Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 12

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор *******

            Шүүгдэгч: *******

            Хохирогч *******

            Нарийн бичгийн дарга *******  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч ын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201712000051 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1971.04.21-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг тааруухан мэддэг гэх,  малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ын /регистрийн дугаар /РД:/   

Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч овогт ын ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

овогт ын т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар *******т оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн эмчилгээний зардал, хувцасны төлбөрт 869475.4 төгрөг төлсөн болохыг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 292 дугаар зүйлийн 292.2-т заасныг баримтлан хохирогчоос ажилгүй байсан хугацааны зардал 4 сая төгрөг, замын зардал 234750 төгрөг, боолтны зардал – 5800 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь иргэний нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******ийн эзэмшлийн 5 тооны эм хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.04.16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга, хохирогчийн эзэмшлийн майк, футболка, дээлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг 201712000051 тоот хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийг санаатай үйлдэж хохирогч Өвгөнхүү овогтой ын биед хутга мэс хүргэж хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож *******т 5 жил 1 сарын  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хэрэг учрал болох үед хохирогч эрүүл байсан, шүүгдэгчийг хулгайчаа гэж хэл амаар доромжилж маргааныг анх үүсгэж согтуу хүнтэй зүй бусаар харьцаж түүний нүүрэн тус газарт цохьсоноос болж эсэргүүцэж, хохирогчийн биед хүнд гэмтэл учирхад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.  Шүүгдэгч ******* нь: Өөрийнхөө гэм бурууг ойлгож хохирогчийн эмчилгээнд шаардлагатай эм тариа болон бусад зардалд гарсан хохирол болох 869475 төгрөгийг мөн хохирогчийн тухайн үед  өмсөж явсан дээл, хувцасны үнэ 120.000 төгрөг, бүгд 989475 төгрөгийг, мөн хохиролыг бүрэн төлсөн тул шүүх хурлын явцад ******* нь бусдад төлөх төлбөр  байхгүй байсан юм. ******* нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдож  гэм буруугаа ойлгон гэмшиж  байгаа.

Шүүгдэгчийн ар гэрийн амьдрал  маш хүнд,  эхнэр Өнөржаргал нь 5 настай хүүгийнхээ хамт зүрх цоорхой, эмчийн хяналтад байнга эмчлэгдэж яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа байдлыг харгалзан үзэж эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ялыг хөнгөрүүлэн хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгөхийг хүссэн өмгөөлөгч миний саналыг хүлээн авах боломжгүй гэсэнд гомдолтой байна.  Хохирогч *******ын  биед хүнд гэмтэл учирсан ч энэ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн байна.  Нөгөө талаар хохирогч анх  3 дугаар сарын 14-нд эмнэлгээс гарснаас хойш өнөөг хүртэл ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн гэх зүйл гарсангүй.

Хохирогч ******* нь  шүүхийн хэлэлцүүлэгт 7  хуудас баримт гаргаж өгсөн. Баримтаар  нааш цааш ирж очсон гэх  замын зардалд 234750 төгрөгийг бензин тосны үнэ гэж нэхэмжилсэн баримтууд нь албан ёсны нотлох баримтгүй ч гэсэн замын зардлыг нь давж заалдах шатны хугацаанд төлж барагдуулсан байна.  Иймээс өмгөөлөгч миний хүсэлтүүдийг харгалзан үзэж шүүгдэгч *******ийн хэрэгтээ гэмшиж буй байдал, хэргийг анх удаа үйлдсэн, гэм  хорын хохирол бүрэн төлөгдсөн, ар гэрийн ахуй амьдралын байдлыг харгалзан  үзэж оногдох ялыг доош татаж хөнгөрүүлж өгөхийг  хүсч  давж заалдах гомдлоо гаргав гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй. Хохирлыг бүрэн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******оос: Би энэ хүнд маш их гомдолтой байгаа. Энэ хүн өөрөө намайг дуудаж ирүүлж байгаад хутгалсан ш дээ. Одоо миний биеийн байдал муу байгаа. Сая ажилдаа яваад 21 хоноод буцаж ирсэн. Ажлаа хийж чадалгүй, бие дийлэхгүй болоод ирсэн. Гомдол санал маш их байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 22 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын төвд байрлах “Буян-Аривжих” дэлгүүрийн гадна хохирогч *******ын цээжин тус газарт хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь

-Гэрч ийн “Тухайн үед 20-22 цаг болж байхад нилээн харанхуй болсон байсан. Нэлээн байж байтал манай машины ард хоёр хүн маргалдаад байсан. Тэгэхээр нь би буугаад очтол тэй зууралцаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгасан.Тэгсэн ах миний баруун суганы доогуур нэг удаа чичиж руу цохих шиг болсон... Тэгсэн ах намайг хутгалчихсан байна гэж хэлэхээр нь шууд эмнэлэг явсан. Эмнэлэг явах замдаа руу болсон асуудлын талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 46-47/,

- Гэрч О.ын “ хаалга онгойлгоод ахыг суулгаад энэ хоёр муудалцаад байна хурдан авч яв гэж хэлсэн. Тэгсэн би шууд хөдөлсөн. Тэгсэн ардаас төд удалгүй яриад ыг хутгалсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хэд буцаад эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд цээжиндээ хутгалуулсан байсан. ...ийн ярьсны дараа асуухад тиймээ ах нь хутгалчихлаа гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 44-45/,

- Гэрч ын мэдүүлэг /хх 48-49/,

- Гэрч гийн мэдүүлэг /хх 50-51/,

- Гэрч ийн мэдүүлэг /хх 57/

- Гэрч ын мэдүүлэг /хх 55/, шинжээчийн 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 83 тоот дүгнэлт, шинжээчийн 2017 оны 03 сарын 25-ны өдрийн 170300015 тоот дүгнэлт, хэрэг учрал болох үед хохирогч *******ын өмсөж явсан улаан өнгийн полиосон товчтой дээл, улаан өнгийн фудболк, цагаан өнгийн цамц, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хураан авах тогтоол /хх 20-28/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн үзлэг зэрэг баримтаар тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг бусдад учруулсан гэмт хэргийн хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч нь хохирогч *******од замын зардал 234750 төгрөгийг төлсөн хэдий боловч бусад нэхэмжилсэн хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...оногдуулсан ялыг доош татаж хөнгөрүүлж өгөхийг хүсч...” гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

*******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар таваас дээш долоон жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар таваас дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж өөрчлөгджээ. Эрүүгийн хуулийн / шинэчилсэн найруулга / 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг / шинэчилсэн найруулга / буцаан хэрэглэхгүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.*******ийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт  зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                               Г.БОЛОРМАА

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ