Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 579

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, гэрч О., Б., нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан ба одоо тэтгэвэрт гарах нас болоод өнгөрсөн. Иймд миний гаргаж өгсөн баримтын хүрээнд 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Д.*******ийн 1980 онд нээлгэсэн ажлын тухай мэдээний талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1669 дугаартай лавлагаа,

-Д.*******ийн 1980, 1984 онд ажиллаж байхдаа хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зургууд,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийдвэрийн хуулбар,

-Гэрч О.гийн Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан. Би ******* сумын Ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа явуулын үйлчилгээгээр тэдний гэрт очдог байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Б.гийн Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан. Би ******* сумын зочид буудалд ажиллаж байхдаа Д.*******ээс сүү авдаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Д.*******т холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1669 дугаартай лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.гээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр Ховд аймгийн ******* сумын нэгдэлд 1978-1995 онд ажиллаж байсан болох нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийдвэрийн хуулбар, хүсэлт гаргагч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Д.******* нь 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 1980-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА