууганбаяр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн 02-10 УБҮ улсын дугаартай автомашины битүүмжилсэн байна. /1-р хх-н 185-р тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгүй бол бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж, цааш зарж борлуулах эрхгүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

Иргэний хариуцагч Д.Раднаабазар нь “Мизу” ХХК-н А.Бадрахын эзэмшлийн 02-10 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200“ маркийн автомашиныг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж, цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг хууль зөрчиж, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр цааш зарж борлуулсан тул бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэг үүссэн байна.

Иймд хохирогч А.Бадрахад учирсан хохирлыг “Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо”-ны үнэлгээгээр уг автомашин нь тухайн үеийн ханшаар 105.600.000 төгрөгийн хохирлыг тооцож, О.Эаас 30.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Раднаабазараас үлдэх хохирол болох 75.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баярсайханы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион-Оргил хотхоны Их Монгол гудамж 114 дүгээр байр 04 тоот байрлалтай 400.19 мв талбайтай орон сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 249-250-р тал, 3-р хх-ийн 1, 6-7-р тал/, Зээлийн болон барьцааны гэрээ /2-р хх-н 237-238-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-н 239-р тал/, Итгэмжлэлүүд /2-р хх-н 240-241-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн  2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №5932 дугаартай шүүгчийн захирамж /2-р хх-н 247-248-р тал/ зэргээр тогтоогдож байна. Хохирлыг О.Эаас 100.000.000 төгрөгийг гаргуулан Т.Баярсайханд олгож шийдвэрлэв.

Хохирогч Т.Баярсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

О.Э 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Раднаабазарт “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн автомашиныг барьцаалан 30.000.000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхлэж аван 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 190-191, 193-195-р тал/, Д.Раднаабазар, Ц.Т  нарын хоорондын зээлийн гэрээ /1-р хх-ийн 182-р тал/, Д.Раднаабазарын дансны хуулга /1-р хх-ийн 183-р тал/ зэргээр тогтоогдож байна. Хохирогч Д.Раднаабазарын барьцаалсан “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн 02-10 УБҮ улсын дугаартай автомашиныг цааш зарж борлуулсан тул хохирогч Д.Раднаабазар авах төлбөр тооцоогүй, барьцааны гэрээ байхгүй байна.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүүгэр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад, мөрдөн байцаагч Б.Ууганбаяр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн 02-10 УБҮ улсын дугаартай автомашины битүүмжилсэн байна. /1-р хх-н 185-р тал/

2014 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Б.Бтэй бүлэглэн "Этүгэн" дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 145.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /2-р хх-ийн 61-65-р тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 68-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирлыг тооцохдоо: 84.000-32.000 ам.долларыг хасч үлдэх 52.000 ам долларыг О.Э, Б.Б нарт хуваахад хохирогч Л.Батчулуун автомашинаа буцаан авсан, 3-р хх-н 18-р талд О.Эын өмнөөс Л.Батчулуун 30.000.000 төгрөгийг төлсөн байна /2-р хх-ийн 61-65-р тал/ Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-н 68-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын  08-ны өдөр  эд зүйлийн үнэлгээ хийж автомашиныг 145.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлсон байна. /3-р хх-н 228-р тал/ зэргээр тогтоогдож байна.

- 5-р хх-н 183-р талд: 2014 оны 02 дугаар сард долларын ханш 1741.45 төгрөг байсан байна. Л.Батчулуун автомашинаа буцаан авсан тул төлөх төлбөргүй  байна.

2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг /3-р хх-ийн 80-82-р тал/, /7-р хх-ийн 179-183-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №5689 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Боржигон овогт Сандагхоролын Нармандахад 103.350.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд 764.725 төгрөгийг, нийт 104.114.725 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн байна. /3-р хх-н 90-94-р тал/, Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1803 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Боржигон овогт Батсүхийн Оргилд 18.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 62.242 төрөг, нийт 18.062.242 төгрөгөөр төлөхөөр шийдвэрлэгдсэн байна. /3-р хх-н 63-64-р тал/

Яллах дүгнэлтэнд: 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт Ж.Солонгын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар шилжүүлж  ирсэн байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1445 дугаартай шүүгчийн захирамжаар 9.663.475 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэр гарсан...гэх мэдүүлэг /3-р хх-н 86-р тал/ зэргийг үндэслэн хохирогч Ж.Солонгод нийт 131.840.442 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсний дагуу хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э нь “Ж.Солонгод учирсан хохирлыг би бүрэн хариуцна, маргаж мэтгэлцэх зүйлгүй” гэх тайлбар зэргийг үндэслэн хохирогч Ж.Солонгод нийт 18.062.242+104.114.725+9.663.475=131.840.442 төгрөгийн хохирлыг О.Эаас гаргуулан Ж.Солонгод олгохоор шийдвэрлэв.

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо "Хар усан тохой" нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бямбацогтын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 212.236.128 төгрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ц.Бямбацогтын мэдүүлэг /2-р хх-ийн 143-148-р тал/, Ц.Бямбацогт, О.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 129-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээ /2-р хх-ийн 130-р тал/, гэрч С.Чинзоригийн мэдүүлэг /4-р хх-ийн 24-25-р тал/,

Амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Ц.Бямбацогтын нэр дээрх, мөн О.Эын нэр дээрх /8-р хх-ийн 155-156-р тал/

Ц.Бямбацогтын ХААН” банкны орлогын мэдүүлэг. /8-р хх-н 202-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 212.236.128 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /14-p хх-ийн 87-100-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э нь маргаж буй хаусыг иргэн Ц.Отгонцэцэгт шилжүүлсэн тул хохирлыг хариуцахгүй гэж мэтгэлцэж байна.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан  тохой  /13130/ гудамж, 113 /14  дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цэнд-Аюушийн Бямбацогт бүртгэгдсэн болох  нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000314884 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /8-р хх-н 155-р тал/

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113 /14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Отгон-Эрдэнийн Эын нэр дээр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын  бүртгэлийн №Ү -2204046185 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /8-р хх-н 156-р тал/

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Цэдэвийн Отгонцэцэгийн нэр дээр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000383943 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /8-р хх-н 160-р тал/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д: ... үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүргүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлэх эрх дуусгавар болно.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: ...эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүргүүлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус хуульчилжээ.

Маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Э болсон байх ба энэ үл хөдлөх хөрөнгийг хэндээ, хаашаа ямар үнээр зарах эрх нь өмчлөгчийн мэдэлд шилждэг болно.

Иймд О.Э нь өөрийн өмчлөлд шилжүүлээд цааш иргэн Отгонцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн үр дагаврыг О.Э өөрөө хариуцах  үндэслэлтэй.

Хохирогч А.Бямбацогт 275.000 ам.доллар буюу 495.000.000 төгрөгийг нэхэмжилдэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-н 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 212.236.128 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ тогтоосон байна.

Хохирлыг тооцохдоо Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 212. 236.128 төгрөгнөөс урьдчилгаанд төлсөн 10.000.000төгрөгийг= хасч 202.236.128 төгрөгийг буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг О.Эаас гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Э нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхихоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Цолмон нь өөрийн өмчлөлийн 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Маргаж буй “Лексус-570” маркийн автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.Оюунтуяа, О.Э Д.Ж   нарын  автомашиныг 75.000 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “ПЭСТ” ХХК-д өмчлөлд  шилжүүлсэн байна. /3-р хх-ийн 108-109-р тал/

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 2.2-т: ...өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай  гэрээ байгуулснаар өмчлөх эрх дуусгавар болно гэж хуульчилсны дагуу “Лексус-570” маркийн автомашин “ПЭСТ” ХХК-д өмчлөлд шилжсэнээр 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 92.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж эргүүлэн авалгүйгээр иргэн Д.Анхбаяр уг автомашиныг 97.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд авч, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Анхбаяраас иргэн Д.Мөнхбаяр 92.000.000 төгрөгөөр худалдан авсан, цааш нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х.Цолмон 80.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь иргэний нэхэмжлэгч Х.Цолмонгийн болон гэрч Д.Гарамдагва, Д.Анхбаяр, Т.Мөнхбаярын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /3-р хх-н 234-235-р тал, 11-р хх-н 232-233-р тал, 12-р хх-н 14-15-р тал/

Маргаж буй автомашин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрхийн зөрчилгүй буюу бичиг баримтын зөрчилгүй тул цааш цааш худалдан борлуулагдсан байх ба худалдан авагч Д.Гарамдагва, Д.Анхбаяр, Т.Мөнхбаяр, Х.Цолмон нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн маргаж буй машиныг анхны өмчлөгч болох П.Энхтайван нь гомдол хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Нийслэлийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалуулсан байна. /12-р хх-н 01-р тал/

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгө эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд нь буцаан өгөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Иймд анхны өмчлөгч, эзэмшигч П.Энхтайван нь иргэн Х.Цолмонд буцаан өгөх үүрэгтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Х.Цолмон нь өөрийн эзэмшлийн 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг Нийслэлийн Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалуулсны төлбөр 2019 оны 03 дугаар сарын 12-ны байдлаар 3.380.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадахгүй байх тул холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхихоор шийдвэрлэв. /15-р хх-н 93-94-р тал/

Шүүгдэгч О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нар урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /5-р хх-н 56, 58, 60, 74, 78, 80, 82-р тал/

Шүүгдэгч О.Э нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр цагдан хоригдож, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон байна. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №7571 дугаартай сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай /4-р хх-н 45, 48-49, 51-52-р тал/

Шүүгдэгч Д.Ж  нь 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр баривчлагдан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр цагдан хоригдож, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар цагдан хоригдож, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Сэжигтнээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №732 дугаартай сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /4-р хх-н 63-р тал, 66, 69-73-р тал/

Шүүгдэгч Б.Б, Ц.Т  нар цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Си-ди, Плас-Сити төслийн танилцуулга, төсөл 3 материалыг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатарын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож “Лексус 570” маркийн 00-80 УНЛ улсын дугаартай битүүмжилсэн автомашины FCC ID:HYQ14AAB IC:1551А-14AAB DENSO гэсэн бичигтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн гэрийн хамт татварын ТА№1008270 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн №01559486 дугаар гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Х.Цолмонд буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ОЭыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг,

Д.Ж, Б.Б нарыг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг,  

Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг хуурч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр О.Э, Д.Ж, Б.Б нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг хуурч залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт О.Э нь 60 хоног, Д.Ж  нь 68 хоног тус тус цагдан хоригдсон, Б.Б, Ц.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О Э /РД:НЮ83011975/-аас 182.044.000 /нэг зуун наян хоёр сая дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасанпүрэвийн Бат-Очирт /РД:ШД80123018/, 9.847.500 /есөн сая найман зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг “Интерпресс” ХХК-д буюу Мянганы Мөнх-Уянгад /РД:МЮ83112767/, 23.483.975 /хорин гурван сая дөрвөн зуун наян гурван мянга есөн зуун далан таван/ төгрөгийг “Ай-Ти-Зон” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Борягийн Насандэлгэрт /РД:ЕЭ91071102/, 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийг Цэдэвийн Гантөмөрт /РД:ЧЙ57021372/, 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг Сүхбаатарын Чулуунбатад /РД:ХО84122612/, 11.415. 552 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг Тунгалагийн Дуулгад /РД:ХЕ75121879/, 80.007.160 /наян сая долоон мянга нэг зуун жаран/ төгрөгийг Амарсанаагийн Өлзийжаргалд /РД:ШВ86092003/, 5.000.000 /таван сая/ төгрөгийг Чулуунжавын Гантулгад /РД:ЦГ77072279/, 116.705.680 /нэг зуун арван зургаан сая долоон зуун таван мянга зургаан зуун наян мянган/ төгрөгийг Болдбаатарын Баяраад /РД:ХЗ82040475/, 8.443.100 /найман сая дөрвөн зуун дөчин гурван мянга  нэг зуун/ төгрөгийг Дашбалдангийн Жавхланд /РД:ХГ84031300/, 129.769.500 төгрөгийг /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийг Пүрэвсүрэнгийн Энхтайванд /РД:ГЮ80091616/, 18.666.666 /арван найман сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Доржсайханы Өлзийбаярт /РД:АО89051733/, 93.000.000 /ерэн гурван  сая/ төгрөгийг Дунайн Энэбишид /РД:ПЮ75022114/, 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг Дагвадоржийн Болдод /РД:ЧИ66052216/, 30.000.000 /гучин сая/ төгрөгийг Амалхааны Бадрахад /РД:УЗ77112611/, иргэний хариуцагч Буян-Арвижих овогт Доржийн Раднаабазар /РД:ХМ76110932/-аас 75.600.000 /далан таван сая зургаан зуун мянган/ төгрөгийг Амалхааны Бадрахад /РД:УЗ77112611/, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг Төмөр-Очирын Баярсайханд /РД:ЧМ87030872/, 131.840.442 /нэг зуун гучин нэгэн сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг Жаргалхүүгийн Солонгод /РД:ЦА79032000/, 202.236.128 /хоёр зуун хоёр сая хоёр зуун гучин зургаан мянга нэг зуун хорин найман/ төгрөгийг буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/ гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Цэнд-Аюушийн Бямцогтод /РД:ПИ69071718/,

- Б.Б /РД:ШЗ84052173/-ээс 182.044.000 /нэг зуун наян хоёр сая дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Баасанпүрэвийн Бат-Очирт /РД:ШД80123018/, 9.847.500 /есөн сая найман зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг “Интерпресс” ХХК-д буюу Мянганы Мөнх-Уянгад /РД:МЮ83112767/, 23.483.975 /хорин гурван сая дөрвөн зуун наян гурван мянга есөн зуун далан таван/ төгрөгийг “Ай-Ти-Зон” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Борягийн Насандэлгэрт /РД:ЕЭ 91071102/,

- Д.Ж /РД:ШБ83021711/-өөс 2.443.100 /хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун/ төгрөгийг Ц.Алтанбаатар Дашбалдангийн Жавхланд /РД:ХГ84031300/,

- Ц.Т  /РД:ЧЛ86011711/-аас 8.666.666 /найман сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг Доржсайханы Өлзийбаярт /РД:АО89051733/ тус тус гаргуулан олгосугай.

5. Хохирогч Д.Өлзийжаргал, Т.Баярсайхан, Ц.Бямбацогт, иргэний нэхэмжлэгч Х.Цолмон, иргэний хариуцагч Д.Раднаабазар нар энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Си-ди, Плас-Сити төслийн танилцуулга, төсөл 3 материалыг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатарын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож “Лексус 570” маркийн 00-80 УНЛ улсын дугаартай битүүмжилсэн автомашины FCC ID: HYQ14AAB IC:1551А- 14AAB DENSO гэсэн бичигтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн гэрийн хамт татварын ТА№1008270 дугаартай гэрчилгээ 1 ширхэг,  тээврийн хэрэгслийн №01559486 дугаар гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Хүүхээгийн Цолмон /РД:ОЛ85030765/-д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Э, Д.Ж , Б.Б, Ц.Т  нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ