Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Б.*******д холбогдох хэргийн талаар ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ш.Баттогтох, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Н.Бат-Эрдэнэ Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч ахлах прокуор Д.******* эсэргүүцлээр Б.*******д холбогдох 201613010074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл- 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн ******* РД: /ИЗ- / Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******д холбогдох эрүүгийн 201613010074 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг Прокурорт очтол шүүгдэгчид өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүхийн тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Д. давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрыг тогтоож тогтоол үйлдсэн боловч тус Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй. Засаг даргын тамгын газрыг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч тогтоол үйлдсэн өдрөө ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг дарга Ч. хохирогчоор байцаасан, ******* аймгийн ******* сумын засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ч. байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор томилсон зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэжээ. ******* аймгийн ******* сумын Засаг дарга нь байгууллага, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосон тогтоолын дагуу байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг томилсон албан тоотын нэг хувийг ирүүлэхдээ 02 дугаар сарыг 03 дугаар сар гэж андуурч бичиг техникийн алдаа гаргасан нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч , прокурорын Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн алдаа биш бөгөөд эрх бүхий байгуллагаас гаргасан албан бичгийг засварлан зөвтгөх эрхгүй юм. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон байгаа ба одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хуулийн этгээдийг хохирогчоор тогтооход холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд, байгууллага нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчоор оролцох этгээдийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилж гарын үсэг зурж тамга , тэмдэг дарагдсанаар тухайн этгээд байцаан шийтгэх ажиллагаанд байгууллага, хуулийн этгээдийг төлөөлөх эрх үүсэх юм. Мөн ******* аймгийн ******* сумын засаг даргын бичиг техникийн алдаа гаргасан асуудалд шүүх эргэлзвэл энэ асуудлыг шүүхийн шатанд Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа тухайн өдрөөр буюу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан эх хувийг гаргаж өгөх, шүүх хуралдаанд оролцож байгаа оролцогчдоос тодруулах байдлаар хэлэлцүүлэх боломжтой байсан болно. Шүүхийн тогтоолд дурдсан асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогч этгээдийн хууль ёсны эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцаажээ. Хэргийн хохирогч нь ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал байх ба хэрэгт уг гэрлийн шонг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад олгосон талаар нотлох баримт авагдаагүй учир Засаг дарга нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийг томилох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон байна гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу мөрдөн байцаагч нь хохирогчийг хуульд заасан субъектийнх нь хувьд үндэслэлтэй тогтоосон байна. Тухайлбал: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн ба дээрх хуулийн 29.1.2.б-д “... тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх , шинээр олж авах ...” гэж, Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх ба хэрэгжүүлэх чиг үүргийг 33 дугаар зүйлийн 33.1.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сумын засаг даргаар томилогдсоноор тухайн орон нутгийн хөрөнгийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх эрх үүсэх ба тухайн учирсан хохиролтой холбоотойгоор засаг дарга болон засаг даргын ажлын албанаас холбогдох албан тушаалтныг томилж хохирогч иргэний нэхэмжлэгчээр төлөөлүүлэн оролцуулах эрх шууд үүсэх юм. ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр төр, алдар хүнд эд хөрөнгөнд учирсан талаар нэг ч дурдагдаагүй байхад Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хохирол учирсан гэж шууд дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл болжээ. Шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг буюу бусдын эд хөрөнгийг шатааж устгасан гэж түүний эхнэр П. хохирогчоор тогтоосон байх ба гэр бүлийн бусад гишүүд болох 3 хүүхдийн өмчлөх эрх зөрчигдсөн эсэхийг тогтоогоогүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн гишүүн болох 3 хүүхдийг хохирогчоор тогтоож, тэдний хууль ёсны төлөөлөгчөөр оролцвол зохих этгээдийг тогтоож учирсан хохирлын талаар болон нөхөн төлүүлэх эсэх талаар байцаагаагүй байна гэжээ. Иргэний хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 1-14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна гэж заасан ба иргэний эрх зүйн зарим чадамжтай нь Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгийн хохирол хүлээсэн тохиолдолд мөрдөн байцаалтын явцад тухайн гэр бүлийн нэг гишүүнийг хохирогчоор тогтоон хэргийг шийдвэлэдэг практик байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Б.*******ы хүүхдүүдийн бичиг баримт галд шатаж устсан байдаг боловч багийн засаг даргын тодорхойлолтоор Б.******* нь ам бүл 5, том хүү Э. 09 настай, дунд охин Э. 07 настай, бага хүү Э.Өсөхбаяр нь 03 настай талаарх баримтууд хэрэгт авагсан байна. Мөн энэ талаар шүүхийн шатанд хохирогч болон шүүгдэгчээс тодруулах боломжтой юм. Бага насны хүмүүс болон эрх зүйн чадамжгүй этгээд нь Иргэний хуулийн 18-р зүйл, 15.1-д зааснаар өөрийн үйлдлээрээ иргэний үүргийг бий болгох чадамжгүй байдаг, мөн иргэний болон эрүүгийн эрх зүйн субьект болж чаддаггүй хохирогчоор эрх эдэлж үүрэг хүлээж оролцох чадвар байхгүй тул тэдний нэрийн өмнөөс иргэн болон эрүүгийн эрх зүйн харилцаанд түүний эцэг, эх нь хохирогчийн эрх эдлэж, үүрэг хүлээж оролцох ба зайлшгүй тохиолдолд л хууль ёсны төлөөлөгч , асран хамгаалагчаар томилогдсон этгээд төлөөлөн оролцдог тул тухайн хүүхдийн эх нь эрүүгийн гэмт хэрэгт хохирогчоор оролцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй юм. Бусад эд зүйл болон хивсэн бүтээлэг, авдар 1 ширхэг, зурагтын суурь 1 ширхэг, тогооны сав, тогооны сав, хурган дотортой дээл 1 ширхэг, өлгүүртэй гутлын тавиур, хүүхдийн хувцас, хохирогч П.ийн хувцас, бичиг баримтууд зэргийн үнэлгээг гаргуулаагүй буюу бүрэн биш хийсэн байна. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын санаатай үйлдлийн улмаас эд хөрөнгө устсан гэмтсэн үйлдлээр илэрдэг боловч хохиролын хэмжээ шаарддаггүй онцлогтой. Энэ үүднээсээ хохирогчийн мэдүүлэгт дурдсан эд зүйлийг үнэлүүлж мөрдөн байцаалтын ажиллагаагаар галдан шатаах аргаар устгасан үйлдлийг шалгасан нь мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хохирогч П.ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн байцаалтандаа “ гэрийг 2000000₮, угаалгын машин 250000₮, хөргөгч 870000₮, хөлдөөгч 280000₮, зурагт 650500, торнадо маркийн тоос сорогч 250000₮, модон ор 2 ширхэг матрастайгаа 360000₮, газрын өргөө хивс 500000₮ орны аравчны 2 хивс 200000₮, хоймрын хивс 250000₮, боганы хучлага 500000₮, мөнгөн аяга 2 ширхэг 400000₮, хувцас, аяга, шанага гээд бусад эд зүйлсийг үнэлэхгүй” гэсэн мэдүүлгийн дагуу дээрх 12 ширхэг эд зүйлсийн үнэлгээг орон нутгийн үнэлгээний комиссоор гаргуулсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь хохирол учраагүй гэж үзэж үнэлэх шаардлаггүй гэдгийг удаа дараагийн байцаалтаар өгсөөр байхад заавал хохиролд оруулан тооцохоор нэр заан өгч байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байх ба хохирогч үнэлэхгүй гэж эд зүйлсийн шинж чанар байдлын талаар мэдүүлээгүй байхад дээрх эд зүйл дээр үнэлгээ тогтоолгохоор тулган шаардаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зохимжгүй, хохирогчийн эрхийг зөрчиж байна. Устгасан эд зүйлсийн үнэлгээг нэг бүрчлэн гаргуулалгүй, 2 ширхэг модон ор 360000₮, 2 ширхэг мөнгөн аяга 400000₮ гэж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал: нэг модон ор 360000 төгрөгийн үнэтэй юу, мөнгөн аяга 1 ширхэг нь 400000 төгрөгийн үнэтэй юу, хоёулаа нийлээд 400000 төгрөгний үнэтэй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Хэдийгээр хохирогч П. нь шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээ нотлогдсон байх шаардлагатай юм гэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар галдан шатаах аргаар устгасан эд зүйлийн үнэлгээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг ханган шинжээч томилж дүгнэлт гаргуулан дүгнэлтийг танилцуулахад эрх зөрчигдсөн талаар ямар нэгэн хүсэлт, гомдлыг гаргаагүй байгаа нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрх зөрчигдөөгүй байна. Дээрх зүйлийн үнэлгээ нь зөвхөн эд зүйлсийн үнэлгээ тогтоосон хүсэлт дүгнэлтээр бус гомдол, мэдээлэл, тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрчийн мэдүүлэг зэргээр хэдэн ширхэг, ямар эд зүйлс алдсан болохыг тогтоосноос гадна хэдэн ширхэг ямар эд зүйл алдсан, хэн хэнээс хэнд хэдний өдөр авч, хэзээ өмчлөлд нь ирсэн талаар хохирогч П. нь модон ор 2 ширхэг матрастайгаа 360000 төгрөг, мөнгөн аяга 2 ш 400000 төгрөг гэж байцаалтанд ойлгомжтой өгсөн байна. Мөн энэ мэдүүлгийн дагуу шинжээч томилж тухайн эд зүйлийн тоо ширхэгийг тавьж нийт үнэлгээг бичиж шинжээчийн дүгнэлтийг гаргажээ. Дээрх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор ойлгогдохооргүй эргэлзээтэй зүйл байхгүй байна. Дээр дурдсанаар хохирогч үнэлэхгүй гэж эд зүйлийн шинж, чанар байдлын талаар мэдүүлээгүй байхад хохирогчийн эрхийг зөрчиж таамгаар эд зүйлийн үнийг бичиж хүчээр үнэлүүлэх боломжгүй юм. Б.*******ы үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг хангалттай тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч П. “ ...-тухайн үед нөхөртэйгээ муудалцаагүй, манай нөхөр тэр өдөр 17 цагийн орчимд , хоёртой гэртээ согтуу орж ирсэн хүүхдийнхээ хичээлийг тарахаар хүүхдээ аваад сүмийн ард байдаг өөхрийн ах Б.д 18 цаг өнгөрч байхад очиод тэнд хоол идчихээд Б.*******ы эгч рүү би залгаад Б.*******г унтсан эсэхийг асуух гэтэл утас нь холбогдохгүй байсан тэгээд 21 цаг өнгөрч байхад надруу утсаар залгаад чи хаана байгаа юм, танай гэр шатаад байна гэж хэлсэн юм.. “, гэрч Б., С. нар нь “ ээжийнхээ зургийг үзүүлээд та нар энэ хүнийг таних уу, надад энэ зураг л хэрэгтэй би сая гэрээ шатаачихлаа гэсэн зүйлийг ярьсан байсан. Худлаа хэлж байна гэж бодоод аргадаад байж байтал хүүхдүүд гал гарч байна гээд бүгд саванд ус хийж аваад гарсан. Тухайн гэр шатах үед очсон гэрч Б., Б., Б., А., Б., Б. нар нь ” гэдэг залуу хашаан дотор гэрээ шатаачихсан гэж орилоод байсан гэсэн мэдүүлэг авагддаг ба тухайн үед гэрээ шатаасан талаар мэдээгүй тасарсан согтуу байсан талаар Б.******* нь сэжигтэн, яллагдагчаар татах үедээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн талаар мэдэх бүхий л хүмүүсийг байцаах, шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн үед дээх байдлыг тодруулж улсын яллагчийн асуусан асуултанд шүүгдэгч Б.******* нь “.. Жижиг тэрэг унаад архи ууж ******* рүү явлаа гэж эхнэр хүүхэд эрт гараад явсан би ганцаараа гэртээ байсан.. “ гэсэн мэдүүлгүүддийг өгдөг. Иймд Б.*******ы үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй ба хэрэв шүүхээс тогтоогоогүй гэж үзвэл хэнээс ямар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тогтоож байсан талаар тодорхой заагаагүй байна. Дээрх байдлаар гэмт хэргийн сэдэлт, гэм буруугиин хэлбэр гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг тогтоох ажиллагаа явуулсан ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг хүлээн мэдүүлэх үүрэггүй этгээдийн “би тасарсан байсан тухайн үед болсон зүйлийн талаар мэдэхгүй байна “ гэсэн нь гэмт хэрэг үйлдээгүйг нотлох баримт биш, мөн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл ээргийг тогтоох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэл 2016 оны 06 дугаар сарын 09-нии өдөр буюу 35 хоногийн дараа танилцуулагдсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.4 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдаан явцад үйлдэх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор дуусгаж гарын үсэг зуруулна.' 253.6 дахь хэсэгт заасан “...Улсын яллагч, өмгөөлөгч шүүгдэгч түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч тэмдэглэлд гарын үсэг зурагдсанаас хойш 3 хоногийн дотор түүнтэй танилцаж засвар оруулах саналаа өгөх эрхтэй " гэсэн заалтыг, шүүхээс шийтгэх тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан байхад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нь 31 хоногийн дараа буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302 1 дэх хэсэгт заасан шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн Эхээр, бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн этгээд буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө гэсэн заалт тус тус зөрчигдсөн байна. Шүүхээс нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж буцааж байгаа боловч ямар үндэслэлээр юуг нотлоогүй талаар дурдаагүй, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчийн хэргээ түргэн шуурхай, хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж удаашруулж байгаа нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг зөрчиж чирэгдүулсэн гэж үзэхээр байна. Иймд ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Н.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 сарын 5- ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-д заасан хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Шүүгдэгч согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ******* аймгийн сумын ******* багийн гэр хорооллын замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөх өнгөтэй гэрэлтүүлгийн шонг мөргөж захиргааны зөрчил гарган ослын газрыг санаатайгаар орхиж явсаныг нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Замын шон мөргөсөн нь бусдад 300.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Байцаан шийтгэх ажиллагааны явцад осол гарсантай холбогдуулж ямар нэгэн гомдол санал гараагүй. Ямар нэгэн ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Мөрдөн байцаагч шүүгдэгч Б.*******ыг ослын газрыг санаатайгаар орхиж явсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллагдагчаар татаж байцаасан. Улсын яллагчаас Б.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ялласан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх ******* сумын гэрэлтүүлгийн шонг мөргөж хохирол учруулсан хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нь ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал байх ба тус шонг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргад олгосон талаар нотлох баримт авагдаагүй учраас Засаг даргыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу байцаан шийтгэх ажиллагааны төлөөлөгчийг томилох үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад ноцтой нөлөөлсөн байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүхэд шилжүүлсэн хэмжээ хязгаарын дотор явагдна гэсэн агуулгыг илтэд буруу хэрэглэж, шүүгдэгч зөвхөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдад хохирол учруулсан мэтээр дүгнэсэн байна. Ослын газрыг орхиж зугтах гэмт хэрэг нь онолын хувьд хохирогчгүй гэмт хэрэгт тооцогддог. Шүүгдэгч гэрэлтүүлгийн шонг мөргөж ******* сумын засаг даргын тамгын газарт эсвэл Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хохирол учруулсан эсэх нь гэрлийн шонг мөргөчихөөд ослын газрыг орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэдгийг шүүх харгалзаж үзээгүй байна. Мөрдөн байцаалтын явцад гэрлийн шонгийн үнэ 300.000 төгрөг төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч мэдэгдсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч Б.******* болон хохирогч П. нарын хүүхдүүд болох 03-09 настай Б.Өсөхбаяр, Б., Б. нар нь хуульд заасан насанд хүрээгүй хүүхэд буюу эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байдаг. Эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдийг төлөөлөх асуудлыг Иргэний хуулийн 17, 18 дугаар зүйлээр зохицуулсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын шинж чанар хэр хэмжээ. Тодруулбал: шүүхээс хохиролд оруулах ёстой гэж үзээд байгаа хивсэн бүтээлэг, авдар, зурагтны суурь, тогооны сав, хүүхдийн хувцасны тавиур, хүүхдийн хувцас, эхнэрийнх нь хувцас, бичиг баримтыг заавал үнэлж хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ талаар хохирогч П. шатаж устсан нь үнэн гэж мэдүүлж байгаа. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дээрх эд зүйлс Б.*******ы шатаасан гэрт байсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байгаа. Ийм байдлаар хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг тогтоосон гэж үзэж байна. Хохирогч П. үүн дээр маргаагүй, эдгээр зүйлсийг нэхэмжлэх шаардлага байхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байдаг. Энэ асуудал дээр анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч П. тухайн үед гал гарсан талаар мэдээгүй, нөхөр нь гал гаргасныг мэдээгүй, гэр нь шатаж байгааг хүнээс сонсоод очиход гэр нь шатсан байсан. Хохирогч П. нь гэрээсээ цагийн өмнө гарахдаа гал түлсэн боловч, гэр шатах ямар нэгэн шалтгаан байхгүй гэж тайлбарладаг. Гэрч , нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.******* ээжийнхээ зургийг барьчихсан би гэрээ шатаачихлаа гэж айлд орж ирсэн байдаг. Мөн тухайн үед гэрч , , Мөнхсахьяа нарын мэдүүлгээр ... гэдэг залуу согтуу орж ирчихээд би гэрээ шатаачихлаа, шатах юм нь шатаж л байна биз гэсэн байдлаар орилж чарлаад байсан гэдэг. Шүүгдэгч Б.******* болохоор би гэрээ шатаагаагүй, би архи уугаад тасарсан байсан гэж мэдүүлдэг боловч тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг үгүйсгэх нотолгоо биш юм. Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр ил галын нөлөө дотроосоо шатсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тодорхой шалтгаангүйгээр согтуу үедээ бусдын эд хөрөнгийг галдан шатаах аргаар устгасан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүхийн тогтоолд “... шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 36-87 улсын дугаартай “Hyndai Truck” маркийн автомашин жолоодож яваад ******* аймгийн ******* сумын ******* багийн , хорооллын дундах ТЭХ-5 дугаар гудамжны зүүн талд байрлах гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон мөн шүүгдэгч Б.*******ы эхнэр П. хохирогчоор тогтоосон мөртлөө бусад гэр бүлийн гишүүд болох 3 хүүхдийн өмчлөх эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн хохирогч П.ийн гэрт байсан шатсан эд зүйлүүдийн үнэлгээ ойлгомжгүй, дутуу үнэлэгдсэн зэрэг ажиллагаанууд дутуу хийгдсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэжээ. Шүүгдэгч Б.******* нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хувцас, бичиг баримтуудыг шатаасан байх бөгөөд тэдний том хүү Э. 09 настай, охин Э. 07 настай, бага хүү Э.Өсөхбаяр 03 настай талаарх баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Б.*******ы дээрх хүүхдүүд нь бүгд насанд хүрээгүй, өөрөөр хэлбэл: Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд байх ба эрүүгийн эрх зүйн субъект болж чадахгүй юм. Тэдний өмнөөс иргэн, эрүүгийн эрх зүйн харилцаанд тэднийг төлөөлж тэдгээрийн эцэг, эх нь хохирогчийн эрх эдлэж, үүрэг хүлээж оролцох субъект юм. Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******ы эхнэр П. хохирогчоор тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн хэсэг хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин шүүхийн тогтоолын бусад хэсэгт бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэл муутай байна. Мөрдөн байцаалтанд шүүхийн тогтоолд заасан эдгээр ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэвэл зохино. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.******* бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөн шүүхээр дамжуулан прокурорт шилжүүлсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.*******д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөд байдал тогтоогдсон бол энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу хяналтын журмаар оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ